March 7, 2009

Chamaig moroodson jiluud

Өтгөн хар үснээс дусах усан дуслууд
Өглөөний гэрэлд гялтганаад үзэсгэлэнтэй харагдахад
Шүүдэрт талаар хөл нүцгэн гүйсэн хүүхэд насны минь
Шүлэг шиг өдрүүд бүхэн минь чамтай хамт өнгөрснийг саналаа

Хавирган саран шөнийн харанхуй тэнгэр шиг
Хөмсөг нүдний чинь үзэсгэлэн цогцыг бишрэхдээ
Тулж харсан нүднээс чинь харц буруулан ичдэг
Турьхан эмзэг өдрүүд бүхэн минь чамтай хамт байсныг саналаа

Уян сайхан бие гоолиг нурууг чинь ширтээд
Уулын согоо шиг үзэсгэлэн гоог нь мэдрэхдээ
Голын залуусаас чамайг харамлан хардахдаа
Гал халуун насны өдрүүд бүхэн чиний төлөө байсныг саналаа

Аядуухан хөдлөөд аливааг хийхийг чинь хараад
Амаа ангайснаа ч мэдэлгүй чамайг ширтэн суухдаа
Хань минü болоод хана туурга түшилцээсэй гэж горьдсон
Хайлган мөрөөдөмтгий өдрүүд бүхэндээ чамайг мөрөөдсөнөө саналаа

No comments: