February 16, 2009

Hairiin tuhai negen uzel

Нэг ондоо үзэл


Хайрлаж хайрлуулахаар орчлонд би ирлээ гэвч
Хайр гэж юу байдгийг хараахан хараагүй л явна.
Зөөлөн шиврээд эхлэх бороонд би тайчивч
Зэврүүн хүйтэн салхи нь үлээхийн төдийд жинэдэх юм.
Хайр гэж энэ юм уу хатуу хэрцгий байх ёстой юм уу ?

Байсан ч би байгаагүй ч би ялгаа нь үгүй юм чиний хувьд
Өчигдөр гэж надад байсангүй маргааш ч гэсэн нууцлаг
Өөрөө өөртөө хүндэдсэн энэ миний зүрх
Чамд хайртай сэтгэлээр л хир төдий халдаахгүй юм.
Хайр гэж энэ юм уу хариу тусгүй байх ёстой юм уу?

Хажуу цээжинд минь амьсгаа чинь төөнөх ч
Хайрын халууныг чинь хараагүй байна.
Хамтдаа амьдарсаар өдий удсан ч
Хамаг биеэрээ уусаагүй л байна
Хайр гэж энэ юм уу хүйтэн хөндий байх ёстой юм уу ?

Жаргалтай инээлдсэн тэврэлдсэн хосын
Жаазтай зураг хажууд минь байна
Үнэнч шүү гэсэн хайрын үгс чинь
Үүрдийнх байх эсэх нь эргэлзээтэй
Хайр гэж энэ юм уу хуурамч байх ёстой юм уу ?

Хариу тусгүй хүйтэн хөндий хатуу хэрцгий хуурамч юмуу энэ хайр чинь
Хайр гэж чиний нэрлэсэн хоосон олонлогийн цогцос юм уу эсвэл
Хорвоо ертөнц дээр энэ хайраар амьдрах нь тэгээд жаргал юм уу
“ Хайрыг “ амсаж хорвоод амьдрах нь хувьгүй бидний тавилан юм уу

No comments: