March 7, 2009

Ankaragiin boroo

Анкарагийн бороо чи намайг бүхэл зунжин хүлээлгэдэгсэн
Аадраар асгарч тэгээд сэтгэлийг минь дэвтээх гэж оролддогсон
Анхны дусал чинь дусах мөчийг амьсгаа даран хүлээдэгсэн
Асгаран шуугихад нь гудамжинд гарч баясдагсан

Анкарагийн бороо чи дуслаараа уяраах гэж оролддог ч
Аадар шиг чинь хангалуун сэтгэлийг минь харин намжаагаагүй
Амраг хосоос минь алсад олон жил сойсон
Алдуурч байна уяанаас чинь удахгүй би буцна

Анкарагийн бороо би чамайг хүлээсэн зөндөө хүлээсэн
Асгарах бүрт чинь догдолдог сэтгэл минь харин ханаагүй
Ахин бас тэгж догдлон хөөрмөөр бодогдоно
Анкарагийн бороо би чамайг шүлэг болгохоор шийдлээ

No comments: