March 7, 2009

Uchirgui 4 tolgoi (marzagnal)

Учиргүй дөрвөн толгой

Би чамд хайртай гэж хэлж хэзээ ч чадахгүй
Байгаа байдал минь хайртайг минь илчлэхгүй байна гэж үү
Анзаарч хараагүй л байна даа хийсэн хөдөлгөөн бүрийг минь
Арга ч үгүй биз дээ чи ч бас над шиг хүний хүнийг хайралдаг

Үргэлж чи түүнд тоогдох гэж оролдоно
Өнгийж чамайг харахгүй эвшээж байхад нь хүртэл
Яг л би чамд тоогдох гэдэг шиг , чи түүнд тоогдох гэдэг шиг
Яасан ч нийлэх тавилангүй азгүй гурваа бид

Хайрыг чинь эзэмдсэн харж явдаг охин чинь
Хайрлаж чамайг тоохгүйг харин чи мэдэх үү
Чимэглэж багласан цэцгийн чинь баглааг чихэр шиг үгтэй захиаг чинь үзүүлж
Чамтай болзсон болзооныхоо дараа надтай ярилцдагийг чи мэдэх үү

Чиний хайралсан тэр нэгэн бүсгүй харин миний дүү
Чамайг биш ондоог хайралсан танхил нэгэн бүсгүй
Хайрлуулсан тэр хархүү нь харин хайраа надад өгсөн
Харамсалтай, миний хайрыг татаагүй азгүй нэгэн толгой

Хэн хэнийгээ олж нийлэхгүй харамсалтай хэдэн толгой
Хэрэн хэссэн шаналалыг л авчирсан азгүй хэдэн толгой
Хэнд ч таараагүй учрал тохиосон өвөрмөц хэдэн толгой
Хайр гэдгийн төөрөгдлийг үзүүлсэн учиргүй дөрвөн толгой

1 comment:

Anonymous said...

hehe