Showing posts with label shuleg. Show all posts
Showing posts with label shuleg. Show all posts

February 7, 2010

Before Sunset

Нэгэн “армаантик” найзынхаа зөвлөснөөр “Before Sunset” /2004/ гэдэг киног үзэв ээ. Угаасаа ийм төрлийн кинонд дуртай талдааг ч хэлэх үү, ер нь бол таалагдлаа. Англи хэлний үгсийн сан ч бас тодорхой хэмжээгээр дээшиллээ гэж баясаад байгаа. Их энгийн өдөр тутмын яриа юм шиг хирнээ сэтгэл хөдлөл, тухайн нөхцөл байдал дахь сэтгэлийн илрэлийг тодорхойлох зөндөө үгс, хэллэг байна. Тольдоод л үзээд байлаа. Дашрамд дурдахад ашигладаг хэдэн толио биччихье.
1. www.bolor-toli.com энэ англи - монгол, монгол - англи толь,
2. www.urbandictionary.com энэ англиас англи англи гэхдээ гудамжны яриа хэллэг зэргийг тайлбарлачихсан байдаг их дажгүй толь
3. хааяа хааяа bolor-toli.com дуур байхгүй үгс байвал англи-турк, турк англи тольноос харчихдаг юм. / байлаа./ Хадуурах ч яамай.

Учиргүй аймаар романтикдаад байхгүй, реалист байрын романтик кино тул хэт панаалтай зүйлс дургүй хүмүүст чүзэхэд тохиромжтой.
За мөн sex-ийн тухай нилээн ил задгай ярианууд, carpe diem –seize the day /энэ кинон дээр one night stand/ зэргийг дэмжсэн байрын тул family ангилалд орохгүй тул болж өгвөл ганцаар /нээлттэй сэтгэдэг туйлшраад байдаггүй бол бас girlfriend-тэйгээ/ үзсэн нь дээр байх.
Хамгийн таалагдсан зүйл гэвэл гол дүрийн эмэгтэй болох Julie Delpy (өмнө нь огт анзаарагдаж байгаагүй жүжигчин хирнээ бас сайн л жүжиглэсэн гэж хувьдаа дүгнэлээ) нэгэн дуу дууллаа. Гоё ч дуу байлаа. Яг нэг тийм Франц өнгө орчихсон ч гэмээр юм уу. Тэгээд тэр дууг орчуулах гэж оролдлоо. Аан тийм энэ кино 1994 онд хийгдсэн Before Sunrise киноны үргэлжлэл нь, манай найз тэрнийг бас гоё кино гэж байсан тэгж байгаад үзэмз.



Let me sing you a waltz
Out of nowhere, out of my thoughts
Let me sing you a waltz
About this one night stand

You were for me that night
Everything I always dreamt of in life
But now you're gone
You are far gone

All the way to your island of rain
It was for you just a one night thing
But you were much more to me
Just so you know

I hear rumors about you
About all the bad things you do
But when we were together alone
You didn't seem like a player at all

I don't care what they say
I know what you meant for me that day
I just wanted another try
I just wanted another night

Even if it doesn't seem quite right
You meant for me much more
Than anyone I've met before
One single night with you little Jesse
Is worth a thousand with anybody

I have no bitterness, my sweet
I'll never forget this one night thing
Even tomorrow, another arms
My heart will stay yours until I die

Let me sing you a waltz
Out of nowhere, out of my blues
Let me sing you a waltz
About this lovely one night stand

Олон жилийн өмнөх тэр нэгэн явдал
Одоо болтол хоногшин сэтгэлийн минь гүнд явсан
Чамтай өнгөрүүлсэн тэр л шөнийн тухай
Чамд нэгэн дууг одоо би дуулъя

Тэр л шөнө чи минийх байсан хонгор минь
Тэр чигтээ тэгээд сэтгэлд минь мөнхрөн үлдсэн
Харин чи тэртээх алсад одоод тэндээ үлдэж хоцорсон
Харуй бүүрийд бүдгэрсээр харах бараагүй замхарсан

Магадгүй чиний хувьд нэгэн л шөнийн явдал байсан биз
Мартаж чадаагүй надад дурсамж болон хоногшсон
Магадгүй чамайг нэгэнтээ олж мэдээсэй гэсэндээ
Марталгүй өнөөг хүртэл зүрхэн тушаа хадгалсан биз

Янаг явдлуудын чинь талаар зарим зүйл сонссон би
Ялдамхан үгсээр наашлуулсаар яаж увидасддаг тухай
Гэхдээ намайг гэх бүхэн чинь худалгүй байсан гэж мэдэрсэн, тиймдээ ч
Гэнэхэн надтай өнгөрүүлсэн бүхэн чинь үнэн байсан гэж итгэдэг

Бусдын юу гэх нь надад үнэндээ хамаагүй
Буцаад тэр өдөр надад ирээсэй л гэж хүснэм
Надтай чи дахин нэг л удаа таараасай
Намайг тэврээд дахин тэр л өглөөг угтаасай

Бодсон бүхэн минь бусдын дургуйцлыг хүргэж магадгүй ч
Бодох тусам л миний хувьд чи хамгаас онцгой санагдана
Чамтай хамт өнгөрүүлсэн тэр л ганцхан шөнийн төлөө
Бусадтай хамт үдсэн мянган үдшээ ч би золиослоно

Өнгөрч одлоо гээд араас нь гуниг тээхгүй хонгор минь
Үлдэж хоцорсон тэр л шөнийг бас хэзээ ч мартахгүй
Маргаашийн өдөр магадгүй хэн нэгний тэвэрт
Мартахын аргагүй чамайгаа л мөрөөдсөөр өнгөрөх байх

Олон жилийн өмнөх тэр нэгэн явдал
Одоо болтол хоногшин сэтгэлийн минь гүнд явсан
Чамтай өнгөрүүлсэн тэр л шөнийн тухай
Чамд нэгэн дууг одоо би дуулъя

March 7, 2009

Hojuu hair

Nev-iin Zor duunaas orchuulav/ sedevlev

Сонсохыг хүссэн үг чинь энэ биш ээ би мэднэ
Солиотой юм шиг хайрандаа цэг тавилаа би яллаа
Арван есөн насандаа үзэсгэлэнт бүсгүй байсан чи
Айл занд чинь хууртсан арчаагүй хүүхэд байсан би

Хэцүү чамд дахин итгэнэ гэдэг хэцүү
Хийхэд хэцүү ч би холдон одсон
Хэрцгийхэн хувь тавиланд чамайг би орхиод
Харалган хайрынхаа гашуун нулимсыг унагасан

Хожим нэгэн цагт ойлгох уу үгүй юу мэдэхгүй
Хохирч хоцорсон нь чи биш би байсаныг
Мартах хүртлээ чи хэсэг хугацаанд шаналсан
Мартаж чадаагүй би өнөөг хүртэл хайралсан

Хэцүү чамд ахин дурлана гэхээс айж байна
Хэрсүүжсэн хойноо алдана гэж төсөөлөхөөс
Хожимдсон хайранд дахин ороогдохоос айж байна
Хойно нь тунгаах хугацаа тэнд үлдэхгүй

Chamaig moroodson jiluud

Өтгөн хар үснээс дусах усан дуслууд
Өглөөний гэрэлд гялтганаад үзэсгэлэнтэй харагдахад
Шүүдэрт талаар хөл нүцгэн гүйсэн хүүхэд насны минь
Шүлэг шиг өдрүүд бүхэн минь чамтай хамт өнгөрснийг саналаа

Хавирган саран шөнийн харанхуй тэнгэр шиг
Хөмсөг нүдний чинь үзэсгэлэн цогцыг бишрэхдээ
Тулж харсан нүднээс чинь харц буруулан ичдэг
Турьхан эмзэг өдрүүд бүхэн минь чамтай хамт байсныг саналаа

Уян сайхан бие гоолиг нурууг чинь ширтээд
Уулын согоо шиг үзэсгэлэн гоог нь мэдрэхдээ
Голын залуусаас чамайг харамлан хардахдаа
Гал халуун насны өдрүүд бүхэн чиний төлөө байсныг саналаа

Аядуухан хөдлөөд аливааг хийхийг чинь хараад
Амаа ангайснаа ч мэдэлгүй чамайг ширтэн суухдаа
Хань минü болоод хана туурга түшилцээсэй гэж горьдсон
Хайлган мөрөөдөмтгий өдрүүд бүхэндээ чамайг мөрөөдсөнөө саналаа

Emchee

Teoman ii doktor duunaas orchuulav/ sedevlev

Эмчээ

Хүлээлгийн өрөөнд доош гөлрөөд би хүлээнэ
Хүйтэнд бээрсэн гараа ноорхой ханцуйнаас гаргалаа
Хиртэй сайртай хумс нь ургасан хуруунуудаа харлаа
Хэнээсээ ч ичих билээ дээ, энэ байдалдаа дасчихаж

Эмчээ эмчээ
Хүмүүс намайг тоодог ч үгүй эмчээ
Хүмүүс намайг анхаардаг ч үгүй эмчээ
Хүйтэн хөндий харьцаж ойртохыг ч тэд хүсдэггүй
Хүний тооноос би аль хэзээний хасагдсан

Амьд явахдаа би үргэлж ийм байсангүй
Ажил үйлстэй айл гэртэй амьдралтай байсан
Алхах замаа ололгүй алдаж гишгэсэн
Архи гэгчтэй нөхөрлөөд авсан бүхнээ алдсан

Эмчээ эмчээ
Хүмүүс намайг хүсдэг ч үгүй эмчээ
Хүмүүс надад хүрдэг ч үгүй эмчээ
Харцанд нь өртвөл хялавхийн хардаг
Харсан зүгтээ зугатан оддог

Хүлээсэн улсуудын дараалал дуусахад
Хулгасхийн айсаар би орлоо
Харж гайхсан эмч дээр би очоод

Эмчээ эмчээ
Өтөл насандаа ингэж яваа нь миний азгүйнх
Өвдөж зовсон ч арчлах аргагүй миний хүчгүйнх
Өрөвдүүлэхийг хүссэндээ ч биш эмчлүүлэхээр ирсэндээ ч биш
Өр зөөлрүүлэх дулаахан үг ганцыг хэлээч өөр ертөнц рүү тайван явъя

Tengisiin zugaalga

Тэнгисийн зугаалга

Исгэрэх салхи чихэнд шуугих нь ихсэж
Ирчлэх хөлөг далайд хурдаа авахад
Индэрт тавцанд цоглог хөгжим цуурайтахад
Ирсэн залуусын сэтгэл зүрх нь хөөрөхөд

Шингэх наран долгионд туяагаа илгээж
Шижиртэн шаргалтаж нүүр нүд гялбайлгаад
Хөлөгт мөргөөд давалгаа дуслууд болон цацагдахад
Хөлөрсөн биенд хүрээд хүйтэн сэрүү татуулахад

Эрэгт ойртоод зангуугаа хаясан хөлгийн тавцангаас
Ээлжлэн үсрээд усанд шумбах олон эрчүүдийн
Эрэг рүү уралдаж усан дотор зугаацахыг харсан
Эхнэрүүдийх нь, амрагуудынх нь баясахыг үзээд

Эрхгүй нэгэн зүйл бичмээр санагдлаа
“Тэнгисийн зугаалга” гэж түүнийгээ нэрлэлээ.

Suulchiin udaa

Teomanii soluk soluga duunaas orchuulav/sedevlev

Сүүлчийн удаа

Түрүүлж сэрээд өндийн суулаа
Түүнийг ширтээд эргэцүүлж бодлоо
Анх танилцсан шиг намайг үл догдлуулна
Алдаг оног л ирж хонодог болсон байна

Уймарсан гомдсон дүртэй хэвтэхийг чинь би харлаа
Урьд шөнө ярилцсаныгаа эргэн саналаа
Уурлахдаа бусниулсан зүйлс чинь энд тэнд хөглөрчээ
Уйлахад чинь урссан будаг хацар дагуу хатжээ

Дахиад ирэх л юм чинь гээд чи тайвширсан байх
Дандаа ингэдэг юм чинь гээд чи нойрссон байх
Зузаан уруул нойтон биеийг чинь дагуулж нэг үнсээд
Зурвас орхиж санаа алдаад эхнэртээ би очлоо

Ochloo, bodloo, odloo

Очлоо бодлоо одлоо

Тэргэл сарны тодхон туяа
Тэнгэрт түгээд тэнгист тусна
Намуухан давалгаалах дөлгөөн долгио нь
Намайг дуудах мэт аядуухан үелзэнэ
Очлоо

Тэнгисийн эрэгт тэврэлдэн суугаад
Тэртээх алсыг зөгнөн ярилцах
Үнэнч хосын хайрын үг сонсогдож
Үргэлж ганцаардах намайг гонсойлгоно
Бодлоо

Байгалийн үзэсгэлэнд биширч хэсэг би зогсоод
Байхгүй чамайг cанаж нэгэн зуур гунихраад
Шинэхэн зохиосон дөрвөн мөртийг
Шүлгийнхээ дэвтэрт буулгаад ...
Одлоо
Чиний мэддэг байсан жаахан хүүхэд биш болсон
Чамласан харцаар харах учир чамд байхгүй болсон
Ээжийнхээ дэргэдээс холдоод эрийн цээнд хүрсэн
Энхрийлэх гэргийгээ болгох гээд чам дээр би ирлээ

Эхэр татан уйлдаг ээжийн охин биш болжээ
Энгэрээс уянгалсан дуутай идэр залуу бүсгүй болжээ
Эд бие чинь гүйцээд ирээдүйг жолоодох ухаан суужээ
Эр хүний тулгуур болж эхнэрт гарах цаг чинь иржээ

Гэр бариад тоглж суусан хүүхэд нас маань ард хоцорчээ
Гэнэн насаа дурсаад тоглоё гэсэн ч хожимджээ
Тоонот гэрээ түшилцэж туурга ханаа тулах болжээ
Тохойн чинээ үрээ үзэж түвшин амгалан айл болъёо

Gaihshral

Нэгэн цагт залуу явлаа гэж
Нэгэн өдөр би бардамнах байх даа
Нас минь ахисан тэр өдөр өөрийгөө төсөөлөхөд
Нарт ертөнц намайг хэрхэн хувиргасан байх бол

Хар залуухнаараа эргэцүүлж эхэлсэндээ өөрийгөө би шоолох болов уу
Хамаг бүхэнд хаширладаг байсандаа өөртөө би харамсах болов уу
“Хачин” юмаар оролддог байсандаа өөртөө би гайхах болов уу
Харж суух тавилан байхгүй энэ шүлгийг мартчих ч юм болов уу

Uheh gedeg ooroo

Үхэх гэдэг өөрөө

Алслан холдсоор гэрэл тасрахад
Амьдрал чи надаас холдоно
Асаад унтарсан надаар дутах ч
Алгуурхан урсах жамаа дагна

Хэсэгхэн зуур андууд минь харамсах ч
Хэдэнтээ гудайгаад эргэн сэргэнэ
Хэлсэн үзүүлсэн минь сэтгэлд нь хоногшиж
Хэдэн нөхдийнхөө зүрхэнд нь мөнхөрнө

Үр ач нар минь үгүйлэн дуулах ч
Үргэлж бишээ эргэн иртэл минь дуулна
Үндэс угсааныхаа уламжлалаа дагаж
Үр нь болж тэдэндээ заяана

Алсад одсон гэрэл ахин надад ирэх шиг
Амины минь төгсгөлийг амьдралтай ахин залгана
Үүрдийн гэдэг тодорхол нь худал мэт санагдах
Үхэх гэдэг өөрөө төрөхийн нэг хэсэг юм уу

Uchirgui 4 tolgoi (marzagnal)

Учиргүй дөрвөн толгой

Би чамд хайртай гэж хэлж хэзээ ч чадахгүй
Байгаа байдал минь хайртайг минь илчлэхгүй байна гэж үү
Анзаарч хараагүй л байна даа хийсэн хөдөлгөөн бүрийг минь
Арга ч үгүй биз дээ чи ч бас над шиг хүний хүнийг хайралдаг

Үргэлж чи түүнд тоогдох гэж оролдоно
Өнгийж чамайг харахгүй эвшээж байхад нь хүртэл
Яг л би чамд тоогдох гэдэг шиг , чи түүнд тоогдох гэдэг шиг
Яасан ч нийлэх тавилангүй азгүй гурваа бид

Хайрыг чинь эзэмдсэн харж явдаг охин чинь
Хайрлаж чамайг тоохгүйг харин чи мэдэх үү
Чимэглэж багласан цэцгийн чинь баглааг чихэр шиг үгтэй захиаг чинь үзүүлж
Чамтай болзсон болзооныхоо дараа надтай ярилцдагийг чи мэдэх үү

Чиний хайралсан тэр нэгэн бүсгүй харин миний дүү
Чамайг биш ондоог хайралсан танхил нэгэн бүсгүй
Хайрлуулсан тэр хархүү нь харин хайраа надад өгсөн
Харамсалтай, миний хайрыг татаагүй азгүй нэгэн толгой

Хэн хэнийгээ олж нийлэхгүй харамсалтай хэдэн толгой
Хэрэн хэссэн шаналалыг л авчирсан азгүй хэдэн толгой
Хэнд ч таараагүй учрал тохиосон өвөрмөц хэдэн толгой
Хайр гэдгийн төөрөгдлийг үзүүлсэн учиргүй дөрвөн толгой

hudalch namar

Bas negen duunaas sedevlev

Нар нь холдож хүүшилсэн худалч нэгэн намар
Надаар тоглож ханадаггүй насны минь гунигийн намар
Залуу насыг минь авч одсон хорсолт нэгэн намар
Захгүй удаан хүлээлгэсэн урт нэгэн намар

Хэл дээ чи надад
Хичнээн хугацаа өнгөрөв
Хардаа чи намайг
Хэдэн үрчлээс зурайв

Намар чамд итгээд түүнийгээ өгөөд явуулсан
Наран мандах болгонд цацлаа чамд өргөсөн
Ирэхгүй л юм бол тэр минь хэлээд өгөөч надад
Эxнэртэй л байсан юм бол сэнхрүүлээд өгөөч намайг


Хэл дээ чи надад
Хичнээн хугацаа өнгөрөв
Хардаа чи намайг
Хэдэн үрчлээс зурайв

Elveda ...

Gulben Ergen hemeeh duuchnii duulsan Elveda askim gedeg duug orchuulah gej oroldloo

Холдож буй хайр минь

Нисэн од доо хайр минь надаас алслан од
Хоргодоод хэрэггүй дээ хайрт минь надаар бүү тогло
Угаасаа чамайг холдож байгааг би мэдэрсэн
Ухаан санаа чинь тогтохгүй байгааг би харсан

Бодол санааг чинь тэр эзэмдэж
Бодох тунгаах цаг чамд олдохгүй байх шиг
Хэсэгхэн зуур чамайг ганцааранг чинь орхиё доо
Хэлж нуршаад яах вэ өөрөө тунгаан бодоорой

Салах ч биш нийлэх ч биш ингэж үргэлжлүүлээд яах вэ
Сарних ч биш үлдэх ч биш зүрхээ хуураад яах вэ
Хэлэх зүрх чинь хүрэхгүй хий дэмий шаналаад явна уу
Хэрхэхийг бурхан мэдэг хэлээд үүнийг шийдье дээ

Түр зуурын шохоорхол ч байх юм уу
Төгсгөлгүй үргэлжлэх хайр чинь ч байх юм уу
Юу ч болсон хэсэг харзная гээд
Юмаа аваад би маргааш явлаа

Намайг үгүйлвэл надад хайртайн шинж биз
Наргиж тоглолгүй түүнээсээ түргэн салаарай
Нааш эргэвэл чинь насан турш хайрлая
Насны минь амьдралаар тоглож ахин алдахгүйг хичээгээрэй

Үгүйлэх ч үгүй байвал үнэн зүрх минь дутжээ
Үүрдийн чинь хайр байгаасай үйл лай удахгүй ээ
Над руу ирэхгүй гэвэл эргэлзэж тээнэгэлзэлгүй хэлээрэй
Нартыг ганцаар туулах хувь заяа минь юм биз
Маргааш би явлаа

Jinehen duuniih n ugiig oruullaa.

Gülben Ergen - Sadece (Elveda)

Gidiyorum hayatından
Gözün aydın gidiyorum
Belki de bu bir hata
Şimdilik bilmiyorum
Sende biraz yalnız kal
Ölç, tart, iyi düşün
Sakın beni merak etme
Bakarım ben başımın çaresine
Ara sıra uğrarım
Evi derler toplarım
Gölge misali sonra süzülürüm
Kayıplara karışırım
Elveda aşkımelveda sana
Ben zaten sade ve sadece
Geçiyordum hayatından
(buralardan)

hotiin gudamjind shono boljee

Хотын гудамжинд шөнө болжээ

Хэн мэдэх вэ захын хороололд юу болж байгааг амьдарч үзсэнгүй
Хэрүүл зодоон хулгай дээрэм архидалт завхайрал л болж байгаа биз
Хотын төв нь ч ялгаагүй ямбатнууд нь шоудацгааж
Хөгшин залуугүй хөлчүүрэн хүүхнүүд хайлцаж байхад

Үнэтэй өнгөтэй архиар өөрсдийгөө тэд хүндлэнэ
Өндөр гуалиг охидоор өөрсдийгөө тэд үнэлэнэ
Унасан сайхан хөлгөөрөө өөр хоорондоо өрсөлдөж
Уусан идсэнээрээ гайхуулан өнөө шөнийг өнгөрөөнө

Гадна нь харин хэдэн хүүхэд халтар царайлан сууна
Гараа тосон гуйлга гуйж өнөөдрөө аргацаах арга хайна
Оюутан нэртэй хэдэн залуучууд сургалтын төлбөрөө олох гээд
Олон төрлийн бараа барин олны дундуур алхацгаана

Аятайхан аргаар мөнгө саах гэсэн охидыг энд бичсэнгүй
Атган дахь зоосондоо зугаа хайсан гадныхныг ч бас бичсэнгүй
Амьдралаа залгуулах гэсэн энгийн иргэдийг ч бичсэнгүй
Арай ондоог эрэлхийлэх зарим нэгнийгч бичсэнгүй ээ

Хотын гудамжинд маань шөнө болсон ч амьдрал үргэлжилсээр
Хормойн донтой хөрөнгөтэй хүмүүст үйлчилгээ үргэлжилсээр
Нэгэн цагийн нам жим хот маань нэгэнт солигджээ
Нэг шөнийн энэ дүрслэл нэг хэсэгтээ л үргэлжлэх бололтой

Хотын гудамжинд шөнө болжээ
Ганцаараа гуниглан суух тэрхэн мөчид
Гараад ирээсэй хэн нэгэн нь гэж хүссэн ч
Гашуун хирнээ үнэн л байдаг энэ орчлон
Газрын мухарт таныг орхиод огоорч анзаардаггүй

Амьдралд цөхрөн орхимоор санагдавч хэнä ч үл хамаарна
Амьдраад үлдсэн ч авсанд орсон ч үнэндээ хамаагүй
Төрөх үхэхийн мөнхийн эргэлтийн бяцхан хэсэг нь учир
Төгсгөл рүүгээ аргагүй татагдах богинохон хугацаа таны амьдрал

Учир утга олгож чадвал таны хийсэн гавъяа
Уран сайхнаар дүрсэлж чадвал таны хийсэн бүтээл
Өөрөө тэрнээсээ таашаал авсан бол та сайхан амьдарч
Үргэлж гутарсаар орхин одсон бол та үнэн амьдарчээ

Үхсэнийхээ дараа ч дахин төрөөрэй
Үнэ цэнэтэй амьдрал шүү “таны” туулсан энэ амьдрал

Your picture

Gloria Estefan - Your Picture gedeg ene duund neg heseg durlav. Tegeed orchuulah gej oroldoj baisnaa duuniih n ugtei hamt oruullaa. Hajuugiin sambar deer baigaa duun dundaas haij olood sonsooroi, medreerei.

Every day I wake up to your picture
Open up my eyes and there's still you
In the very corner I first placed you
The very same expression
That lights up all of my room

Though the colors may be somewhat faded
The smile has almost vanished from your face
As you disappear I re-invent you
From my imagination
You'll never be erased

There is no way to bargain with the future
In the end there are no guarantees... oh no
Even if you're gone I'll always find you
Right here where I left you
Smiling back at me

(chorus)
Every star has a season, a moment, a reason to be
We may watch with regret as they flicker then die
But at least for one second we bathed in the light
of their passing
The memory is still lasting
Through the years and the distance your image remains
LIke the first day I saw you, you'll never be changed
As a token you left me your picture

Every day I wake up to your picture
I fashion you a different attitude
Try to visualize the things you're doing
Not in desperation
Just to feel a part of you

There is no way to bargain with the future
What we have in store we can't forsee... oh no
Even if you're gone I'll always find you
Right here where I left you
Smiling back at me

Өглөө бүр зургийг чинь харах гэж би сэрдэг
Өндийж суугаад нүдээ нээх болгонд минь чи инээмсэглэдэг
Өдөр бүр адилхан сэтгэлийн очийг надад илгээж
Өрөөнд минь үргэлж наран гийгүүлдэг чиний зураг

Үл ялиг өнгө нь гандаж жаахан хуучирсан ч
Уусан ууссаар инээмсэглэл нүүрнээс чинь бараг арилсан ч
Ухаан санаандаа ургуулан бодоод би чамайг хардаг
Үргэлж амилуулна сэтгэлдээ, үүрд амьдруулна зүрхэндээ

Ирээдүйд юу болохыг зөгнөж хэлэх аргагүй
Итгэл тавин найдаж чамайг хүлээх нь ч утгагүй
Ирсэн шигээ л чи эргээд надаас холдох ч
Инээсэн дүртэй чинь хамт орхисон газраасаа олно

Дах : Тэнгэрийн одод бүхэн учир шалтгаантай оршдог
Тэртээд харвахад нь харамсмаар ч тодхон гэрлээрээ цацардаг
Гялбах ганцхан мөч нь биднийг хамтад нь үлдээдэг
Гялалзах тэр л үзэсгэлэн нь зүрхэнд үүрд шивэгдэнэ
Ганцхан удаа хараад зүрхэнд үлдэж хоногшино
Гал халуухнаар инээмсэглэн хэзээ ч үл өөрчлөгдөнө

Өдөр бүр зургийг чинь харах гэж би сэрдэг
Өнгө будгаар түрхэж дүр төрхийг чинь өөрчилдөг
Хийх хөдөлгөөн үйлийг чинь ургуулан хардаг
Хаягдаж үгүйлсэндээ ч биш хамтдаа байна гэж төсөөлсөндөө л тэр

Хэтэд юу болохыг харж таах аргагүй
Хамт байвал амьдрал маань хэрхэн хувирахыг ч мэдэхгүй
Хаанаас ч юм ирсэн шигээ хаяад чи одох ч
Хэзээд чамайг олно орхисон ширээн дээрээсээ л

Дах : Тэнгэрлэг одод бүхэн зүй тогтолтойгоор орчдог
Тэртээ холоос ч гэсэн бидний төлөө л анивчдаг
Хамтдаа байсан мөчийг маань мөнхрүүлэх гэсэндээ хальсан
Харваж өөрийгөө золиослохдоо чамайг надад шивсэн
Хоромхон зуур болсон ч хожмын өдрүүдэд мартагдамгүй
Хосгүй үзэсгэлэнтэй мишээсэн чиний зураг шиг үлдсэн
Сохрууд санааныхаа төдийхнийг л хардаг
Солиотой юм шиг амьдарч өөрсдийн солигдохыг гайхдаг
Санасан санаа нь үргэлж хувиран солигддог
Савчих хөдөлгөөн бүр нь түүнийгээ даган хувьсдаг

Сохрууд санааныхаа төдийхнийг л хардаг
Сөөмийн газар тэмтэрч түүнээ шиншиж амьдардаг
Сав ертөнцийн уужим гэдгийг ч мэдэрдэггүй
Сайхан ертөнцийн гэрлийг хэзээ ч олж хардаггүй

Сохрууд харахыг хүссэнээ л хардаг
Савраа хүрэх газраас цааш тэд явдаггүй
Амьдралыг үзэх үзэл нь төдий хэмжээнд дуусдаг
Агуу их орчлонгийн өчүүхэн нүхэнд ялзардаг
Эрхэмсэг агаад тоомжиргүй алхсаар дөхөн ирсэн
Эрхэмсэг тэргүүнээ зөөлхөн эргүүлээд над руу харсан
Сониучхан харсан усгал харц зүрхийг минь догдлуулсан
Сайхан төрхөнд чинь шүтэн алмайраад таталдан хөшсөн

Буй орчлонгоос салан одоод бүхнийг умартсан
Булиглах зүрх цохилохыг ч мэдэхгүй бишрэн бахадсан
Марал чамайг аажуухан холдоход чинь харуулдан хоцорсон
Маргаашийн өдөр магад учирна гээд үгүйлэн хүлээсэн

Уулын чимэг(уяхан ариухан ), ургийг бүрдүүлэгч, үзэсгэлэн төгс гуа марал чи
Усан цийлэгнэсэн, уянга хайлсан, энхрийлэл шингээсэн харцаараа илбэдсэн
Ухаан бодлыг уургалан боож өөртөө урхидан үргэлж хоргоосон
Уягдан боогдсон ч үзэсгэлэнд чинь согтсон ч үүндээ жаргалтай үргэлж
үгүйлээстэй
Яаж би чиний төрсөн өдрийг мартах билээ
Янагхан дүрийг чинь харж хайралсан юм болохоор
Хэзээ билээ гэдгийг ч хэтэрхий сайн мэднэ
Хэн хүнээс түрүүлж баяр хүргэдэг байсан болохоор

Одоо намайг чи санах ч үгүй байх л даа
Өнгөрсөн цагийн уртаас угаас анзаараагүйн улмаас
Одоо ч харин би санасаар он цаг өнгөрөн улирсан ч
Олон зүйл өөрчлөгдөн солиигдсон ч өчигдөр мэт санасаар

Жил жилийн тэр нэгэн өдөр би таныг санадаг
Жирийн нэгэн охин байсан үе чинь нүднээ харагддаг
Жинэхэн дурлал байсныг мэдэрсэн тиймдээ ч огт мартаагүй
Жилээс жилд улам нандигнана тиймээс ч хэзээ ч мартахгүй
Тантай танилцана гэхээс би үнэн голоосоо айна
Тохиосон учралаа эсэргүүцэж чадахгүйгээ би мэдрэнэ
Таалагдсан харцтай өөрөө хүсэн байж тулна
Таалсан гарыг чинь атгахгүй байхаас аргагүй

Хамтдаа зугаалж цаг нөхцөөсөөр бид дотносно
Хайрлан хайралсаар удахгүй гэрлэнэ байх тэгээд
Хананд хашигдан хэсэг сууна магадгүй
Ханилан дасаад хамаг бүхэн өөчлөгдөнө тэгээд

Би сонин уншиж та хоол хийнэ
Байдаг л хэдэн яриагаа өдөр шөнөгүй ярина
Бүхий л зүйл нэгэн хэвийн болж тогтоно
Бодит байдал маань удахгүй та биднийг залхаана

Ингээд бидний хооронд “бид” байхаа болино
Илчит халуун гал маань аажмаар бас унтрана
Чимэггүй амьдралд нэгнýýсээ залхаж эхэлнэ
Чимээгүй гэрт өөр өөрийн буланг эзэлнэ

Нэг өдөр та тэвчихгүй орхиод одно
Нэхэн үгүйлсэн ч хамтад нь бас баярлана би
Хэсэгтээ үгүйлэн санах ч аяндаа тэрэндээ дасна
Хэн хэнийгээ хүлээхээ больж сэтгэл бас амрана

Хааяа нэг сураг сонсохыг хүснэ
Хүн л юм болохоор сонирхож таарна гарцаагүй
Хаíàтлаа нэг ярилцахыг ч бас хүснэ
Хуучин танилууд шиг хуучлахыг би хүснэ

Үе үе хуучны юм санагдаж байн байн догдолно байх
Үгүйлж дассан юм хойно буцааж нэг юм мэдрэнэ
Гэлээ гэхдээ дахин давтахыг хүсэхгүй
“Гэмгүйхэн” тантай танилцана гэхээс үнэн голоосоо айна, тиймээс