March 7, 2009

Aavdaa

Ааваа би танд их ууралдаг
Авдаг цалин чинь хүрэлцэхгүйд ууралдаг
Айл гэрт чинь хангалтгүйд ууралдаг
Ажлаа сольсонгүйд амьдралаа бодсонгүйд ууралдаг

Ааваа би танд үнэндээ ууралдаг
Архи амсдагт тань шалтаг хайдагт тань ууралдаг
Андууд шигээ байж байр суурь эзлээгүйд тань ууралдаг
Айлын чинь голомт хүүдээ ингэж бодогддогт тань ууралдаг

Ааваа гэхдээ би таныг уучилсан
Амьдралын нугалаа амаргүй гэдгийг мэдэрсэн
Авгай хүүхдийн бодол богино гэдгийг анзаарсан
Алсыг харсан бодолд тань хүрэхгүй гэдгээ ухаарсан

Ааваа танаараа бахархсан бас баярласан
Аян замын холд хөл ээдрэн суугаагүйд
Амьдрал хэмээх ачаанд хүч мөхөсдөн бөхийгөөгүйд
Араасаа дагуулах хүү намайгаа эр болгон өсгөсөнд

No comments: