March 7, 2009

Molj molj bas dahin molj

Мөлж мөлж мөлж бас дахин мөлж
Маргаашаа бодон мөлж өөрөө мөлжигдөхдөө бэлд
Мөлжихийн төлөө амьдар мөлжихийн төлөө боловсор
Мөнхөд оршихгүй энэ амьдралд чадахын хирээр хөлж

Илүү мөлжсөн нь амьдарч үлдэнэ
Бусдын хүчийг шимж амьдарна
Чадалтай нэг нь булааж оршино
Чадахгүй бол заяа чинь тэр

Орчихоод гарч чадахгүй байгаа соёл иргэншил маань энэ
Орвонгоор эргүүлж үл дийлэх бидний нийгэм маань энэ
Орхиё яваад очих мэдэхгүйн ертөнцөөс айна
Одоохондоо хүлээн харзная байгалийн хууль солигдооч уу намайг үхэх хүртэл

No comments: