January 28, 2010

U.Ganzorig "Мөрийтэй тоглоом" - Bi ch bas iim bolov uu gej aidag baisan yum

Шар толгойтой болгон ухаантай, Монгол бол тэнэг юм биз дээ.
Хэдхэн сарын өмнө би эдийн засгийн дугуй ширээний уулзалтанд оролцов. Энд олон улсын мундагуудын Монгол дахь суурин төлөөлөгч нар байлцлаа. Монголын эдийн засгийн талаар Монголын эдийн засагч нарт (including me) лекцэдсэний эцэст ашгүй асуулт хариултын үедээ орлоо.
Би асууя гэж бодож байсан зүйлээ асуулаа.
Бидний нөхдүүд 2005 оноос эхлэн Монгол улсын зэсийн олборлолтыг олон улсын зах зээл дээрх ханшийн эрсдлээс хамгаалах алхам хийлгэх гэж элдэв арга хэрэглэсэн билээ. Бид "дундаас" нь мөнгө унагах гээгүй юм шүү. Бид зүгээр л сангийн яам эсвэл эрдэнэт үйлдвэр өөрсдөө үүнийг хийгээсэй л гэж элдэв судлагааны бүтээл сараачиж ийш тийш нь шидсэн хэрэг. Энэ тал дээр нөгөө мундаг зөвлөхүүд таг чиг байдагт би их гайхдаг байсан юм. Угтаа бидний зөвлөсний дагуу 2008 оны 2 сард зэсийн бүтээгдэхүүнээ эрсдлээс хамгаалах хэлцэл хийсэн бол 10 сая долларын зардал гаргаад 200 гаруй сая доллар алдахаас сэргийлж чадах байлаа шүү дээ. Тэгсэн бол бид нар 2009 онд хичнээн км зам, эмнэлэгийн тоног төхөөрөмж, багш нарын цалин you name it хийх байлаа.
За тэгээд асууваа.

-Яагаад та нар олон улсад Монголоос бусад бүх хүн хэрэглэдэг эрсдлээс хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэ гэж манай засгийн газарт зөвлөдөггүй юм бэ?

Тэгсэн нэг байгууллагын суурин төлөөлөгч нь би хариулахаа болъё гээд нөгөө байгууллагын төлөөлөл ахлах эдийн засагчид микрофон шилжүүлэв.

- Эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол аюултай. Хамаагүй хэрэглэж болохгүй.
-- Уучлаарай, та баримттай ярих хэрэгтэй. Зүгээр л аюултай гэж та хэлсэнээр аюултай болчихдоггүй. Ашигтай хэрэглэж байгаа маш олон жишээг би таньд хэлж чадна.
Бид хэрэв 2008 онд хэрэглэсэн бол 10хан сая долларын зардлаар 200 сая доллар хэмнэж чадах байсан шүү дээ.
- Ард түмний мөнгөөр мөрийтэй тоглож болохгүй.
-- Та даатгалын бизнесийн суурь зарчмыг үгүйсгэж байна уу? Энэ эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол угтаа даатгалын бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр та машинаа даатгуулж байгаа хүн бол мөрийтэй тоглож байгаа хүнтэй адилхан гэж хэлэх гээд байна уу.
- Уучлаарай, асуулт хариулт дууслаа, баяртай...

Ингээд л босоод гараад явцгаалаа даа. Хамгийн аймшигтай нь эдийн засгийн суурь мэдлэггүй, ярьж байгаа зүйлээ ойлгодоггүй зарим хүмүүс үндэстэн дамнасан, олон улсын онцгой статустай байгууллагыг төлөөлж манай засгийн газарт зөвлөгөө өгөөд явж байгаад учир байна. Сайн зөвлөхүүд байнаа. Мэдлэгтэй, мундаг, Монголчуудад тусалчихая гэсэн сэтгэлтэй зөвлөхүүд байна. Тэдний хажуугаар саар нөхдүүд маш их байгааг бид анхаарч байх хэрэгтэй юм даа.

1 comment:

Unknown said...

Сайн уу Төрөө, Блог чинь таалагдлаа.

Нээрээ чиний хэлсэнчлэн, ийм нөхдүүд байдаг байх шүү...
Бид өөрөө өөрсөддөө гарцыг бий болгож, баялагийг бүтээхгүй бол хүн бидэнд өөрсдийн идэх хоолноос хуваалцана гэж лав байхгүй байх.