March 7, 2009

Сэтгэл хөдлөлтэй минь хамт эгшиглэх хуурын аяëãóó чи
Сэхүүн ч бас үзэсгэлэн гоо түүнийхээ
Сэрүүн зүүдлэхэд нь хажууд нь суугаад
Сэмхэн ширтэх мэт сэтгэгдэл төрүүлэх буюу

Сэвшээ салхины илбэх зөөлөн энхрийлэлд
Сэрэх мэт зовхи чинь үл ялиг татлахад
Санаашран ширтээд, умбасан жаргалын орноос
Салхитай хамт туугдан одох мэт дотор давчдана

Салахын аргагүй энэ сайхан мөрөөдөл
Сайхан чамтай учрах хүртэл минь үргэлжлээсэй гээд
Сүү шиг цагаан сэтгэлийн нэгэн хуудсанд
Сүүдэр унагалгүйгээр шивж би үлдээлээ

No comments: