March 7, 2009

Чиний мэддэг байсан жаахан хүүхэд биш болсон
Чамласан харцаар харах учир чамд байхгүй болсон
Ээжийнхээ дэргэдээс холдоод эрийн цээнд хүрсэн
Энхрийлэх гэргийгээ болгох гээд чам дээр би ирлээ

Эхэр татан уйлдаг ээжийн охин биш болжээ
Энгэрээс уянгалсан дуутай идэр залуу бүсгүй болжээ
Эд бие чинь гүйцээд ирээдүйг жолоодох ухаан суужээ
Эр хүний тулгуур болж эхнэрт гарах цаг чинь иржээ

Гэр бариад тоглж суусан хүүхэд нас маань ард хоцорчээ
Гэнэн насаа дурсаад тоглоё гэсэн ч хожимджээ
Тоонот гэрээ түшилцэж туурга ханаа тулах болжээ
Тохойн чинээ үрээ үзэж түвшин амгалан айл болъёо

No comments: