March 7, 2009

Өдрийн амьдралыг өнөөдөртөө дуусгаад
Өөр зүйлд зарцуулах хүч надад үлдэхгүй
Өрнөх ирээдүйг зөгнөхийг ч үл хүснэ
Өөрөө өөрийгөө хуурч сэтгэлээ би тайвшруулна

Өрнөх амьдрал улам л баргар болох мэт санагдана
Өөдгүй урамгүй бодол толгойг минь эзэмдэнэ
Үнэндээ бол ахуй минь өөдөлсөн л дөө гэхдээ
Өөрийнхдөө үл ханана өрөөлийнхөд үргэлж шунана

Миний энэ бодлын зөв буруугийн дэнсийг
Магадлан шүүх эрх хэнд ч үл оршино
Маргаашийнхаа сайханы төлөө өнөөдөр хэнийг худалдах
Шунах өвчнөөр өвчилсөн миний л адил хүн та нар

No comments: