March 7, 2009

Anddaa

Анд минь би чамайг таниагүй явжээ.
Аяга тагш хувааж хажуу барааг минь сахисан
Аянд минь зүг нийлсэн түмэн олноос ялгаагүй явж
Алтан үг түшгээрээ тулсан ариун сэтгэлийг чинь таниагүй явж.

Хаа байсан газраас алсаас намайг дэмжиж
Хальтарч тэмтэчсэн газар далдаас намайг түшиж
Хатуу амьдралын зөрөгт ганцаар намайг орхиогүй
Хажуу бөөрнөөс минь хатгах атаач урвагчдаас хамгаалжээ.

Найз минь би чамайг таниагүй явжээ
Нас минь залууд бие минь бяртайд би барджээ.
Нарт ертөнцийг ганцаар туулах бяд амтагджээ.
Намайг тулсан чиний түшгийг хараагүй явжээ.

Алдсан газар алдааг минь чи хэлж
Андуурсан бодолд эргэлзээг минь чи арилгаж
Амьдралын замыг минь хамтдаа чи зааж
Асгасан нулимсыг минь арчиж чи өгсөн

Анд чинийхээ ачийг таниагүй өдий удсаныг минь уучил
Андгай тангараг өргөе амины минь тал чинийх болог
Найз чинийхээ нэрийг дурсаагүйд минь уучил
Наснаас минь үлдсэн амьдралын нэгэн хэсэг нь чинийх болог.

No comments: