October 22, 2009

АНУ-ын бүртгэлийг бишрэхүй

Би сургуулийнхаа дотуур байранд амьдардаг л даа. Манай өрөөний залууг Ван Жунь Жунь гэдэг. Газрын эдийн засгийн (land economics) чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцдаг энгийн нэгэн Тайвань залуу. Үзсэн харснаараа маниас нэг их гавихгүй /үгүйдээ л тэгж найдахаас, тогоон дотроо тэмцэлдэх ч яамай, хажуу тогооныхонтойгоо бол хадралцана шүү/ Гэхдээ ч манийгаа бодох нь АНУ-ын очоод ажиллаад үзчихсэн “их эр ээ”. Хальт хадуураадахад work and travel гэдэг эд нь ч бас бүтэх хүндээ бүтдэг л эд бололтой юм, манай хүн үүгээр явчихсан гэхийг бодоход. Манай залуучууд ч гэсэн оролдоод байвал ...
Жунь Жунь 2007 оны зун ажилласан бөгөөд ажлаа дуусаад цалингаа ч авч, нутаг ч буцаж. Мөн энэ хугацаандаа АНУ-д орлогын албан татвар ч бас төлөөд амжиж. Гэхдээ хуулиараа гадны иргэн АНУ-д ажилласныхаа төлөө татвар төлдөггүй юм байна. Тэгээд хөөцөлдсөний эцэст нөхөн олговроо ч олж авч.
Нөхөн олговор нь 2008 оны 4 сард ирсэн ч тэр дунд нь нилээн хөглөөд амжив. Хятад, Тайвань хоёрыг хоёр ондоо улс гэдгийг мэддэггүй АНУ-ын төрийн албан хаагчаас болж хэд хэдэн захидал илгээж сануулан барьсны эцэст мөнгөө олж авлаа. Яг энэ үеэр өмнө нь манай хүнд хаяглан Хятад руу явуулсан байсан мөнгө “төөрсөөр төөрсөөр төрлөө олж”, эзэндээ ирэв. Мэл гайхаж цэл хөхөрсөн ч авч л орхиж. Ингээд нэг дор авах ёстой хэмжээнээс хоёр дахин их мөнгө авчихав.
Түүх ч бараг мартагдаж байтал 2010 он, нэгэн сайхан өдөр захидал ирэв ээ. Department of Treasury, Internal Service Revenue хэмээх газраас. Жунь Жунь Та авах ёстой хэмжээнээсээ даруй хоёр дахин ихийг авсан байна, илүү авсан мөнгөө буцааж төлнө үү “шуналын тулмаа” гэх. Энэ мөнгөө төлөх ч яамай, ах нар бүр хүү тооцчихож. Даварчихсан байгаа биз. Би тэгээд хэлсэн юм, чи нэгийг л авсан гээд гүрийвэл яадаг юм гэж. Арай нэг Монгол ухаан гаргах гэж байгаа царай нь тэр. Тэгсэн авсан хоёр баримтан дээр хоёулан дээр нь гарын үсэг зурсан мэдээллээ оруулсан баримтыг нь хувилаад хавсаргачихаж. /гэмт үйлдэлтэнд гишгэх газаргүй ;) / Тэгээд төлж барьж тусална уу ч гээгүй, бидний буруу ч гэж уучлал гуйсан юм алга. Та авчихсан байна, буцааж төл гэсэн байх юм. Би тэгэхээр нь төлөхгүй бол яадаг юм гэв ээ. Тэгээд бодоод байх нь ээ, төлөхгүй бол дараагийн удаа АНУ-ын хилээр давах даваанд нь энэ бүх л баримт нь манай хүнийг хүлээж байна л даа. Та 2007 онд тэгсэн юм байна. 2010 онд танд мэдэгдэл/шаардах бичиг/ хүргүүлсэн байна. Төлөөгүй байна. Өрийн чинь хүү нэмэгдээд тэд /дийлдэшгүй эд болсон байна биз, мөнгөний хүү эд нар чинь он цаг өнгөрөх тусам замбараагүй өсдөг биздээ / болчихсон байна. Төлнө үү гэх байх л даа. Төлөхгүй гэвэл бас нэг албадан юм байж л таараа. Америкууд л болсон хойно байж л таараа. Төлөөд орж байвал ч бас яамай, ах нар төлүүлчихээд оруулахгүй ч байж магад.
Ямартай ч манай хүн төлөхөөр л болж дууссан л даа. Харин төлбөрөө хаана ямар хаягт шилжүүлэх дээр тээнэгэлзчихэж, арга ч үгүй, учир нь тэнд 5,6 хуудас материал байна. Худалч хүнд хуудас болгон дээрээ мөнгөө нэхсэн хирнээ бүгдээрээ ондоо шуудангийн хаягтай юм. Тэгээд и-мэйл алга. Холбогдох утас руу нь ярьж тодруулах хэрэг гарав. Манай хүн өөрөө ярихаасаа эмээгээд /миний англи хэл ч маруухан л даа, гэхдээ манай хүнийх надаас маруухан болохоор/ намайг холбогдох алба руу нь яриулав. Утсаа авах хүн байсангүй автомат хариулагчид нь асуудлаа тайлбарлаад холбогдох имэйл хаяг, social security number аа /Нэг англи, нэг монголын хэлсэн нэг хятадын нэрийг сонсоод ойлгочихно гэж юу байх вэ. Тэгээд миний хэлсэн нэрээр хэн гэдгийг нь мэдэж чадахгүй бол тэр дугаараар нь хайгаад олог гээд/ орхиод гарлаа, хариу хүлээж байхаас. Утсанд нь орхисон voice message-ийг АНУ-ын төрийн алба “анхаардаг” эсэхийг бас үүгээр мэдээд авчихъя. Мөнгөө авах дээрээ юм болохоор аягүй л бол эргэж и-мэйл бичиж гайхшруулна л даа.
За бидний паян нэг иймэрхүү.
Ямартай ч АНУ-ын бүртгэлийн сүлжээ нь өөрсдийнхөө хүмүүсийг битгий хэл бүртгэж байна шүү, овоо муу гарууд юмаа, зүгээр ч нэг бүртгэхгүй өөртэй нь холбогдолтой асуудлаар тулган шаардлага хүргүүлэх хэмжээнд байна шүү. Хүчтэй юм аа гэсэн шүү юм бодож суув.
Бишрэх, зэвүүцэх хосолсон мэдрэмжтэй энэ бичлэгээ орууллаа.
Манайх ядаж өөрийн хүнээ үнэн зөв бүртгэдэг болчих юмсан даа. 300 сая хүн толлох гэж байгаа биш дээ, 3 хүрэхгүй сая хүн тоолох гэж байж ... Сонгуулийн үеэр “харьд сурахаар болон ажиллахаар одогсод, ум ма ни бад мэ хум, бурхан бологсод нь” 2, 2 жилийн зайтайгаар тэр л нэгэн сонгуулийн өдөр үлдэгсдээ эргэж тойроод байдаг биз дээ.

2 comments:

Anonymous said...

[url=http://www.pi7.ru/main/1605-volochkova-vnov-sobiraetsya-pod-venec.html ]Интимная проблема [/url]
Что-то села пить кофе около окна и увидела на свету всои ноги, а они какие то синие, в голубых прожилках что ли. У меня аж сердце в район живота опустилось, думаю "ну вот и старость пришла", а как оказалось это у меня джинсы так полиняли)))) Как стало радостно на душе!!

Anonymous said...

Как говорилось на Seexi.net Ребенок пошел в сад, я не работаю, скоро все-равно переезжаем и не очень-то и хочется, в случае в случае если откровенно. Посоветуйте, чем заняться, чтобы не отупеть абсолютно?