March 23, 2016
Монголоос бусад нь импортын татвараа буулгаж байна даа. Ингээд л би байдаггүй гэдэг шиг ...
Хятадын нүүрсний чиглэлээр судалгаа хийдэг china coal resource вэбсайтад дараах мэдээлэл гарчээ.
Индонез Хятадтай гэрээтэй гээд татвар төлдөггүй, Австрали саяхан чөлөөт худалдааны гэрээ байгуулаад татвар төлөхөө больсон. АНУ-с Хятад руу угаасаа нүүрс ирэхээ больсон. Канадаас ирдэг хэмжээ нь бага, тэгээд ч гол зах зээл нь хятад биш. Гэтэл манайх Хятадаас өөр экспортлох газаргүй байж ... Төр засгийнхан маань юу бодож суудаг юм бол доо.
Russia, China to discuss coal quality check at Russian ports
Russia, one major coal exporter to China, is expected to set up work team with Chinese counterparts to discuss the quality check of export coal at Russian ports before shipping to China, Russia media reported, citing one senior energy official. The move is to address declining coal exports to China, resulting mainly from import tariff and quality checks imposed by the Chinese government last year, said Alexander Novak, Minister of Russia Energy Ministry, during his visit to China early this month. Russia’s coal exports to China have slumped, following China’s reimposition of import tariffs of 3-6% on the commodity from October 15, 2014. China presently levies 3% import tariffs for anthracite coal and coking coal, 6% for non-coking bituminous coal, mostly thermal coal for power generation, and 3% on coal-quality lignite. It was said Russia has been in talks with China to cancel import tariffs on coal except for lignite, sources said. Chinese customs data showed Russia was still the third-largest coal supplier to China in 2015, with thermal coal exports at 9.8 million tonnes to China, though down 35.39% on year. In 2014, Russia exported a total 14.16 million tonnes of thermal coal to China, up 13.79% on year. Russia has proved coal reserves of 20 billion tonnes, half of which could be mined through opencast operation, and forecast reserves at 354.7 billion tonnes.
March 18, 2016
Оюу Толгой маань 2015 онд хэрхэн ажиллаж вэ ?
Хүчин чадлын ид үедээ Монгол улсын ДНБ-ий 30%-г гаргана гээд байгaa Оюу Толгойн төсөл маань 2015 онд хэрхэн ажиллаж вэ гэдэг тухай товч тайлбараа өөрийн вэб хуудсанд оруулжээ.
http://www.turquoisehill.com/s/news_releases.asp?ReportID=742911
Нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны үнэ унаж байгаа энэ үед зэсийн орлого экспортын орлогын бараг тал хувийг дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд үүний тал нь ОТ-с гарч байгаа гэхээр Монгол улсын хувьд маань яалт ч байхгүй чухал ач холбогдолтой төсөл юм. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхээр эдийн засагт нөлөөлж эхлэнэ, бүрэн хүчин чадалдаа хүрэхээр зэс гэдэг эрдэс Монголын эдийн засагт, ОТ гэдэг төсөл Монгол улсын хувьд бүр ч том эд болох нь тодорхой.
2014 онд зэсээс 1 тэрбум долларын орлого олж байсан бол 2015 онд энэ хэмжээ бууж 830 сая болж, алтны орлого нэмэгдэж 651 сая-с 790 сая болтлоо өссөн байна. Сонирхолтой нь алтнаас олсон орлогын хэмжээ зэсийн орлоготой бараг адил хэмжээнд байна шүү. Гэхдээ аливаа уурхай эхлээд хамгийн их эдийн засгийн үр өгөөжтэй хэсгээсээ л эхэлдэг л дээ, хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд. 2016 оноос эхлээд гэхдээ алтны гарц болон хэмжээ бууна гэсэн хүлээлттэй байгаа юм байна, орлогод н сөргөөр нөлөөлөөд зардал нь өндөр хэвээр байвал санхүүгийн үзүүлэлтэд нь хэрхэн нөлөөлөх юм болдоо. Мөнгөнөөс олдог хэмжээ бол бага юм байна.
Үйлдвэрлэл болон хүргэлтийн зардал багагүй хэмжээгээр буурч 850 саяас 630 сая доллар хүрлээ.
2014 онд 240 сая долларын алдагдалтай ажиллаж байсан бол 2015 онд 307 сая долларын ашигтай ажилласан байна. Энэ бол сайн л мэдээ байх даа. Ашигтай ажиллана гэдэг чинь тохироо ёсоороо Монгол улс 34%-иа авч таарна, үүнийгээ зээлэндээ өгнө. Гэхдээ ямар ч байсан зээлээсээ төлөөд эхэллээ гэдэг чинь манай талд ашигтай мэдээ байх.
Мөн Cash position сайжраад 2014 онд 862 сая дооларын cash-тай байсан бол 2015 онд 1,343. сая доллар болж зузаарсан байна. Өглөгийн хэмжээнд онцын өөрчлөлт гараагүй байна.
Товхчондоо энэ хүнд цагт Монголын түүчээ компаний үзүүлэлт сайжирч байгаа нь сайн хэрэг гэж ойлголоо.
August 26, 2015
It's Often a Curse to Be Blessed With Commodities.
So we aren't the very first "greedy" one, even Norway had it at its time. But hopefully this to be our "last lesson".
On following link i just read something interesting that most well managed countries in terms of natural resources had had their over spendings at their times. So relieved a bit but still hopefully, we will set up our sovereign wealth fund as soon as possible and and keep it apart from politics as distant as possible.
http://www.bloombergview.com/articles/2015-08-25/it-s-often-a-curse-to-be-blessed-with-commodities
It's Often a Curse to Be Blessed With Commodities.
... In Norway, which started producing oil in 1971, the initial instinct of the country’s Labor government was to spend the riches. By the time production peaked in the 1990s, though, political give and take and a couple of financial crises had led to a much more conservative approach of running big fiscal surpluses (Norway last ran a government deficit in 1993, according to the International Monetary Fund) and salting the extra money away in a sovereign wealth fund. Norway made early mistakes similar to those of other oil exporters; it just had a strong and flexible enough political system that it was able to learn from and reverse them.
Nowadays the lessons of Indonesia and Norway are widely known. Lots of resource-rich countries and other jurisdictions put commodity earnings aside in sovereign wealth funds. But the temptation of a commodities boom is still hard to resist, especially when it’s the first time.
Consider Ghana, which after more than a decade of strong economic growth found itself in need of an IMF bailout in April. The culprit was oil, which was discovered off the country’s coast in 2007 and began to be exported in late 2010. As Andrew Bauer and David Mihalyi of the Natural Resource Governance Institute explain:
While it saved slightly less than $500 million in oil revenues in two sovereign wealth funds from 2012 to 2014, the government borrowed approximately $7 billion on international financial markets, at interest rates approximately 5 percent higher than the rate of return on sovereign wealth fund assets. The Ghanaian experience highlights the dangers of over-exuberance when new discoveries are made.
In the same piece, Bauer and Mihalyi offer lists of resource-rich countries (and one Canadian province) that they deem to be either well prepared or poorly prepared for a commodity bust -- based on whether they’ve been saving money during good times and investing it appropriately.
Well prepared: Bolivia, Brunei Darussalam, Chile, Libya, Norway, Peru, Qatar, Saudi Arabia, Timor-Leste, United Arab Emirates.
Poorly prepared: Alberta, Republic of Congo, Equatorial Guinea, Iran, Malaysia, Mexico, Mongolia, South Sudan, Venezuela, Zambia.
African countries are overrepresented on the poorly prepared list, and Persian Gulf countries on the well prepared one, but beyond that there’s not much of a pattern. Poor countries can get it right, affluent ones can get it wrong. ...
May 18, 2015
Хятадын илүүдэл гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал 300 сая тонн буюу дэлхийн хоёрдогч том гангийн үйлдвэрлэгч болох Японы жилийн үйлдвэрлэлийн хэмжээг 3 дахин нийлүүлсэнтэй тэнцэж байна
SINGAPORE: China's steel consumption will likely fall 6% this year, an industry official from the country said on Thursday, underlining how a slowdown in the world's No. 2 economy will continue to hurt industrial demand. Chinese crude steel consumption dropped 3.4%last year, shrinking for the first time since 1981, and fell again in the first quarter, spurring producers to sell more steel overseas. "This year it will continue to be negative growth, minus 6%," Wang Liqun, vice chairman of the China Iron and Steel Association, told an industry conference. ANZ had said last week that it expected Chinese steel consumption to fall 4% this year and 2% in 2016. The country's steel sector has been saddled by oversupply for years, with excess capacity now estimated at around 300 million tonnes, triple the annual output of Japan, the world's No. 2 steel producer after China. Liqun said the oversupply in both steel and iron ore will drive prices lower and cut profits for both steelmakers and miners. "There is no winner at all, the profit margin has dropped significantly," he said. Amid shrinking domestic demand, China's crude steel output fell 1.3% to 270 million tonnes in January to April, government data showed on Wednesday.
http://www.thestar.com.my/Business/Business-News/2015/05/14/China-steel-consumption-likely-to-fall-6-pct-this-year/?style=biz
May 15, 2015
Хятад гангийн үйлдвэрлэл буурахын зэрэгцээ хаягдал төмрийн хэрэглээ өсч байна, энэ нь бидэнд яаж нөлөөлөх вэ?
2014 онд Монголоос экпортолсон коксжих нүүрсний хэмжээ 15 сая орчим (Боловсруулж баяжуулсан болон баяжуулаагүй нүүрс хамтдаа, цэвэр баяжуулсан нүүрсэнд шилжүүлвэл үүнээс бага тоо гарна) байсан бол Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 610 сая тонн байж. Манай коксжих нүүрсний нийт экспорт Хятадын коксжих нүүрсний хэрэглээний дөнгөж 2%. За нийт нүүрсний хэрэглээ нь ойролцоогоор 4 тэрбум тонн гэвэл манай нүүрс хятадын нийт хэрэглээний 0.4%. Экспортоо зогсоочих гуйгаад ирэхгүй хаачдаг юм гэж тэнэгтдэг нөхдүүд бий.
Манайх нүүрсээ экспортлохоо зогсоочихвол эд нар авахгүй хаачдаг юм биш зүгээр л авахаа больчихно, оронд тэртээ тэргүй өөрсдийнхөө marketshare-г томруулах гэж оролдсоор байгаа Австралиас (болон бусад нүүрс экспортлогчдоос) авчихна, 20145 онд нийт коксжих нүүрсний импортын 50%-ийг нь дангаараа хангачихсан, 100% ч хангаж чадах боломжтой улс. Австралид үер болсон үед 2011 онд манайх Хятадын коксжих нүүрсний импортын талыг хангаж байлаа. Хэрвээ одоо арга хэмжээ авч дэд бүтцээ байгуулж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхгүй бол Манай коксжих нүүрсний экспорт сайжрах, үүнээс орлого олохын тулд дахиад Австралид үер болохыг хүлээх хэрэгтэй болно. Гэхдээ 2011 онд Хятадын дотоодын нийлүүлэлт нь эрэлтээ гүйцдэггүй байсан бол одоо эсрэгээрээ эдийн засаг нь удааширч гангийн үйлдвэрлэл буурч байхад дотоодын коксжих нүүрсний уурхайн олборлолтын хүчин чадал нь гол аймгуудад өссөн байгаа, тиймээс Австралид үер болсон ч манайхыг учиргүй царайчлааад байхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй.
Сүүлийн үед дэлхийн болон Хятадын зах зээл хэт их нийлүүлэлттэй болсон тул үнэ унаж ФОБ Австрали 77 ам доллар, Хятадын зүүн эргийн үнэ 85 ам доллар хүртлээ уруудлаа.(2015 оны 5 сар)
Хятад улс 1996 онд 100 сая тонн түүхий ган (ширэм ч гэж ярьдаг) үйлдвэрлэдэг байсан бол 2014 онд 822 сая тонн хүрээд тэгээд эргээд бууруулах бодлого барьж байна.
... The industry's rapid, government-subsidized expansion during those decades -- it went from producing 100 million tons of steel in 1996 to 822 million tons today -- had some disastrous consequences, especially for the environment...
Нэмээд хэлэхэд энэ үйлдвэрлэлийн хэмжээ бас буурч байгаа, саяхан Хятадын Ган төмөр үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан мэдэгдлээр эхний улиралд ширмэн төмрийн үйлдвэрлэл 1.7% буурсан (сүүлийн 20 гаран жил өсөлттэй байсан) үзүүлэлттэй байна.
One change is that Chinese officials are becoming increasingly forthright about the industry’s woes. Zhu Jimin, Executive Vice-Chairman of the government-run China Iron and Steel Association, didn't shy from highlighting that China's crude steel production declined 1.7 percent year-on-year in the first quarter of 2014.
Мөн Хятадад хаягдал төмрийн нөөц ихсэж байгаа, байгаль орчинд хортой үйлдвэрлэл гэдгээр төмөр хайлуулахад коксын хэрэглээг бууруулах зорилттой ажиллаж байна. /2013 оноос эхлэн олон үйлдвэр хаалгаа барьж нүүж, дампуурч, үйлдвэрлэл нь хязгаарлагдаж байгаа, цаашид ч үргэлжлэх хандлагатай байна/ Oдоогоор нийт ширмийн үйлдвэрлэлийн 11% орчмыг эзэлж байгаа хаягдал төмрөөс ширэм гаргах үйлдвэрлэлийн хэмжээг 30%-д хүргэх бодлого баримтлана гэсэн байна. Meanwhile, other speakers explained that the Chinese government will soon offer legal and financial incentives to steel mills that use scrap metal as a raw material, in hopes of weaning the industry off far more polluting and energy-intensive iron ore production. (Currently only 11 percent of China’s steel is made from scrap; the government would like to raise it to 30 percent.)
http://www.bloombergview.com/articles/2015-05-14/china-decides-big-steel-is-too-big
Энэ нь ойролцоогоор нэмэлт 150 сая тонн ширмийг хаягдал төмрөөс гарган авна гэсэн үг. Үүнд хэрэглэгдэх 90-100 сая тонн кокс, тус коксыг үйлдвэрлэх 130 сая тонн орчим коксжих нүүрсний хэрэглээ байхгүй болно гэсэн үг. Монгол хэрвээ жилд 15 сая орчмыг экспортлодог гэвэл манай улсын 3 жилд экспортлох коксжих нүүрсний хэмжээтэй тэнцэх хэмжээний хэрэглээ удахгүй байхгүй болно гэсэн үг. Манай коксжих нүүрсний хятадын импортод эзлэх хувь багасаад өрсөлдөгчийн хэмжээ нэмэгдээд байдаг, нөгөө талаас хэрэглээ байхгүй болоод байдаг. Гэтэл бид өртөг зардлыг бууруулж өрсөлдөх чадвараа дээшлүүлдэг гол зүйл болох дэд бүтцийг нь батлахгүй улстөржөөд байдаг.
Төмрийн хүдрийн хэрэглээнд ч гэсэн сөргөөр нөлөөлнө, ойролцоогоор 260 сая тонн төмрийн хүдрийн хэрэглээ байхгүй болохоор байна. Төмрийн хүдрийн экспорт 2014 онд 7 сая орчим байсан, тэгэхээр манай 40 жилийн төмрийн хүдрийн экспорттой тэнцэх хэмжээний хэрэглээ байхгүй болох гэж байна. Энэ нь манай төмрийн хүдрийн экспортод бас сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Угаасаа ч сая төмрийн хүдрийн үнэ Хятадын зүүн эрэгт 47 ам доллар хүртэл буусан.
Бас 1 зүйл хэлэхэд аливаа ордыг ашиглах явцад зөвхөн коксжих нүүрс олборлоно гэж байхгүй дунд нь эрчим хүчний хэрэглээнд хэрэглэгдэх нүүрс зайлшгүй гарна. Наанадаж доод давхаргын коксжих нүүрсийг авахын тулд дээд давхаргын эрчим хүцний нүүрс болон хөрсийг хуулах шаардлага гарна (Жишээ нь л гэхэд Таван Толгой 6.4 тэрбум тонн нөөцтэй хирнээ үүний 1.4 тэрбум нь л кокосжих гээд байгаа биздээ, үлдсэн 5 тэрбум нь эрчим хүчний л нүүрс) Олборлохгүй байж чадахгүй (тэгээд ч сорчлон олборлох хуулиар хориотой) ашиглахгүй гээд хаяж болохгүй. Дээрээс нь олборлолтын явцад гараад ирэх тэр их нүүрсийг хаях гээд ч талбай олдохгүй хаа нэгтээ шингээх зайлшгүй шаардлага гарч ирнэ, ямар талбай дүүрсэн тул кокжих нүүрс буулгах талбай байхгүй гээд олборлолтоо зогсоолтой нь биш. Улаанбаатар руу зөөж түлье гэхнээ тээврийн зардлаа дийлэхгүй, тэгээд ч авчирлаа гээд зуухны горим таарахгүй. Зөөж аваачиж өөр газар асгана тэр нь зардал болно, байгаль орчны бохирдол үүсгэнэ. Амнаас нь үнэгүй аваачээ гээд гуйсан ч тээврийн зардлаас болоод тэрнийг авах сонирхолтой айл гарахгүй. Тэгвэл энэ нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам нь бас л төмөр зам болно. Зардал буураад эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай болоод ирвэл худалдан авагч гарч ирнэ. Цаашлаад тэр бүс нутагт нь цахилгаан станц бариад цахилгаан дамжуулах шугамаар экспортлох болон төвийн шугамаар дамжуулан дотоодын хэрэглээ ихтэй газрууд руугаа явуулах хэрэг гарах болох байх. Ингээд бодохоод төмөр замаа л бушуухан барьж ашиглалтад оруулах хэрэгтэй байгаа юмдаа.
Бусад бүх хөрөнгө оруулалтуудаа зогсоогоод яг улсад мөнгө оруулж ирж байгаа хэдэн салбарын дэд бүтцийг нь л сайн шийдэж өгөх хэрэгтэй, аливаа хөгжсөн улсууд иймэрхүү аргаар л хөгжсөн байдаг. Бүх дэд бүтэц нь нэг дор гараад ирдэггүй урт удаан хугацаанд баригдаж шинэчлэгдэж сайжирч ирдэг. Гэхдээ л хэрэгтэй нь тодорхой юмыг эхлүүлэхгүй бариад байгаа нь эмгэнэл юмдаа. Юу ч мэдэхгүй байгаа нийт олныг юм мэддэгүйгээр нь далимдуулж хулхин дээр нь цэцэг ургуулж түүгээрээ амь зогоодог энэ олон улстөрч, популистуудыг хэзээ нэг таниж ойлгоцгоох юм бол доо.
April 28, 2015
Хятадын эдийн засаг Австралид хэрхэн нөлөөлж байгаа нь Монголд ч мөн адил нөлөөлнө.
Хятадын эдийн засгийн тухай ойлголт өгөхөд аятайхан мэдээ байна гэж бодоод хуваалцаж байна, Хятадын эдийн засгийн дэлхийд эзлэх хувь хэмжээ, Австралийн эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн тухай бичсэн байна. Ерөнхийдөө Австралид хэрхэн нөлөөлөх нь Монголд хэрхэн нөлөөлөхтэй бараг адил, учир нь аль аль нь л Хятадад уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлодог. Нэг ялгаатай нь, Австралийн экспорт Хятадаас хамаарах хамаарал тийм ч өндөр биш (хэдийгээр сүүлийн жилүүдэд ихэнхийг нь Хятадад экспортолж байгаа боловч, далайд нээлттэй учраас бараагаа Япон, Солонгос, Зүүн өмнөд ази, Европ хүртэл хүргэдэг) бол Монголын экспорт урд хөршөөсөө бараг 100% хамаарч байна (хамаарлаа хэрхэн бууруулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй).
Бичлэгийн төгсгөлд Австрали цаашид зөвхөн Хятадын барилгажилтад анхаарах биш (үүгээр төмрийн хүдэр, коксжих нүүрсний экспортыг хэлж байна) Хятадын хэрэглээ (үйлчилгээ, боловсрол - Хятадаас олон мянган сурагчид жил болгон Австралид боловсрол эзэмшихээр явдаг, хүнс - хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд болон аялал жуулчлал, жилдээ хэдэн мянган Хятадыг авчраад сурчихвал овоо л орлоготой болно гэхдээ юу хүсдэгийг нь ойлгох хэрэгтэй, учир нь ихэнх Хятадууд одоохондоо байгалийн сайхныг ойшоох нь бага, илүү шоппинд чиглэсэн байдаг /Жишээ нь л гэхэд Central Tower-ийн доороос Zegna, Louis Vuitton-с худалдан авалт хийж байгаа Хятадуудыг хэд хэдэн удаа харсан/ бол арай хөгжсөн хэд нь аялах байгальд дуртай байдаг, Хонг Конг, Тайвань, Сингапур гэх мэт, тэгэхээр хэнийг хэрхэн татах вэ гэдгийг судлах хэрэгтэй.)
Зөвхөн өнөөдөр ч биш цаашдаа яах вэ гэдгээ манай хөгжингүй өрсөлдөгч нар хараад тодорхойлоод ажиллаад эхэллээ, бид ч гэсэн эрвийх дэрвийхээрээ эхэлж л байвал уг нь зүгээр юмсан, дандаа ниргүүлсэн хойноо хашгирах биш.
... Over the next six years, China is expected to average just 6.3% annual growth, compared with 8.6% in the previous six years and an average of 9.7% this century. But slower growth doesn’t mean China is becoming unimportant. One reason it is growing by less than in the past is China’s economy is so much bigger than it once was.
In 2004, China’s economy was roughly three times the size of Australia’s economy (in US dollar terms). Now it is more than seven times the size, and by 2020 the IMF expects China’s economy to be nearly 11 times the size of ours.
And that size means that even slow real growth still translates into a massive amount of production. Over the next six years, China’s economy is expected to grow by about 70% of the size of Australia’s economy. To put it another way, every 17 months over the next six years, China’s economy will increase by an amount equal to Australia’s GDP.
In the past six years China has contributed an astonishing near 40% towards total world GDP growth, and while over the next six years that contribution is expected to be less (about 27%) but it will remain as a the overwhelmingly largest contributor.
Australia’s economy – and much of the world’s– remains greatly linked to the growth of China.
The big change, however, will be for Australia to take advantage of the consumption habits of the Chinese rather than just the massive construction. Our services, education, food and tourism sectors will be the industries looking to take advantage not merely from growth in China, but from its massive size.
http://www.theguardian.com/business/grogonomics/2015/apr/27/china-the-economic-behemoth-gives-australian-mining-a-glimmer-of-hope
April 24, 2015
Energy Resources CEO Battsengel talks about the company, corporate governance, TT tender bid and consortium contract, coal mining, industrial development and etc.
Манай нийгэм, эдийн засаг, Энержи Ресурс ХХК, Mongolian Mining Corporation, уул уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагааны эрх мэдлийн хуваарилалт зэргийн талаар сонирхолтой лекц болсон байна.
https://www.youtube.com/watch?v=50V7GPv7auM&feature=share
Subscribe to:
Posts (Atom)