March 7, 2009

Тантай танилцана гэхээс би үнэн голоосоо айна
Тохиосон учралаа эсэргүүцэж чадахгүйгээ би мэдрэнэ
Таалагдсан харцтай өөрөө хүсэн байж тулна
Таалсан гарыг чинь атгахгүй байхаас аргагүй

Хамтдаа зугаалж цаг нөхцөөсөөр бид дотносно
Хайрлан хайралсаар удахгүй гэрлэнэ байх тэгээд
Хананд хашигдан хэсэг сууна магадгүй
Ханилан дасаад хамаг бүхэн өөчлөгдөнө тэгээд

Би сонин уншиж та хоол хийнэ
Байдаг л хэдэн яриагаа өдөр шөнөгүй ярина
Бүхий л зүйл нэгэн хэвийн болж тогтоно
Бодит байдал маань удахгүй та биднийг залхаана

Ингээд бидний хооронд “бид” байхаа болино
Илчит халуун гал маань аажмаар бас унтрана
Чимэггүй амьдралд нэгнýýсээ залхаж эхэлнэ
Чимээгүй гэрт өөр өөрийн буланг эзэлнэ

Нэг өдөр та тэвчихгүй орхиод одно
Нэхэн үгүйлсэн ч хамтад нь бас баярлана би
Хэсэгтээ үгүйлэн санах ч аяндаа тэрэндээ дасна
Хэн хэнийгээ хүлээхээ больж сэтгэл бас амрана

Хааяа нэг сураг сонсохыг хүснэ
Хүн л юм болохоор сонирхож таарна гарцаагүй
Хаíàтлаа нэг ярилцахыг ч бас хүснэ
Хуучин танилууд шиг хуучлахыг би хүснэ

Үе үе хуучны юм санагдаж байн байн догдолно байх
Үгүйлж дассан юм хойно буцааж нэг юм мэдрэнэ
Гэлээ гэхдээ дахин давтахыг хүсэхгүй
“Гэмгүйхэн” тантай танилцана гэхээс үнэн голоосоо айна, тиймээс

No comments: