March 7, 2009

Хүний газар хүслийн мухар нэгэн оронд
Харцаараа инээсэн хөөрхөн бүсгүйтэй би таарлаа
Хажууд нь байхад надад зугаатай сайхан санагдавч
Хамт оршиж чадахгүйд хамаг сэтгэл бачуурна

Орхиод одож чадахгүй ирэн буцан эргэлдэнэ
Оргилох хүсэлдээ дийлдэн таарах учрал үгүйлнэ
Уулзаад яахаа мэдэхгүй ч ухаан жолоогүй тэмүүлнэ
Урагш ахиц үгүй л мөрөөдсөөр сууна би

Нэгэнт бүтэхгүй учрал гээд өөрийгөө хуураад одно
Нэхэл хатуу хөрвөөх сэтгэлээ би золиослоно
Надад ингэж тохиосон заяандаа бас гомдоно
Нэгээр нэмнэ тэгээд гэмгүй аллагынхаа тоог

No comments: