March 7, 2009

Anduud hagatsahad

Хорвоод ховорхон дусах эр хүний нулимсыг
Хорь гарсан хоёр идэр залуугаас харлаа
Хамт сурсан андууд тэд хагацаж салах болоход
Хангайг тээж дийлэх хатан зүрх нь хайлах юм

Хорвоод ховорхон дусах эр хүний нулимсыг
Хажууд минь тэврэлдээд мэгших үнэнч андуудаас харлаа би
Хувь болж тохиосон тавилан заяаны эрхээр
Хамтдаа бүхнээ хуваалцсан хосгүй андууд салахад нь

Хорвоод ховорхон дусах эр хүний нулимсыг хараад
Хөтөл цээж минь давчдаж хоёр нүд минь харанхуйлав
Хайрлаж нөхөрлөж дассан ижилгүй андуудаасаа сална гээд
Хоёр нүд минь бүрхэж нулимсаа би тэвчсэнгүй ээ

No comments: