March 7, 2009

Ajilgui hun

Ажилгүй хүн

Хүний нүдэнд цэвэрхэн харагдах хувцас ч чамд алга
Хүн шиг хооллож ундлах сачий ч бас үгүй
Хүнлэг сайхан сэтгэлтэй нэгний гарыг харуулдан
Хүлээж хоногийг өнгөрүүлэх нйдвараар голоо зогооно

Урьдын асуудал зовлонтой харьцуулах ч юм биш
Урьтал туулсан өдрүүд жаргал байсныг мэдрэнэ
Үлдсэн хэдэн зоосоо хумсалсаар хумсалсаар дуусгана
Үрэн таран амьдралаа бусдын нуруунд үүрүүлнэ

No comments: