March 7, 2009

Сохрууд санааныхаа төдийхнийг л хардаг
Солиотой юм шиг амьдарч өөрсдийн солигдохыг гайхдаг
Санасан санаа нь үргэлж хувиран солигддог
Савчих хөдөлгөөн бүр нь түүнийгээ даган хувьсдаг

Сохрууд санааныхаа төдийхнийг л хардаг
Сөөмийн газар тэмтэрч түүнээ шиншиж амьдардаг
Сав ертөнцийн уужим гэдгийг ч мэдэрдэггүй
Сайхан ертөнцийн гэрлийг хэзээ ч олж хардаггүй

Сохрууд харахыг хүссэнээ л хардаг
Савраа хүрэх газраас цааш тэд явдаггүй
Амьдралыг үзэх үзэл нь төдий хэмжээнд дуусдаг
Агуу их орчлонгийн өчүүхэн нүхэнд ялзардаг

No comments: