March 7, 2009

Амьдрал чамаас хүссэн болгоноо авна гэдэгт би итгэхгүй
Авснаа аятайхан шиг зарцуулах ухаан л харин хайрла
Алдсанаа ахихгүй байх туршлага бас хайрла
Алт мөнгөнд улайрах шуналын минь бас намжаа
Аминд минь дутахгүй ÷ илүүдэхгүй нийгэм бас хайрла
Араас нь бас тэднийг хайрлах хайр ахиóхан хайрла

Хүний нийгэмд хүссэн болгон маань энэ илүү ч үгүй дутуу ч үгүй
Хүртдэг алддаг мэдрэмжийг бас өгөөч тунг нь тааруулаад
Миний ертөнцийг ингэж л байгуулаач мөчидхөн байх өчүүхэн хугацаанд минь
“Мөнхийн ертөнцөд“ хэрэг болох туршлага болон үлдэг
Товчхондоо амьдрал би чамаас өөрийнхөө амьдралыг л нэхье
Тоймгүй том орчилд чинь тоотой хэдийгээ өөрийнхөөрөө л амьдаръя

No comments: