March 7, 2009

Tengisiin zugaalga

Тэнгисийн зугаалга

Исгэрэх салхи чихэнд шуугих нь ихсэж
Ирчлэх хөлөг далайд хурдаа авахад
Индэрт тавцанд цоглог хөгжим цуурайтахад
Ирсэн залуусын сэтгэл зүрх нь хөөрөхөд

Шингэх наран долгионд туяагаа илгээж
Шижиртэн шаргалтаж нүүр нүд гялбайлгаад
Хөлөгт мөргөөд давалгаа дуслууд болон цацагдахад
Хөлөрсөн биенд хүрээд хүйтэн сэрүү татуулахад

Эрэгт ойртоод зангуугаа хаясан хөлгийн тавцангаас
Ээлжлэн үсрээд усанд шумбах олон эрчүүдийн
Эрэг рүү уралдаж усан дотор зугаацахыг харсан
Эхнэрүүдийх нь, амрагуудынх нь баясахыг үзээд

Эрхгүй нэгэн зүйл бичмээр санагдлаа
“Тэнгисийн зугаалга” гэж түүнийгээ нэрлэлээ.

No comments: