March 7, 2009

Alsiin negen namar

Нулимсан дуслаа амарч үзүүлэх биш дээ эр хүн
Нутгаа санаад гэрээ үгүйлж дотроо гансравч
Нүүрэндээ инээдтэй нүдэндээ золбоотой гялалзаж явавч
Нойрон дундаа цурхиран уйлах юм нутгаа санаад

Буурал суусан аавдаа үнсүүлмээд салмааргүй санагдана
Бодлогшрон санагалзсан ээждээ тэврүүлээд суумаар бодогдоно
Буудаллах амралтанд минь ухаарал хайрлах эгчийгээ үгүйлнэ
Буцах тоолонд минь улам томоожих дүү нараа эрхлүүлмээр

Будант энэ хорвоо тэгээд хүссэнээр минь даанч болгохгүй нь
Булиглах зүрхний минь санагалзах сэтгэлийн зовлонг үл багасгана
Бодолтой минь зэвхийрсэн хүйтэн салхиар салхилж тэнгэр хувиргасаар
Буурал хорвоод ахин нэг намрыг авчрана гэрээс минь алсад

No comments: