Showing posts with label hunii hogjil. Show all posts

April 24, 2015
Energy Resources CEO Battsengel talks about the company, corporate governance, TT tender bid and consortium contract, coal mining, industrial development and etc.
Манай нийгэм, эдийн засаг, Энержи Ресурс ХХК, Mongolian Mining Corporation, уул уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагааны эрх мэдлийн хуваарилалт зэргийн талаар сонирхолтой лекц болсон байна.
https://www.youtube.com/watch?v=50V7GPv7auM&feature=share
May 12, 2010
Annual report of Business School at National University of Singapore
Ih goy shiildeltai ed baina. Mon dotorhi medeelel aguulga ch saitai yum. Magadgui manai businessiin baiguullaguud annual reportoo iimerhuu helbereer hiivel sonirholtoi baih yum bolovuu.
March 22, 2010
February 10, 2010
Хүний наймааны золиос болсон Монгол эмэгтэйн ярилцлага
Хүний наймааны туха зөндөө ярилцлага, кино зэрэг гараад л байх юм, тэгээд яг хохирдог улсууддаа хүрэх хүртээмж бага байдаг шиг байх юм. Яаж ч мэдээлмээр юм бэ дээ. Санаа оноо байна уу?
“Тагнуулын байгууллагад хандсандаа өөрийгөө би азтай гэж хэлэх байна”
Гадаадад цалин өндөртэй ажилд зуучлах, ажлын байр найдвартай гэсэн зар сонины нүүр болгонд байдаг. Үүнийг шалгаж, үнэн худлыг нь тогтоодог байгууллага байдаг эсэх нь эргэлзээтэй. Нэг хэсэг хотынхныг хошгоруулж байсан энэ зар хөдөө орон нутгийг чиглэж, гэнэн итгэмтгий хөдөөний иргэдийг гадаадад аваачиж хохироох явдал гарах болжээ.
Энэ жил манай улсад зуд нүүрлэж, олон айл амьжиргаанаасаа салах магадлал өндөр. Их зуд нүүрлэсний дараа хөдөөнийхөн хотыг зорих явдал өмнө нь ч гарч байсан. Тэд өнөөдөр Улаанбаатарыг бараадах гэхээсээ илүүтэй, гадаад руу явж амьдралаа дээшлүүлэх сонирхолтой болж байгаа. Тэдний энэ хүслийг далимдуулж мөнгө олох, хүний наймааны золиос болгох явдал гарах болсон байна. Турк улсад өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр говийн нэгэн бүсгүй хүний наймааны золиос болсон байна. Тэрээр тус улсад өндөр цалинтай ажилд зуучилж өгнө гэдэг зарын цаана ямар аюул нуугдаж байгааг манай сайтаар дамжуулан нийтэд мэдээлэхийг хүссэн юм.
Хохирогчийн хүсэлтээр нэрийг нь нууцалсан болно.
-Өөрийг чинь өмнө нь хот орж үзээгүй гэж байсан. Яаж яваад Турк явахаар болчихов оо?
-Манайх өөрийн гэсэн хэдэн малтай, амьдрал болоод л байсан. Гэхдээ малаа өсгөхийн хажуугаар амьдралаа сайжруулъя хүүхдүүдээ дээд сургуульд ороход нь сургалтын төлбөрийг нь хийх мөнгөтэй болох шаардлага гарч эхэлсэн. Үнэндээ хөдөөнийхөнд бэлэн мөнгө олох боломж их хомс. Хаврын улиралд хэдэн ямааны ноолуураа зарах, хаяа малаа зарж бэлэн мөнгөтэй болдог. Сүүлийн жилүүдэд ган, зуд нүүрлэх болсноос малдаа найдаж, амьдрах боломж ч хомс болсон. Хот ороод ажил хийе гэхээр ажил олдохгүй. Гэтэл өнгөрсөн жил манай нутагт Турк улс руу өндөр цалинтай ажилд зуучилна, ажлын байр бэлэн очоод байрлах байр үнэггүй бараг л диваажинд аваачина гэсэн зар тарааж, явах хүмүүсийг бүртгэж эхэлсэн.
-Тэр зараас та хамгийн чухалчилж юуг нь харсан юм вэ. Таны аюулгүй байдлыг хамгаалах, амь нас эрүүл мэндийг хамгаалах талаар ер нь ярьж байсан уу?
-Хүн ажлын байраар хангана, цалин өндөр гэсэн амлалтыг нь л чухалчилдаг байх. Би ч гэсэн энэ хоёр үгийг л олон дахин давтан хэлснийг нь санаж байна. Бараг л тэнд очсон хүн өвддөггүй, та ажлаа л хийгээд байвал цалин тань сар сараар нэмэгдээд байдаг гэж хэлж байсан. Их мөнгөний сураг сонссон хүн түүнийг алдахыг хүсдэггүй юм билээ. Тэгээд ч мөнгө олох боломж байхад эрүүл мэндээ хоёрдугаарт тавьдаг нь монгол хүний нэг муу зан юм уу даа.
-Амласан цалин нь тийм өндөр юм уу?
-Өндөр. Хөдөөний бидэнд бол бараг л толгой эргэмээр тоо хэлж байсан. Долоо хоногт 170 лир буюу манайхаар 170 мянган төгрөгний цалинтай гэж байсан. Эхний сард ингэж аваад дараа сараас нь нэмэгдэж, 270 болтол нэмэгдэнэ гэж байсан. Түүнээс гадна байр, хоол үнэггүй гэхээр бүр ч явах сонирхлыг өдөөсөн.
-Тантай уулзаж бүртгэж авснаас хойш хэр удаж байж явуулахаар болсон вэ?
-Их удаагүй. Туркийн нэгэн оёдлын үйлдвэрт туслах ажилчны ажлын байр олчихсон байна. Яаралтай явах хэрэгтэй байна гэж шавдуулсаар байгаад бараг л сарын дотор явах болсон. Тэнд очиход бүх юм чинь бэлэн байгаа, эндээс цай хоол, замд хэрэглэх ойр зуурын хэрэглээний зүйлээ аваад яв гэж гэсэн.
-Очоод ямар ч байсан эхний удаад ямар нэгэн ажилд оруулаа байлгүй дээ?
-Мөнгө гэхээр бусдын аз жаргалыг уландаа гишгэдэг хүмүүс хэнийг ч хайрладаггүй юм байна гэдгийг хүний нутагт очоод л ойлгосон. Тэд цайны мөнгө ч үлдээлгүй хармааг минь хоосолж орхиод л алга болсон. Юун ажил, нөгөө бэлэн байр, үнэгүй хоол. Эргэж би тэдний нэгтэй ньч өнөөдрийг хүртэл уулзаж чадаагүй явна. Даан ч дээ, бид чинь адилхан монгол хүмүүс шүү дээ гэж бодохоор л гол минь харлаж, хүний нутгийн газар шороог нулимсаараа л овоохон дэвтээх шив дээ. Дээрээс нь энд үлдсэн дөрвөн хүүхдээ бодохоор тэдэндээ л амь мэнд эргэж ирэх юмсан гэж бодох болсон.
-Туркад очоод хаана байрлуулсан юм бэ?
-Станбул хотын Чайлан дүүрэгт байрлуулсан. Тэнд ажилгүй монголчууд их олноор цугладаг газар. Энд намайг нөгөө ажилд зуучилсан хүн маань аваачаад ёстой л хувь заяанд минь даатгаад орхиод алга болсон. Хүн амьтан танихгүй, хэл ус мэдэхгүй ёстой л хамраараа газар шаана гэгч л болсон. Тэр үед л жинхэнэ эх нутгийн газар шороо торго шиг зөөлөн гэдэг үгний үнэнг ухаарсан даа.
-Чайлан дүүрэгт монголчууд олноор цугладаг юм бол танд туслах хүн олдоогүй гэж үү?
-Туркад очсон монголчуудын дунд хамгийн муухай, хамгийн өөдгүй бүр үгээр хэлэхийн аргагүй адгийн нэг зарчим үйлчилдэг. Тэр бол монгол хүн монгол хүнтэйгээ хэзээ ч бүү ярь. Монгол хүн бол монгол хүнийхээ дайсан гэсэн зарчим. Арай ч дээ гэж бодож, шаналахаас хэтрэхгүй юм. Тийм орчинд байсан гэдэгтээ ч итгэхгүй байна. Эндээс намайг ажилд зуучилна хэмээн залилсан хүмүүс ч надад тэнд очоод Монголчуудаасаа хол бай, тэдэнд бүү итгэ гэж захиж байсан. Энэ бол эндээс хүний наймаа хийж байгаа хүмүүсийн өөрсдийгөө илчлэхгүй гэсэн бас нэг арга юм даа. Энэ нь тэнд байгаа монголчуудыг нэгэндээ туслах сэтгэлийн шижмийг таслахад их үүрэг гүйцэтгэж байгаа гэж бодох болсон. Хэрэв чи Туркад очсон л бол Монгол гэдэг улс байдаг гэдгийг март гэж тэнд байгаа монголчууд зөвлөдөг. Мөнгөний төлөө хүний санаанд оромгүй их муу, муухай зүйлсийг хийдэг болж байгаа нь даанч харамсалтай.
-Очоод ажил хийж үзэв үү?
-Нохой хамартаа хүрэхээр усч гэсэн үг байдаг шүү дээ. Нэгэнт хармаандаа мөнгөгүй болсон тул ажил хайж гадуур явах болсон. Тэнд байгаа монгол эмэгтэйчүүдэд ажил олдоод байдаг юм билээ. Харин эрчүүдэд нь хийх ажил олддоггүй гэсэн. Би ажил хайсны эцэст нэг цайны газарт 12 хоног ажиллаад 70 лирийн цалин авсан.
-Арван хоёр хоног ажилласан гэхэд өндөр цалин юм биш үү?
-Авч байгаа мөнгөний тоо их юм шиг боловч энэ мөнгөөр тэнд амьдрана гэдэг гуйлга гуйхаас долоон дор. Юмны үнэ ханш манайхаас их өндөр. Нэг хайрцаг янжуур монгол мөнгөөр таваас долоон мянган төгрөг бол, архи хамгийн хямд нь хориос гучин мянга, манайд зарагддаг талхны гуравны нэг хэмжээтэй нь долоон мянга, нэг килограмм гурил хоёр мянга долоон зуу гээд бодохоор 70 мянган төгрөгний цалин хамарт ч үгүй, аманд ч үгүй алга болсон. Тэнд байгаа монголчууд махнаас гарахын тулд тахианы шулсан ясыг нэг килограммыг нь 1500 төгрөгөөр авдаг. Түүнийгээ буцалгаад гурил тавиад иддэг юм.
-Эмэгтэйчүүдэд ажил олддог гэж хэлсэн. Ямар ажил голдуу олддог юм вэ?
-Эндээс аваачсан хүмүүс зүгээр тэнд аваачаад гудамжинд орхиод алга болдог. Чамайг хэн нэгэн эрэгтэй ивээлдээ авч, Турк эзэндээ зарах бол энүүхэнд. Хэрэв ямар нэгэн ажил олдоод орлоо гэхэд цалингаа авахын тулд заавал эзэнтэй нь нэг оронд орох шаардлага тавьдаг. Сайхан амлаж, ажилд аваад цалин өгөх дөхөхөөр байрладаг өрөөнд шөнө хоёроос гурван цагийн үед орж ирээд унтах шаардлага тавьдаг. Хэрэв үгүй гэвэл тэндээс шууд хөөгдөнө. Олон ч удаа хөөгдөж, гудамжинд хоносон. Дулаахан орон тулдаа л хөлдөөд үхчихээгүй. Хамгийн өөдгүй, хамгийн новшийн хүмүүс бол Туркчууд гэж европынхон ярьдаг юм билээ. Тэд үнэхээр хүн муутай, онцгүй хүмүүс. Манайхаар бол европын хужаа нар гэсэн үг.
-Эрэгтэйчүүд нь ажил олдохгүй юм бол тэнд юугаа хийж байдаг юм бол?
-Олон хүн сайнтай муутай гэдэг. Зарим эрчүүдийг нь ажил хайгаад очихоор “Чи надад монгол хүүхнээсээ аваад ир. Тэгвэл ажил, мөнгө чамд өгнө” гэдэг гэсэн. Зарим нь Туркчуудын гар хөл болж, иймэрхүү замаар охидоо зарж амьдардаг юм шиг байна лээ. Хэрэв бүсгүй чинь царайлаг бол миний мөнгө олох хэрэгсэл гэж эмэгтэй хүнийг эрчүүд хэлдэг юм гэсэн. Тэнд эмэгтэй хүн бол хүн гэхээсээ мөнгө олох хэрэгсэл гэж эмэгтэй хүнийг хардаг. Бас эрчүүд нь хулгай их хийнэ. Хүнсний бараа их үнэтэй учраас ихэнхдээ хулгай хийж авдаг. Үүнийгээ “тонгороо” гэж нэрлэдэг. Бэлэн хувцасны дэлгүүрт ороод гарч ирэхдээ баахан хувцас давхарлаж өмсөөд л гараад ирнэ.
-Тэнд монгол эмэгтэйчүүд олон уу?
-Нэлээн олон байдаг бололтой юм билээ. Цэцэг цэврүү шиг сайхан монгол охид тэнд гунхаад л явж байна. Дөнгөж арван долоо, найм хүрч яваа охидоо харахаар хүний нутгийн хатууг улам л зүхмээр санагддаг. Наашаа харсан турк болгоныг царайчлаад эх оронгүй юм шиг тэнэж яваа тэд Монгол гэдэг улс байдгийг мартсан гэхэд болно. Эзэнгүй сүрэг лүү чоно хэрхэн дайрдаг шиг туркууд тэднийг бараа таваар шиг л үздэг. Зарим хүүхэн нь Туркчуудтай хамтран амьдарч, биеэ үнэлэх нь зүгээр л энгийн ажил гэхэд болно доо.
-Биеэ үнэлэх явдал их байдаг уу?
-Тэдний амьдрах арга бие үнэлэх л болж үлддэг. Энд баахан өр тавиад явчихсан хүмүүс буцаж ирэх аргагүй болдог. Түүнээс гадна хармаандаа ганц улаан мөнгөгүй үлдсэн хүмүүст өдөр хоногийг өнгөрөөх л зам үлддэг. Эх орон бол тэдэнд мартахаас өөр аргагүй тийм зүйл болж хувирдаг.
-Монгол охид биеэ үнэлээд гайгүй мөнгө олж чадах уу?
-Тэнд чинь монгол охидоос хямдхан юм байхгүй. Өдрийн хоолонд ороод дээрээс нь 20 лир авахад л бие үнэлсний хөлс төлөгдөж байгаа нь тэр. Харин орос хүүхнүүд их үнэтэй байдаг юм гэсэн.
-Туркчуудын амьдрал ер нь хэр юм вэ?
-Манайхаас долоон дор амьдралтай хүмүүс байдаг юм билээ. Эндээс ажилд зуучилж өгнө гэсэн хүмүүс их гоё гоё юм ярьдаг. Бараг л турк айл болгон зарцтай шахам юм хэлдэг. Гэтэл туркууд бараг бүгд шахуу түрээсийн байранд амьдардаг хүмүүс байдаг юм билээ. Түүнийгээ “Кералях” гэж нэрлэдэг. Өөрийн гэсэн орон байртай турк хүн ер нь ховор. Тэдний сарын цалин 700-800 доллар байдаг ч хамгийн хямд байрны хөлс нь сарын 500 орчим доллар байдаг гэсэн. Түүнээс гадна барьцаанд бас мөн хэмжээний мөнгө төлдөг гэж байна лээ. Харин байрнаасаа гарахад барьцааны мөнгө нь эргэж олддоггүй. Далан сая шахам хүн амтай энэ улсад манайхаас долоон дор амьдрал хаа сайгүй тааралдана. Тэнд очсон хүмүүс хамгийн түрүүнд хүн чанарын өчүүхэн ч үнэргүй болдог нь хамгийн аюултай юм даа.
-Аюулгүй амьдрах боломж ер нь хэр вэ?
-Тэнд очсон хүмүүсийн амь амьдрал дээсэн дөрөөн дээр л байдаг. Хоёр монгол эмэгтэйг хөлнөөс нь чулуу уяад дүүжилж алсан хэрэг гарсан гэнэ гээд нэг хэсэг шуугисан. Ямар ч бүртгэлгүй, хэн хаана явааг нь мэдэхгүй юм чинь хэн нь дүүжлэгдэж үхсэнийг ч мэдээгүй. Тэгээд ч тэнд байгаа монголчууд нэгнээ танихгүй шахам байдаг юм чинь хэн нь алга болсныг ч үгүйлж чадахгүй. Т гэж эмэгтэй найман сартай дутуу төрөөд эмнэлэгт хандалгүй хүүхдээ алаад хогийн саванд хаясныг нь Туркийн цагдаа нар хайж, хэсэг монголчуудыг баривчилсан тохиолдол ч гарч байсан. Буун дуу гарах нь манайханы чоно үргээж буу тавьдагтай л адил шахам болсон газар даа.
-Ингэхэд та яаж яваад Монголдоо эсэн мэнд ирж чадав аа?
-Би тэндээс 1903 луу ярьж тусламж хүссэн. Мөн гэрийнхэнтэйгээ холбоо барьсны дагуу тэд Тагнуулын байгууллагад хандсан юм билээ. Энэ байгууллага гадаад улсад хүнд байдал орсон иргэдийнхээ эрхийг хамгаалах талаар шуурхай арга хэмжээ авдаг юм байна. Үнэхээр өөрийгөө би азтай л гэж хэлэх байна. Наашаа ирэхдээ түр саатуулах байр буюу “Яванжи”-д нэг хоносон. Энэ нь гадаадын хүмүүсийг эх орон руу нь буцаахад түр саатуулдаг байр гэсэн үг. Тэнд ороод эх орон руугаа маргааш буцна гэсэн тэр өдөр би дахин төрсөн. Эх орон минь намайг хоёр дахиа өлгийдөж авч байгаа юм шиг л санагдаж байсан. Эх орон ямар үнэтэйг, эрх чөлөө зөвхөн монголд л байдгийг энд амьдрахад хамгийн их аз жаргалтай гэдгийг гадаадад зовлон үзсэн хүн болгон хэлэх байх. Эх орноосоо гадагш гарч аз жаргал хайна гэдэг хамгийн их эрсдэлтэй юм байна гэдгийг ухаарлаа. Үүнийг ч монголчууддаа хандаж хэлэх байна.
Ярилцсан: Б.Солонго

February 6, 2010
Eric Schmidt on technology, innovation & the global economy
Саяхан би Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш” номын талаар өөрийнхөө үнэлэлт товчлолыг оруулсан билээ.
Эрик Шмитийн яриаг сонсож байх нь ээ энэ хоёр бол үндсэндээ нэг зүйлийг л яриад байна л даа.
Ерөөсөө шинэчлэл, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж өрсөлдөнө гэж, жил ирэх тусам МТ-ийн өртөг багасаж ололт сайжирч байна гэж, нэг талаар ашигтай ч нөгөөтэйгүүр хөгжчихсэн эдийн засгийн хувьд ажилгүйдэл үүсгэх аюултай тул америкчууд энэ талаар их санаа зовсон байх бөгөөд үүнд хариулахдаа Пэнсилванигаар жишээлэв. Аж үйлдвэрийн хувьсгал гарснаар Пэнсилваниад байсан олон хүн ажилгүй болсон хэдий ч тэдний дараагийн үе шинэ нөхцөлд зохицсон ажлын байраар хангагдсан гэв. Фридман тайлбарлахдаа Энэтхэг, Хятад ажлын байрыг нь булаагаад байгаа биш жам ёсоороо л хөгжиж, АНУ-ын дараагийн шинэчлэлээ хийх ёстойг сануулж буй хэрэг хэмээн тайлбарласан байсан. Энэ хоёр хүн хоёулаа АНУ-ын дээд боловсролд, шинэчлэлийг дэмждэг бодлогод, тэрэнд зарцуулагдаж байгаа хөрөнгө оруулалтад “итгэж” байгаагаа хэлж байх юм.
Төр засгийн нээлттэй бодлогын ач холбогдлын тухай дурдлаа. Энэ дээр ч гэсэн хоёул санал нийлэх бөгөөд АНУ-ыг амжилттай болгосон зүйлсийн хамгийн чухал нь энэ нээлттэй бодлого /шүүмжлэлд нээлттэй, ард түмний, олон нийтийн бодлогыг тусгадаг/ гэдгийг хүлээн зөвшөөрч энэ л амжилтын үндэс болж байсан гэдгийн онцолсон байна. Харин Эрик Шмит нэмээд өнөө үед том компаниудын нийтэд, дэлхийд үзүүлэх нөлөө нь маш их байгаагаас нээллтэй бодлого баримтлах нь чухлаар тавигдаж байгаа асуудал болсныг хүлээн зөвшөөрч Mircosoft-ийн эсрэг antitrust law хэрхэн үйлчилсэн болон Google нээлттэй байдлынхаа ачаар ийм зүйлд хутгалдахгүй тухайгаа хэлж байлаа. Үүгээрээ ч цаашид амжилттай байх байдлаа бататгах болно гэв.
Өөр бас бус юм байна л даа. Гэхдээ өөрт хамгийн чухал санагдсан хэсгээс нь жаахан тайлбар бичих гэж оролдов.
Манай энэ хаалттай төр бушуухан нээгдэж, авлига өгөх авахаасаа айдаг болж, өөрсдөдөө таарсан джлхийд уралдах технологийн олот, түүнийгээ дагасан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг цагийг нь харж амждаг болов уу яадаг бол.

January 28, 2010
U.Ganzorig "Мөрийтэй тоглоом" - Bi ch bas iim bolov uu gej aidag baisan yum
Шар толгойтой болгон ухаантай, Монгол бол тэнэг юм биз дээ.
Хэдхэн сарын өмнө би эдийн засгийн дугуй ширээний уулзалтанд оролцов. Энд олон улсын мундагуудын Монгол дахь суурин төлөөлөгч нар байлцлаа. Монголын эдийн засгийн талаар Монголын эдийн засагч нарт (including me) лекцэдсэний эцэст ашгүй асуулт хариултын үедээ орлоо.
Би асууя гэж бодож байсан зүйлээ асуулаа.
Бидний нөхдүүд 2005 оноос эхлэн Монгол улсын зэсийн олборлолтыг олон улсын зах зээл дээрх ханшийн эрсдлээс хамгаалах алхам хийлгэх гэж элдэв арга хэрэглэсэн билээ. Бид "дундаас" нь мөнгө унагах гээгүй юм шүү. Бид зүгээр л сангийн яам эсвэл эрдэнэт үйлдвэр өөрсдөө үүнийг хийгээсэй л гэж элдэв судлагааны бүтээл сараачиж ийш тийш нь шидсэн хэрэг. Энэ тал дээр нөгөө мундаг зөвлөхүүд таг чиг байдагт би их гайхдаг байсан юм. Угтаа бидний зөвлөсний дагуу 2008 оны 2 сард зэсийн бүтээгдэхүүнээ эрсдлээс хамгаалах хэлцэл хийсэн бол 10 сая долларын зардал гаргаад 200 гаруй сая доллар алдахаас сэргийлж чадах байлаа шүү дээ. Тэгсэн бол бид нар 2009 онд хичнээн км зам, эмнэлэгийн тоног төхөөрөмж, багш нарын цалин you name it хийх байлаа.
За тэгээд асууваа.
-Яагаад та нар олон улсад Монголоос бусад бүх хүн хэрэглэдэг эрсдлээс хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэ гэж манай засгийн газарт зөвлөдөггүй юм бэ?
Тэгсэн нэг байгууллагын суурин төлөөлөгч нь би хариулахаа болъё гээд нөгөө байгууллагын төлөөлөл ахлах эдийн засагчид микрофон шилжүүлэв.
- Эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол аюултай. Хамаагүй хэрэглэж болохгүй.
-- Уучлаарай, та баримттай ярих хэрэгтэй. Зүгээр л аюултай гэж та хэлсэнээр аюултай болчихдоггүй. Ашигтай хэрэглэж байгаа маш олон жишээг би таньд хэлж чадна.
Бид хэрэв 2008 онд хэрэглэсэн бол 10хан сая долларын зардлаар 200 сая доллар хэмнэж чадах байсан шүү дээ.
- Ард түмний мөнгөөр мөрийтэй тоглож болохгүй.
-- Та даатгалын бизнесийн суурь зарчмыг үгүйсгэж байна уу? Энэ эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол угтаа даатгалын бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр та машинаа даатгуулж байгаа хүн бол мөрийтэй тоглож байгаа хүнтэй адилхан гэж хэлэх гээд байна уу.
- Уучлаарай, асуулт хариулт дууслаа, баяртай...
Ингээд л босоод гараад явцгаалаа даа. Хамгийн аймшигтай нь эдийн засгийн суурь мэдлэггүй, ярьж байгаа зүйлээ ойлгодоггүй зарим хүмүүс үндэстэн дамнасан, олон улсын онцгой статустай байгууллагыг төлөөлж манай засгийн газарт зөвлөгөө өгөөд явж байгаад учир байна. Сайн зөвлөхүүд байнаа. Мэдлэгтэй, мундаг, Монголчуудад тусалчихая гэсэн сэтгэлтэй зөвлөхүүд байна. Тэдний хажуугаар саар нөхдүүд маш их байгааг бид анхаарч байх хэрэгтэй юм даа.

The world is flat
Thomas L. Freedman-ий The world is flat хэмээх ном монгол хэлнээ орчуулагдаж гарчээ. Уншлаа их ч олон зүйл бодогдуулах ном болсон байна. Жаахан хожуу уншсан нь тиймэрхүү боловч магадгүй уншаагүй байгаа хүмүүст сэтгэгдэл төрүүлэх болов уу гэж үзсэн тул бодлоо хуваалцахаар шийдлээ.
Хамгийн гол нь ирээдүйд таныг болон танай хүүхдүүдийг ер нь ямар орчин хүлээж байна вэ гэдэг талаар нилээн ойлголт өгөх ном болсон байна гэж дүгнэлээ. Бичсэн бүх зүйлс нь баримтан дээр тулгуурласан бөгөөд өөрийн мэдэж, мэдэрч байгаа багахан туршлага дээр үндэслээд хэлэхэд нилээдгүй үнэн зүйл бичсэн болж таараад байна. Үүнээс өөрийнхөө чухалчлан авч үзсэн хэсгүүдийг нэгтгээд оруулах гэж оролдлоо. Ер нь энэ номыг аваад уншихыг зөвлөж байна.
Дэлхий хавтгайраад байна гэнэ. Хүмүүсийг, тэр бүү хэл алдарт Пүлитцэрийн шагналыг гурван удаа хүртсэн Томас Фридманыг “унтаж” байх хооронд шүү.
Хавтгайрал гэдгийг ер нь юу вэ гэдэг талаар хоёр жишээ өгөх гэж оролдьё.
1. АНУ-н маш олон дунд болон жижиг эмнэлгүүдэд радиологчид САТ зургаа Энэтхэг, Австрали руу аутсорсинг байдлаар явуулан онош тогтоолгож байгаа. Давуу тал нь гэвэл АНУ-д шөнө болж байхад Энэтхэг, Австралид өдөр болж байна. Эмч шөнө нь амраад өглөө нь ажил дээрээ ирэхэд зурагны онош нь гарсан хүлээж байна. Энэтхэг эмч карри, будаанаас салахгүйгээр Энэтхэгт өндөр цалингаар ажиллачихна. Америк эмч харьцангуй бага зардлаар ажилаа хийлгэчихнэ. Өвчтөн хүлээж цаг алдах шаардлагагүй. Хэн хэн нь л ашигтай ажиллаж байна.
2. Асуулт: Леново компани хаана төв оффисоо байгуулах вэ?
Хариулт: Глобал бизнессийн байгууллагын хувьд, Леново нь дэлхий даяар байрласан ажилчид ба хөрөнгө бүхий газарзүйн хувьд тархсан байдалтай байх болно. Сонсоход хатуу үнэн нь, менежментийн баг, хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагч нарт хаана ажлын байр бий болж хаанаас ашиг орлого олох нь ялгаагүй байдаг, тэд зөвхөн найдвартай компанийг л сонирхдог.
Зохиогчийн юу хэлэх гээд байгаа нь ойлгогдсон байх гэж найдаад үргэлжлүүлье.
Ноён Фридманы тодорхойлсноор дэлхийг хавтгайлагч 10 хүчин зүйл байна.
1. Бүтээмжийн хөгжлийн шинэ үе. Үндсэндээ коммунизм унаж дэлхий дахинд коммунист замналаар замнаж байсан улсууд зах зээлийн эдийн засагт шилжин аливаа хоригийг цуцалснаар нээлттэй хэлбэрээр хөгжиж, бусдаас суралцах, бусадтай өрсөлдөх боломжтой болсон, мөн үүнтэй зэрэгцээд дэлхийд personal computer бий болсноор энэхүү хөгжлийг хэрхэн хурдасгасан тухай;
2. Вэб хүрээлэл, анхны вэб браузэр. Энэ хэсэгт интэрнэт гэж юу болох хэрхэн хөгжсөн, яаж ийм их шилэн кабель тавигдсан, энэ нь ямар үр дагавар авчирсан болон интэрнэт хэрэглээ хэрхэн хялбарчлагдсан тухай;
3. Тусгай програм хангамжууд. Ажил хэрэг жинэхэн утгаар үр өгөөжтэй хөгжих нөхцөл бололцоог хангасан олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн интэрнэт стандартууд /http, htlm, tcp/ip, xml, soap гэх мэт/ болон эдгээрт асуудалгүй ажилладаг програм хангамжууд /windows office, e-mail, илүү нарийн бусад програм хангамжууд/ болон интэрнэтэд суурилсан програмуудын хөгжил нөлөөллийн тухай;
4. Интэрнэтээр түгээхүй буюу uploading /open source software, forum, blog, wikipedia гэх мэт/ Uploading хийх боломжтой болсноор хүмүүс өөрсдийн ололт амжилтаа хуваалцан энэ нь мэдээллийн хурд нэмэгдэхэд болон дэлхий хавтгайрахад хэрхэн нөлөөлсөн тухай;
5. Outsourcing. АНУ-аас яагаад энэтхэг рүү хамаг үйлчилгээ нь яваад өгсөн тухай, үүнд юу шалтгаалав, энэ нь ямар үр дагавартай гэдэг тухай;
6. Offshoring. Хөгжингүй орнуудад байсан үйлдвэрлэлийг яагаад шилжүүлэх шаардлагатай болсон, шилжүүлсний үр дагавар зэргийн тухай өгүүлжээ. Надад харин энэ бүлэгт байгаа нэгэн шүлэг их таалагдаад та бүхэнд сонирхуулъя гэж бодлоо. Доорхи шүлгийн утгыг та номыг уншсаны дараа сайн ойлгох болно.
Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс сэрдэг гэнэ
Өөрийгөө бүгдээс хурдан давхихгүй бол болохгүй гэдгийг мэддэг гэнэ
Өлөн арслан түүнийг барихад бэлэн байгааг санадаг гэнэ
Өглөө бүхэн Африкт араатны хаан сэрдэг гэнэ
Өлбөрч үхэхгүйн тулд тэрээр
Өнөөх бөхөнгөөс хурдан давхих хэрэгтэй гэдгээ мэддэг гэнэ
Харин чи бөхөн ч бай арслан ч бай
Халуун нар мандан хөөрөхөд
Хамгаас түрүүнд давхиж эхлэх хэрэгтэй
7. Хангамжийн нэгдсэн сүлжээ. Энэ бүлэгт Wall Mart-аар жишээлэн хангамжийн нэгдсэн сүлжээ гэж юу болох, ямар аймаар хүч чадалтай эд болох тухай өгүүлжээ. Supply management, procurement, аливаа бизнессийн чиглэлийн улсуудад ч гэсэн их л хэрэгтэй бөгөөд сонирхолтой байна байх.
8. Insourcing буюу компаний дотоод үйл ажиллагаанд оролцох нь. Энэ хэсэг нилээд сонирхолтой бөгөөд мэнэжмэнтээ боловсронгуй болгож чадсан эсвэл өөрсдийн ложистикээ ашиглан бусад компаниудын дотоод ажиллагаанд нь орж ажиллаж байгаа томоохон компаниудын тухай өгүүлсэн.
9. Google, yahoo, msn хайлтын системүүд.
10. Стероидууд. Энэ хэсэгт утасгүй холбооны ая холбогдлыг тайлбарлахын зэрэгцээ эдгээр стероидууд олон утасгүй холбоо яах хүчтэй талаар тайлбарлажээ. Зохиогч зарим шинэ технологуудыг стероидууд гэж нэрлэсэн бөгөөд энэхүү шинэ технологиудад *тоон, хөдөлгөөнт, хийсвэр, хувийн* гэсэн шинж чанартай байх бөгөөд энэ нь хувь хүний чадварыг улам сайжруулах ажээ.
Дараагийн бүлгүүдээс АНУ-д хэтэрхий хамаарсан хэсгийг нь алгасаад зарим ач холбогдолтой гэж үзсэн хэсгийнхээ талаар сийрүүллээ.
Тэгэхээр, энэхүү хавтгайрлын цохилтод үл өртөгсөд нь
- Аугаа хамтрагчид - Ийш тийшээ явж шинийг эрэлхийлэгчид
- Аугаа нийлүүлэгчид – Хоёр мэргэжлийг холбон байхгүй орон зайг өөрөө өөрсдөдөө бий болгогчид
- Шилдэг тайлбарлагч - Өөрийнхөө шинэчлэн эзэмшсэн мэргэжлээ дараагийн боловсронгуй шатанд оруулах, хувьсгах чадвартай хүмүүс
- Шилдэг технологи эзэмшигч
- Шилдэг зохицогч - Хаашаа л бол хаашаа л хэвийх чадвартай хүмүүс
- Бизнесс модел/загварчлалыг амжилттай хэрэгжүүлж чаддаг хүмүүё зэрэг байх нь ээ.
Эндээс онцолбол, үндсэндээ ямар хүн амжилттай байх вэ гэвэл “Хэрхэн суралцахыг сурах”, буюу байнга өөрийг шинэчилж чаддаг байх тийм хүн л амжилттай байна. Фрийдман сурагчдад зөвлөхдөө Томас “Хамгийн дуртай багш нарынхаа жагсаалтыг гарга, юу зааж байгаа нь хамаагүй хичээлд нь суу. Сурахдаа баяр баясгалан олж авах нь илүү чухал юм.” гэсэн байх юм.
Үүнийгээ тайлбарлахдаа
Урам зоригийн итгэлцүүр + Сониуч зангийн итгэлцүүр > Оюуны итгэлцүүр буюу “Сониуч бөгөөд сонирхсон юмандаа анхаарсан (хөдөлмөрлөсөн) хүн л амжилт олно, тэрнээс байнга онц дүнтэй сурдаг хүүхэд биш” гэж жишээ татсан байна. Энэ ч гэхдээ Фридман хэлсэн хэлээгүй олон жишээгээр батлагдчихаад байгаа эд байх.
Хүмүүстэй харилцахдаа дуртай байх ёстой. Баруун тархиа хөгжүүл, энэ нь шинийг бүтээгч байхад хэрэгтэй бөгөөд ирээдүйд энэ чанар амжилт олно (шинийг санаачилж энэ нь нэмүү өртөг үүсгэнэ гэх)
Жишээ нь, өөрөө энэ тал дээр заримдаа бодрж “цаг алдаг“ хүний хувьд багш нарт л гэж зөвлөхөд хичээлээ заахдаа, интэрнэт ухах даалгавар өгөх, ном ашиглах, ажиллаж байгаа хүмүүсээс авчирч лекц уншуулах, сурагчдын нээлттэй сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарал тавих, эрхийнхээ төлөө тэмцдэг болоход нь туслах гэх мэт зүйлсийг хийх хэрэгтэй. Ингэснээр өөртөө итгэлтэй, зөв хүмүүс бэлдэх юм. Номыг бол хэн ч уншаад шалгуулаад байж болно, бас буруу зөв нь мэдэгдэхгүй нэг ном яриад л байвал сургачдадаа унтахыг сурахаас өөр юм өгч чадахгүй байх. Энэ миний бодол шүү, номон дээр ийм юм байхгүй.
Эрх чөлөөт байдал, түүний үр дагавар чөлөөт сэтгэлгээ шинэчлэлийг авчирдаг. Энэ шинэчлэл нь сайн хөгжсөн, сайн зохицуулалтай хөрөнгийн зах зээлээр дамжин биеждэг. Учир нь нэгэнт томорсон компаниас шинэчлэл гарах нь ховор байдаг, тиймээс өндөр эрсдэл хүлээн жижиг санаанд хөрөнгө оруулагчдын ач холбогдлыг онцгойлжээ. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг болон оюуны өмчийг хамгаалах боловсронгуй хуулийн системтэй байх шаардлагатай бөгөөд, энэ нь шинэчлэл агуулсан гэхдээ эрсдэлтэй санаанууд амилах, дэмжигдэх, баталгаажихад ач холбогдолтой аж. Өмнө нь хүмүүс нэг их дурдагдаагүй боловч уян хатан хөдөлмөрийн хуулийн ач холбогдлыг их сайн тайлбарласан байна. Ажилд авахад болон халахад амархан улсуудад хөрөнгө оруулалт их татдаг бөгөөд үүгээрээ боловсронгуй хөдөлмөрийн хуультай тухайн улсад үр дүнтэй болон өгөөжтэй ажиллагаа ихэсдэг байна. Хөдөлмөрийн зах зээл ч боловсронгуй, хөгжингүй болдог ажээ.
Мэдээж хэрэг улс төрийн тогтвортой байдлыг мартаж болохгүй.
Эдгээр бүх институцчлэл, хууль зүйн орчин, соёлын хэм хэмжээ гэх мэт хүчин зүйлс нэгдээд итгэл гэдэг зүйлийг бий болгодог. Энэ итгэл байсан газар хөгжил байх болно гэжээ. Энэ үнэн юм. Үндсэндээ хөгжсөн нийгэмд аливаа хувь хүн бизнесийн байгууллагад мэдээлэл, бүртгэлийн систем нь өндөр хөгжсөн үндсэндээ хэн нь хэн бэ гэдгийг үнэлж түүнийх нь дагуу өдөр тутмын бизнессийн үйл ажиллагаа нь явагдаж байдаг билээ. Манайд бол өнөөхөндөө хэн нь сайн хуурч хулхидаж, лоббидож, хахуульдаж чадаж байна гэдгээр биснессийн амжилт нь хэмжигдэж байгаа нь харамсалтай. (Шударгаар өрсөлдөж байгаа хэдэд нь хамаагүй)
Хэдийгээр зохиогч АНУ-д хамааруулж хэлсэн боловч нөгөө талаар бид бас үүнийг бодож байх хэрэгтэй гэдэг утгаар бичлээ.
- Тооны ялгаа. Хятад Энэтхэг зэрэг улсуудад боловсорч буй оюутныхаа тоогоор илт давуу болж эхэллээ. Эдгээр оюутнууд хамгийн гол нь байгалийн шинжлэх ухаан болон технологий сурч байгааг онцолж байлаа. Энэ нь хэтдээ АНУ-тэй зэрэгцээд эдгээр улсуудад цаашдын шинэ олотууд нээгдэх, хамгийн гол нь тэд АНУ бусад улсаас хүний олноор давамгайлна гэдгийг анхааруулсан байлаа.
Харьцангуй давуу нь л энэ хоёр болохоос биш цаана нь бусад зүүн Европ, Бразил, Орос, зүүн өмнөд азийн улсууд гээд л нэмэгдээд байна. Энэ нь манайд яаж мэдрэгдэх вэ гэхээр олон улсын зах зээл дээр бидний ажлын байрыг эд булаана. Байг манай дотоодын зах зээл дээр чадвараараа, үнийн өрсөлдөөнөөрөө ороод ирэхийг үгүйсгэхгүй, харин ч одооноос харагдаж байгаа биздээ. Монголчууд барилгаа барьж чадахгүй Хятадаас барилгачин оруулж ирээд байгаа биздээ. Энэ үзэгдэл ирээдүйд улам л газар авах гээд байна шүү.
- Боловсролын ялгаа
“Хууль, эдийн засгийн боловсрол ихээр олгож байгаа газар шинээр юм үүсэхгүй” гэжээ. Байгалийн шинжлэх ухаан зарим талаар уйтгартай ярвигтай хэдий ч энэ зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн байна.
Манай боловсролын систем гэж жонхуу, дээд боловсролтой зөөгч бармэн хүртэл бэтлгэж байгаа биздээ. Тэгсэн хирнээ чадвартай мужаан, сантехникч, өрлөгчин байдаггүй. Одоо тэр хэд нь “алт” болж байна шүү дээ.
- Хүсэл тэмүүллийн ялгаа.
Аливаа улс, нийгэм хүсэл тэмүүлэл, тэмцэлтэй байж байж урагшилдаг, сүүлийн үед АНУ-д энэ алдагдаад байгаа тухай онцгойлоод залуу үе нь тэйртэйнмэнтэд хэтэрхий их автаж байна. Өөрсдийгөө дайчлах зовоох нь бага болсон гэж үзжээ.
Манайд энэ нь шууд утгаар хэлэхэд хэцүү ч зарим нэг хэсгийн бас иймэрхүү хандлага байж болохыг үгүйсгэхгүй байна
Надад энэ хэсэг их сайхан санагдсан юм.
“Хэдий чинээ бага байгалийн баялаг байна төдий чинээ хавтгайжилт байна” гэж. Үүнийг улс орнуулын хувьд Япон, Тайвань, Өмнөд Солонгосын, компаний хувьд АНУ-ын бөөний худалдааны Wallmart –аар жишээ авч тайлбарлаад (номын ондоо бүлэгт), нөгөө талд байгалийн баялагтай боловч үгээгүй ядуу Африкийн, нээлттэйгээр хөгжиж чаддагүй Арабын зарим нэг улс орон, нөөц бололцоогоо зөв ашиглаж чаддаггүй Мексик, латин америкийн зарим орноор жишээлэн тайлбарлажээ.
Баялаггүй орны хүмүүс сэтгэл санааны хувьд өөрсдийгөө бэлдчихдэг юм шиг байгаа юм.
“Толгойдоо болон гэдсэндээ хийснийг чинь хэн ч авч чадахгүй” гэсэн үг Хятад зүйр үг байдаг юм байна. Тайваний оюутнуудад багш нар нь “Та нарт хэзээ ч америк, канад шиг амьдрах боломж байхгүй, тиймээс сайн сурч, шургуу хөдөлмөрлөөд, чаддагаа экспортолж амьдрах орын ганц гарц бий гэж “хурцалдаг” юм байна”.
- Хөгжлийг, шинэчлэлийг авчирмаар байгаа бол шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд мөнгө татах хэрэггүй гэсэн байна.
- Хавтгай гэдэг үгийг нөгөө талаар тайлбарлахдаа аливаа байгууллагын /төр, хувийн хэвшил хамаарахгүй/ босоо шат давхаргыг бууруулах нь хамгийн өндөр өгөөжтэй, шуурхай нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн санаа байлаа. Манай төрийн албаныхан уншицгаагаасай билээ. Унших нь яахав, хэрэгжүүлэх тухай бодолцоосой билээ. Сайд, сайдын туслах /дагалдан баясагч юмуу юу юм/, төрийн нарийн, за тэгээд харъяа байгууллагын дарга, дэд дарга, зөвлөх, газрын дарга, түүний орлогч, орлогчийн орлогч/наргиа байв/, ахлах түшмэл, ямар юмны яасан дунд түшмэл,гэх мэтчилэн явж өгнө дөө тэгээд.
Такро болон микро хөгжлийн бодлого хэрэгжүүлэлтийн Ирландын хөгжлийн жишээ, тэдний төрийн бодлогыг тайлбарласан, латин америк – хятад зэргийг харьцуулсан сайхан түүхэн жишээнүүд, компаниуд яаж тэсч үлдэх вэ, яаж амжилтанд хүрэх вэ, ер нь хаачих гээд байна гэдэг талаар төсөөлөл өгөх гэж оролдоод номоо дуусгажээ.
Мэдээж хэрэг хүн болгонд таалагддаг зүйл ховорхон байх. Надад сонирхолтой санагдсан зүйл танд тиймгүй санагдаж болох. Гэхдээ энэ номонд танд таалагдах зүйлс байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь таныг ямар ертөнц хүлээж байх талаар бодит үнэнд ойрхон байх болов уу /reasonable/ гэмээр төсөөлөл өгөх болно.
За ингээд ухаантай зохиолчийн бичсэн номыг гайхалтай хэдэн монгол залуус орчуулсан байсныг уншаад товчлох гэж оролдсон нэгэн галзуу хүний өдрийн тэмдэглэл дуусч байна. Гэхдээ таны ном унших гэсэн сонирхлыг өчүүхэн ч гэсэн өдөөсөн болов уу гэж найднам. Өөрсдөө уншаад үзээрэй.

November 28, 2009
Яагаад биотехнологийн үйлдвэрлэл гэж?
Adimmune компаний захирал Chi Steve Chan хэмээх нэгэн эрхмийн лекцнээс ойлгож авснаа сийрүүлэх гэж оролдлоо. Биотехнологичдод болон хөгжлийн бодлого судлаач хэрэгжүүлэгчдэд арай нялзтай байх юм болов уу гэж горьдох юм, гэхдээ бусад хүмүүст ч гэсэн сонирхолтой байна байх гэж найднам.
Тайваний засгийн газраас одоогоос есөн жилийн өмнө (баталгаагүй) тэргүүлэх зургаан чиглэл гэдэгт биотехнологийн салбарыг оруулан хөрөнгө хаяж эхэлжээ. Эхний хэдэн жилд 100 гаруй тэрбум Тайвань доллараас их хэмжээний хөрөнгө хаясан боловч бүтээгдэхүүн эдийн засгийн хувьд олигтой үр дүнд хүрсэнгүй. Нэг талаас хөрөнгө хаяад л байдаг нөгөө талаас ач холбогдол нь тодорхойгүй эсвэл үнэхээр бүтээлч, үр дүн гарах магадлалтай хүмүүстээ очихгүй байснаас үүдэлтэй юм гэнэ.(Гэхдээ миний ойлголтоор бол энэ зуур дэд бүтэц нь сайжирсан нь тодорхой, science park бараадсан биотехнологийн лабаратори, хүний нөөц нь боловсорч байсан байж таараа) Тодорхой хугацааны дараа технологийн их сургуулиудын болон бусад төсөл, судалгаагаа хийгээд эхэлчихсэн, тодорхой шатанд оччихсон эрдэмтэд аж ахуйн нэгжийг санхүүжүүлж эхэлснээр үр дүн нь өөрчлөгдөж эхэлжээ. Хэрвээ есөн жилийн дотор л Тайваний энэ салбарын хөгжил, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нилээд өндөр түвшинд хүрснийг бодоход манайх бас одооноос бодож эхлэхэд илүүдэхгүй юм болов уу, хэдий их хөрөнгө шаардлагатай ч. Ялангуяа, хүн болгонд ганц уул уурхайгаар бүтэхгүй, боловсруулах үйлдвэр гэж байгаа өнөө үед. Тэгээд ч дэлхий нийт технологийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч ярьж судалж, хөрөнгө оруулж байгаа өнөө үед энэ тухай бодохоос өөр аргагүй гэж би хувьдаа бодож байна.
Adimmune гэх компани нь анх энгийн ханиадны эмийн үйлдвэрлэлээр эхэлсэн бөгөөд Тайвань болон Японы хэсэгхэн зах зээлд зориулж ханиадны вакцины үйлдвэрлэл явуулдаг болжээ. Ингээд явж байтал дэлхийд SARS гэгч айхтар юм гараад иржээ. Энд тэнд хэд хэдэн хүн чад хийгээд тахлын аюултай гэдэг нь мэдэгдээд энгийн эрүүл мэндийн тохиолдлын асуудлаас халиад улсуудын аюулгүй байдлыг хөндөөд эхэлмэгц Тайвань ч бусад хөгжилтэй улсуудаас вакцин худалдаж авах санал тавьж. Мэдээж хэрэг үйлдвэрлэл хангалтгүй, дотоодын зах зээлээ вакцинжуулаагүй тэр үед бусад улсууд юун Тайванийг бодох манатай байсан биз. Жаахан боломжгүй талдаа хариулт өгч. Засгийн газар нь энэ үед харин өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй юм гэдэг дээр санал нэгдэж жижигхэн ч гэсэн энэ компанийг дэмжих санал гаргаад, санхүүжүүлж өгчээ. Нэгэнт их мөнгө хариуцуулж өгсөн тул чадалтай удирдлага авчирч одоо энэ лекц уншиж байгаа эрүүл мэндийн яамны сайд асан, эмийн үйлдвэрлэл, биотехнологийн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай, олонд танигдсан Chi Steve Chan гэх энэ хүнийг захирлаар нь томилжээ. Тухайн үед иргэд нийт, хэвлэл мэдээлэл зэргээр энэ компанийг басамжилсан ёжилсон уур амьсгал их байсан хэдий ч SARS–ын эсрэг чанартай сайн вакцин үйлдвэрлээд амыг нь тагласан байна. Өнөөдөр бол H1N1-ий вакцин дээр ажиллаж байгаа юм байна. Янз нь үйлдвэрлэчихсэн гэхдээ дотоодын хэрэгцээг хангаж арай дуусаагүй байгаа юм шиг байна.
Мань хүн хэлэхдээ Тайваний биотехнологийн эриний алтан үе нь бол 10 жилийн өмнө байсан. Одоо бол тиймгүй ч (Тайвань баян байсан, хамгийн шилдэг хүн нь байсан, хамгийн гол нь өрсөлдөгчгүй байсан, Хятад, Сингапур бэлэн байгаагүй, Япон бол өрсөлдөгч байх боломжтой хэдий ч боломжоо Тайвань шиг сайн ашиглаж чадаагүй. Одоо бол Хятад, Сингапур, Япон энэ салбарын ач холбогдлыг ойлгоод эхэллээ. Хөрөнгө оруулагчдад 10 жилийн өмнө Тайвань энэ салбартаа цорын ганц шахуу хөрөнгө оруулалт татахуйц улс байсан бол өнөөдөр ийм байдал өөрчдөгдсөн) бидэнд хүний нөөц болон технологи байна. Тиймээс бид одоо ч гэсэн хүчтэй энэ байдлаа хадгалсаар байх болно хэмээн лекцээ дуусгалаа.
Үүнтэй холбогдуулаад өөрийн биеээр мэдэрсэн нэгэн зүйлээр жишээ аван тайлбарлах гэж оролдлоо. Манай нэг найз аавдаа Bristol-Myers Squibb-д үйлдвэрлэгдсэн нэгэн зүрхний эм аваад өгөөч гэж надаас асуусан юм. Учир нь АНУ-д үнэтэй байна гээд. Би аваад явуулсныхаа дараа Тайваньд дотоодод нь үйлдвэрлэсэн ийм төрлийн эм байгааг олж мэдсэн юм, бүр хямд. Үнийн хувьд гэвэл сар хэрэглэх багц эмийг АНУ-д 180 ам доллараар, яг ижил эмийг Тайваньд 50 ам доллараар, ижил төрлийн найрлагатай дотоодод үйлдвэрлэсэн эмийг 35 ам доллараар авч болж байлаа. Үнийн ялгааг та бүхэн харж байгаа бизээ. Үүнээс үндэслээд миний бодол гэвэл ядаж тодорхой хэмжээнд дотоодын хэрэгцээ шаардлагаа хангадаг эмийн үйлдвэрлэл, биотехнологийн үйлдвэрлэлд анхаарах нь зүйтэй юм болов уу. Ядаж л өөрсдийн хэмжээнд судалгаа хийдэг, тодорхой хэмжээгээр үйлдвэрлэдэг болох хэрэгтэй ч юм шиг. Энд тэндхийн өндөр үнэтэй эм авах гэж оролдож байхаар. Үнэндээ бол манай улсаас гарч байгаа мөнгөн урсгалын нилээдгүй хувийг эрүл мэндийн шалтгаантай холбож тайлбарлахад буруудахгүй болов уу. Миний мэдэхийн л санхүүгийн боломжтой маш олон хүн Монголын эмнэлэг, эрүүл мэндийн системийн найдвартай ажиллагаанд итгэдэггүй дандаа гадагшаа гарч эмчлүүлж байдаг шүү дээ. Экс ерөнхий сайд мориноос унаад Солонгос явж, экс ерөнхийлөгчийн хадам ээжийн бие нь тавгүйтэхэд Бээжин явдагаас эхлээд л. Хэрвээ уул уурхайтай холбоотойгоор нэгэнт л нилээдгүй мөнгөн урсгал орж ирэх нь тодорхой болсон юм бол эрүүл мэнд, эмийн/биотехнологийн салбарыг дэмжихэд буруудахгүй л юм болов уу гэж мунхаг би бодох юм.

November 24, 2009
Мөнгө тойроод аар шаархан
Ойрдоо дандаа л энд тэндхийн мэдээ энэ тэрхэн авч бичиж байснаас толгойгоо ажиллууллаагүй, өөрөөр хэлбэл өөрөө бодож сэтгэлгүй удсан байна. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хирнээ мөнгө гэж чухам юу болох яагаад чухал зэргийн ач холбогдлыг одоо хирнээ гүйцэд ойлгож ухаараагүйюм шиг байгаа юм. Бодоод л байгаа хирнээ, судлаад л байгаа хирнээ л нэг л биш. Тэгээд энэ талаараа жаахан эргэцүүлж бодлоо. Дээр 1 ийм дуу хит болоод байсан л даа.
Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Хамгийн гол нь би залуу байна
Хайрлаж бас дуралмаар байна
Амьдрал өөрөө саак юм дөө гэдэг ч билүү юу ч гэдэг билээ дээ. Дэлхийн ихэнхи орнуудад тийм утга агуулгатай дуу лав ховорхон байх болов уу. Ихэнх улсад бол утгыг нь ойлгосон бол коммунист дуу байна гээд гадуурхагдах байсан биз.
Манайд яагаад хит болсныг нь мэдэхгүй ч уран бүтээл талаасаа, хөгжмийн найруулга талаасаа сайн бүтээл болсон тул үгийг нь онцын их анзаараагүй байх гэж найдъя.
Ямартаа ч “Монголын залуусыг” залуу бас эрх чөлөөтэй “байлгаж” байгаа нь сайн хэрэг, коммунист эсвэл фашист нийгэмд байвал ямар олиг байх вэ. Хайрлаж дурлалгүй л яахав залуу насны салшгүй хэсэг нь юм. Амьдрал ч сайхан ч бай саар ч бай амьдрахгүй гээд ч бас яахав. Саак гэх мэт үгээр амьдралыг өнгөтэй талаас нь харж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ мөнгөгүй байна гэдэг нь надад таалагдахгүй байгаа юм. Ер нь халаасандаа ч тэр, банкандаа ч тэр, хувьцаа эзэмшээд ч тэр мөнгөтэй байх нь дээр л дээ.
Залуу насанд мөнгөтэй хүн тийм ч элбэггүй байдаг байх л даа, ялангуяа манай улсад. Ямартаа л оюутнуудын онигоо гэж хичнээн юм байдаг билээ дээ. Гэхдээ ядаж мөнгөтэй байх эрмэлзэлтэй л байлгамаар байгаа юм даа. Эрмэлзэл гэдэгт мөнгөө зарах ухааныг бас давхар илэрхийлж байгаа шүү. Ямар нэгэн байдлаар мөнгө олж (ажиллаж, аав ээжээсээ авч ...) байгаа бол энэ дуун дээр гардаг шиг шоудаад ч юмуу халаасандаа мөнгөгүй болтол үрчихмээргүй л байгаа юм. “Баруунд” 15,16-тайгаас нь эхлээд биеийг нь даалгуулаад ажил хийлгүүлээд, санхүүгий нь өөрөөр нь бариулаад сургачихдаг. Тэд нар нь 20 гарсан л бол одоо ээж ааваас юм харалтгүй гэдгээ ухаараад өөрсдөө аргаа олох гээд зүтгэдэг. Тайваньд ч гэсэн оюутнууд нь өөрсдөө хадгаламжтай тэрнийгээ зарцуулж байдаг юм байна. “Энэ 3 сар шоудахгүй, юм нэмж авахгүй. Ирэх улирал солилцоогоор гадагшаа явна. Дүнгээ сайжруулж аав ээжээс коко үнэлгээ авна.” гэх мэт. Санхүүгийн боломж, боловсрол, ажлын байр зэрэг нь ч бас манайхыг бодох нь арай хөгжчихсөн л дөө. Гэхдээ л сэтгэхүй нь ингэж өөрчлөгдөж байж мөнгөтэй болох, түүнийгээ хадгалах, үржүүлэх, зарцуулах тухай бодож эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хэдийгээр энэ луйварддаг иддэг энэ тэр гэх хүмүүсийг “үзэн ядаад” байгаа ч эд нарын мөнгөтэй болох хүсэл эрмэлзлийг нь бол буруутгахгүй шүү. Хөрөнгөтэй болох бодолгүйгээр санхүүг ойлгодог болох эсвэл мөнгө удирдах чадвар суухгүй байлгүй. Тэгээд ч эхний хэд нь ичихгүй иднэ , дараагийн үе нь жигшинэ /байг гэхэд хүн амьтнаас нууж хааж иддэг болно/, түүнтэй зэрэгцээд нийгэм дэхь хяналтын тогтолцоо, хууль зүйн орчин нь бас боловсронгуй болно. Энэ мэтээр л хөгждөг байхдаа. Монголчууд маань нэгийг бодолцоосой ...
Мөнгө хир чухал вэ?
Манай нэг багш хэлэхдээ хүн аз жаргалтай амьдрахад дөрвөн зүйл хэрэгтэй гэнэ. Мөнгө, эрүүл мэнд, цаг хугацаа, тэгээд эд нарыг хооронд нь уялдуулах ухаан. Ер нь анхдагч бол ухаан л байх л даа. Учир нь ухаан байхад, тэгээд учиргүй гэв гэнэт өвчин зовлон ороод ирэхгүй л бол, яг амьдарч эхлэх цаг нь эхлэх үесдээ үхчихгүй л бол ухаантай (энэ дунд тэгээд зальтай, овсгоотой, луйварчин, азтай, гүйлгээ ухаантай гэх мэт хэд хэдэн зүйл орох л байх л даа. Учир нь манай анхдагч бизнессменууд болон одоогийн зарим баячууд маань ингэж иймэрхүү арга замаар хөлжсөн, хөлжиж байгаа биздээ) хүмүүс яаж ийж байгаад л босоод ирдэг. Мөнгөтэй байхад эрүүл мэндийн тодорхой хэсгийг бас аргалчихна. Сайн хоол хүнс идээд хэрэглэчихнэ, аргагүйтлээ гэхэд өөр газрын ядуу “амьтны” эрхтнийг худалдаад авчихна (энд тэндхийн баячууд ингэж хүний эрхтнийг авдаг нь тийм ч нууц биш, тэгээд ч эрэлт байна, нийлүүлэлт нь ч байна, ийм төрлийн бизнессийг хуульчлаад өгчихсөн улсууд ч байдаг байлгүй бодвол)
Айл гэр, хайр дурлал, мэдлэг боловсрол, үр хүүхэд гээд л манай ангийнхан тэрүүхэндээ л маргалдлаа. Үнэн л дээ эд нар байх л хэрэгтэй. Мөнгө бүгдийг нь авч чадахгүй ч байж магад, гэхдээ мөнгөгүй бол эднийг ч бас авахад амаргүй, бараг арга ч үгүй гэхэд болно. Энгийн жишээ, мөнгөгүй бол үгүйдээ л ач, зээ нар чинь эргэж тойрох нь бага. Мөнгөтэй бол ядаж л бэлэг горидоод ирэх юм л даа. Инээдтэй сонсогдож байгаа ч энэ үнэн. Хэрвээ хүүхэд хүртэл зөнгөөрөө мөнгө мэдрээд байгаа юм бол нас биенд хүрчихсэн хүнд мөнгө бол бүр л чухал байнаа даа. Чи/та мөнгөгүй, найз охин чинь царайлаг бас боловсролтой, тэгээд түүний найз нар жаахан сэхүүн. Тэр сэхүүн найз нарых нь цаана мөнгөтэй бас магадгүй боловсролтой харчууд, харц чулуудаад л. Нэг л ирээдүйгүй сонсогдоод байгаа биз дээ. Бүүр суучихсан байсан ч ялгаагүй шүү дээ. Хошин шог байдаг биздээ. Амбийгийн эхнэр: Тэр Бооёог хар, эхнэрийг нь хар, архи уудаг ч гэсэн эхнэртээ даашинз аваад өгчихсөн байна. Гэтэл чи өөрийгөө хар, намайг хар, 10 жилийн өмнө авч өгсөн малгай чинь ... гээд талийдаг биз дээ. Нэг л өдөр өөр хүн дагаад алга болохыг үгүйсгэхгүй. Ялангуяа манай улс шиг эмэгтэйчүүд нь “эрхийнхээ төлөө тэмцээд” эрчүүдтэйгээ ана мана үзэлцдэг улсад.
Аз жаргалтай амьдрахын тулд, тэр амьдралаа баталгаажуулахын тулд, нийгэмд үнэлэгдэх байр суурьтай байхын тулд
Эндээс гаргаж байгаа миний гаргалгаа,
1. Чадахынхаа хирээр ЭРҮҮЛ байцгаая,
2. ЦАГАА ЗӨВ зарцуулцгаая.
3. МӨНГӨТЭЙ болцгооё
4. УХААНТАЙ амьдарцгаая.

October 18, 2009
How to conduct better presentation?
Harvard Business Review -iin negen dugaart herhen "sain" iltgeh ve sedevt 1 iim zuil garsan baina. Onoodriig hurtel delgets ruugee harj barag unshihchaa ayddag baisan mani met n unshaad ooriinhoo bolhi noir hurgesen baidliig oorchloh geed uzej l baina. Ta ch gesen oroldood uzeerei.
Strategies for Reducing Stage Fright:
1. Understand that your listeners want you to do well.
2. Believe you know more than your audience.
3. Familiarize yourself with the setting.
4. Get to know some of the audience before you speak.
5. Prepare your message; indeed, over prepare.
6. Imagine questions that might be asked.
7. Memorize the first and last minutes of your presentation.
8. Focus on the audience, not on yourself.
9. Never tell the audience you are nervous.
10. Talk positively about your presentation to yourself.
11. Turn your energy into something positive.
12. Be flexible and adaptive during your presentation.
13. Understand that no presentation is “that important.”
14. Remember that you are not a good judge of how nervous you appear.
15. Believe compliments on your presentation.
16. Think! Plan ahead to avoid problems.

Subscribe to:
Posts (Atom)