February 16, 2009

Hairtai 3 zemseg (togoldor huur, hiil , guitar)

Ай төгөлдөр huur чи ямар сайхан уянгална вэ ?
Алдаатай оноотой амьдралын үнэнийг
Аялах хугацаанд чинь мартан тайвширна
Алдхан биеийн минь бухимдал гомдол
Аадрын усанд мэт угаагдан одно.

Эелдэг эрхэм хийл чи хичнээн нарийн эгшиглэнэ вэ ?
Эрчлэн хөөсрөх эргүүлгийн ус шиг хорвоогийн хатуугаас
Эгшиглэх төдийд чинь алслан одном
Энэхэн биеийн минь эрхэмсэг бардамнал
Эрхлэх хүүхэд мэт нялхран ариусна

Зохицолт зургаан чавхдас чи хэдий цоглог хөглөнө вэ ?
Зовлонтой жаргалтай ертөнцийн тавиланг
Тоглогдох төдийд чинь умартан цэнгэнэ
Тэнэгхэн биеийн минь хийрхүү омог
Тоос болон агаарт дэгдэнэ

Хамгийн хайртай гурван сонгодог хөгжмийн зэмсэг
Хосгүй сайхан хөгжмийн төгсөшгүй сайхан ундарга
Хайрын уянгыг бадруулагч урмын гурван зэмсэг
Хорвоогоос alsalsan миний онгодыг дуудсан зэмсэг

No comments: