March 7, 2009

Uheh gedeg ooroo

Үхэх гэдэг өөрөө

Алслан холдсоор гэрэл тасрахад
Амьдрал чи надаас холдоно
Асаад унтарсан надаар дутах ч
Алгуурхан урсах жамаа дагна

Хэсэгхэн зуур андууд минь харамсах ч
Хэдэнтээ гудайгаад эргэн сэргэнэ
Хэлсэн үзүүлсэн минь сэтгэлд нь хоногшиж
Хэдэн нөхдийнхөө зүрхэнд нь мөнхөрнө

Үр ач нар минь үгүйлэн дуулах ч
Үргэлж бишээ эргэн иртэл минь дуулна
Үндэс угсааныхаа уламжлалаа дагаж
Үр нь болж тэдэндээ заяана

Алсад одсон гэрэл ахин надад ирэх шиг
Амины минь төгсгөлийг амьдралтай ахин залгана
Үүрдийн гэдэг тодорхол нь худал мэт санагдах
Үхэх гэдэг өөрөө төрөхийн нэг хэсэг юм уу

No comments: