March 7, 2009

Зурах зургаа би хар цагаан л зурдаг
Зурайх мөртдөө би жаргал зовлонг л бичдэг
Туулсан жаахан амьдралынхаа туучсан нугачаан дунд
Туйëын хооронд ниссээр завсарт нь оршилгүй өнгөрөөсөн

Чамайг би өнгө надад үзүүлээсэй гэсэндээ хайралсан юм
Чамтай би үнэнг худлаатай нь ойлгуулаасай гэсэндээ ханьссан юм
Чамайг би үзүүрийг минь татаж торгоогоосой гээд үгүйлсэн юм
Даанч үзэж шогшорсоор өөрийгөө л чи бодох юм

Зурах зургаа өнгөтэй байлгахыг хүссэн ч зурж даанч чадсангүй
Зурайх зургаа амьдралтай байлгахыг хүссэн ч гараас минü бас гарсангүй
Зуурдын амьдралаа төвхнүүлэхийг хичээсэн ч сэтгэл ханаж чадсанүй
Зөвхөн өөртэйгээ л амьдарсан чамгүйгээр энэ бүхнийг биелүүлж би барсангүй

No comments: