tag:blogger.com,1999:blog-63708685735210999232024-03-22T01:30:33.359+08:00turuu's cornerturuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.comBlogger104125tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-62436030555699471772016-03-23T10:58:00.003+08:002016-03-23T10:58:56.244+08:00Монголоос бусад нь импортын татвараа буулгаж байна даа. Ингээд л би байдаггүй гэдэг шиг ... Хятадын нүүрсний чиглэлээр судалгаа хийдэг china coal resource вэбсайтад дараах мэдээлэл гарчээ.
Индонез Хятадтай гэрээтэй гээд татвар төлдөггүй, Австрали саяхан чөлөөт худалдааны гэрээ байгуулаад татвар төлөхөө больсон. АНУ-с Хятад руу угаасаа нүүрс ирэхээ больсон. Канадаас ирдэг хэмжээ нь бага, тэгээд ч гол зах зээл нь хятад биш. Гэтэл манайх Хятадаас өөр экспортлох газаргүй байж ... Төр засгийнхан маань юу бодож суудаг юм бол доо.
Russia, China to discuss coal quality check at Russian ports
Russia, one major coal exporter to China, is expected to set up work team with Chinese counterparts to discuss the quality check of export coal at Russian ports before shipping to China, Russia media reported, citing one senior energy official. The move is to address declining coal exports to China, resulting mainly from import tariff and quality checks imposed by the Chinese government last year, said Alexander Novak, Minister of Russia Energy Ministry, during his visit to China early this month. Russia’s coal exports to China have slumped, following China’s reimposition of import tariffs of 3-6% on the commodity from October 15, 2014. China presently levies 3% import tariffs for anthracite coal and coking coal, 6% for non-coking bituminous coal, mostly thermal coal for power generation, and 3% on coal-quality lignite. It was said Russia has been in talks with China to cancel import tariffs on coal except for lignite, sources said. Chinese customs data showed Russia was still the third-largest coal supplier to China in 2015, with thermal coal exports at 9.8 million tonnes to China, though down 35.39% on year. In 2014, Russia exported a total 14.16 million tonnes of thermal coal to China, up 13.79% on year. Russia has proved coal reserves of 20 billion tonnes, half of which could be mined through opencast operation, and forecast reserves at 354.7 billion tonnes.turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-64329642121837524102016-03-18T15:51:00.001+08:002016-03-18T15:51:15.508+08:00Оюу Толгой маань 2015 онд хэрхэн ажиллаж вэ ?Хүчин чадлын ид үедээ Монгол улсын ДНБ-ий 30%-г гаргана гээд байгaa Оюу Толгойн төсөл маань 2015 онд хэрхэн ажиллаж вэ гэдэг тухай товч тайлбараа өөрийн вэб хуудсанд оруулжээ.
http://www.turquoisehill.com/s/news_releases.asp?ReportID=742911
Нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны үнэ унаж байгаа энэ үед зэсийн орлого экспортын орлогын бараг тал хувийг дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд үүний тал нь ОТ-с гарч байгаа гэхээр Монгол улсын хувьд маань яалт ч байхгүй чухал ач холбогдолтой төсөл юм. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхээр эдийн засагт нөлөөлж эхлэнэ, бүрэн хүчин чадалдаа хүрэхээр зэс гэдэг эрдэс Монголын эдийн засагт, ОТ гэдэг төсөл Монгол улсын хувьд бүр ч том эд болох нь тодорхой.
2014 онд зэсээс 1 тэрбум долларын орлого олж байсан бол 2015 онд энэ хэмжээ бууж 830 сая болж, алтны орлого нэмэгдэж 651 сая-с 790 сая болтлоо өссөн байна. Сонирхолтой нь алтнаас олсон орлогын хэмжээ зэсийн орлоготой бараг адил хэмжээнд байна шүү. Гэхдээ аливаа уурхай эхлээд хамгийн их эдийн засгийн үр өгөөжтэй хэсгээсээ л эхэлдэг л дээ, хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд. 2016 оноос эхлээд гэхдээ алтны гарц болон хэмжээ бууна гэсэн хүлээлттэй байгаа юм байна, орлогод н сөргөөр нөлөөлөөд зардал нь өндөр хэвээр байвал санхүүгийн үзүүлэлтэд нь хэрхэн нөлөөлөх юм болдоо. Мөнгөнөөс олдог хэмжээ бол бага юм байна.
Үйлдвэрлэл болон хүргэлтийн зардал багагүй хэмжээгээр буурч 850 саяас 630 сая доллар хүрлээ.
2014 онд 240 сая долларын алдагдалтай ажиллаж байсан бол 2015 онд 307 сая долларын ашигтай ажилласан байна. Энэ бол сайн л мэдээ байх даа. Ашигтай ажиллана гэдэг чинь тохироо ёсоороо Монгол улс 34%-иа авч таарна, үүнийгээ зээлэндээ өгнө. Гэхдээ ямар ч байсан зээлээсээ төлөөд эхэллээ гэдэг чинь манай талд ашигтай мэдээ байх.
Мөн Cash position сайжраад 2014 онд 862 сая дооларын cash-тай байсан бол 2015 онд 1,343. сая доллар болж зузаарсан байна. Өглөгийн хэмжээнд онцын өөрчлөлт гараагүй байна.
Товхчондоо энэ хүнд цагт Монголын түүчээ компаний үзүүлэлт сайжирч байгаа нь сайн хэрэг гэж ойлголоо. turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-1423174111278689302015-08-26T09:36:00.000+08:002015-08-26T09:36:33.536+08:00It's Often a Curse to Be Blessed With Commodities.So we aren't the very first "greedy" one, even Norway had it at its time. But hopefully this to be our "last lesson".
On following link i just read something interesting that most well managed countries in terms of natural resources had had their over spendings at their times. So relieved a bit but still hopefully, we will set up our sovereign wealth fund as soon as possible and and keep it apart from politics as distant as possible.
http://www.bloombergview.com/articles/2015-08-25/it-s-often-a-curse-to-be-blessed-with-commodities
It's Often a Curse to Be Blessed With Commodities.
... In Norway, which started producing oil in 1971, the initial instinct of the country’s Labor government was to spend the riches. By the time production peaked in the 1990s, though, political give and take and a couple of financial crises had led to a much more conservative approach of running big fiscal surpluses (Norway last ran a government deficit in 1993, according to the International Monetary Fund) and salting the extra money away in a sovereign wealth fund. Norway made early mistakes similar to those of other oil exporters; it just had a strong and flexible enough political system that it was able to learn from and reverse them.
Nowadays the lessons of Indonesia and Norway are widely known. Lots of resource-rich countries and other jurisdictions put commodity earnings aside in sovereign wealth funds. But the temptation of a commodities boom is still hard to resist, especially when it’s the first time.
Consider Ghana, which after more than a decade of strong economic growth found itself in need of an IMF bailout in April. The culprit was oil, which was discovered off the country’s coast in 2007 and began to be exported in late 2010. As Andrew Bauer and David Mihalyi of the Natural Resource Governance Institute explain:
While it saved slightly less than $500 million in oil revenues in two sovereign wealth funds from 2012 to 2014, the government borrowed approximately $7 billion on international financial markets, at interest rates approximately 5 percent higher than the rate of return on sovereign wealth fund assets. The Ghanaian experience highlights the dangers of over-exuberance when new discoveries are made.
In the same piece, Bauer and Mihalyi offer lists of resource-rich countries (and one Canadian province) that they deem to be either well prepared or poorly prepared for a commodity bust -- based on whether they’ve been saving money during good times and investing it appropriately.
Well prepared: Bolivia, Brunei Darussalam, Chile, Libya, Norway, Peru, Qatar, Saudi Arabia, Timor-Leste, United Arab Emirates.
Poorly prepared: Alberta, Republic of Congo, Equatorial Guinea, Iran, Malaysia, Mexico, Mongolia, South Sudan, Venezuela, Zambia.
African countries are overrepresented on the poorly prepared list, and Persian Gulf countries on the well prepared one, but beyond that there’s not much of a pattern. Poor countries can get it right, affluent ones can get it wrong. ...
turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-51840549010397465572015-05-18T08:40:00.001+08:002015-05-18T08:40:51.489+08:00Хятадын илүүдэл гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал 300 сая тонн буюу дэлхийн хоёрдогч том гангийн үйлдвэрлэгч болох Японы жилийн үйлдвэрлэлийн хэмжээг 3 дахин нийлүүлсэнтэй тэнцэж байна
SINGAPORE: China's steel consumption will likely fall 6% this year, an industry official from the country said on Thursday, underlining how a slowdown in the world's No. 2 economy will continue to hurt industrial demand. Chinese crude steel consumption dropped 3.4%last year, shrinking for the first time since 1981, and fell again in the first quarter, spurring producers to sell more steel overseas. "This year it will continue to be negative growth, minus 6%," Wang Liqun, vice chairman of the China Iron and Steel Association, told an industry conference. ANZ had said last week that it expected Chinese steel consumption to fall 4% this year and 2% in 2016. The country's steel sector has been saddled by oversupply for years, with excess capacity now estimated at around 300 million tonnes, triple the annual output of Japan, the world's No. 2 steel producer after China. Liqun said the oversupply in both steel and iron ore will drive prices lower and cut profits for both steelmakers and miners. "There is no winner at all, the profit margin has dropped significantly," he said. Amid shrinking domestic demand, China's crude steel output fell 1.3% to 270 million tonnes in January to April, government data showed on Wednesday.
http://www.thestar.com.my/Business/Business-News/2015/05/14/China-steel-consumption-likely-to-fall-6-pct-this-year/?style=biz
turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-39566075166620792832015-05-15T11:02:00.001+08:002015-05-15T11:02:44.548+08:00Хятад гангийн үйлдвэрлэл буурахын зэрэгцээ хаягдал төмрийн хэрэглээ өсч байна, энэ нь бидэнд яаж нөлөөлөх вэ?2014 онд Монголоос экпортолсон коксжих нүүрсний хэмжээ 15 сая орчим (Боловсруулж баяжуулсан болон баяжуулаагүй нүүрс хамтдаа, цэвэр баяжуулсан нүүрсэнд шилжүүлвэл үүнээс бага тоо гарна) байсан бол Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 610 сая тонн байж. Манай коксжих нүүрсний нийт экспорт Хятадын коксжих нүүрсний хэрэглээний дөнгөж 2%. За нийт нүүрсний хэрэглээ нь ойролцоогоор 4 тэрбум тонн гэвэл манай нүүрс хятадын нийт хэрэглээний 0.4%. Экспортоо зогсоочих гуйгаад ирэхгүй хаачдаг юм гэж тэнэгтдэг нөхдүүд бий.
Манайх нүүрсээ экспортлохоо зогсоочихвол эд нар авахгүй хаачдаг юм биш зүгээр л авахаа больчихно, оронд тэртээ тэргүй өөрсдийнхөө marketshare-г томруулах гэж оролдсоор байгаа Австралиас (болон бусад нүүрс экспортлогчдоос) авчихна, 20145 онд нийт коксжих нүүрсний импортын 50%-ийг нь дангаараа хангачихсан, 100% ч хангаж чадах боломжтой улс. Австралид үер болсон үед 2011 онд манайх Хятадын коксжих нүүрсний импортын талыг хангаж байлаа. Хэрвээ одоо арга хэмжээ авч дэд бүтцээ байгуулж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхгүй бол Манай коксжих нүүрсний экспорт сайжрах, үүнээс орлого олохын тулд дахиад Австралид үер болохыг хүлээх хэрэгтэй болно. Гэхдээ 2011 онд Хятадын дотоодын нийлүүлэлт нь эрэлтээ гүйцдэггүй байсан бол одоо эсрэгээрээ эдийн засаг нь удааширч гангийн үйлдвэрлэл буурч байхад дотоодын коксжих нүүрсний уурхайн олборлолтын хүчин чадал нь гол аймгуудад өссөн байгаа, тиймээс Австралид үер болсон ч манайхыг учиргүй царайчлааад байхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй.
Сүүлийн үед дэлхийн болон Хятадын зах зээл хэт их нийлүүлэлттэй болсон тул үнэ унаж ФОБ Австрали 77 ам доллар, Хятадын зүүн эргийн үнэ 85 ам доллар хүртлээ уруудлаа.(2015 оны 5 сар)
Хятад улс 1996 онд 100 сая тонн түүхий ган (ширэм ч гэж ярьдаг) үйлдвэрлэдэг байсан бол 2014 онд 822 сая тонн хүрээд тэгээд эргээд бууруулах бодлого барьж байна.
... The industry's rapid, government-subsidized expansion during those decades -- it went from producing 100 million tons of steel in 1996 to 822 million tons today -- had some disastrous consequences, especially for the environment...
Нэмээд хэлэхэд энэ үйлдвэрлэлийн хэмжээ бас буурч байгаа, саяхан Хятадын Ган төмөр үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан мэдэгдлээр эхний улиралд ширмэн төмрийн үйлдвэрлэл 1.7% буурсан (сүүлийн 20 гаран жил өсөлттэй байсан) үзүүлэлттэй байна.
One change is that Chinese officials are becoming increasingly forthright about the industry’s woes. Zhu Jimin, Executive Vice-Chairman of the government-run China Iron and Steel Association, didn't shy from highlighting that China's crude steel production declined 1.7 percent year-on-year in the first quarter of 2014.
Мөн Хятадад хаягдал төмрийн нөөц ихсэж байгаа, байгаль орчинд хортой үйлдвэрлэл гэдгээр төмөр хайлуулахад коксын хэрэглээг бууруулах зорилттой ажиллаж байна. /2013 оноос эхлэн олон үйлдвэр хаалгаа барьж нүүж, дампуурч, үйлдвэрлэл нь хязгаарлагдаж байгаа, цаашид ч үргэлжлэх хандлагатай байна/ Oдоогоор нийт ширмийн үйлдвэрлэлийн 11% орчмыг эзэлж байгаа хаягдал төмрөөс ширэм гаргах үйлдвэрлэлийн хэмжээг 30%-д хүргэх бодлого баримтлана гэсэн байна. Meanwhile, other speakers explained that the Chinese government will soon offer legal and financial incentives to steel mills that use scrap metal as a raw material, in hopes of weaning the industry off far more polluting and energy-intensive iron ore production. (Currently only 11 percent of China’s steel is made from scrap; the government would like to raise it to 30 percent.)
http://www.bloombergview.com/articles/2015-05-14/china-decides-big-steel-is-too-big
Энэ нь ойролцоогоор нэмэлт 150 сая тонн ширмийг хаягдал төмрөөс гарган авна гэсэн үг. Үүнд хэрэглэгдэх 90-100 сая тонн кокс, тус коксыг үйлдвэрлэх 130 сая тонн орчим коксжих нүүрсний хэрэглээ байхгүй болно гэсэн үг. Монгол хэрвээ жилд 15 сая орчмыг экспортлодог гэвэл манай улсын 3 жилд экспортлох коксжих нүүрсний хэмжээтэй тэнцэх хэмжээний хэрэглээ удахгүй байхгүй болно гэсэн үг. Манай коксжих нүүрсний хятадын импортод эзлэх хувь багасаад өрсөлдөгчийн хэмжээ нэмэгдээд байдаг, нөгөө талаас хэрэглээ байхгүй болоод байдаг. Гэтэл бид өртөг зардлыг бууруулж өрсөлдөх чадвараа дээшлүүлдэг гол зүйл болох дэд бүтцийг нь батлахгүй улстөржөөд байдаг.
Төмрийн хүдрийн хэрэглээнд ч гэсэн сөргөөр нөлөөлнө, ойролцоогоор 260 сая тонн төмрийн хүдрийн хэрэглээ байхгүй болохоор байна. Төмрийн хүдрийн экспорт 2014 онд 7 сая орчим байсан, тэгэхээр манай 40 жилийн төмрийн хүдрийн экспорттой тэнцэх хэмжээний хэрэглээ байхгүй болох гэж байна. Энэ нь манай төмрийн хүдрийн экспортод бас сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Угаасаа ч сая төмрийн хүдрийн үнэ Хятадын зүүн эрэгт 47 ам доллар хүртэл буусан.
Бас 1 зүйл хэлэхэд аливаа ордыг ашиглах явцад зөвхөн коксжих нүүрс олборлоно гэж байхгүй дунд нь эрчим хүчний хэрэглээнд хэрэглэгдэх нүүрс зайлшгүй гарна. Наанадаж доод давхаргын коксжих нүүрсийг авахын тулд дээд давхаргын эрчим хүцний нүүрс болон хөрсийг хуулах шаардлага гарна (Жишээ нь л гэхэд Таван Толгой 6.4 тэрбум тонн нөөцтэй хирнээ үүний 1.4 тэрбум нь л кокосжих гээд байгаа биздээ, үлдсэн 5 тэрбум нь эрчим хүчний л нүүрс) Олборлохгүй байж чадахгүй (тэгээд ч сорчлон олборлох хуулиар хориотой) ашиглахгүй гээд хаяж болохгүй. Дээрээс нь олборлолтын явцад гараад ирэх тэр их нүүрсийг хаях гээд ч талбай олдохгүй хаа нэгтээ шингээх зайлшгүй шаардлага гарч ирнэ, ямар талбай дүүрсэн тул кокжих нүүрс буулгах талбай байхгүй гээд олборлолтоо зогсоолтой нь биш. Улаанбаатар руу зөөж түлье гэхнээ тээврийн зардлаа дийлэхгүй, тэгээд ч авчирлаа гээд зуухны горим таарахгүй. Зөөж аваачиж өөр газар асгана тэр нь зардал болно, байгаль орчны бохирдол үүсгэнэ. Амнаас нь үнэгүй аваачээ гээд гуйсан ч тээврийн зардлаас болоод тэрнийг авах сонирхолтой айл гарахгүй. Тэгвэл энэ нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам нь бас л төмөр зам болно. Зардал буураад эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай болоод ирвэл худалдан авагч гарч ирнэ. Цаашлаад тэр бүс нутагт нь цахилгаан станц бариад цахилгаан дамжуулах шугамаар экспортлох болон төвийн шугамаар дамжуулан дотоодын хэрэглээ ихтэй газрууд руугаа явуулах хэрэг гарах болох байх. Ингээд бодохоод төмөр замаа л бушуухан барьж ашиглалтад оруулах хэрэгтэй байгаа юмдаа.
Бусад бүх хөрөнгө оруулалтуудаа зогсоогоод яг улсад мөнгө оруулж ирж байгаа хэдэн салбарын дэд бүтцийг нь л сайн шийдэж өгөх хэрэгтэй, аливаа хөгжсөн улсууд иймэрхүү аргаар л хөгжсөн байдаг. Бүх дэд бүтэц нь нэг дор гараад ирдэггүй урт удаан хугацаанд баригдаж шинэчлэгдэж сайжирч ирдэг. Гэхдээ л хэрэгтэй нь тодорхой юмыг эхлүүлэхгүй бариад байгаа нь эмгэнэл юмдаа. Юу ч мэдэхгүй байгаа нийт олныг юм мэддэгүйгээр нь далимдуулж хулхин дээр нь цэцэг ургуулж түүгээрээ амь зогоодог энэ олон улстөрч, популистуудыг хэзээ нэг таниж ойлгоцгоох юм бол доо. turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-31879632982956872022015-04-28T08:30:00.001+08:002015-04-28T08:30:27.617+08:00Хятадын эдийн засаг Австралид хэрхэн нөлөөлж байгаа нь Монголд ч мөн адил нөлөөлнө. Хятадын эдийн засгийн тухай ойлголт өгөхөд аятайхан мэдээ байна гэж бодоод хуваалцаж байна, Хятадын эдийн засгийн дэлхийд эзлэх хувь хэмжээ, Австралийн эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн тухай бичсэн байна. Ерөнхийдөө Австралид хэрхэн нөлөөлөх нь Монголд хэрхэн нөлөөлөхтэй бараг адил, учир нь аль аль нь л Хятадад уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлодог. Нэг ялгаатай нь, Австралийн экспорт Хятадаас хамаарах хамаарал тийм ч өндөр биш (хэдийгээр сүүлийн жилүүдэд ихэнхийг нь Хятадад экспортолж байгаа боловч, далайд нээлттэй учраас бараагаа Япон, Солонгос, Зүүн өмнөд ази, Европ хүртэл хүргэдэг) бол Монголын экспорт урд хөршөөсөө бараг 100% хамаарч байна (хамаарлаа хэрхэн бууруулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй).
Бичлэгийн төгсгөлд Австрали цаашид зөвхөн Хятадын барилгажилтад анхаарах биш (үүгээр төмрийн хүдэр, коксжих нүүрсний экспортыг хэлж байна) Хятадын хэрэглээ (үйлчилгээ, боловсрол - Хятадаас олон мянган сурагчид жил болгон Австралид боловсрол эзэмшихээр явдаг, хүнс - хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд болон аялал жуулчлал, жилдээ хэдэн мянган Хятадыг авчраад сурчихвал овоо л орлоготой болно гэхдээ юу хүсдэгийг нь ойлгох хэрэгтэй, учир нь ихэнх Хятадууд одоохондоо байгалийн сайхныг ойшоох нь бага, илүү шоппинд чиглэсэн байдаг /Жишээ нь л гэхэд Central Tower-ийн доороос Zegna, Louis Vuitton-с худалдан авалт хийж байгаа Хятадуудыг хэд хэдэн удаа харсан/ бол арай хөгжсөн хэд нь аялах байгальд дуртай байдаг, Хонг Конг, Тайвань, Сингапур гэх мэт, тэгэхээр хэнийг хэрхэн татах вэ гэдгийг судлах хэрэгтэй.)
Зөвхөн өнөөдөр ч биш цаашдаа яах вэ гэдгээ манай хөгжингүй өрсөлдөгч нар хараад тодорхойлоод ажиллаад эхэллээ, бид ч гэсэн эрвийх дэрвийхээрээ эхэлж л байвал уг нь зүгээр юмсан, дандаа ниргүүлсэн хойноо хашгирах биш.
... Over the next six years, China is expected to average just 6.3% annual growth, compared with 8.6% in the previous six years and an average of 9.7% this century. But slower growth doesn’t mean China is becoming unimportant. One reason it is growing by less than in the past is China’s economy is so much bigger than it once was.
In 2004, China’s economy was roughly three times the size of Australia’s economy (in US dollar terms). Now it is more than seven times the size, and by 2020 the IMF expects China’s economy to be nearly 11 times the size of ours.
And that size means that even slow real growth still translates into a massive amount of production. Over the next six years, China’s economy is expected to grow by about 70% of the size of Australia’s economy. To put it another way, every 17 months over the next six years, China’s economy will increase by an amount equal to Australia’s GDP.
In the past six years China has contributed an astonishing near 40% towards total world GDP growth, and while over the next six years that contribution is expected to be less (about 27%) but it will remain as a the overwhelmingly largest contributor.
Australia’s economy – and much of the world’s– remains greatly linked to the growth of China.
The big change, however, will be for Australia to take advantage of the consumption habits of the Chinese rather than just the massive construction. Our services, education, food and tourism sectors will be the industries looking to take advantage not merely from growth in China, but from its massive size.
http://www.theguardian.com/business/grogonomics/2015/apr/27/china-the-economic-behemoth-gives-australian-mining-a-glimmer-of-hope
turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-33951280235041952762015-04-24T15:11:00.000+08:002015-04-24T15:25:04.686+08:00Energy Resources CEO Battsengel talks about the company, corporate governance, TT tender bid and consortium contract, coal mining, industrial development and etc.
Манай нийгэм, эдийн засаг, Энержи Ресурс ХХК, Mongolian Mining Corporation, уул уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагааны эрх мэдлийн хуваарилалт зэргийн талаар сонирхолтой лекц болсон байна.
https://www.youtube.com/watch?v=50V7GPv7auM&feature=shareturuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-10125339270771916362015-04-23T10:59:00.002+08:002016-01-26T17:52:32.007+08:00Гадны хөрөнгө оруулагчид Монголыг иймэрхүү байдлаар харж байна Та бүхэн дэлхийд томоохон компаниудын stock, investment, business зэрэг мэдээлэлтэй холбоотой судалгаа зэргийг уншиж хайж эхэлвэл seekingalpha.com гэх вэбээс их олон мэдээлэл олддог. email дээрээ тохируулга (subscribe) хийгээд тодoрhой сэдвүүдээр мэдээллийн update аваад байж ч болно. Энгийн би л хайлт хийхэд янз бүрийн мэдээлэл энэ эх сурвалжаас гарч ирдэг, тэгэхээр дэлхийн бусад хүмүүсийн, хөрөнгө оруулагчдын энэ вэб руу хандах хандалт бас өндөр байж таарна. Саяхан гарсан 1 нийтлэлийг та бүхэнд хүргэе. Эндээс дүгнэхэд дэлхий нийт монголчуудын тэнэглэлийг гайхаж байна, гэхдээ шинэ ерөнхий сайд гарч ирж байна, мань хүн арай дөнгүүр юм уу даа гэсэн санаатай. Би ч гэсэн хэдийгээр Монгол хүн хэдий ч энэ ч бараг үнэндээ л гэж бодож сууна.
Дотроос нь ганц ёгтлол тайлбарлалаа.
These guys - the Mongolian government that is - are all out of options right now. The next Twitter (NYSE:TWTR) or Uber isn't coming out of Ulaanbaatar and nor is the next millionaire rapper. It's time they used what they have!
Аливаа юм хөгжихийн тулд дэд бүтэц суурь нь бий болох шаардлагатай гэж боддог, биотехнологи, техник технологийн дэвшил хөгжлийн гарц гэх боловч хэдэн арван жил энэ чиглэлээр дамнаад хөгжчихсөн, үүнтэй холбоотой хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт татчихсан дэд бүтцээ байгуулчихсан улсуудтай яаж бид өрсөлдөх вэ. Тэгэхээр нэгэнт л дараагийн twitter бий болгож чадахгүйгээс хойш уул уурхай дээрээ харин яаж аятайхан ажиллачих вэ гэдэг дээрээ ойрын хэдэн (арван) жил дээрээ фокуслах нь зүйтэй. Хажуугаар нь яахав хөдөө аж ахуй, мал махаа экспортлох асуудлаа дэмжэсхийгээд л, болж өгвөл бүтээгдэхүүн экспортлоод байх хэрэгтэй. Тэгээд хуримтлалтай болж эдийн засаг сайжрахын зэрэгцээ бусад салбаруудад хөрөнгө оруулах, их дээд сургууль, хөгжүүлэх гэж байгаа салбараа дэмжсэн судалгааны байгууллагуудтай болох, эндээсээ хамгийн анхны энгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүнийгээ технологи өндөр хөгжсөн улсуудад худалдах, яваа яваандаа дараа дараагийн технoлогийн алхмууд руу шилжих хэрэгтэй гэж боддог юм. Капитализмийг алгасаад социализм гэж дөвчигнөсөн улсууд бүтээгүй л биздээ. Хятад хүртэл эдийн засгаа либералчлах, төрийн оролцоог багасгах гээд л үзээд байна. Технологитой холбоотойгоор Солонгос, Японыг мэдэхгүй юм, гэхдээ Тайваньд лав л Hsinchu гэж бүх л бүтэн хот байдаг юм. Ерөнхийдөө л дандаа хагас-дамжуулагч (semi-conductor) болон компьютерийн үйлдвэрлэл дээр төвлөрсөн юм болов уу гэж бодогдсон. Их дээд сургуулиудад нь ийм төрлийн технoлогит суурилсан хичээлүүд рүү зонхилж ордог, жишээ нь бизнессийн удирдлагын хичээлүүдийн case study-д нь ихэнхдээ entrepreneurship (сүүлийн үед гэхдээ дэлхий даяараа л энэ тухай зааж байгаа л даа, гэхдээ Тайваний хувьд mid-small sized enterprise-ууд нь хөгжилд нь томоохон нөлөө үзүүлсэн гэж үздэг цаашид ч мэдээллийн технологийн хөгжилд энэ enterpreneurship их чухал гэж харж байх шиг ... ) IT суурилсан байдаг (мэдээж хэрэг дэлхийд болж өрнөж байгаа бусад case-үүдээс гадна). Тэгэхээр манайх энэ дундуур дайрч л өнгөрнө үү гэхээс алгасаад шууд том том нээлт хийчихнэ гэж би хувьдаа боддоггүй. Гэхдээ мал, хөдөө аж ахуйн гаралтай ийм төрлийн нээлт, бүтээл, үйлдвэрлэл бол харин Монголд боломж нь арай илүү байх юм болов уу.
За ингээд дуусгаад саяхан гарсан тэр нийтлэлийг доор бүрэн эхээр нь орууллаа.
http://seekingalpha.com/article/3082376-mongolia-is-this-guy-for-real
Mongolia - Is This Guy For Real?
Mongolia has a kind of raw seething grittiness to it. It is like a brand spanking new 8 liter V-10 engine with the chassis in place but the rest of the machine is a mishmash of bolted on parts, the seats come from an abandoned Lada, the interior is decorated with sun damaged vinyl from a 1960s Japanese import and somebody stuck the wrong wheels on the damn thing. The potential is there and you know that if you put your foot down, no matter the appearance it'll hop. Replace just a few parts and you'll be enjoying a whole new experience. This promises to be chaotic. When you put your foot down it may not spring like a rabbit as much as vault like a wrecking ball. That's how frontier markets tend to work. In fits and starts with enormous volatility thrown in for good measure. We have spoken extensively about Mongolia some years back, made some good money and over the last 3 years have had a number of investments literally tread water as the Government of Mongolia, fueled by a nouveau riche mentality, Hummers, and a complete misunderstanding of business, business cycles and commodity cycles, proceeded to do what all too many governments do - get in the bloody way!
Asinine - adjective / as:i:nine
1. extremely or utterly foolish
2. of, relating to, or resembling an ass
That pretty much sums up much of what we've seen coming out of policy decisions in Mongolia for the last 3 years. It's been painful to watch untapped potential be wasted. The pain is visible in net outflows of capital witnessed in the currency markets as FDI has shrunk by a whopping 62.4% in 2014 and the tugrik has been taken out to the woodshed (as can be seen in the USD/MNT chart below). That untapped potential is nothing short of massive, and yet here we sit 3 years on from what can only be described as a complete and utterly foolish political and economically disastrous mismanagement of the two most important projects that the country currently has. Namely the enormous Oyu Tolgoi (OT) project (the photo of the mine site is below) which is the largest financial undertaking in Mongolia's history and is expected upon completion to account for more than 30% of the country's GDP. Copper production is expected to reach 450,000 tonnes annually from this one project alone! Then there is Tavan Tolgoi, one of the world's largest untapped coking and thermal coal deposits with an estimated 6.4 billion tonne resource deposit. When one considers the tiny population of just 2.8 million people and a GDP of just $11.52 billion you quickly get a sense of what an impact the revenues from projects such as these can really have on such a tiny economy. This missive isn't about belaboring dumb decisions but rather to look at what seems to be a new dawn. We keep a close eye on the country and have networks constantly feeding us information on the ground. What they're telling us is that change is afoot. The new prime minister has been making some waves after coming to power. Very positive looking waves. He has rapidly fired some 1,600 government officials, scrapped a slew of government welfare programs and slashed costs at others. Most importantly he has moved to resolve the dispute over OT. This is easily the largest single thing the government can do right now to restore confidence for foreign investors. A resolution on this will have profound effects to the economy. Consider that there is a broad coalition of international banks who have devoted funds to the OT project. These funds have been put on hold while the government does battle with Rio Tinto (NYSE:RIO), the developer of the OT project. As long as the OT project remains in dispute these banks will not finance any other Mongolian projects. There are dozens of other projects all of which are being held up by this dispute. If that bottleneck is broken we'll likely see the blood begin to flow through the economy once again. The prime minister recently put out an address to the people of Mongolia which I managed to get a translated version of from a friend in Ulaanbaatar. I recommend reading the entire document here. Some excerpts from the article I've copied below for brevity.
We have abused politics beyond comprehension in the last three years. We thought the mining commodities price would always be high, we became too arrogant with the little success we had, we believed that the rest of the world wouldn't affect us, as if we were aliens. As a result, our hands became tied by our political dispute, which doesn't bring food to our tables.
A prime minister admitting that his government has been arrogant and has screwed things up? Am I reading this correctly?
Next topic that I will touch on is price liberalization. One of the favorable measures that Mr. Byambasuren's Cabinet took for the development of Mongolia 24 years ago was liberalization of prices and tariffs on products.
Today we must finalize and conclude these measures by further promoting classic market economic conditions. Currently the prices of energy, flour and wheat, oil and oil products are being manipulated by the Government, which sets an unhealthy pattern.
By controlling prices on energy we are holding back economic growth and industrial development. Instead of exporting energy, we are barely making ends meet with energy imports. During the last 40 years we have only undertaken extension work on two power plants, but no new plants have been built.
And then there is this little beauty
Unfortunately government entities and the agriculture support fund have started to get too involved in private sector businesses, whereas the subsidy policy became obsolete, production of wheat exceeded demand by 2.5 times. Market-based healthy competition would have taught them to perform their work on fields and not on Chinggis Square.
Therefore, the Ministry of Food and Agriculture is to thoroughly study agricultural companies' proposals and begin pricing their products according to market principles, starting from this year.
Allowing the market to set prices, reducing tariffs, acknowledging that government has been doing more harm than good. I'd better check to see that he's not been subscribed to Capitalist Exploits.
The Mongolian Stock Exchange management will be restructured and operated by the London Stock Exchange. MIAT will be restructured with domestic and international partners and management, we will also renew the civil aviation structure, and we will operate and develop state-owned enterprises under the model of Singapore's Temasek.
Once again, I encourage intrepid investors to read the entire translated transcript.
While I've not done so yet I've been considering picking up some Turquoise Hill (NYSE:TRQ) at these prices (chart below). A good friend of mine mentioned to me that he's long a ton. He's been right often enough to get my attention. If we get a resolution we're likely to see this move first as it's the most liquid play on the OT project.
These guys - the Mongolian government that is - are all out of options right now. The next Twitter (NYSE:TWTR) or Uber isn't coming out of Ulaanbaatar and nor is the next millionaire rapper. It's time they used what they have!turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-15324620349368429362015-04-21T18:00:00.001+08:002015-04-23T11:34:07.568+08:00Бидний хэсэг монголчууд хэрэлдэж байх зуур ... Өнөөдөр Аанхаа гэдэг нийтлэлчийн "адилхан л бацаан байсаншд" (http://aanxaa.niitlelch.mn/content/6958.shtml#.VTXLTZ4ZGZo.facebook) гэдэг нийтлэлийг уншаад бичмээр санагдлаа. Уншаад бичээд, дотор нь ороод ирэхээр хэн нь хэн бэ гэдгээ мэдэрсэн тухайгаа бичсэн байна. Би ч мөн адил зүйл мэдэрсэн хүний хувьд үзэл санаагаа хуваалцахаар шийдлээ. Сүүлийн үед блогт юм нэмсэнгүй. Гэхдээ магадгүй бодит амьдрал дээр зах зээл, эдийн засаг, бизнесс, бодлого тодорхойлогч нар бидэнд хэрхэн нөлөөлсөн, нөлөөлж болох тухай тодорхой хэмжээний ойлголт мэдээлэлтэй болж эхэлж байна, цаашид ч суралцсаар байх биз. Тэр хирээр манайд юу хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг дээр толгой гашилгаж суугаа хүмүүстэй холбогдох, санал бодлоо солилцох боломж нээгдэх юм уу гэж бодлоо.
Манай улсын эдийн засаг удааширч байна. Яагаад вэ гэдэг асуултад өөрийнхөөрөө хариулах гээд оролдоод үзье. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал АНУ-н subprime mortgage-с болсон, дэлхий хямарч нилээн юм болсон. Урд хөрш маань ч хямарсан, мэдээж судалгаа стастик байгаа, гэхдээ түүнийг алгасаад бидэнд хэрхэн нөлөөлөв гэдэг дээр төвлөрье. Хятад улс хямралаас өөрсдийгөө гаргахын тулд зах зээлдээ 4 триллион юань (USD $570 billion)( гооглдвэл энэ талын мэдээлэл нилээн бий) доллар оруулаад үйлдвэрлэл нь идэвхжээд, эдийн засгийн хурд нь өсөөд хажууд нь байсан түүхий эд экспортлогч манай эдийн засаг сэвхийтэл босч ирээд түүхэндээ байгаагүй өндөр хурдлав. Тэд эдийн засгаа тэлснээр бид ч хямралыг нэг их айхтар мэдрээгүй өнгөрсөн. Энэ их барилгажилт, бүтээн байгуулалтыг дагаад эдгээрт хэрэглэгддэг төмрийн хүдэр, коксжих нүүрс, зэс болон бусад эрдсийн үнэ гэрлийн хурдаар өсөв. Энэ үетэй зэрэгцээд эдгээр түүхий эдийн гол нийлүүлэгч болох Австрали улсад 2008 болон 2010-2011 онуудад томоохон үер болов. Уурхайд нь усаар дүүрч, усанд живсэн том том ачааны машинууд, нүүрс тээвэрлэдэг төмөр замын даланг нь ус урсгаад аваад явсан дүр зургууд харагдаж байв. Ингээд коксжих нүүрсний үнэ хаданд гарч, Хятадын худалдааны компаниуд Монгол руу уралдацгааж, байнга ийм байх мэт санасан хөрөнгө оруулалтын банкууд дэлхийгээр хэсч коксжих нүүрс, төмрийн хүдрийн ордууд хайн их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийв. Эдний нэг болох Монгол улсын Таван Толгой гэдэг орд 2010-2011 онуудад *од* болов. Олон ч олон улсад алдартай компаниуд тэндэрт оролцох санал өгч, манай улсын иргэд болон улстөрчид бас үүнийгээ дагаад нилээн хаданд гарцгаав. Гэхдээ цаг цөвүүн болоход энд тэнд хөрөнгө оруулаад дэмий юм байна гэдгийг ч тэдгээр компаниуд ойлгож, зарим нэг үнэтэй ордууд авсан компаниуд хөгжүүлж чадахгүй уурхайгаа хямд үнээр зараад төслүүдээсээ татгалзаж эхлэв. Жишээ нь цагийн сайханд 3.7 тэрбум доллараар авсан уурхайгаа Рио Тинто 50 саяар зарав. (http://www.mining.com/rio-tintos-3-7bn-mozambique-coal-business-sold-for-50m-72265/) Таван толгойд хөрөнгөө оруулчихаагүйдээ баярлаж суугаа хэдэн компани байгаа бол, дээрээс нь ийм төр засагтай, хөрөнгө оруулалтуудыг хаана бооно, хавчиж ялгана. Муу муу гээд байгаа хамар доороо байгаа Хятадуудыг үзэн ядаад байдаг гэтэл Хятадын хөрөнгө оруулалтыг дэлхий даяараа л "гуйлгачилж" байна. Ажиглаж байгаа хүний хувьд хэлэхэд хамгийн их уул уурхай хөгжсөн Австрали сүүлийн үед хамгийн их хөрөнгө оруулалтыг Хятад болон Энэтхэгээс татсан байдаг. Учир нь үндсэн хэрэглэгч нар нь эдгээр улс тул нэг талаасаа өөрийнхөө худалдан авалтыг баталгаажуулж авч байна. 2015 оны 4 сард Бээжин хотноо болсон Coaltrans China хуралд, Японы Сожиц компанийг төлөөлж ирсэн (Сожицын Австрали дахь уурхайн гүйцэтгэх захирал Австрали хүн Хятадын компаниудыг Австралид ирж хөрөнгө оруулаачээ гэж хурлын индэр дээрээс зарлаж байх юм. Сонин санагдсан шүү. Хөрөнгө оруулалт муу биш, гол нь тэр нь тухайн орныхоо хууль тогтоомж, дүрэм журам нь тодорхой, тэр хууль дүрмээ сахиулж чаддаг л байх хэрэгтэй юм уу даа. Гэтэл манайд эдгээр нь тодорхойгүй, амархан өөрчлөгддөг, төрийн албад, улс төрчид гээд зовлон их. За хөрөнгө оруулалт тусдаа сэдэв тул ингэсгээд орхилоо, дараа энэ тухай бичнэ гэж бодоод ...
Гэтэл өнгөрсөн хэдэн арван жил эдийн засгийн огцом өсөлттэй байсан хятад улс цаашид энэ эрчээр хурдлах боломжгүй болов. Засгийн эрхийг авсан улстөрчид ч мөн эдийн засгийг цаашид тогтвортой (гэхдээ одоогийнхоос удаан) өсгөнө гэх зүйлийг ярих болов. Эдийн засгийн хурдыг удаашруулж 7%-д барих, үүнд тохирсон мөнгөний бодлого хэрэгжүүлж эхэлснээр эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, агуулгаараа хамгийн том салбар болох барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар огцом удааширч үүний үр дүнд борлуулалт багасаж үнэ унав. (ghost city олноор төрөх болов) 2014 оны сүүл, 2015 он гарсаар эдийн засаг хэт удааширлаа гэж үзсэн тул бодлогын хүүгээ төв банкнаас хэд хэдэн удаа мөн моргейжийн хүүг бууруулах, анхны болон 2,3 дахь байрны худалдан авалтад шаардагдах down payment-ийг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авлаа. Гэхдээ хараахандаа барилгын салбарт, үнэд нөлөөлсөн нөлөөлөл бага байна. (Мэдээж дан ганц барилгын салбар энэ бүгдийн шалтгаан болоогүй гэхдээ хамгийн том нь гэдгийг анхаараарай.) Барилгын компаниудын нөхцөл хүндэрч эхэлснээр үүнийг дагаад сүүлийн хэдэн жилүүдэд тогтмол бөгөөд эрс өсөлттэй байсан гангийн зах зээл 2014 оноос удааширч зарим тохиолдолд үйлдвэрлэл хэрэглээ зэрэгт удаашрах шинж тэмдэг 2014 оноос ажиглагдав. 2015 он гарсаар ган, коксын экспортоос бусад бүгд уналттай болов. Ган, кокс, коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ, үйлдвэрлэл, хэрэглээ гэх мэт. Хятадын Гангийн үйлдвэрүүдийн холбооны дэд ерөнхийлөгч нь Хятад улсын үйлдвэрлэл болон хэрэглээ 2014 онд дээд цэгтээ хүрсэн цаашид унах болно гэж хэд хэдэн удаа мэдэгдэв. Энэ мэт нөхцлөөс цагийн сайханд 2011 онд спот 360 ам доллар гарч байсан коксжих нүүрсний үнэ унаж Австралийн зүүн эрэг дээр 90 ам доллар болтлоо 4 дахин унав. Төмрийн хүдэр мөн 2011 онд 200 доллар луу дөхөж явсан бол саяхан Австралийн зүүн эрэг дээр 45 ам доллар болтлоо 4 дахин буув. Энэ завсар борооны дараах үүл мэт олширсон худалдааны компаниуд дампуурах нь дампуурч, дампуураагүй нь удааширч, үйл ажиллагаа нь эхэлсэн болон эхлээгүй уурхайнуудын олонх зогсов. Одоогийн Хятадын дотоодын үнэ болон дэлхийн зах зээлийн үнээр Хятадад болон дэлхийд ашигтай ажиллаж байгаа нүүрсний болон төмрийн хүдрийн тун цөөн уурхайд үлдэж байна. Миний л мэдэхийн 2009 оны 34 сая тонн импортолж 2013 онд 75 сая тонн хүртэл өсч байсан Хятадын коксжих нүүрсний импорт 2014 онд 62 сая тонн болтол буурсан ба он гарсаар мөн жилийн бууралттай гарсан. Эрдсийн судалгаагаар алдаршсан Macquarie bank энэ хэмжээг мөн цаашид тогтмол буурна хэмээн тооцоолж байна.
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр их л яригдаж байгаа ч нийт массын ухамсарт хүрч байна уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй нэг асуудал байна. Монголчуудыг сүүлийн хэдэн жилд уул уурхай нь тэжээсэн (мал аж ахуй биш, бусад үйлдвэрлэл биш, уул уурхай) цаашид ч энэ уул уурхай нь тэжээнэ. Томоохон татвар төлөгчид нь ихэнхдээ л уул уурхайн компаниуд байна. Мэдээж эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй, гэхдээ тэр болтол муу хэлэгдсэн уул уурхай л тэжээнэ. Энэ уул уурхайгаас орж ирсэн мөнгөө хуримтлуулна, бусад салбарт хөрөнгө оруулна, тэгж байж солонгорно. Гэтэл энэ уул уурхай нь өөрөө явсаар явсаар Хятадууд байр худалдаж авах уу үгүй юу гэдгээс хамаарах гээд байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй энэ чиглэлд анхаарал хандуулах, судалгаа ойлголттой болох, Хятадтай харилцаагаа сайн байлгах хэрэгтэй нөхцөлд тулгаж байна. Нүүрс, төмөр унаа л биз бусад нь байгаа юм чинь гэж магадгүй. Гэтэл зэсийг ч гэсэн бараг 100% хятад руу экспортолж байгаа гэдгийг санагтун, байшин барихаа боливол зэс ч хэрэглэгдэхээ болино гэсэн үг. (Монголын статистикийн төв газраас гаргаж байгаа судалгаанд Монголын гадаад худалдааны хэсэг гэж байгаа, тэгэхээр бид юу экспортолж ямар орлого олж байгаа тухай дараа нь дэлгэрүүлж болох юм.) Хятадын эдийн засаг яах нь вэ, эрдсийн үнэ яах вэ гэдэг дээр манайхан уг нь чих тавьж байх хэрэгтэй санагддаг, манай эдийн засаг яах вэ гэдэг нь одоо тэндээс хамаараад учраас ... Нэгэнт уул уурхай тэжээж байгаа, ойрын ирээдүйд тэжээх юм бол яаж энэ салбараа сайжруулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг, тэнэг хүн өөрийн алдаанаас суралцдаг гэх. Бид ч нэрвүүлж хямарч байж л ухаарах улс юм даа. Уул уурхайд тулгуурласан эдийн засагтай улс юм бол тэрнийгээ экспортолж мөнгө олдог юм бол түүнийгээ гаргах дэд бүтцээ л ямар нэгэн аргаар хурдхан байгуулах ёстой санагдах юм. Өчигдөр ч хэрэгтэй байсан, өнөөдөр ч хэрэгтэй байна, маргааш ч хэрэгтэй л байх зүйлийн нэг. Дорж нь экспортлоно уу, Дулмаа нь экспортлоно уу, экспортолж л хэдэн төгрөг олох гээд байгаа юм бол яадаг ч байсан дэд бүтэц хэрэгтэй. Яагаад гэвэл өртөг зардлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг зүйл бол дэд бүтэц. Түрүүн хэлсэнчлэн нөхцөл хүнд байгаа тул одоо дэлхий дээрх бүх төмрийн хүдэр болон нүүрсний уурхайд зардлаа бууруулж өөрсдөдөө амьдрах орон зайг үүсгэх гэж оролдож байна. Хямралтай энэ хэдэн жилд ч гэсэн Австрали гол нүүрсээ гаргадаг боомтынхоо хүчин чадлыг нэмсээр байна. (Дэлхийн хамгийн том коксжих нүүрс экспортлогч BHP Billiton өөрийн эзэмшлийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж байна.Hay Point боомтын жилийн нэвтрүүлэх хүчин чадлыг 44 саяаас 55 сая тонн болгохоор ажиллаж байна) ОХУ урт хугацаандаа Хятадад нүүрсээ гаргаж л байвал сайн гэдгийг мэдэж байгаа учраас алс дорнодын боомтуудаа өргөтгөж байна. Өөрсдийн уурхайдыг дэмжиж төслийн санхүүжилтүүд олгож байна. Хятадад нүүрсний тээврийг нэмэгдүүлэх төмөр замын дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийгдэн гол гол нүүрсний ордуудаас үндсэн хэрэглээ бүхий газрууд руу тээврийн хүчин чадлыг нэмсээр байна. Манай шинэ өрсөлдөгч гэгдэж байгаа Мозамбикийн Моатизэ уурхайгаас далайн боомт хүртэл 900 км төмөр зам татаж, Накала боомтод мөн 20 сая тоннын ачиж буулгах хүчин чадал бүхий усан онгоцны боомт байгуулж байна. Дэлхийн уул уурхайн эхний хэдэд толгой цохидог өөрсдийн тээврийн зардлаа бууруулахын тулд анх удаа 400,000 тоннын даацтай Valemax гэдэг усан онгоц захиaлгаар хийлгэсэн. (Австрали болон бусад далайн тээврээр эрдэс экспoртлогч улсуудтай өрсөлдөхийн тулд) гэтэл үүнийг нь Хятадын эрх баригчид өөрсдийн боомтод буулгахыг зөвшөөрөөгүй тул эрх ашгийг хамгаалахын тулд ерөнхийлөгчийн хэмжээнд айлчилж зөвшөөрүүлэх талаар ярилцаж байна. Төр засаг нь өөрсдийн хувийн хэвшлээ ингэж дэмжиж байна. Гэтэл манайд 2008 оноос эхлээд экспорт эхлэхэд л төмөр зам барих гэхэд эсэргүүцсээр 2015 хүртэл саатуулчихсан, дахиад хэдэн жил ч саатах юм байгаа бол. Цаад талаасаа төмөр замын шугам нь бэлэн байхад саатуулсаар л байх юм. Уг нь энэ орчихсон бол өртөг зардал, нэвтрүүлэх хүчин чадал зэрэг нь шал ондоо байх байсан юм. Гэтэл улстөржилт, нийтлэлч Аанхаагийн хэлдгээр мэргэжлийн бус хэдэн нөхөр орж ирж мэдэхгүй сэдвээрээ толгой угаагаад салбарыг самарч байгаагийн улмаас хамаг юм зогсоод удаашраад байна л даа. (Энэ асуудал явсаар явсаар засаглалтай холбоотой асуудал болж дуусах учраас энэ тухай жичэд нь бичихээр үлдээлээ. Товчхондоо бол "юм үзээгүй Монголчуудад" ардчилсан засаглал хэрэггүй, 1 дарангуйлагч байх хэрэгтэй юм уу гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Ардчилал бол анархизм биш, үндэсний эрх ашиг гэдэг нь цээжээ дэлдээд эх оронч гэж орилохоос өөр юм гэдгийг ихэнх массаараа ойлгодог болсны дараа ардчилсан нийгэмд шилжих нь зүйтэй юм уу гэж бодогдоод байгаа.)
Урд хөрш маань үйлдвэрлэлээ нэмэхээ байдаг юм удаахан шиг бууруулаасай гэж залбирах л үлдэх шив дээ. Хэрвээ хятадын барилгын салбар нь удааширснаар гангийн үнэ, үүнийг дагаад коксжих нүүрс болон төмрийн хүдрийн үнэ 2008 оны хямралын үеэс ч доошоо ороод байна. Хятадын зүүн эрэг дээр хүргэж ирсэн (CFR China) 62% агууламжтай төмрийн хүдрийн үнэ spot 50 ам доллараас доош уналаа (2015 4 сарын 1), дунд дэгдэмхийтэй mid volatile коксжих нүүрсний үнэ (манай таван толгойн ордны нүүрстэй ойролцоо чанартай) 95 ам доллар (2015 4 сарын 2) болоод байна. 2012 оны 2 дугаар хагасаас хойш тасралтгүй унасаар л байна. Хэрвээ хятадын барилгын салбар сайжрахгүй бол дотоодын эрэлт, хэрэглээ нэмэгдэхгүй, гангийн бүтээгдэхүүнүүдийн экспорт нь түүхэндээ байгаагүй их болсон бөгөөд (2014 оны байдлаар 94 сая тонн, энэ нь дэлхийн гуравдагч том үйлдвэрлэгч орон болох АНУ-ын жилийн үйлдвэрлэлийн хэмжээнээс их) дэлхийн улс орнууд хятадаас импортлох гангийн бүтээгдхүүнүүдэд импортын татвар тавиулахаар хөөцөлдөж байна. Тэгвэл манай улсын экспортын хэмжээ өсөлттэй байгаад байгаа хэдий ч орлогын хэмжээ буурсаар байна, тэрнийг дагаад төсөв багасна, хямрал хэцүүдүүлнэ. Гэтэл яг энэ үед хөрөнгө оруулалт хийхээр орж ирж байгаа хөрөнгө оруулагчдаа угтаж байгаа байдлыг н хараад байгаарай, нийт хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг байхгүй байна гэнээ.
За за тоймлоход манай эдийн засаг Хятадын үйлдвэрлэл, хэрэглээнээс маш их хамаарч байна, гэтэл зах зээл хямраад 2008 оны хэмжээнд хүрчихлээ, ер нь л тун хэцүүдэж байна. Бүгд арга саам сүвэгчилэх гэж ядаж байхад, өрсөлдөх чадвараа дээшлүүлж байхад манайхан гэдсэндээ хөлөө жийлцсээр, энэ зуур бондын төлбөр төлөх хугацаа болон сонгууль ойртсоор л, УИХ - ын дарга нь тэнэгтсээр л ...
turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-69882693880867653872011-12-26T12:20:00.003+08:002011-12-26T12:25:53.588+08:00Монголын эрчим хүчний нүүрс Хятадад борлогдох ууӨмнө нь хэдэн зуун сая тонн нүүрсний ордтой, нэг улсын нүүрсний нөөцийн хэмжээ тэдэн биллион гэдэг тоо харж байснаас нэг улсын нэг аймгийн олборлолт жилийн 1 тэрбум тонн, эсвэл нөөц нь 2 триллион тонн гэсэн зүйлс харж байсангүй. Манай хэдэн эрх баригчид Таван Толгойгоо эргэлтэд оруулах гэсээр байтал Хятадууд хойд мужийнхаа төмөр замын сүлжээгээ манай хилээс алсхан татчих вий дээ. <br /><br />China's Inner Mongolia coal output hit 908 mln tonnes in Jan.-Nov. period<br /><br />The coal output in China's largest coal producing region, Inner Mongolia, rose 26.6 percent year-on-year to 908 million tonnes in the first 11 months of the year. The output in November was 94.1 million tonnes, up 18.1 percent year-on-year, the autonomous regional economy and information technology commission said in a statement<br />Thursday. The northern Inner Mongolia autonomous region had proven coal reserves of 741.4 billion tonnes, the largest nationwide, at the end of last year. It surpassed neighboring Shanxi province to become the largest coal producing region last year with an annual output of 782 million tonnes. Shanxi's coal output reached 790 million<br />tonnes in the Jan.-Nov. period, an annual increase of 18.6 percent, according to the provincial statistics bureau. The November output rose 15.3 percent to hit a monthly record of 80.8 million tonnes due to a spike in the demand for the fossil fuel to power generators and provide heating in winter. <br /><br />Source: Xinhua<br /><br />Asia's largest coal reserve discovered in China's Xinjiang<br />China has discovered an 89.2-billion-tonne coal reserve at Sha'er Lake in northwest Xinjiang Uygur autonomous region, which experts say is the largest of its kind in Asia. "We have submitted an exploitation plan for the superlarge coal field to the central authorities. Once approved, the exploitation will officially begin," Wei Cheng, deputy director of the Sha'er coal field excavation headquarters, said Thursday. Prospecting experts have spent a year calculating the coal field's reserves,Wei said. "The coal's quality is fine, with low sulphur, low phosphorus, low<br />ash, high caloricity and relatively fewer harmful elements," he said. Reports estimate there are coal reserves of over 2 trillion tonnes in Xinjiang, or about 40 percent of China's total coal reserves.<br /><br />Source: Peoples Dailyturuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com17tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-79130450103699937982011-12-06T17:50:00.003+08:002011-12-06T18:02:55.063+08:00"Bluff"tdag Battulga vs. "Fact"dag BattsengelХ.Баттулга: ҮЗХ дүгнэх биз<br /><br />-Уржигдрын Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудлаас юуны өмнө тодруулмаар байна. “Эрдэнэс Тавантолгой” уурхайн нүүрсийг нэг тонныг нь 70 ам.доллараар зарах гэрээ хийж байгаа талаар хуралдаанаар яригдсан юм уу. Зах зээл дээр нүүрсний үнэ үүнээс хавьгүй өндөр байгаа шүү дээ?<br /><br />-Яг 70 ам.долларын тухай яриагүй юм. “Эрдэнэс Монгол” компанийн IPO-г хийж, хувьцааг нь бирж дээр гаргах асуудал яригдсан. Ямар ч уул уурхайн компанийн хувьцааг бирж дээр гаргахад тэр уурхай байгаа улсын хууль эрх зүйн орчин, дэд бүтцийг нөхцөлийг дагаж хувьцааны үнэ өсч, буурдаг. Гэтэл Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” компани юу хийгээд байна гэхээр Тавантолгойн нүүрсийг урьдчилсан гэрээгээр зараад, авсан мөнгөнөөсөө иргэдэд тараах маягтай юм сэдэж байна. Зүй нь нүүрсээ ахиу үнээр, их хэмжээгээр зарах гэрээ хийгээд, мөнгөөр нь дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлээч гэдэг саналыг л би тавьсан юм. <br /><br />-Тавантолгойн уурхайгаас нүүрс олборлож эхлээгүй байгаа ч урьдчилаад нүүрс зарах гэрээ хийж байгаа. Ер нь энэ нөхцөлдөө шахагдаад хямд үнээр гэрээ хийсэн байж магадгүй гэсэн хардлага байгаа юм л даа? <br /><br />-Магадгүй биш ээ. Хийчихсэн! Ухаахудагийн уурхайтай хийсэн гэрээг нь дуурайгаад “Эрдэнэс Монгол” компани бас 70 ам.доллараар гэрээ хийчихэж байгаа юм. Өнөөдөр зах зээл дээр хүрэн нүүрс 110 ам.доллар, коксжсон нүүрс бол 300-350 ам.долларын үнэтэй байна. 40 доллар хаачив? Энэ бол хулгай. “Ард түмний өмч-өөс” хумсалж, хулгайлж байгааг л би шүүмжилсэн. Харамсалтай нь Засгийн газрын хуралдаан дээр дэмжлэг авсангүй. Уг нь санаж сэрээд явмаар юм.<br /><br />-Төрийн өмчийн Тавантолгойгоос хулгай хийгээд нүүрсийг нь хямдаар зарж болдог юм байж. Тэгвэл хувийн хэвшлийн Ухаахудаг коксжсон нүүрсээ яагаад тийм бага үнээр зарж байгаа юм бол. Аль болох ашгийн төлөө явна биз дээ?<br /><br />-Ухаахудагийн 70 ам.долларын үнэ чинь хуурамч үнэ. Хилийн цаана өөр үнэтэй, давхар гэрээ хийгээд 40-50 долларын зөрүүг Монголын татварын албанд бүртгэлгүй дансаар авдаг. Монгол Улсдаа бол 70 ам.доллараар борлуулсан гэдэг хуурамч гэрээгээ үзүүлээд, тэр үнээрээ татвар төлдөг. 2010 онд Монголын компаниуд 15 сая тонн нүүрс Хятад руу борлуулснаас ердөө 200 сая ам.долларын татвар авсан гэж байгаа. Энэ бол Европын хөлбөмбөгийн клубын нэг тамирчны л үнэ ш дээ. Уул уурхайд нүүрс голлох салбар болсон гээд байдаг, гэтэд иймхэн мөнгө төсөвт орж байна. Тэрнийг нь төр засаг нь хараагүй юм шиг дүр эсгээд сууж байж болохгүй. Монгол улс нүүрсийг Австралиас илүү их хэмжээгээр Хятад руу экспортолсон гэж байна. Австралийн төсөвт нүүрснээс хоёр тэрбум гаруй доллар орчихоод байхад илүү ихийг зарсан Монголын төсөв орж ирж байгаа юм байхгүй. Энэ бол хий хөөс. Маш аюултай. Ерөнхийдөө баялгийн хуваарилалт хэдхэн хүн дээр төвлөрөөд “1-ийн эсрэг 99” гэдэг эхэлж байна. Өнөөдөр дэлхий хавтгай болчихлоо. Лондонд амьдарч байгаа хүн, энд амьдарч байгаа хүн хоёр ав адилхан нөхцөл, мэдээлэл, сэтгэл зүйтэй. Тэнд баялгийн тэгш бус байдалд бухимдахдаа ядуус бослого гаргасан. Улаанбаатарт тэрэн шиг бослого гарвал манай хөгжил 15-20 жилээр ухарна. Египет, Ливи, Сири, Судан, Европын зарим оронд ямар үйл явц өрнөж байна? Бүр Нью-Йоркт баялгийн тэгш бус байдалд эгдүүцэж жагсаж эхэллээ. Эргэн тойронд ийм үйл явц саяхан, жилийн өмнө, сарын өмнө, долоо хоногийн өмнө болоод байхад бид сайн эргэцүүлэх л хэрэгтэй юм даа. <br /><br /><br />... -Төр муу менежер гэдэг. Нэг үгээр бол Засгийн газар. Төрийн ажил үр ашиг муутай, хувийн хэвшлийн ажил жинхэнэ зах зээлийн утгаараа сайхан явдаг гэсэн ойлголт байдаг. Энэ л жишгээр Засгийн газар яваад байна уу. <br /><br />-Ухаахудагийг эзэмшиж байгаа Хятад-Монголын хамтарсан компани яг таны хэлээд байгаа шиг гомдлыг байнга гаргадаг. Төр юу юм бэ, засаг юу юм бэ. Бид л хийнэ гэж. Энэ компани сүүлдээ хийхгүй ч юмгүй боллоо. Утаагүй зуух, хүүхдийн памперс ... Үнэн хэрэгтээ бол энэ компанийн бүх ажлыг төр бэлдэж өгдөг, бэлдүүлдэг ч гэж болох байх. Тендер бол төрийн өгч байгаа зууш шүү дээ. Тэгэхээр энэ компани уг нь төрдөө гомдоллоод байх хэрэггүй байгаа юм. Төр бүх юмыг нь хийж өгсөн. Спирт бал бурмыг авахдаа төрөөр түшүүлсэн, Ухаахудагийн дөрвөн хувийг авч өгсөн нь бас Төр. Тавантолгойг татвар төлөгчдийн мөнгөөр л төр нөөцийг нь 1970-аад онд тогтоосон. Тэрнээсээ тэдэнд өгсөн. Ухаахудагийн нөөцийг өнөөдрийн үнэлгээгээр тооцоход дөрөв биш харин нийт нөөцийн бараг 40 хувийг нь тэд авчихсан л байгаа байхгүй юу. Дөчин хувийг нь дөрөв, таван гэр бүл авчихсан. Үлдсэн нь 2.7 сая иргэнд ногдох маягийн байгаа. Нэг төрийн бус байгууллага энэ талаар тооцоо хийгээд ард түмэнд Ухаахудагийнхаас хэдэн мянга дахин бага мөнгө ногдохыг бодоод гаргачихсан мэдэгдэж байсан. 96 хувьд нь дөрвөн хувиас бага ашиг ногдоно. Тэд Ухаахудагийн нөөцөөр Хонконгийн биржээс дөрвөн тэрбум долларын хөрөнгө босгожээ. Гэтэл бидэнд байгаа 96 хувийг Дэлхийн банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд 15 тэрбум доллар гэж үнэллээ. Уг нь энгийн тоо бодоход дөрвөн хувь нь дөрвөн тэрбум болсон юм бол 96 хувьтай бид 96 тэрбумтай л болох ёстой доо. Гэтэл . . . Энэ бол тун шударга бус. Ухаахудагийнхан жинхэнэ ёсоороо нөөцийн дөрвөн хувиа л аваад бусдыг нь ард түмэндээ буцааж өгөх ёстой. Ухаахудагийн төмөр зам барих шийдвэрийг хэн гаргасан юм. Төр. Эрчим хүчний шийдвэрийг нь хэн гаргаж өгсөн юм. Төр. Тэдний ажлыг төр засаг бүх ажлаа хойш тавиад л хийж байгаа. Том Тавантолгойн хувьцаа уг нь тэднийхээс түрүүлж гарах ёстой, гэтэл байдаггүй. Засгийн газрын сайд нарт Ухаахудагаас орон сууц өгчээ. Тэрний нэг нь сая Н.Энхбаярын хэрүүлээр тодорхой боллоо. Ц.Нямдорж тэднээс тансаг байр авч, тэрийгээ түрээслэдэг гэж хэллээ. Одоо бусад сайд нарынх нь авсан зүйл тодорхой болох байх. Хувийн компанийн ажлаас төрийнх хоцроод яваад байдаг. Энэ нь ойлгомжтой, зохион байгуулалттай шүү дээ.<br /><br />Одоо Энержи Ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн ярилцлагыг хүргүүлье. <br /><br />“Монголчууд бид ажиллаж чадна гэдгийг харуулах зорилготойгоор Энержи Ресурс компанийг байгуулсан”<br /><br />Сүүлийн үед уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон ашигт малтмалын орд газруудаас олж буй ашиг орлого, үнэлгээтэй холбоотой, ташаа утгатай мэдээллүүд гарах болсон. Тодруулга авахаар Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй уулзлаа.<br /><br />-Ухаа Худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийг өнөөдөр мэдэхгүй хүн байхгүй байх. Гэтэл сүүлийн үед танай компанийг нүүрсээ хил дээр нэг үнээр зараад, хилийн цаана давхар гэрээгээр зараад, илүү олсон ашгаа улсын татварт бүртгүүлдэггүй гэх мэтээр ярьж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?<br />-Манай компанийн хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, нээлттэй компани учраас хагас жил тутам санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй гаргаад явдаг. Эдгээр тайлангууд дээр жилийн туршид ашиг, борлуулалтын орлого, татварын хэмжээ ямар байсан бүгд нээлттэй бичигдсэн байгаа, хэн ч хараад, нягтлаад үзэх боломжтой тул илүү тайлбар хэрэггүй биз ээ. Тайлан дээр бичигдсэн бүх тоо, дүн мэдээ Монгол Улсын татварын алба, гаалийн мэдүүлэгт бүртгэгдээд шалгагдаад явсан учир хөдөлшгүй, маргаангүй гэдгийг хэлэх нь илүүц байх. Яг тодорхой үнийн тухайд гэвэл бид нэг тонн түүхий нүүрсийг ойролцоогоор 95 ам.доллараар борлуулж байна. Нүүрс баяжуулах үйлдвэр маань ашиглалтад орсноор энэ оны 6-р сараас эхлэн бид баяжуулсан нүүрсийг тонн тутамд ойролцоогоор 155-160 ам.доллараар борлуулж байна. Энэ бол нэмүү өртөг шингээж, илүү үнэд хүргэж байгаа хэлбэр. Гэхдээ нэмүү өртөг гэхээр зарим тохиолдолд буруугаар ойлгох зүйл байдаг учир бага зэрэг тодруулга хэлье. Коксжих нүүрсний эцсийн хэрэглэгч бол гангийн үйлдвэрүүд. Нэг тонн түүхий нүүрсийг баяжуулаад ойролцоогоор 650 кг баяжуулсан нүүрс гаргаж авдаг. Шууд 1 тонн баяжуулсан нүүрс болчихгүй байгаа биз? Өртөг нэмэгдэх үе шат бүрт хорогдол гарч явна. Ингээд тооцоод үзэхлээр хэдий баяжуулаад, боловсруулаад, үнээ нэмж чадаж байгаа боловч яг үнэндээ 1 тонн эцсийн бүтээгдэхүүн тутамд ойролцоогоор 10 ам.долларын бодит нэмэгдэл бий болж байна. Энэ 10 долларын нэмүүг бий болгохын тулд бид нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагалдах усан хангамж, цахилгаан эрчим хүч, тээвэрлэлтийн авто зам зэргийг байгуулж, өөрийн хөрөнгө оруулалтаар шийдэхэд 500 сая орчим ам.доллар одоогоор зарцуулчихаад байна. Ингэхлээр энэ их хэмжээний хөрөнгө оруулалтыг нөхөхийн тулд хамгийн багадаа 50-60 сая тонн нүүрс олборлож, баяжуулж, тээвэрлэж, борлуулах шаардлагатай. Жилд бид 5-10 сая тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэж, борлуулна гэвэл дор хаяж 5-10 жил шаардагдах нь. Энэ бүх хугацааны зах зээлийн савалгаа, эрсдэлийг хөрөнгө оруулагч өөрөө үүрэхээр тооцсон хэрэг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 250 орчим ам.доллар байна, яагаад тэр үнэд хүргэж чадахгүй байна вэ гэж шууд асуух нь учир дутагдалтай. Коксжих нүүрсний хэрэглэгч гангийн үйлдвэрүүд далайн эргийн боомт хотуудад төвлөрсөн байдаг. Австралиас тэдгээр боомтуудад нүүрс хүргэхэд тээвэрлэлтийн зардал бага, харин далайд гарцгүй манай орны хувьд далайн боомтуудад нүүрсээ хүргэхийн тулд тээвэрлэлтийн зардлыг борлуулалтын үнэндээ тусгахаас өөр аргагүй. Энэ утгаараа тээвэрлэлтийн дэд бүтэц буюу төмөр зам зайлшгүй шаардлагатай. Бид Австралитай өрсөлдөж, үнээ өсгөхийн тулд төмөр замын суурь бүтэц бий болгох шаардлага нэн тэргүүнд тулгарч байна. Энийг хүн бүр мэдэж байгаа байх. Уг нь тээвэрлэлтийн өртөг буурч, бид нүүрсээ өндөр үнэд хүргэж чадвал тэр хэрээр экспортын орлого нэмэгдэж, улсад төлөгдөх татварын хэмжээ өснө. Ер нь багцаагаар аваад үзэхэд нийт ашгийн 40 орчим хувь нь татвар, шимтгэл, хураамж хэлбэрээр улсын төсөвт очиж байгаа шүү дээ.<br /><br />-Татварын тухайд Монголын нүүрсний салбар улсын төсөвт хэр хувь нэмэр оруулж байна вэ? Хятад руу монголчуудаас бага нүүрс экспортолсон Австрали улс нүүрснээс жилд 2 тэрбум долларын татварын орлого олж байхад монголчууд өнгөрсөн жил ердөө 200 сая ам.долларын татварын орлого олсон нь хардлага дагуулж байгаа?<br />-Энэ жил Монгол улс Хятад руу экспортолсон нүүрснийхээ хэмжээгээр Австралийг ардаа орхисон нь үнэн. Монгол Улс өнгөрсөн жил нийт 15 сая орчим тонн нүүрс өмнөд хөршид нийлүүлсэн байна. Гэтэл Австрали бол Хятадаас гадна Япон, Солонгос гээд олон зах зээлд нүүрс нийлүүлдэг, нийт дүнгээрээ жилд 250 сая орчим тонн нүүрс экспортолдог улс шүү дээ. 250 сая тонн нүүрс гаргаад 2 тэрбум доллар олсон байхад манай улс 15-16 сая тонн нүүрс экспортлоод 200 сая долларын татварын орлого олсон байна, харьцуулаад үзэхэд дүйцэхүйц үзүүлэлт байх.<br /><br />-Энержи Ресурс компани Хятадын хөрөнгө оруулалттай, Хятадтай хамтарсан компани гэж хэлсэн байх юм. Танайх үнэхээр үндэсний компани мөн үү?<br />-Аливаа зүйлийг тийм, ийм гэж тодорхойлохдоо хангалттай мэдээлэлд үндэслэж ярих хэрэгтэй байх л даа. Манайх бол Монгол Улсад бүртгэлтэй, Монголын аж ахуйн нэгж. Нийт 2,000 гаруй ажиллагсадтайгаас ердөө 3,4-хөн гадаад мэргэжилтэн бий, үлдсэн нь монголчууд. Манай компанийн хувьцааны 60 гаруй хувийг М-Си-Эс, Петровис, Шунхлай гэх зэрэг үндэсний компаниуд эзэмшиж байна. Мөн тодорхой хувийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк эзэмшдэг. Нээлттэй хувьцаат компани учраас олон нийтэд нээлттэй байгаа хувьцааны тодорхой хувийг Австрали, Америк, Ази, Номхон далайн олон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сангууд болон дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгө оруулагчид эзэмшиж байна. Мөн Би-Ди-Сек, MICC зэрэг брокерийн фирмүүдээр дамжуулж Монголын олон иргэн, аж ахуйн нэгж манай хувьцаанаас худалдаж авсан байдаг. Ер нь ч анхнаасаа Энержи Ресурс компанийг Монголын уул уурхайн салбарт дан гадаад компаниуд байгааг өөрчлөх, монголчууд ганц нэгээрээ чаддаггүй юм гэхэд нийлээд ажиллая гэдэг зорилгоор үндэсний компаниуд нэгдэж байгуулсан шүү дээ. Үүгээрээ ч бид бахархдаг.<br /><br />-Танай компани Хонконгийн хөрөнгийн биржид 4 тэрбум орчим доллараар үнэлэгдэж байхад төрийн өмчийн том Таван толгойг 15 тэрбум орчим доллараар үнэлсэн байна. Энэ нь Ухаа Худагийн нөөц том Таван толгойн бараг 40 хувьтай тэнцэнэ гэсэн үг үү?<br />-Энержи Ресурс ХХК Таван толгойн бүлэг ордод эзэмшиж байсан нийт 6 лицензээс 5-ыг нь 2008 онд төрд албан ёсоор хүлээлгэж өгснийг хэн хүнгүй мэдэх байх. Ухаа Худаг орд нь Таван толгойн бүлэг ордын талбайн 4, нөөцийн 6 орчим хувийг бүрдүүлдэг. Үүнийг өнөөг хүртэл хийгдэж ирсэн гадаад, дотоодын мэргэжлийн судалгаануудын дүнд хэдийн тогтоосон. Ер нь ч энэ тоо хэмжээг геологи, уул уурхайн мэргэжлийн судлаачид баталж ярихаас биш 10 хувь, 20 хувь, сүүлдээ 40 хувь мэтээр өсгөж ярьж байгаа нь мэргэжлийн бус хүмүүсийн үндэслэлгүй яриа болов уу. Ингэж өсгөж ярьлаа гээд газар доор бодитой оршин байгаа зүйлийн хэмжээ нь өөрчлөгдчихгүй нь ойлгомжтой. Яг одоогийн ханшаар манай компанийн зах зээлийн нийт үнэлгээ 3.2 тэрбум орчим долларт хэлбэлзэж байна. Энэ бол хөрөнгө оруулагчид манай компанийг энэ хэмжээнд үнэлж байна гэсэн үг. Гэхдээ зах зээлийн нийт үнэлгээ гэдэг нь компанийн нийт хувьцааг зах зээлийн тухайн үеийн дундаж ханшаар үржүүлж гаргадаг хийсвэр ойлголт болохоос биш шууд бэлэн мөнгө мэтээр ойлгож болохгүй юм. Өнөөдрийн зах зээл дээр 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа компани бүх хувьцаагаа зараад шууд 1 тэрбум доллар халааслана гэсэн ойлголт огтоос байхгүй. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой”-г 15 тэрбум доллараар үнэлсэн нь анхны суурь үнэлгээ учраас менежмент нь сайн явагдаж, дэд бүтцээ хөгжүүлж, үйл ажиллагаа нь сайн байвал цаашид хэд ч болж өсөх боломжтой. Нөгөө талаас багахан хэмжээний нөөц эзэмшдэг, үйл ажиллагаа нь эхлээ ч үгүй хэр нь олон улсын зах зээлд хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа компаниуд ч байна. Иймээс олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй гадаад, дотоодын бусад олон компаниудын зах зээлийн үнэлгээг харьцуулж, ул суурьтай судалгаа, мэдээлэлд үндэслэж ярих нь зүйтэй гэж бодож байна.<br /><br />Г.Хонгорзулturuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-35747983638432068272011-12-06T17:25:00.003+08:002011-12-06T17:49:12.846+08:00МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ БОДЛОГО БА УРД ДУНД ХОШУУНЫ ШИЙДВЭРХамгийн сүүлийн бичлэгээ оруулснаас хойш жил гаран хугацаанд толгой өндийж блогт бичлэг оруулах завгүй л ажилласан шиг байна, нэг ч бичлэг байхгүйг бодоход. Гэж өөрийгөө юм хийсэн хүн болгож харагдуулах гээд ч яахав, гол шалтгаан нь залхууд л байгаа биз хүлээн зөвшөөрье. Өмнө нь эндээс нэг, тэндээс нэг энтертэйнмэнт ч юм шиг, урлагийн ч юм шиг зүйлс бичдэг байснаа болиод бодитоор мэдээллийн үнэн зөвийг нь ялгаж салгаж сууж байгаа хүний хувьд Монголын эдийн засгийн одоогийн хамгийн том өргөгч хүч болох нүүрсний салбарын тухай бага сага зүйл бичдэг юм уу гэж бодлоо, тогоон дотор нь байгаагийн хувьд. Эхний ээлжинд бичих цаг байхгүй тул бэлэн нийтлэл, сурвалжлага зэргийг оруулахаар шийдлээ. <br /><br />МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ БОДЛОГО БА УРД ДУНД ХОШУУНЫ ШИЙДВЭР<br /><br />Өвөрмонголын Баяннуур аймгийн Урд дунд хошуу ны удирдлага, Нүүрсний нийгэмлэгийнхэн Монголын нүүрснээс тонн тутамд 60-120 юанийн хураамж авах шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргажээ. Энэ тухайгаа импортлогч аж ахуйн нэгжүүддээ мэдэгдэж, өөрсдийн ашиг орлогыг тооцон, нүүрсний үнийг Монголын талтай ярилцах үү рэг өгсөн байна. БНХАУ-ын та лаас Мон голд тулгах гэж буй энэ шийдвэрээр түүхий нүүрсийг гадагшаа борлуулсны хөлсөнд тонн тутамд 60 юань, угаасан нүүрсний тонн тутамд хадгалалтын хураамж гэж 120 юань авах юм байна.<br /><br />Үүнийг нэг талаас Урд дунд хошууны дотоодын импортлогч компаниудад зориулан гаргасан шийд вэр гэж ойлгож болох ч нөгөө талаас Монголын экс портлогч ком паниудаас авах ху раамж хэмээн ойлгож болохоор байгаа юм. Эх сурвалжууд үүнийг үгүйсгэхгүй байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Хятадын импортлогч компаниуд өөрсдийн алдагдлаа Монголоос экспортлох нүүрс ний үнэнд давхар шингээнэ хэ мээн хэлж байна. Хэрэв үүнийг Монголын тал, манай экспортлогч компаниуд хүлээн зөвшөөрвөл жилд дунджаар 400 гаруй сая ам.долларыг Хятадын талд “хураалгах” тооцоо гарчээ.<br /><br />ХЯТАДЫН ТҮНШИЛТ АЖИЛ ХЭРЭГ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ<br /><br />Тооцоо бодьё. Өнгөрсөн жил 18.3 сая тонн нүүрс түүхийгээр нийлүүлж, энэ жил хоёр сая тонн орчмыг баяжуулан БНХАУ-д экспортлоно. Хамгийн багаар 18 сая түүхий нүүрсээ тонн тутмыг нь 60 юаниар тооцвол нэг тэрбум 80 сая юань. Үүнийг ам.долларт хөрвүүлбэл 170 сая ам.доллар болно. Энэ бол Монголын түүхий нүүрсийг худалдан авч хятадын бусад бүс нутагт нийлүүлснийхээ тө- лөө Өвөрмонголын Баяннуур аймгийн Урдын дунд хошууны авах хураамж. Харин одоо бая жуулсан нүүрсний тухайд тооцьё. Энэ жил хоёр сая орчим тонн баяжуулсан нүүрсийг БНХАУ-д экспортлоно. Тонн тутмыг нь 120 юаниар тооцвол 240 сая юань буюу 40 сая орчим ам.доллар болно. Энэ бол баяжуулсан нүүрсээ Баяннуур аймгийн нутаг дэвсгэр дээр хадгалуулсны төлөө Монголоос авах Хятадын татвар. Энэ хоёр хураамж нийлээд нийтдээ 200 гаруй сая ам.доллар болж байна. Үүнийг хамгийн багаар буюу өн гөрсөн онд экспортолсон түүхий нүүрс болон энэ жил экспортлох бая жуулсан нүүрсний хэмжээ гээр тооцсон.<br /><br />Ирэх 2012 оноос нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж 41.6 сая тоннд хүрэх урьдчилсан прогноз бий. Тэр үед Хятадад төлөх энэ төлбөр, хураамжийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Харин энэ ачааллыг дааж, давж гарах нүүрс экспортлогч компаниуд Монголд үлдэхгүй л болов уу. Уг нь Өвөрмонголын хошуу гэдэг Монгол Улсынхаар бол сумтай адил хэмжээний статустай, засаг захиргааны нэгж юм. Өнөөдөр Монгол Улсын экспорт, эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг бол сон нүүрс ийнхүү Хятадын нэг жижигхээн хошууны удирдлагын шийдвэрээс шууд хараат байдалд орчихсныг энэ үйл явц харууллаа. Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх, хямд, хамгийн хямд бас дахин хямд зарчмаар баялгийг нь авч түүхий эдийн бэлтгэл бааз болгох Хятадын төрийн бодлого ийнхүү Өвөрмонголын захын нэг хошууны шийдвэрээр хэрэгжиж эхэллээ. Энэ бол Монголын нүүрсний зах зээлийг хяналтандаа оруулснаа илэрхийлэх гэсэн Хятадын талын анхны оролдлого биш.<br /><br />Өмнө нь ч хэд хэдэн удаа нүүрсний ү н и й г хямдруулах, хилээ хаах зэргээр биднийг түншиж байсан юм. 2011 он гараад хэдхэн хонож байхад Шивээхүрэн-Цэхэ боомтоор Хятадын тал тав хоног хилээ хааж байсныг хол богдох хүмүүс санаж бай гаа байх. Тэр үед МАК зэ рэг хэд хэдэн компанийн нүүрс хил дээр боогдож, зур гаан сая ам.долларын урс гал нам зогссон гэдэг. Шивээхүрэнтэй хил залгадаг Өвөрмонголын Альшаа аймгийн Эзний хошууны орон нутгийн захиргааныхан нүүрс импортлогч компаниудтайгаа нийлэн “Нүүрсний экспортын нийгэмлэг” гэгчийг байгуулж Монголын нүүрс экспортлогч компаниудад үнийн тулгалт үзүүлэхийн тулд ийнхүү хил хаан тохуурхаж байсан удаатай. Урдын дунд хошууны гадагшаа борлуулсан ба хадгалсан нүүрсний тонн тутмаас төлбөр авах энэ удаагийн шийд вэр ирэх оноос хэрэгжиж магадгүй болов.<br /><br />Энэ нь Монголын нүүрсний экспорт ирэх жилээс эрс нэмэгдэх, Тавантолгойд БНХАУ-ын нүүрсний мангас “Шинхуа” оролцох эсэх зэрэг нөхцөл байдлуудтай холбоотой угтал арга хэмжээ хэмээн судлаачид үзэж байна. Энэ нь Монголын төрөөс баримталж буй түүхий нүүрсний экспортыг багасгах, боловсруулах, баяжуулах үйлдвэр үүдийг байгуулан нэмүү өртөг шингэсэн нүүрсийг экс портлох манай бодлогыг сөр гүүлэн тавьж буй хятад бодлого гэж ойлгож болохоор бай гаа юм. Хоёрдугаарт, Мон голын нүүрс экспортлогч ком паниудын борлуулалтын суваг болон Монголоос импортлох нүүрсний үнийг монополчлон ба рих, Монголын нүүрсийг түү хийгээр нь авах гэсэн зорилго нуугдаж буй.<br /><br />МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТТОЙ ХОЛБООТОЙ БҮХ АСУУДАЛ “ШИНХУА”-Н МЭДЭЛД ОЧЖЭЭ<br /><br />Өнгөрсөн жил БНХАУын нүүрсний салбарын хамгийн хүчирхэг компаниуд болох “Шинхуа”, “Чинхуа”, “Пүүшин” зэрэг компаниуд нийлж “Боомтын компани” гэгчийг байгуулжээ. Шинхуа дийлэнх хувьцааг нь эзэмшигч “Боомтын компани” нь Монголын нүүрсний экс порттой холбоотой бүх асуудлыг зохицуулах эрхийг гар таа авсан хэрэг юм. Мөн “Шинхуа” корпораци Өвөрмонголын Баяннуур аймгийн Улиастай хошууны Ганцмод хилийн боомтод 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, жилд 20 сая тонн нүүрс угааж, коксжуулах хү чин ча дал бүхий үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлаа эхэлжээ. Тус хошууны Өөрчлөлт шинэч лэлтийн хорооны мэдэгдсэнээр уг төсөл хэрэгжиж эхэлснээр жилд 12 сая тонн нүүрс угааж, 4.8 сая тонн кокс боловсруулахаас гадна 480 мянган тонн метилийн спирт, 48 мянган тонн нүүрсний тос үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүтээн байгуулалтын ажил 2012 онд дуусч үйлдвэрлэлээ эхэлнэ хэмээн Синьхуа мэдээлжээ. Тиймээс энэ аварга том үйлдвэрлэлийн түүхий эдийг Монголоос хамгийн хямдаар бэлтгэхийн тулд манай төрийн бодлогод тавьсан Шинхуагийн “хориг” энэ байж болох юм. Цаашид бая жуулсан нүүрс гаргах зорилттой манай компаниудын хувьд тонн тутамд 120 юань төл нө гэдэг хэн нэгэнд мөнгөө дээрэм дүүлснээс ялгаагүй тул ядаж хоёр дахин хямдаар түүхий нүүрсээ экспортлох замыг сонгохоос өөр гарцгүй болж мэднэ.<br /><br />Харин төмөр замаар экспортолж эхэлсэн тохиолдолд Хятадын талаас ирэх энэ мэт орон нутгийн дарамт багасах боломжтой юм. Тэр дундаа Монголын нүүрсийг эцсийн хэрэглэгчид хүргэх үүргийг хятадууд дангаараа хүлээж буй энэ үед олон чиглэлийн төмөр замд анхаарал хандуулах цаг ирж байна. БНХАУ-ын төрийн өмчит “Шинхуа”, “Чайналко”- гийн охин компани “Chalco” Тавантолгойн нүүрсний гол худалдан авагчаар тодорсон. Ийм үед манай парламент, Засгийн газарт Хятадыг даган дуурайх бус түүнийг давж тоглох, илүү алсыг харсан нүүдлийн талаар бодох, ядаж л “Шинхуа”-д тавих угтвар нөхцлийн талаар олон талын эрх ашгийг тооцох цаг иржээ. Хилээ хаалгаж, үнээ заалгаж, үйлдвэрлэлээ боомилуулж, үндэсний компаниудаа сөхрөхөөс өмнө эдийн засаг болон улс төрийн даацтай, зоригтой алхам хийх хэрэгтэй байна. Бензин, шатахууны үнэ нэмэгдэхээр ОХУ-тай дээд хэмжээнд хүр тэл тохиролцдог, ойл голцдог туршлага бий. Гэтэл Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж буй нүүрсний асуудлаар Монгол-Хятадын төрийн хэмжээнд яриа хэлэлцээр хийж яагаад болохгүй гэж.<br /><br />Хятадын нэг хошуугаар Монгол Улсын нүүрсний салбар үнийн бодлогоо тодор хойлуулж, дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлнэ гэвэл түүн шиг эмгэнэл байхгүй. Энэ нь Монголын нүүрсийг Хятадын нэг мужийн бүрэн хамааралд орохыг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болно. Түүний оронд олон муж руу нийлүүлэх, үүний тулд олон боомтоор экспортлосноор энэ хүү хараат байдлаас зах зээлээ урьдчилан сэргийлэх боломжтой. Монгол, Хятадын Засгийн газар хооронд нүүрсний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинээр байгуулах, хоёр улсын хооронд нүүрсний суурь үнийг тогтоосон гэрээ байгуулахаас эхлээд нүүрсний худалдаа эрхэлдэг томоохон хот, мужууд болон хилийн боомтуудад Монгол Улсын нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг зохицуулах, хянах эрх бүхий албан тушаалтантай болох зэргээс эхлээд төрийн бодлогоор Засгийн газрын төв шинд хийх зайлшгүй шаардлагатай олон асуудал хуримтлагдаж буйг дээрх шийдвэр харууллаа.<br /><br />Манай улсын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн ханшид хүрэхгүй байна хэмээн улстөрчид шүүмжлэх болсон. Гэтэл үнэндээ БНХАУ-ын Худалдааны яам хийгээд бусад төвийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд Монголоос хамгийн хямд үнээр нүүрс авах бодлогыг төрийн хэмжээнд явуулж байна. Энэхүү бодлогын хүрээнд цөөн компаниар нүүрсний худалдаа хийлгэх, тэднийг тусгай зохион байгуулалтад оруулах зэргээр өөрсдийн монополь байдлаа улам нэмэгдүүлэхийн тулд Хятадын төр компаниудаа бодлогоор дэмжиж, давуу эрх олгож байна. Гэтэл манайд ямар байгаа билээ. Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх Хятадын бодлогын эсрэг тавих Монголын төрийн бодлого үгүйлэгдэж байна.<br /><br />Д.ОЮУН-ЭРДЭНЭ<br /><br />Эх сурвалж: http://www.mongolnews.mn/p/25515turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-30782189405537839362010-05-12T14:07:00.001+08:002010-05-12T14:09:38.682+08:00Annual report of Business School at National University of SingaporeIh goy shiildeltai ed baina. Mon dotorhi medeelel aguulga ch saitai yum. Magadgui manai businessiin baiguullaguud annual reportoo iimerhuu helbereer hiivel sonirholtoi baih yum bolovuu. <a href="http://www2.bschool.nus.edu.sg/corpdev/webdocs/BIZ_AR_2008/index.html"></a>turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-51964464453362956602010-03-22T15:34:00.001+08:002010-03-22T15:36:00.514+08:00Misfortune is the best university. <br />Life is the best professor. <br />We learn fast from survival. <br />Cherish failure.turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-59190721056887053332010-02-22T22:49:00.000+08:002010-02-22T22:50:58.262+08:00DICTIONARY FOR WOMEN'S PERSONAL ADSDICTIONARY FOR WOMEN'S PERSONAL ADS<br /><br />40-ish = 49<br />Adventurous = Slept with everyone<br />Athletic = No tits<br />Average looking = Ugly<br />Beautiful = Pathological liar<br />Contagious Smile = Does a lot of pills<br />Emotionally secure = On medication<br />Feminist = Fat<br />Free spirit = Junkie<br />Friendship first = Former very *friendly* person<br />Fun = Annoying<br />New Age = Body hair in the wrong places<br />Open-minded = Desperate<br />Outgoing = Loud and Embarrassing<br />Passionate = Sloppy drunk<br />Professional = Bitch<br />Voluptuous = Very Fat<br />Large frame = Hugely Fat<br />Wants Soul mate = Stalker<br /><br />WOMEN'S ENGLISH:<br /><br />1. Yes = No<br />2. No = Yes<br />3. Maybe = No<br />4. We need = I want<br />5. I am sorry = you'll be sorry<br />6. We need to talk = you're in trouble<br />7. Sure, go ahead = you better not<br />8. Do what you want = you will pay for this later<br />9. I am not upset = Of course I am upset, you moron!<br />10. You're very attentive tonight = is sex all you ever think about?<br /><br />MEN'S ENGLISH<br /><br />1. I am hungry = I am hungry<br />2. I am sleepy = I am sleepy<br />3. I am tired = I am tired<br />4. Nice dress = Nice cleavage!<br />5. I love you = Let's have sex now<br />6. I am bored = Do you want to have sex?<br />7. May I have this dance? = I'd like to have sex with you<br />8. Can I call you sometime? = I'd like to have sex with you<br />9. Do you want to go to a movie? = I'd like to have sex with you<br />10. Can I take you out to dinner? = I'd like to have sex with you<br />11. Those shoes don't go with that outfit = I'm gay<br /><br />And finally.....<br /><br />A recent scientific study found that women find different male faces attractive depending on where they are in their menstrual cycle.<br />For example, when a woman is ovulating she will prefer a man with rugged, masculine features. <br />However when she is menstruating, she prefers a man doused in petrol and set on fire, with scissors stuck in his eye and a cricket stump shoved up his backside.turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-82031797406781180842010-02-10T15:59:00.002+08:002010-02-10T16:02:54.511+08:00Хүний наймааны золиос болсон Монгол эмэгтэйн ярилцлагаХүний наймааны туха зөндөө ярилцлага, кино зэрэг гараад л байх юм, тэгээд яг хохирдог улсууддаа хүрэх хүртээмж бага байдаг шиг байх юм. Яаж ч мэдээлмээр юм бэ дээ. Санаа оноо байна уу?<br /><br />“Тагнуулын байгууллагад хандсандаа өөрийгөө би азтай гэж хэлэх байна”<br /><br />Гадаадад цалин өндөртэй ажилд зуучлах, ажлын байр найдвартай гэсэн зар сонины нүүр болгонд байдаг. Үүнийг шалгаж, үнэн худлыг нь тогтоодог байгууллага байдаг эсэх нь эргэлзээтэй. Нэг хэсэг хотынхныг хошгоруулж байсан энэ зар хөдөө орон нутгийг чиглэж, гэнэн итгэмтгий хөдөөний иргэдийг гадаадад аваачиж хохироох явдал гарах болжээ. <br /><br />Энэ жил манай улсад зуд нүүрлэж, олон айл амьжиргаанаасаа салах магадлал өндөр. Их зуд нүүрлэсний дараа хөдөөнийхөн хотыг зорих явдал өмнө нь ч гарч байсан. Тэд өнөөдөр Улаанбаатарыг бараадах гэхээсээ илүүтэй, гадаад руу явж амьдралаа дээшлүүлэх сонирхолтой болж байгаа. Тэдний энэ хүслийг далимдуулж мөнгө олох, хүний наймааны золиос болгох явдал гарах болсон байна. Турк улсад өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр говийн нэгэн бүсгүй хүний наймааны золиос болсон байна. Тэрээр тус улсад өндөр цалинтай ажилд зуучилж өгнө гэдэг зарын цаана ямар аюул нуугдаж байгааг манай сайтаар дамжуулан нийтэд мэдээлэхийг хүссэн юм. <br /><br />Хохирогчийн хүсэлтээр нэрийг нь нууцалсан болно.<br /><br />-Өөрийг чинь өмнө нь хот орж үзээгүй гэж байсан. Яаж яваад Турк явахаар болчихов оо? <br />-Манайх өөрийн гэсэн хэдэн малтай, амьдрал болоод л байсан. Гэхдээ малаа өсгөхийн хажуугаар амьдралаа сайжруулъя хүүхдүүдээ дээд сургуульд ороход нь сургалтын төлбөрийг нь хийх мөнгөтэй болох шаардлага гарч эхэлсэн. Үнэндээ хөдөөнийхөнд бэлэн мөнгө олох боломж их хомс. Хаврын улиралд хэдэн ямааны ноолуураа зарах, хаяа малаа зарж бэлэн мөнгөтэй болдог. Сүүлийн жилүүдэд ган, зуд нүүрлэх болсноос малдаа найдаж, амьдрах боломж ч хомс болсон. Хот ороод ажил хийе гэхээр ажил олдохгүй. Гэтэл өнгөрсөн жил манай нутагт Турк улс руу өндөр цалинтай ажилд зуучилна, ажлын байр бэлэн очоод байрлах байр үнэггүй бараг л диваажинд аваачина гэсэн зар тарааж, явах хүмүүсийг бүртгэж эхэлсэн.<br /><br />-Тэр зараас та хамгийн чухалчилж юуг нь харсан юм вэ. Таны аюулгүй байдлыг хамгаалах, амь нас эрүүл мэндийг хамгаалах талаар ер нь ярьж байсан уу?<br />-Хүн ажлын байраар хангана, цалин өндөр гэсэн амлалтыг нь л чухалчилдаг байх. Би ч гэсэн энэ хоёр үгийг л олон дахин давтан хэлснийг нь санаж байна. Бараг л тэнд очсон хүн өвддөггүй, та ажлаа л хийгээд байвал цалин тань сар сараар нэмэгдээд байдаг гэж хэлж байсан. Их мөнгөний сураг сонссон хүн түүнийг алдахыг хүсдэггүй юм билээ. Тэгээд ч мөнгө олох боломж байхад эрүүл мэндээ хоёрдугаарт тавьдаг нь монгол хүний нэг муу зан юм уу даа.<br /><br />-Амласан цалин нь тийм өндөр юм уу?<br />-Өндөр. Хөдөөний бидэнд бол бараг л толгой эргэмээр тоо хэлж байсан. Долоо хоногт 170 лир буюу манайхаар 170 мянган төгрөгний цалинтай гэж байсан. Эхний сард ингэж аваад дараа сараас нь нэмэгдэж, 270 болтол нэмэгдэнэ гэж байсан. Түүнээс гадна байр, хоол үнэггүй гэхээр бүр ч явах сонирхлыг өдөөсөн.<br /><br />-Тантай уулзаж бүртгэж авснаас хойш хэр удаж байж явуулахаар болсон вэ?<br />-Их удаагүй. Туркийн нэгэн оёдлын үйлдвэрт туслах ажилчны ажлын байр олчихсон байна. Яаралтай явах хэрэгтэй байна гэж шавдуулсаар байгаад бараг л сарын дотор явах болсон. Тэнд очиход бүх юм чинь бэлэн байгаа, эндээс цай хоол, замд хэрэглэх ойр зуурын хэрэглээний зүйлээ аваад яв гэж гэсэн.<br /><br />-Очоод ямар ч байсан эхний удаад ямар нэгэн ажилд оруулаа байлгүй дээ?<br />-Мөнгө гэхээр бусдын аз жаргалыг уландаа гишгэдэг хүмүүс хэнийг ч хайрладаггүй юм байна гэдгийг хүний нутагт очоод л ойлгосон. Тэд цайны мөнгө ч үлдээлгүй хармааг минь хоосолж орхиод л алга болсон. Юун ажил, нөгөө бэлэн байр, үнэгүй хоол. Эргэж би тэдний нэгтэй ньч өнөөдрийг хүртэл уулзаж чадаагүй явна. Даан ч дээ, бид чинь адилхан монгол хүмүүс шүү дээ гэж бодохоор л гол минь харлаж, хүний нутгийн газар шороог нулимсаараа л овоохон дэвтээх шив дээ. Дээрээс нь энд үлдсэн дөрвөн хүүхдээ бодохоор тэдэндээ л амь мэнд эргэж ирэх юмсан гэж бодох болсон. <br /><br />-Туркад очоод хаана байрлуулсан юм бэ?<br />-Станбул хотын Чайлан дүүрэгт байрлуулсан. Тэнд ажилгүй монголчууд их олноор цугладаг газар. Энд намайг нөгөө ажилд зуучилсан хүн маань аваачаад ёстой л хувь заяанд минь даатгаад орхиод алга болсон. Хүн амьтан танихгүй, хэл ус мэдэхгүй ёстой л хамраараа газар шаана гэгч л болсон. Тэр үед л жинхэнэ эх нутгийн газар шороо торго шиг зөөлөн гэдэг үгний үнэнг ухаарсан даа. <br /><br />-Чайлан дүүрэгт монголчууд олноор цугладаг юм бол танд туслах хүн олдоогүй гэж үү?<br />-Туркад очсон монголчуудын дунд хамгийн муухай, хамгийн өөдгүй бүр үгээр хэлэхийн аргагүй адгийн нэг зарчим үйлчилдэг. Тэр бол монгол хүн монгол хүнтэйгээ хэзээ ч бүү ярь. Монгол хүн бол монгол хүнийхээ дайсан гэсэн зарчим. Арай ч дээ гэж бодож, шаналахаас хэтрэхгүй юм. Тийм орчинд байсан гэдэгтээ ч итгэхгүй байна. Эндээс намайг ажилд зуучилна хэмээн залилсан хүмүүс ч надад тэнд очоод Монголчуудаасаа хол бай, тэдэнд бүү итгэ гэж захиж байсан. Энэ бол эндээс хүний наймаа хийж байгаа хүмүүсийн өөрсдийгөө илчлэхгүй гэсэн бас нэг арга юм даа. Энэ нь тэнд байгаа монголчуудыг нэгэндээ туслах сэтгэлийн шижмийг таслахад их үүрэг гүйцэтгэж байгаа гэж бодох болсон. Хэрэв чи Туркад очсон л бол Монгол гэдэг улс байдаг гэдгийг март гэж тэнд байгаа монголчууд зөвлөдөг. Мөнгөний төлөө хүний санаанд оромгүй их муу, муухай зүйлсийг хийдэг болж байгаа нь даанч харамсалтай.<br /><br />-Очоод ажил хийж үзэв үү?<br />-Нохой хамартаа хүрэхээр усч гэсэн үг байдаг шүү дээ. Нэгэнт хармаандаа мөнгөгүй болсон тул ажил хайж гадуур явах болсон. Тэнд байгаа монгол эмэгтэйчүүдэд ажил олдоод байдаг юм билээ. Харин эрчүүдэд нь хийх ажил олддоггүй гэсэн. Би ажил хайсны эцэст нэг цайны газарт 12 хоног ажиллаад 70 лирийн цалин авсан. <br /><br />-Арван хоёр хоног ажилласан гэхэд өндөр цалин юм биш үү?<br />-Авч байгаа мөнгөний тоо их юм шиг боловч энэ мөнгөөр тэнд амьдрана гэдэг гуйлга гуйхаас долоон дор. Юмны үнэ ханш манайхаас их өндөр. Нэг хайрцаг янжуур монгол мөнгөөр таваас долоон мянган төгрөг бол, архи хамгийн хямд нь хориос гучин мянга, манайд зарагддаг талхны гуравны нэг хэмжээтэй нь долоон мянга, нэг килограмм гурил хоёр мянга долоон зуу гээд бодохоор 70 мянган төгрөгний цалин хамарт ч үгүй, аманд ч үгүй алга болсон. Тэнд байгаа монголчууд махнаас гарахын тулд тахианы шулсан ясыг нэг килограммыг нь 1500 төгрөгөөр авдаг. Түүнийгээ буцалгаад гурил тавиад иддэг юм.<br /><br />-Эмэгтэйчүүдэд ажил олддог гэж хэлсэн. Ямар ажил голдуу олддог юм вэ?<br />-Эндээс аваачсан хүмүүс зүгээр тэнд аваачаад гудамжинд орхиод алга болдог. Чамайг хэн нэгэн эрэгтэй ивээлдээ авч, Турк эзэндээ зарах бол энүүхэнд. Хэрэв ямар нэгэн ажил олдоод орлоо гэхэд цалингаа авахын тулд заавал эзэнтэй нь нэг оронд орох шаардлага тавьдаг. Сайхан амлаж, ажилд аваад цалин өгөх дөхөхөөр байрладаг өрөөнд шөнө хоёроос гурван цагийн үед орж ирээд унтах шаардлага тавьдаг. Хэрэв үгүй гэвэл тэндээс шууд хөөгдөнө. Олон ч удаа хөөгдөж, гудамжинд хоносон. Дулаахан орон тулдаа л хөлдөөд үхчихээгүй. Хамгийн өөдгүй, хамгийн новшийн хүмүүс бол Туркчууд гэж европынхон ярьдаг юм билээ. Тэд үнэхээр хүн муутай, онцгүй хүмүүс. Манайхаар бол европын хужаа нар гэсэн үг.<br /><br />-Эрэгтэйчүүд нь ажил олдохгүй юм бол тэнд юугаа хийж байдаг юм бол?<br />-Олон хүн сайнтай муутай гэдэг. Зарим эрчүүдийг нь ажил хайгаад очихоор “Чи надад монгол хүүхнээсээ аваад ир. Тэгвэл ажил, мөнгө чамд өгнө” гэдэг гэсэн. Зарим нь Туркчуудын гар хөл болж, иймэрхүү замаар охидоо зарж амьдардаг юм шиг байна лээ. Хэрэв бүсгүй чинь царайлаг бол миний мөнгө олох хэрэгсэл гэж эмэгтэй хүнийг эрчүүд хэлдэг юм гэсэн. Тэнд эмэгтэй хүн бол хүн гэхээсээ мөнгө олох хэрэгсэл гэж эмэгтэй хүнийг хардаг. Бас эрчүүд нь хулгай их хийнэ. Хүнсний бараа их үнэтэй учраас ихэнхдээ хулгай хийж авдаг. Үүнийгээ “тонгороо” гэж нэрлэдэг. Бэлэн хувцасны дэлгүүрт ороод гарч ирэхдээ баахан хувцас давхарлаж өмсөөд л гараад ирнэ. <br /><br />-Тэнд монгол эмэгтэйчүүд олон уу?<br />-Нэлээн олон байдаг бололтой юм билээ. Цэцэг цэврүү шиг сайхан монгол охид тэнд гунхаад л явж байна. Дөнгөж арван долоо, найм хүрч яваа охидоо харахаар хүний нутгийн хатууг улам л зүхмээр санагддаг. Наашаа харсан турк болгоныг царайчлаад эх оронгүй юм шиг тэнэж яваа тэд Монгол гэдэг улс байдгийг мартсан гэхэд болно. Эзэнгүй сүрэг лүү чоно хэрхэн дайрдаг шиг туркууд тэднийг бараа таваар шиг л үздэг. Зарим хүүхэн нь Туркчуудтай хамтран амьдарч, биеэ үнэлэх нь зүгээр л энгийн ажил гэхэд болно доо.<br /><br />-Биеэ үнэлэх явдал их байдаг уу?<br />-Тэдний амьдрах арга бие үнэлэх л болж үлддэг. Энд баахан өр тавиад явчихсан хүмүүс буцаж ирэх аргагүй болдог. Түүнээс гадна хармаандаа ганц улаан мөнгөгүй үлдсэн хүмүүст өдөр хоногийг өнгөрөөх л зам үлддэг. Эх орон бол тэдэнд мартахаас өөр аргагүй тийм зүйл болж хувирдаг. <br /><br />-Монгол охид биеэ үнэлээд гайгүй мөнгө олж чадах уу?<br />-Тэнд чинь монгол охидоос хямдхан юм байхгүй. Өдрийн хоолонд ороод дээрээс нь 20 лир авахад л бие үнэлсний хөлс төлөгдөж байгаа нь тэр. Харин орос хүүхнүүд их үнэтэй байдаг юм гэсэн. <br /><br />-Туркчуудын амьдрал ер нь хэр юм вэ?<br />-Манайхаас долоон дор амьдралтай хүмүүс байдаг юм билээ. Эндээс ажилд зуучилж өгнө гэсэн хүмүүс их гоё гоё юм ярьдаг. Бараг л турк айл болгон зарцтай шахам юм хэлдэг. Гэтэл туркууд бараг бүгд шахуу түрээсийн байранд амьдардаг хүмүүс байдаг юм билээ. Түүнийгээ “Кералях” гэж нэрлэдэг. Өөрийн гэсэн орон байртай турк хүн ер нь ховор. Тэдний сарын цалин 700-800 доллар байдаг ч хамгийн хямд байрны хөлс нь сарын 500 орчим доллар байдаг гэсэн. Түүнээс гадна барьцаанд бас мөн хэмжээний мөнгө төлдөг гэж байна лээ. Харин байрнаасаа гарахад барьцааны мөнгө нь эргэж олддоггүй. Далан сая шахам хүн амтай энэ улсад манайхаас долоон дор амьдрал хаа сайгүй тааралдана. Тэнд очсон хүмүүс хамгийн түрүүнд хүн чанарын өчүүхэн ч үнэргүй болдог нь хамгийн аюултай юм даа. <br /><br />-Аюулгүй амьдрах боломж ер нь хэр вэ?<br />-Тэнд очсон хүмүүсийн амь амьдрал дээсэн дөрөөн дээр л байдаг. Хоёр монгол эмэгтэйг хөлнөөс нь чулуу уяад дүүжилж алсан хэрэг гарсан гэнэ гээд нэг хэсэг шуугисан. Ямар ч бүртгэлгүй, хэн хаана явааг нь мэдэхгүй юм чинь хэн нь дүүжлэгдэж үхсэнийг ч мэдээгүй. Тэгээд ч тэнд байгаа монголчууд нэгнээ танихгүй шахам байдаг юм чинь хэн нь алга болсныг ч үгүйлж чадахгүй. Т гэж эмэгтэй найман сартай дутуу төрөөд эмнэлэгт хандалгүй хүүхдээ алаад хогийн саванд хаясныг нь Туркийн цагдаа нар хайж, хэсэг монголчуудыг баривчилсан тохиолдол ч гарч байсан. Буун дуу гарах нь манайханы чоно үргээж буу тавьдагтай л адил шахам болсон газар даа.<br /><br />-Ингэхэд та яаж яваад Монголдоо эсэн мэнд ирж чадав аа? <br />-Би тэндээс 1903 луу ярьж тусламж хүссэн. Мөн гэрийнхэнтэйгээ холбоо барьсны дагуу тэд Тагнуулын байгууллагад хандсан юм билээ. Энэ байгууллага гадаад улсад хүнд байдал орсон иргэдийнхээ эрхийг хамгаалах талаар шуурхай арга хэмжээ авдаг юм байна. Үнэхээр өөрийгөө би азтай л гэж хэлэх байна. Наашаа ирэхдээ түр саатуулах байр буюу “Яванжи”-д нэг хоносон. Энэ нь гадаадын хүмүүсийг эх орон руу нь буцаахад түр саатуулдаг байр гэсэн үг. Тэнд ороод эх орон руугаа маргааш буцна гэсэн тэр өдөр би дахин төрсөн. Эх орон минь намайг хоёр дахиа өлгийдөж авч байгаа юм шиг л санагдаж байсан. Эх орон ямар үнэтэйг, эрх чөлөө зөвхөн монголд л байдгийг энд амьдрахад хамгийн их аз жаргалтай гэдгийг гадаадад зовлон үзсэн хүн болгон хэлэх байх. Эх орноосоо гадагш гарч аз жаргал хайна гэдэг хамгийн их эрсдэлтэй юм байна гэдгийг ухаарлаа. Үүнийг ч монголчууддаа хандаж хэлэх байна. <br /><br />Ярилцсан: Б.Солонгоturuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-35700976476759013402010-02-07T23:36:00.000+08:002010-02-08T13:34:21.882+08:00Before SunsetНэгэн “армаантик” найзынхаа зөвлөснөөр “Before Sunset” /2004/ гэдэг киног үзэв ээ. Угаасаа ийм төрлийн кинонд дуртай талдааг ч хэлэх үү, ер нь бол таалагдлаа. Англи хэлний үгсийн сан ч бас тодорхой хэмжээгээр дээшиллээ гэж баясаад байгаа. Их энгийн өдөр тутмын яриа юм шиг хирнээ сэтгэл хөдлөл, тухайн нөхцөл байдал дахь сэтгэлийн илрэлийг тодорхойлох зөндөө үгс, хэллэг байна. Тольдоод л үзээд байлаа. Дашрамд дурдахад ашигладаг хэдэн толио биччихье. <br />1. www.bolor-toli.com энэ англи - монгол, монгол - англи толь, <br />2. www.urbandictionary.com энэ англиас англи англи гэхдээ гудамжны яриа хэллэг зэргийг тайлбарлачихсан байдаг их дажгүй толь<br />3. хааяа хааяа bolor-toli.com дуур байхгүй үгс байвал англи-турк, турк англи тольноос харчихдаг юм. / байлаа./ Хадуурах ч яамай.<br /><br />Учиргүй аймаар романтикдаад байхгүй, реалист байрын романтик кино тул хэт панаалтай зүйлс дургүй хүмүүст чүзэхэд тохиромжтой. <br />За мөн sex-ийн тухай нилээн ил задгай ярианууд, carpe diem –seize the day /энэ кинон дээр one night stand/ зэргийг дэмжсэн байрын тул family ангилалд орохгүй тул болж өгвөл ганцаар /нээлттэй сэтгэдэг туйлшраад байдаггүй бол бас girlfriend-тэйгээ/ үзсэн нь дээр байх. <br />Хамгийн таалагдсан зүйл гэвэл гол дүрийн эмэгтэй болох Julie Delpy (өмнө нь огт анзаарагдаж байгаагүй жүжигчин хирнээ бас сайн л жүжиглэсэн гэж хувьдаа дүгнэлээ) нэгэн дуу дууллаа. Гоё ч дуу байлаа. Яг нэг тийм Франц өнгө орчихсон ч гэмээр юм уу. Тэгээд тэр дууг орчуулах гэж оролдлоо. Аан тийм энэ кино 1994 онд хийгдсэн Before Sunrise киноны үргэлжлэл нь, манай найз тэрнийг бас гоё кино гэж байсан тэгж байгаад үзэмз. <br /><br /><object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/7PCyNMrhxG4&hl=en_US&fs=1&"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/7PCyNMrhxG4&hl=en_US&fs=1&" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object><br /><br />Let me sing you a waltz <br />Out of nowhere, out of my thoughts <br />Let me sing you a waltz <br />About this one night stand <br /><br />You were for me that night <br />Everything I always dreamt of in life <br />But now you're gone <br />You are far gone <br /><br />All the way to your island of rain <br />It was for you just a one night thing <br />But you were much more to me <br />Just so you know <br /><br />I hear rumors about you <br />About all the bad things you do <br />But when we were together alone <br />You didn't seem like a player at all <br /><br />I don't care what they say <br />I know what you meant for me that day <br />I just wanted another try <br />I just wanted another night <br /><br />Even if it doesn't seem quite right <br />You meant for me much more <br />Than anyone I've met before <br />One single night with you little Jesse <br />Is worth a thousand with anybody <br /><br />I have no bitterness, my sweet <br />I'll never forget this one night thing <br />Even tomorrow, another arms <br />My heart will stay yours until I die <br /><br />Let me sing you a waltz <br />Out of nowhere, out of my blues <br />Let me sing you a waltz <br />About this lovely one night stand <br /><br />Олон жилийн өмнөх тэр нэгэн явдал <br />Одоо болтол хоногшин сэтгэлийн минь гүнд явсан <br />Чамтай өнгөрүүлсэн тэр л шөнийн тухай <br />Чамд нэгэн дууг одоо би дуулъя <br /><br />Тэр л шөнө чи минийх байсан хонгор минь<br />Тэр чигтээ тэгээд сэтгэлд минь мөнхрөн үлдсэн <br />Харин чи тэртээх алсад одоод тэндээ үлдэж хоцорсон <br />Харуй бүүрийд бүдгэрсээр харах бараагүй замхарсан <br /><br />Магадгүй чиний хувьд нэгэн л шөнийн явдал байсан биз <br />Мартаж чадаагүй надад дурсамж болон хоногшсон<br />Магадгүй чамайг нэгэнтээ олж мэдээсэй гэсэндээ <br />Марталгүй өнөөг хүртэл зүрхэн тушаа хадгалсан биз<br /><br />Янаг явдлуудын чинь талаар зарим зүйл сонссон би<br />Ялдамхан үгсээр наашлуулсаар яаж увидасддаг тухай <br />Гэхдээ намайг гэх бүхэн чинь худалгүй байсан гэж мэдэрсэн, тиймдээ ч <br />Гэнэхэн надтай өнгөрүүлсэн бүхэн чинь үнэн байсан гэж итгэдэг <br /><br />Бусдын юу гэх нь надад үнэндээ хамаагүй <br />Буцаад тэр өдөр надад ирээсэй л гэж хүснэм <br />Надтай чи дахин нэг л удаа таараасай <br />Намайг тэврээд дахин тэр л өглөөг угтаасай <br /><br />Бодсон бүхэн минь бусдын дургуйцлыг хүргэж магадгүй ч <br />Бодох тусам л миний хувьд чи хамгаас онцгой санагдана <br />Чамтай хамт өнгөрүүлсэн тэр л ганцхан шөнийн төлөө <br />Бусадтай хамт үдсэн мянган үдшээ ч би золиослоно<br /><br />Өнгөрч одлоо гээд араас нь гуниг тээхгүй хонгор минь <br />Үлдэж хоцорсон тэр л шөнийг бас хэзээ ч мартахгүй <br />Маргаашийн өдөр магадгүй хэн нэгний тэвэрт <br />Мартахын аргагүй чамайгаа л мөрөөдсөөр өнгөрөх байх<br /><br />Олон жилийн өмнөх тэр нэгэн явдал <br />Одоо болтол хоногшин сэтгэлийн минь гүнд явсан <br />Чамтай өнгөрүүлсэн тэр л шөнийн тухай <br />Чамд нэгэн дууг одоо би дуулъяturuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-73387132313767046112010-02-06T14:53:00.003+08:002010-02-06T18:01:34.113+08:00Eric Schmidt on technology, innovation & the global economyСаяхан би Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш” номын талаар өөрийнхөө үнэлэлт товчлолыг оруулсан билээ. <br />Эрик Шмитийн яриаг сонсож байх нь ээ энэ хоёр бол үндсэндээ нэг зүйлийг л яриад байна л даа. <br />Ерөөсөө шинэчлэл, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж өрсөлдөнө гэж, жил ирэх тусам МТ-ийн өртөг багасаж ололт сайжирч байна гэж, нэг талаар ашигтай ч нөгөөтэйгүүр хөгжчихсэн эдийн засгийн хувьд ажилгүйдэл үүсгэх аюултай тул америкчууд энэ талаар их санаа зовсон байх бөгөөд үүнд хариулахдаа Пэнсилванигаар жишээлэв. Аж үйлдвэрийн хувьсгал гарснаар Пэнсилваниад байсан олон хүн ажилгүй болсон хэдий ч тэдний дараагийн үе шинэ нөхцөлд зохицсон ажлын байраар хангагдсан гэв. Фридман тайлбарлахдаа Энэтхэг, Хятад ажлын байрыг нь булаагаад байгаа биш жам ёсоороо л хөгжиж, АНУ-ын дараагийн шинэчлэлээ хийх ёстойг сануулж буй хэрэг хэмээн тайлбарласан байсан. Энэ хоёр хүн хоёулаа АНУ-ын дээд боловсролд, шинэчлэлийг дэмждэг бодлогод, тэрэнд зарцуулагдаж байгаа хөрөнгө оруулалтад “итгэж” байгаагаа хэлж байх юм. <br />Төр засгийн нээлттэй бодлогын ач холбогдлын тухай дурдлаа. Энэ дээр ч гэсэн хоёул санал нийлэх бөгөөд АНУ-ыг амжилттай болгосон зүйлсийн хамгийн чухал нь энэ нээлттэй бодлого /шүүмжлэлд нээлттэй, ард түмний, олон нийтийн бодлогыг тусгадаг/ гэдгийг хүлээн зөвшөөрч энэ л амжилтын үндэс болж байсан гэдгийн онцолсон байна. Харин Эрик Шмит нэмээд өнөө үед том компаниудын нийтэд, дэлхийд үзүүлэх нөлөө нь маш их байгаагаас нээллтэй бодлого баримтлах нь чухлаар тавигдаж байгаа асуудал болсныг хүлээн зөвшөөрч Mircosoft-ийн эсрэг antitrust law хэрхэн үйлчилсэн болон Google нээлттэй байдлынхаа ачаар ийм зүйлд хутгалдахгүй тухайгаа хэлж байлаа. Үүгээрээ ч цаашид амжилттай байх байдлаа бататгах болно гэв. <br />Өөр бас бус юм байна л даа. Гэхдээ өөрт хамгийн чухал санагдсан хэсгээс нь жаахан тайлбар бичих гэж оролдов. <br />Манай энэ хаалттай төр бушуухан нээгдэж, авлига өгөх авахаасаа айдаг болж, өөрсдөдөө таарсан джлхийд уралдах технологийн олот, түүнийгээ дагасан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг цагийг нь харж амждаг болов уу яадаг бол. <br /><br /><object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/Z2X7eadOcDw&hl=en_US&fs=1&"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/Z2X7eadOcDw&hl=en_US&fs=1&" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-51169289356085577012010-01-28T20:40:00.000+08:002010-01-28T20:42:11.290+08:00U.Ganzorig "Мөрийтэй тоглоом" - Bi ch bas iim bolov uu gej aidag baisan yumШар толгойтой болгон ухаантай, Монгол бол тэнэг юм биз дээ. <br />Хэдхэн сарын өмнө би эдийн засгийн дугуй ширээний уулзалтанд оролцов. Энд олон улсын мундагуудын Монгол дахь суурин төлөөлөгч нар байлцлаа. Монголын эдийн засгийн талаар Монголын эдийн засагч нарт (including me) лекцэдсэний эцэст ашгүй асуулт хариултын үедээ орлоо. <br />Би асууя гэж бодож байсан зүйлээ асуулаа. <br />Бидний нөхдүүд 2005 оноос эхлэн Монгол улсын зэсийн олборлолтыг олон улсын зах зээл дээрх ханшийн эрсдлээс хамгаалах алхам хийлгэх гэж элдэв арга хэрэглэсэн билээ. Бид "дундаас" нь мөнгө унагах гээгүй юм шүү. Бид зүгээр л сангийн яам эсвэл эрдэнэт үйлдвэр өөрсдөө үүнийг хийгээсэй л гэж элдэв судлагааны бүтээл сараачиж ийш тийш нь шидсэн хэрэг. Энэ тал дээр нөгөө мундаг зөвлөхүүд таг чиг байдагт би их гайхдаг байсан юм. Угтаа бидний зөвлөсний дагуу 2008 оны 2 сард зэсийн бүтээгдэхүүнээ эрсдлээс хамгаалах хэлцэл хийсэн бол 10 сая долларын зардал гаргаад 200 гаруй сая доллар алдахаас сэргийлж чадах байлаа шүү дээ. Тэгсэн бол бид нар 2009 онд хичнээн км зам, эмнэлэгийн тоног төхөөрөмж, багш нарын цалин you name it хийх байлаа.<br />За тэгээд асууваа. <br /><br />-Яагаад та нар олон улсад Монголоос бусад бүх хүн хэрэглэдэг эрсдлээс хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэ гэж манай засгийн газарт зөвлөдөггүй юм бэ?<br /><br />Тэгсэн нэг байгууллагын суурин төлөөлөгч нь би хариулахаа болъё гээд нөгөө байгууллагын төлөөлөл ахлах эдийн засагчид микрофон шилжүүлэв. <br /><br />- Эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол аюултай. Хамаагүй хэрэглэж болохгүй.<br />-- Уучлаарай, та баримттай ярих хэрэгтэй. Зүгээр л аюултай гэж та хэлсэнээр аюултай болчихдоггүй. Ашигтай хэрэглэж байгаа маш олон жишээг би таньд хэлж чадна. <br />Бид хэрэв 2008 онд хэрэглэсэн бол 10хан сая долларын зардлаар 200 сая доллар хэмнэж чадах байсан шүү дээ.<br />- Ард түмний мөнгөөр мөрийтэй тоглож болохгүй. <br />-- Та даатгалын бизнесийн суурь зарчмыг үгүйсгэж байна уу? Энэ эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол угтаа даатгалын бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр та машинаа даатгуулж байгаа хүн бол мөрийтэй тоглож байгаа хүнтэй адилхан гэж хэлэх гээд байна уу. <br />- Уучлаарай, асуулт хариулт дууслаа, баяртай...<br /><br />Ингээд л босоод гараад явцгаалаа даа. Хамгийн аймшигтай нь эдийн засгийн суурь мэдлэггүй, ярьж байгаа зүйлээ ойлгодоггүй зарим хүмүүс үндэстэн дамнасан, олон улсын онцгой статустай байгууллагыг төлөөлж манай засгийн газарт зөвлөгөө өгөөд явж байгаад учир байна. Сайн зөвлөхүүд байнаа. Мэдлэгтэй, мундаг, Монголчуудад тусалчихая гэсэн сэтгэлтэй зөвлөхүүд байна. Тэдний хажуугаар саар нөхдүүд маш их байгааг бид анхаарч байх хэрэгтэй юм даа.turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-31034904809477062472010-01-28T19:51:00.000+08:002010-01-28T19:52:45.909+08:00The world is flatThomas L. Freedman-ий The world is flat хэмээх ном монгол хэлнээ орчуулагдаж гарчээ. Уншлаа их ч олон зүйл бодогдуулах ном болсон байна. Жаахан хожуу уншсан нь тиймэрхүү боловч магадгүй уншаагүй байгаа хүмүүст сэтгэгдэл төрүүлэх болов уу гэж үзсэн тул бодлоо хуваалцахаар шийдлээ. <br /><br />Хамгийн гол нь ирээдүйд таныг болон танай хүүхдүүдийг ер нь ямар орчин хүлээж байна вэ гэдэг талаар нилээн ойлголт өгөх ном болсон байна гэж дүгнэлээ. Бичсэн бүх зүйлс нь баримтан дээр тулгуурласан бөгөөд өөрийн мэдэж, мэдэрч байгаа багахан туршлага дээр үндэслээд хэлэхэд нилээдгүй үнэн зүйл бичсэн болж таараад байна. Үүнээс өөрийнхөө чухалчлан авч үзсэн хэсгүүдийг нэгтгээд оруулах гэж оролдлоо. Ер нь энэ номыг аваад уншихыг зөвлөж байна. <br /><br />Дэлхий хавтгайраад байна гэнэ. Хүмүүсийг, тэр бүү хэл алдарт Пүлитцэрийн шагналыг гурван удаа хүртсэн Томас Фридманыг “унтаж” байх хооронд шүү. <br />Хавтгайрал гэдгийг ер нь юу вэ гэдэг талаар хоёр жишээ өгөх гэж оролдьё. <br />1. АНУ-н маш олон дунд болон жижиг эмнэлгүүдэд радиологчид САТ зургаа Энэтхэг, Австрали руу аутсорсинг байдлаар явуулан онош тогтоолгож байгаа. Давуу тал нь гэвэл АНУ-д шөнө болж байхад Энэтхэг, Австралид өдөр болж байна. Эмч шөнө нь амраад өглөө нь ажил дээрээ ирэхэд зурагны онош нь гарсан хүлээж байна. Энэтхэг эмч карри, будаанаас салахгүйгээр Энэтхэгт өндөр цалингаар ажиллачихна. Америк эмч харьцангуй бага зардлаар ажилаа хийлгэчихнэ. Өвчтөн хүлээж цаг алдах шаардлагагүй. Хэн хэн нь л ашигтай ажиллаж байна. <br />2. Асуулт: Леново компани хаана төв оффисоо байгуулах вэ? <br />Хариулт: Глобал бизнессийн байгууллагын хувьд, Леново нь дэлхий даяар байрласан ажилчид ба хөрөнгө бүхий газарзүйн хувьд тархсан байдалтай байх болно. Сонсоход хатуу үнэн нь, менежментийн баг, хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагч нарт хаана ажлын байр бий болж хаанаас ашиг орлого олох нь ялгаагүй байдаг, тэд зөвхөн найдвартай компанийг л сонирхдог. <br /><br />Зохиогчийн юу хэлэх гээд байгаа нь ойлгогдсон байх гэж найдаад үргэлжлүүлье. <br /><br />Ноён Фридманы тодорхойлсноор дэлхийг хавтгайлагч 10 хүчин зүйл байна. <br />1. Бүтээмжийн хөгжлийн шинэ үе. Үндсэндээ коммунизм унаж дэлхий дахинд коммунист замналаар замнаж байсан улсууд зах зээлийн эдийн засагт шилжин аливаа хоригийг цуцалснаар нээлттэй хэлбэрээр хөгжиж, бусдаас суралцах, бусадтай өрсөлдөх боломжтой болсон, мөн үүнтэй зэрэгцээд дэлхийд personal computer бий болсноор энэхүү хөгжлийг хэрхэн хурдасгасан тухай;<br />2. Вэб хүрээлэл, анхны вэб браузэр. Энэ хэсэгт интэрнэт гэж юу болох хэрхэн хөгжсөн, яаж ийм их шилэн кабель тавигдсан, энэ нь ямар үр дагавар авчирсан болон интэрнэт хэрэглээ хэрхэн хялбарчлагдсан тухай;<br />3. Тусгай програм хангамжууд. Ажил хэрэг жинэхэн утгаар үр өгөөжтэй хөгжих нөхцөл бололцоог хангасан олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн интэрнэт стандартууд /http, htlm, tcp/ip, xml, soap гэх мэт/ болон эдгээрт асуудалгүй ажилладаг програм хангамжууд /windows office, e-mail, илүү нарийн бусад програм хангамжууд/ болон интэрнэтэд суурилсан програмуудын хөгжил нөлөөллийн тухай;<br />4. Интэрнэтээр түгээхүй буюу uploading /open source software, forum, blog, wikipedia гэх мэт/ Uploading хийх боломжтой болсноор хүмүүс өөрсдийн ололт амжилтаа хуваалцан энэ нь мэдээллийн хурд нэмэгдэхэд болон дэлхий хавтгайрахад хэрхэн нөлөөлсөн тухай;<br />5. Outsourcing. АНУ-аас яагаад энэтхэг рүү хамаг үйлчилгээ нь яваад өгсөн тухай, үүнд юу шалтгаалав, энэ нь ямар үр дагавартай гэдэг тухай;<br />6. Offshoring. Хөгжингүй орнуудад байсан үйлдвэрлэлийг яагаад шилжүүлэх шаардлагатай болсон, шилжүүлсний үр дагавар зэргийн тухай өгүүлжээ. Надад харин энэ бүлэгт байгаа нэгэн шүлэг их таалагдаад та бүхэнд сонирхуулъя гэж бодлоо. Доорхи шүлгийн утгыг та номыг уншсаны дараа сайн ойлгох болно. <br /><br />Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс сэрдэг гэнэ<br />Өөрийгөө бүгдээс хурдан давхихгүй бол болохгүй гэдгийг мэддэг гэнэ<br />Өлөн арслан түүнийг барихад бэлэн байгааг санадаг гэнэ<br /><br />Өглөө бүхэн Африкт араатны хаан сэрдэг гэнэ <br />Өлбөрч үхэхгүйн тулд тэрээр <br />Өнөөх бөхөнгөөс хурдан давхих хэрэгтэй гэдгээ мэддэг гэнэ <br /><br />Харин чи бөхөн ч бай арслан ч бай<br />Халуун нар мандан хөөрөхөд <br />Хамгаас түрүүнд давхиж эхлэх хэрэгтэй <br /><br />7. Хангамжийн нэгдсэн сүлжээ. Энэ бүлэгт Wall Mart-аар жишээлэн хангамжийн нэгдсэн сүлжээ гэж юу болох, ямар аймаар хүч чадалтай эд болох тухай өгүүлжээ. Supply management, procurement, аливаа бизнессийн чиглэлийн улсуудад ч гэсэн их л хэрэгтэй бөгөөд сонирхолтой байна байх. <br />8. Insourcing буюу компаний дотоод үйл ажиллагаанд оролцох нь. Энэ хэсэг нилээд сонирхолтой бөгөөд мэнэжмэнтээ боловсронгуй болгож чадсан эсвэл өөрсдийн ложистикээ ашиглан бусад компаниудын дотоод ажиллагаанд нь орж ажиллаж байгаа томоохон компаниудын тухай өгүүлсэн. <br />9. Google, yahoo, msn хайлтын системүүд. <br />10. Стероидууд. Энэ хэсэгт утасгүй холбооны ая холбогдлыг тайлбарлахын зэрэгцээ эдгээр стероидууд олон утасгүй холбоо яах хүчтэй талаар тайлбарлажээ. Зохиогч зарим шинэ технологуудыг стероидууд гэж нэрлэсэн бөгөөд энэхүү шинэ технологиудад *тоон, хөдөлгөөнт, хийсвэр, хувийн* гэсэн шинж чанартай байх бөгөөд энэ нь хувь хүний чадварыг улам сайжруулах ажээ. <br /><br />Дараагийн бүлгүүдээс АНУ-д хэтэрхий хамаарсан хэсгийг нь алгасаад зарим ач холбогдолтой гэж үзсэн хэсгийнхээ талаар сийрүүллээ. <br />Тэгэхээр, энэхүү хавтгайрлын цохилтод үл өртөгсөд нь <br />- Аугаа хамтрагчид - Ийш тийшээ явж шинийг эрэлхийлэгчид<br />- Аугаа нийлүүлэгчид – Хоёр мэргэжлийг холбон байхгүй орон зайг өөрөө өөрсдөдөө бий болгогчид <br />- Шилдэг тайлбарлагч - Өөрийнхөө шинэчлэн эзэмшсэн мэргэжлээ дараагийн боловсронгуй шатанд оруулах, хувьсгах чадвартай хүмүүс<br />- Шилдэг технологи эзэмшигч <br />- Шилдэг зохицогч - Хаашаа л бол хаашаа л хэвийх чадвартай хүмүүс <br />- Бизнесс модел/загварчлалыг амжилттай хэрэгжүүлж чаддаг хүмүүё зэрэг байх нь ээ. <br />Эндээс онцолбол, үндсэндээ ямар хүн амжилттай байх вэ гэвэл “Хэрхэн суралцахыг сурах”, буюу байнга өөрийг шинэчилж чаддаг байх тийм хүн л амжилттай байна. Фрийдман сурагчдад зөвлөхдөө Томас “Хамгийн дуртай багш нарынхаа жагсаалтыг гарга, юу зааж байгаа нь хамаагүй хичээлд нь суу. Сурахдаа баяр баясгалан олж авах нь илүү чухал юм.” гэсэн байх юм. <br />Үүнийгээ тайлбарлахдаа <br />Урам зоригийн итгэлцүүр + Сониуч зангийн итгэлцүүр > Оюуны итгэлцүүр буюу “Сониуч бөгөөд сонирхсон юмандаа анхаарсан (хөдөлмөрлөсөн) хүн л амжилт олно, тэрнээс байнга онц дүнтэй сурдаг хүүхэд биш” гэж жишээ татсан байна. Энэ ч гэхдээ Фридман хэлсэн хэлээгүй олон жишээгээр батлагдчихаад байгаа эд байх. <br />Хүмүүстэй харилцахдаа дуртай байх ёстой. Баруун тархиа хөгжүүл, энэ нь шинийг бүтээгч байхад хэрэгтэй бөгөөд ирээдүйд энэ чанар амжилт олно (шинийг санаачилж энэ нь нэмүү өртөг үүсгэнэ гэх)<br /><br />Жишээ нь, өөрөө энэ тал дээр заримдаа бодрж “цаг алдаг“ хүний хувьд багш нарт л гэж зөвлөхөд хичээлээ заахдаа, интэрнэт ухах даалгавар өгөх, ном ашиглах, ажиллаж байгаа хүмүүсээс авчирч лекц уншуулах, сурагчдын нээлттэй сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарал тавих, эрхийнхээ төлөө тэмцдэг болоход нь туслах гэх мэт зүйлсийг хийх хэрэгтэй. Ингэснээр өөртөө итгэлтэй, зөв хүмүүс бэлдэх юм. Номыг бол хэн ч уншаад шалгуулаад байж болно, бас буруу зөв нь мэдэгдэхгүй нэг ном яриад л байвал сургачдадаа унтахыг сурахаас өөр юм өгч чадахгүй байх. Энэ миний бодол шүү, номон дээр ийм юм байхгүй.<br /><br />Эрх чөлөөт байдал, түүний үр дагавар чөлөөт сэтгэлгээ шинэчлэлийг авчирдаг. Энэ шинэчлэл нь сайн хөгжсөн, сайн зохицуулалтай хөрөнгийн зах зээлээр дамжин биеждэг. Учир нь нэгэнт томорсон компаниас шинэчлэл гарах нь ховор байдаг, тиймээс өндөр эрсдэл хүлээн жижиг санаанд хөрөнгө оруулагчдын ач холбогдлыг онцгойлжээ. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг болон оюуны өмчийг хамгаалах боловсронгуй хуулийн системтэй байх шаардлагатай бөгөөд, энэ нь шинэчлэл агуулсан гэхдээ эрсдэлтэй санаанууд амилах, дэмжигдэх, баталгаажихад ач холбогдолтой аж. Өмнө нь хүмүүс нэг их дурдагдаагүй боловч уян хатан хөдөлмөрийн хуулийн ач холбогдлыг их сайн тайлбарласан байна. Ажилд авахад болон халахад амархан улсуудад хөрөнгө оруулалт их татдаг бөгөөд үүгээрээ боловсронгуй хөдөлмөрийн хуультай тухайн улсад үр дүнтэй болон өгөөжтэй ажиллагаа ихэсдэг байна. Хөдөлмөрийн зах зээл ч боловсронгуй, хөгжингүй болдог ажээ. <br />Мэдээж хэрэг улс төрийн тогтвортой байдлыг мартаж болохгүй. <br /><br />Эдгээр бүх институцчлэл, хууль зүйн орчин, соёлын хэм хэмжээ гэх мэт хүчин зүйлс нэгдээд итгэл гэдэг зүйлийг бий болгодог. Энэ итгэл байсан газар хөгжил байх болно гэжээ. Энэ үнэн юм. Үндсэндээ хөгжсөн нийгэмд аливаа хувь хүн бизнесийн байгууллагад мэдээлэл, бүртгэлийн систем нь өндөр хөгжсөн үндсэндээ хэн нь хэн бэ гэдгийг үнэлж түүнийх нь дагуу өдөр тутмын бизнессийн үйл ажиллагаа нь явагдаж байдаг билээ. Манайд бол өнөөхөндөө хэн нь сайн хуурч хулхидаж, лоббидож, хахуульдаж чадаж байна гэдгээр биснессийн амжилт нь хэмжигдэж байгаа нь харамсалтай. (Шударгаар өрсөлдөж байгаа хэдэд нь хамаагүй)<br />Хэдийгээр зохиогч АНУ-д хамааруулж хэлсэн боловч нөгөө талаар бид бас үүнийг бодож байх хэрэгтэй гэдэг утгаар бичлээ. <br /><br />- Тооны ялгаа. Хятад Энэтхэг зэрэг улсуудад боловсорч буй оюутныхаа тоогоор илт давуу болж эхэллээ. Эдгээр оюутнууд хамгийн гол нь байгалийн шинжлэх ухаан болон технологий сурч байгааг онцолж байлаа. Энэ нь хэтдээ АНУ-тэй зэрэгцээд эдгээр улсуудад цаашдын шинэ олотууд нээгдэх, хамгийн гол нь тэд АНУ бусад улсаас хүний олноор давамгайлна гэдгийг анхааруулсан байлаа. <br />Харьцангуй давуу нь л энэ хоёр болохоос биш цаана нь бусад зүүн Европ, Бразил, Орос, зүүн өмнөд азийн улсууд гээд л нэмэгдээд байна. Энэ нь манайд яаж мэдрэгдэх вэ гэхээр олон улсын зах зээл дээр бидний ажлын байрыг эд булаана. Байг манай дотоодын зах зээл дээр чадвараараа, үнийн өрсөлдөөнөөрөө ороод ирэхийг үгүйсгэхгүй, харин ч одооноос харагдаж байгаа биздээ. Монголчууд барилгаа барьж чадахгүй Хятадаас барилгачин оруулж ирээд байгаа биздээ. Энэ үзэгдэл ирээдүйд улам л газар авах гээд байна шүү. <br /><br />- Боловсролын ялгаа <br />“Хууль, эдийн засгийн боловсрол ихээр олгож байгаа газар шинээр юм үүсэхгүй” гэжээ. Байгалийн шинжлэх ухаан зарим талаар уйтгартай ярвигтай хэдий ч энэ зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн байна. <br />Манай боловсролын систем гэж жонхуу, дээд боловсролтой зөөгч бармэн хүртэл бэтлгэж байгаа биздээ. Тэгсэн хирнээ чадвартай мужаан, сантехникч, өрлөгчин байдаггүй. Одоо тэр хэд нь “алт” болж байна шүү дээ. <br /><br />- Хүсэл тэмүүллийн ялгаа. <br />Аливаа улс, нийгэм хүсэл тэмүүлэл, тэмцэлтэй байж байж урагшилдаг, сүүлийн үед АНУ-д энэ алдагдаад байгаа тухай онцгойлоод залуу үе нь тэйртэйнмэнтэд хэтэрхий их автаж байна. Өөрсдийгөө дайчлах зовоох нь бага болсон гэж үзжээ. <br />Манайд энэ нь шууд утгаар хэлэхэд хэцүү ч зарим нэг хэсгийн бас иймэрхүү хандлага байж болохыг үгүйсгэхгүй байна <br />Надад энэ хэсэг их сайхан санагдсан юм. <br />“Хэдий чинээ бага байгалийн баялаг байна төдий чинээ хавтгайжилт байна” гэж. Үүнийг улс орнуулын хувьд Япон, Тайвань, Өмнөд Солонгосын, компаний хувьд АНУ-ын бөөний худалдааны Wallmart –аар жишээ авч тайлбарлаад (номын ондоо бүлэгт), нөгөө талд байгалийн баялагтай боловч үгээгүй ядуу Африкийн, нээлттэйгээр хөгжиж чаддагүй Арабын зарим нэг улс орон, нөөц бололцоогоо зөв ашиглаж чаддаггүй Мексик, латин америкийн зарим орноор жишээлэн тайлбарлажээ. <br />Баялаггүй орны хүмүүс сэтгэл санааны хувьд өөрсдийгөө бэлдчихдэг юм шиг байгаа юм. <br />“Толгойдоо болон гэдсэндээ хийснийг чинь хэн ч авч чадахгүй” гэсэн үг Хятад зүйр үг байдаг юм байна. Тайваний оюутнуудад багш нар нь “Та нарт хэзээ ч америк, канад шиг амьдрах боломж байхгүй, тиймээс сайн сурч, шургуу хөдөлмөрлөөд, чаддагаа экспортолж амьдрах орын ганц гарц бий гэж “хурцалдаг” юм байна”. <br />- Хөгжлийг, шинэчлэлийг авчирмаар байгаа бол шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд мөнгө татах хэрэггүй гэсэн байна. <br />- Хавтгай гэдэг үгийг нөгөө талаар тайлбарлахдаа аливаа байгууллагын /төр, хувийн хэвшил хамаарахгүй/ босоо шат давхаргыг бууруулах нь хамгийн өндөр өгөөжтэй, шуурхай нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн санаа байлаа. Манай төрийн албаныхан уншицгаагаасай билээ. Унших нь яахав, хэрэгжүүлэх тухай бодолцоосой билээ. Сайд, сайдын туслах /дагалдан баясагч юмуу юу юм/, төрийн нарийн, за тэгээд харъяа байгууллагын дарга, дэд дарга, зөвлөх, газрын дарга, түүний орлогч, орлогчийн орлогч/наргиа байв/, ахлах түшмэл, ямар юмны яасан дунд түшмэл,гэх мэтчилэн явж өгнө дөө тэгээд. <br />Такро болон микро хөгжлийн бодлого хэрэгжүүлэлтийн Ирландын хөгжлийн жишээ, тэдний төрийн бодлогыг тайлбарласан, латин америк – хятад зэргийг харьцуулсан сайхан түүхэн жишээнүүд, компаниуд яаж тэсч үлдэх вэ, яаж амжилтанд хүрэх вэ, ер нь хаачих гээд байна гэдэг талаар төсөөлөл өгөх гэж оролдоод номоо дуусгажээ. <br /><br />Мэдээж хэрэг хүн болгонд таалагддаг зүйл ховорхон байх. Надад сонирхолтой санагдсан зүйл танд тиймгүй санагдаж болох. Гэхдээ энэ номонд танд таалагдах зүйлс байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь таныг ямар ертөнц хүлээж байх талаар бодит үнэнд ойрхон байх болов уу /reasonable/ гэмээр төсөөлөл өгөх болно. <br /><br />За ингээд ухаантай зохиолчийн бичсэн номыг гайхалтай хэдэн монгол залуус орчуулсан байсныг уншаад товчлох гэж оролдсон нэгэн галзуу хүний өдрийн тэмдэглэл дуусч байна. Гэхдээ таны ном унших гэсэн сонирхлыг өчүүхэн ч гэсэн өдөөсөн болов уу гэж найднам. Өөрсдөө уншаад үзээрэй.turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-64979310567601231562010-01-23T02:19:00.004+08:002010-01-26T22:41:44.632+08:00Туркээс 20000 “залуу” хүсэх тухай туркуудийн сэтгэгдлүүдээсСаяхан манай улс Туркээс 20000 эрэгтэй хүн хүсэх тухай мэдээ гараад нилээн шуугиулав даа. Тэгээд тэр мэдээ гарсан вэбсайт дээр гарсан тайлбаруудаас өөрсдөдөө хамааралтай байж магадгүй гэсэн хэдэн сэтгэгдэл орчуулаад оруулах гэж зорилоо. Яг шууд үгчилж биш утгачилж оруулав. Марзаганасан хэд байхад, чухалчилж хүлээж авсан хэд ч байна. Зарим нь манайд нөхцөл ямар байгаа талаар судалгаа хийсэн байхад, гэнэн нь дэндсэн хүмүүс ч байх юм. <br /><br />Ер нь дүгнэхэд хэрвээ үнэхээр тийм хүсэлт манай зүгээс тавигдсан бол <br />- Ажилгүйчүүдээ явуулах хүсэлтэй хүн их байх юм. Хүнтэй суух нас нь болчихсон ажилгүй, мөнгөгүй залуучууд ихтэй л дээ. <br />- Үнэхээр эцэг өвгөдийн минь нутаг гэсэн сэтгэлээр хандаж сэтгэгдэл бичсэн хүмүүс ч бас байна. (Үгүйгсэх аргагүй л дээ, эртний түрэгийн балгас манай нутгаас олддог) <br />- Европын холбоонд авахгүй тамыг нь үзүүлж байгаад уурссандаа зүүн тийшээ нэгдье хэмээн улстөржсөн байрын сэтгэгдлүүд ч байна. <br />- Ийшээ ирж 6 хүнтэй суухын тулд эхнэрээсээ салах шаардлагатай юу гэж асуусан хүн ч байх юм хэхэ. <br />- Хүүхнүүдээс зарим нь харчуудыгаа доодохдоо ухаанаа алдсан зэргээр бичиж бухимдлаа жаахан гаргасан байх юм )) <br />За тэгээд уншицгааж соёрх. <br /><br />Ажил байгаа л юм бол яваг л дээ. Монголчууд өөрсдөө ч Түрэг угсааныхантай нэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энд ингэж ажилгүй зөнгөртөж байхаар бэлэн боломж гарч ирсэн дээр нь бариад авах хэрэгтэй шдээ. <br />İş olanağı varsa bence de gitsin işsizler. Moğollar Türk soyundan geldiklerini kabul ediyorlar zaten. Burada kalıp da isizlikten ahlanıp vahlanmaya gerek yok, hazır olanak varken değerlendirmek gerek.<br /><br />Тэгж л болдоггүй юм шүү. Эндээс 20 000 “юм”тай юмнууд очоод авааль эхнэрээ гэртээ хав дараад, уншиж бичигчдийн тоо 95%-аас 15% хүртэл унаж, газар доорх баялаг, банк, боомтууд нь худалдагдаж, хүнс нь генетикийг нь өөрчлөх хор болж, орчин нь амьдрах аргагүй болно шүү. <br />Аman sakin ha! gider buradan 20 bin yobaz arkadan kadinlar paketlenip eve kapatilir,okur yazar yьzdesi 95'ten 15'e düşer,tüm ülkenin tabii kaynaklari,bankalari,limanlari satilir,gidalari gdo ile dolar taşar ve çevreleri de zehirden geçilmez olur.<br /><br />Сайн хэрэг, би ч бас очлоо. <br />Hцццyyyttt !!! Abe bizde gidelim :)<br /><br />Монголчууд хагас Турк гэсэн үг. Төв азид байгуулсан төр улсуудын сууринд энэ хоёр үндэстэн бий. Түрэг Монгол гүрэн гэж бий, толгойд нь Чингис хаан бий, товчхондоо садан төрлийн харилцаа хэцүү цагт гэдэг биздээ (Зово цагт нөхрийн чанар танигдана) ... <br />moğollar yarı türk sayılırlar,zira ortaasya da kurulan devletlerin tabanında bu iki millet yatıyor,türk moğol imparatorluğ var,başında da cengiz han vardı,kısaca akrabalık zor günde lazım...<br /><br />Бичсэн тайлбаруудыг уншиж байна. Юун ч донтой юм билээ дээ. Чалхтай ч юм шиг бичицгээж гэнэ. <br />şu yorumlara bakıyorum da ne kadar çok abazan varmış.... marifetmiş gibi bir de yazıyorlar.<br /><br />Монголын төр авах гэж байгаа хүнд тавих шаардлага гэж нэг юм байгаа. Тийм болохоор битгий хамаагүй эрт догдолцгоо хонгоруудаа. <br />eminim moğol hükümetinin adaylarda aradığı bir çok kriterler vardır. O yüzden o kadar heveslenmeyin arkadaşlar.<br /><br />Энэ ажилгүйчүүд өөрсдөө хүсээд Монгол руу азаа үзвэл үзэг л дээ. Тэд ч ажилтай ч болж, Туркийн ажилгүйдэл ч бага ч гэсэн багасна биз. <br />Aslinda iyi olabilir kendi istekleri olmasi sarti ile issizlerden mogalistana gitmek isteyen vatandaslarimiz sansini deneyebilir,hem onlarin bir isi olur hem Tьrkiyenin issizligi bir nebzede olsa azalmis olur.<br /><br />Найзуудаа би бол эмэгтэй хүн, энэ мэдээг сонсоод их баярлалаа. Гэрлээд 2 жил болж байна. Хайрт нөрийн маань ээж аав нь бүтэн өвөл манайд байдаг. Хэрвээ нөхөр маань дахиад 5 эхнэр авах юм бол манай хадмууд манайд магадгүй бүтэн өвлийн турш биш 15 хонодог болж магадгүй юм. <br />arkadaşlar ben bir bayanım ama valla bu habere çok sevindim...2 yıllık evliyim.sevgili eşimin anne ve babası bütün kışı bizde geçiriyor.Eşimin benden başka 5 eşi daha olursa yani kaynanamların benden başka 5 gelini daha olursa bizde bütün kış değilde 15 gün falan kalabilirler.<br /><br />Хээлтүүлэг гэх үү юу гэх вэ үүнийг чинь одоо? Гэхдээ ч ажилгүйчүүдийнхээ тоог бодвол ч очоод бас дажгүй амьдарчихаар бол яагаад болохгүй гэж ... Яаахавдээ 20000 хүний ажлын байр гэж ойлгоё л доо. Инээдтэй юм, гэхдээ аягүй л бол 10 сая хүн гараа кармаалаад, доош харчихсан энэ тухай бодож байгаа даа. <br />Уani damizlik diyelim biz buna...ama ьlkemdeki issiz sayisini dьsьnьrsek rahat bir yasam standarti verceklerse neden olmasin...20000 kisiye is olanagi gibi birsey...komik belki ama bence en az 10 milyon elini cebine atip dьsьnьyordur...<br /><br />Цүнхээ баглачихлаа, Монгол гардаг хэрэг ээ.<br />Ben bavulumu topladım Moğolistan'a gidiyorum.<br /><br />Европ, Америкт гарах гээд байдаг тэдгээр хүмүүст боломж гараад ирж байгаан биш үү, больж үз тэр европ мэвроп, угаасаа бид нарыг хүсэхгүй байгаа биздээ. Харж байгаа биздээ нөгөө талд бүр хүүхнүүдээ хүртэл санал болгож байна шдээ. Туркуудийн дуртай хамгийн сайхан зүйл биздээ. <br />hani avrupada amerikada firsat arana kadar bakin ayagimiza gelmis bьyьk bir firsat birakin su avrupa hayranligini artik adamlar aleni bir sekilde istemiyorlar aralarinda dцnьn artik yьzьnьzь gьnese her sey daha gьzel daha dogal bak adamlar kadin bile sunuyorlar tьrklerin sevdigi en gьzel sey.<br /><br />Үнэхээр үнэн бол Монголын төр энэ асуудалд нилээн болгоомжтой хандаасай. Сонгогдож байгаа хүмүүсийн сайтар шалгагдсан байх нь зүйтэй. Тэгэхгүй бол хэдэн жилийн дараа эд нарыг хаанаас олоод гаргаад ирэв ээ гэж халаглах вий дээ. <br />Aslı varsa,Moğol hükümeti bu konuda çok titiz davranmalı derim ben.Tercih edileceklerin çok çok iyi araştırılıp seçilmesi lazım.Yoksa bir kaç sene sonra bunları nereden başımıza sardık diye feryat ederler.(Kıbrıs örneği ortada)<br /><br />Бид нар ганц байгаагаа аргалж чадахгүй байхад юун зургаа манатай. <br />biz biriyle başa çıkamıyoruz kardeşimm, 6 sını napalım..<br /><br />Монголчууд вэбсайт хийчихвэл зүгээр байна даа. Төрийн нэр хутгаад байхаар том эд баймааргүй л юм. Лал гээд манайхныг мэдрээгүй барууныхан, тэгвэл одоо дорнод тийш зүглэе л дээ. Туркуудын үнэ цэнийг Монголчууд мэдэж байгаан байна. Тэдний гаргасан энэ оновчтой шийдвэрт нь мэхийн ёслохоос өөр яахав. <br />moğol yetkililer acilen bir internet sitesi yapsın.bu iş hükümetler arası olacak kadar büyük bir olay değil:)Batı müslüman dedi kıymetimizi bilmedi hiç olmadı doğuda şansımızı deneyelim.türklerin kıymetini moğollar iyi biliyor demekki:)moğolların isabetli kararına şapka çıkarılır yani.<br /><br />Судалж үзлээ л дээ эрэгтэй эмэгтэйчүүдийн тоо нь бараг адилхан юм байна. Тэгээд ч 4% нь л лалын шашинтай. Оросууд соёлын хувьд баллаад хаячихсан юм байна шдээ. Уул уурхайгаар л явбал юу юм гэхээс бусдаар бол нэг их аваад байхааргүй юм. <br />Inceledim. hatun-erkek nufusu ayni gibi, nufusun sadece 4% i musluman olarak tanimliyor kendini. Ruslar elemanlari iyice gocurtmus kulturel olarak. Yani belli maclar icin uygun degil ama madencilik amacli gidilebilinir.<br /><br />Европ явсан Туркууд ихэнх нь л, ажилгүйчүүдийн тэтгэмж авах нь авч үлдсэн хэд нь ялих шалихгүй юм хийж байна шүү дээ. (Сайн ажиллаж байгаад нь хэлэх юм алга л даа) Энд ажиллаж байгаа хэд нь угаасаа хаачвал л гэж. Тэр хийх ажилгүй гиюүрч сууж байгаа юмнууд явбал явна л биз, хоолны саваар л дутав гэнэ дээ. Очоод тэгээд юу ч олдоо билээ дээ. <br />Türk erkekleri Avrupa'ya da gitmişti. Şimdi büyük bölümü ya yatıp işsizlik parası alıyor, ya da abuk subuk işlerle uğraşıyor. (Doğru düzgün çalışanlara lafım yok.) Türkiye'de işi gücü olan da zaten gitmiyor hiç bir yere. Kahvelerde miskin miskin oturanlar giderse gider. Onlarda ne iş tutar bilemem<br /><br />Архины хэрэглээний тухайд гэвэл, 1 сард өдрийн дундаж хэм -25 гэж байна шүү дээ, шөнө -35-45 тэгэхээр чинь мэдээж хэрэг ууна шүү дээ, архи бол зүгээр л энгийн хэрэглээ. <br />alkol tuketimine gelince, Mogolistan'da ocak ayinda gunduzleri hava sicakligi ortalama -25'ler civarinda, geceleri ise -35 . -45 araliginda ve tabi ki insanlar iciyolar; ozellikle votka!! burada icki bir aliskanlik.<br /><br />Залуучуудаа яагаад иймэрхүү мэдээ гарах болгонд яагаад хүүхнүүдээ доромжилж байдаг юм бэ. Хүн яаж өөрөө өөрсдийгөө ингэж доромжилж чаддаг байнаа. Ичээч та нар. Турк л биш бол аль газрын хүүхнүүд нь биднээс дээр юм уу хайшаа юм, ойлгохгүй байна. <br />baylar neden herzaman bu tarz haberler yayinlandiği zaman türk bayanlarina hakaret ediyorsunuz ? gerçekten söyledikleriniz ayip ,buraniz böyle şuraniz şöyle insan kendi irkina nasil böyle hakaretler yağdirabilir türk kadini dişinda bütün kadinlar üstünmü yani gerçekten anlayamiyorum ve üzülüyorum ..<br /><br />Монгол ахан дүүс минь биднээс л хол бай. Угаасаа жинхэнэ турк мөн биш маань хүртэл эргэлзээтэй болчихсон. Ард түмэн нь гадныхныг шүтдэг болчихсон та нарыг ч бас бусниулчихна. Биднээс хол байсан нь өлзийтэй. Цэврээрээ үлдэцгээ<br />Aman Moğol kardeşlerimm aman bize bulaşmayın...<br />Değiştik, bozulduk dejenere olduk. Artık Türklüğümüzü bile tartışır, Türklüğümüzü bile konuşamaz olduk. Aman bize bulaşmayın.Halkımız yabancı hayranı. Bu halk özenti. Sizi de bozarız alimaallah. İyisi mi bizden uzak durun. Saf ve temiz kalın.<br /><br />Туркэдээс виз нэх, дээрээс нь 20000 Турк нэх. Тэнэгтдэг гэжийшд. <br />Hem Türkiye'ye vize uygula, hem de 20 bin Türk iste. Saçmalığa bak<br /><br />Туркууд тийшээ явна гэдэг нь хүүхдүүдэд нь Туркийн цус бий болно, Монгол улс дахин айх зүйлгүй улс болно. 20 жилийн дараа Монголчууд Оросоос биш, оросууд монголчуудаас айх болно .<br />tьrklerin oraya gitmesi demek bundan sonraki evlatlarında türk kanı olacağı anlamına gelir ve bu moğolistanın artık korkusuz bir devlet olacağı anlamına gelir yani bundan 20 yıl sonra moğalistan ruslardan değil ruslar moğolistandan korkmaya başlar...<br /><br />Сүүлийн үед сонссон хамгийн сайхан мэдээ байлаа. <br />SON ZAMANLARDA DUYDUĞUM EN İYİ HABER..<br /><br />Хятадтай хил залгаа улс, хятадууд автуусандаа багтахгүй, автуусан дээрээ зорчиж байгаа гээд байгаа биздээ, тэд нараас авахад яадгийн, тэр улсад ч тустай. Тэгээд ч Хятадын эдийн засаг сайн, бүгдээрээ адилхан онигор нүдтэй гэж байгаа. Дэлхий сүйрэх гээд байгаа юмуу даа одоо, энэ эрчүүд нь багасаад. <br />ya madem çin onların komşusu. adamlar otobüse sığmıyo, ternin tepesinde yolculuk yapıyo. onları çeksinler kendi taraflarına. hem ülkeyi rahatlatırlar. çin in ekonomisi de iyi. hepsi de çekik gözlü. dünyanın sonu geliyo mu ne. erkekler azalıyo bakın.<br /><br />Тийшээ явахын тулд хаашаа хандах вэ<br />oraya gitmek için nereye başvurmak gerekiyor acaba <br /><br />Илмаз гуай эхнэрээсээ салах шаардлагатай ву гэж асууж байх юм. Минийхээр бол хэрэггүй байхаа, нэмээд 6 авч болохын биш үү. Тэгээд гэрт чинь байгаа нэгтэй нийлээд 7. Одоо тэгээд төлөвлөгөөгөө гаргаад Туркийнхээ хүчийг олон улсын тавцанд харуулж дээ. <br />Yılmaz bey,hanımdan boşanmak mı lazım diye soruyor.Bence boşanmaya gerek yok, 6 kadına kadar müsaadesi var.Bir de evde var etti mi size 7.Artık bundan sonra programınızı siz yapın ve Türk'ün gücünü uluslararası platformda gösterin.<br /><br />Чингис хаан гэдэг нэртэй нөхөр бичиж. (Дашрамд хэлэхэд Монгол хаадын нэртэй Турк хүн маш их байдаг. Та Чингис зэрэг нэрийг тэнд бол их сонсох байх шүү.)<br />Бусниулж авмжаагүй ганц тэр л үлдчихсэн байсан юмсанж. Санаа зоволтгүй одоохон очлоо. <br /> Cengiz Han (Tüm Yorumları)<br />21.01.2010 14:05:03<br />Batirmadigimiz bir orasi kalmisti...Merak etmeyin geliyoruz-<br /><br />Миний өнгөрсөн жил хагацах ёстой болсон найз охин маань монгол байсан юм. Харилцаа маань одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Соёлын хувьд бидэнтэй их төстэй, тиймээс явах улсуудад очсон хойно нь нэг их асуудал гарахгүй байх. Миний мэдэхээр Туркээс 2 дахин том газар нутагтай гэхдээ 3 хан сая хүн амьдардаг. <br />Benim Gecen yil Ayrimak zorunda kaldigim kiz Arkadasim mogalistan liydi hala Arkadasligimiz devam ediyor kьltьr olarak bize cok yakin lar ve gidecek arkadaslarin cok zorluk cekecek lerini sanmiyorum . bildigim kadariyla Tьrkiye nin iki kati bьyьk ve sadece ьc milyon insan yasi yor.<br /><br />Манай харчуудад хүүхэн л гээд хэлчихвэл Монгол битгий хэл Уганда, Мозамбик хүртэл явна шүү. <br />bizim erkeklere kadin dersen mogolistana degil ugandaya,mozambige bile giderler..<br /><br />Турк эрчүүдийн ухаан санаа нь зөвхөн доодохдоо. Тэндэх ганц асуудал нь хүн амын тоо багасах биш, тэнд эрчүүдийн хийх хэрэгтэй хүнд ажлууд байгаа. Зүгээр очиж дээшээ харж хэвтээд эхнэрийн мөнгө (Манайд хүүхдийн мөнгө гэж байдаг шиг Туркэд эхнэрүүдэд нь бас төрөөс тэтгэмж олгодог юм шиг байна. Тэнд байхдаа сонсож байгаагүй л юм байна.) авдаг газар биш. Хөөрхий Монголчууд Турк эрчүүд ямар гэдгийг мэдэхгүй л дээ. <br />Turk erkeklerinin akillari yine uckurlarinda o ulkede tek sorun nufusun azalmasi degil ureme degil o ulkede erkeklerin yapmasi gereken agir isler var calismaya gidilecek o ulkeye yan gelip yatip kadin parasi yemeye degil.Mogollar sanirim Turk erkeklerini pek tanimiyorlar yazik onlara.<br /><br />Байж болно л доо, гэхдээ явахаасаа өмнө анхааралтай хандах нь зүйтэй шүү. Монгол хүүхнүүд нь таалагдах болов уу? Монголд очих иргэдэд маань хүн шиг амьдрах хангалттай цалин олдох уу? Хэл адилгүй, шашин шүтлэг адилгүй улсад таатай байж чадах уу? Эхлээд эднийг бодох хэрэгтэй. <br />Olabilir. Fakat giden erkekler tedbirli olsun, iyi düşünsün. Acaba Moğol kadınlarını beğenecekler mi? Moğolistan giden vatandaşlarımıza insanca yaşamaya yetecek miktarda maaşlı bir iş verecek mi? Hem dili hem de dini yabancı bir memlekette vatandaşlarımız rahat edebilecek mi? Önce bunlar düşünülsün.<br /><br />300 000 ажилгүй багш байна энэ улсад. Тархины нүүдэл (ухаантай хүмүүс нь улсаа орхиж гарах) хийлгэж болохгүй гэцгээх. Тэгээд “тархи” нь байлаа гээд ашиглаж байгаа нь хаана байна. Байсан бол өдийд ажилтай л байж байхгүй юу. Хамгийн эхэнд намайг авбал таарна. Энэ улсад тэгсэн тэгээгүй боловсролтой гээд дээрдэж байгаа юм алга. <br />300 bin işsiz öğretmen var beyin göçü olmaz diyorsunuz ama bu ülkede de beyine ihtiyaз yok olsa bizi alırlardı ..ilk beni alsınlar bu ülkede okumuşa değer verilmiyor zaten<br /><br />Эрэгтэй эмэгтэйчүүдийнх нь хүйсийн харьцаа бараг л тэнцүү юм байна шдээ. <br />Moğolistan'da kadın erkek nüfusları neredeyse birbirine eşittir.<br /><br />CIA-ийн мэдээгээр бол хүйсийн харьцаа 1/1 гэж байх юм. Насны хувьд ч гэсэн тэнцвэртэй гэж байна шүү дээ. <br />Cia web sitesindeki bilgileri göre ülkedeki kadın ve erkek nüfusun oranı 1/1 dir. Bu oran orta yaş aralığında da aynıdır.<br /><br />Яг надад тохирох газар байна даа. Үзүүр хязгааргүй нов ногоон тал, бэлчиж буй адуу, хамгийн гол нь гэрлэхэд тохиромжтой нөхцөл, эхнэрийн солнголт гээд л. Одоохон очлоо. <br />Tam bana göre bir yermiş.. Çok sevdiğim,uçsuz bucaksiz, yeşil ovalar, ve bu ovalarda otlanan,atlar, dahada önemlisi,evlenebilmek için,uygun zemin ve birçok alternatif,gelin adaylari.... Hemen gidiyorum:)<br /><br />Итгэлтэй сонсогдохгүй л байна . Интэрнэтэд байгаа баталгаат эх сурвалжаас үзвэл хүйсийн харьцаа яг тэнцүү. Дундаж наслалт 25, Туркийн газар нутгаас 2 дахин том нутагтай хирнээ, газар тариалан эрхлэх боломжтой талбай газар нутгинх нь дөнгөж 8/1000. <br />Pek inanılır bir oran değil. Internette kolayca erişilebilen güvenilir kaynaklara göre moğolistan da kadın-erkek sayısı iyi kötü eşit, nüfus ortalaması 25. ayrıca türkiye'nin yaklaşık iki katı büyüklüğe sahip olmasına rağmen ekilebilir alan sadece ьlkenin binde sekizi kadar.<br /><br /> Энэн шуугиантай холбогдуулаад БНТУ-ын Гадаад хэргийн яамнаас дараах албан ёсны тайлбарыг (албан бус орчуулга) өгсөн байна. <br />"Some news regarding Mongolia and with no relation with reality appeared in media on 21st Jan 2010. Our solid ties with ally and sister country Mongolia were born and developed centuries ago when we used to live at the same geographic region. Turkey pays special attention to its relations based on bilateral respect and equivalency and puts efforts in developping those relations further. We believe that those non-realistic news should not be allowed to damage our exceptionally solid relations and such news should not be recognized." Something like that :))<br /><br />Тэнд байгаа манай (ялангуяа эмэгтэй) оюутнуудад хандах хандлага нь их хэцүү байдал хүргэсэн тул манай оюутнууд тэр нийтлэлийг бичсэн хүний эсрэг Хүний эрхийн шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна. Энэ тухай шинээр мэдээлэл ирвэл дараагийн бичлэгт оруулах болно.<br /><br />Туркуудыг мэдэхийн хувьд товч дүгнэхэд зарим нэг залуучууд нь ер нь жаахан хүүхэмсэг ичгүүр сонжуур бага талдаа улсууд байдаг. Гэхдээ, сэтгэлээсээ хүнтэй их ойр дотно үерхэж нөхөрлөж чаддаг, Монголд, монголчуудад элэгтэй тусархаг зочломтгой ард түмэн байдаг билээ. Уг гарал, удам угсаа, сайтай шашиндаа үнэнч улсууд нь харин их сайн хүмүүс байдаг бөгөөд миний хэд хэдэн сайн найз нар, гэр бүлийнхэн нь их зочломтгой тусархаг хүмүүс байсан ба намайг сурч байх явцад их тусалж байсан билээ. Тиймээс энэ сэтгэгдэл, зэргээс тэдгээр хүмүүсийг үнэлж бас болохгүй байх шүү. Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжирч нэг чадахгүй байгаа ч гэсэн боловсролын салбарт манай улсыг хамгийн их дэмжиж байгаа улс билээ. Манай оюутнуудад олгодог тэтгэлгийнхээ тоогоор худлаа санаагүй бол Турк нэгт байгаа байх шүү.<br /><br /> http://www.hurriyet.com.tr/ekonomi/13540806.aspturuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-80889790642203046002010-01-23T02:16:00.003+08:002010-01-26T13:55:32.866+08:00"Монгол Улс хөмхий зуусаар байна" Зуухгүй гээд ч яах билээБаабар ах иш татаад тэрнийг нь би бас иш татаад, ямартай ч урд хөрш маань төрийн бодлогын хүрээнд манайхныг яаж харж байгааг нь мэдэх нь зүйтэй юм болов уу гэж бодоод орууллаа. Нухацтай сэдэв шүү !<br /><br />Хятадын Жэнминь Жибао сониноос олон улсын мэдээллийн “Глобал таймс” хэмээх дагуул сонин гаргадаг. Тэгэхээр “Глобал таймс”-ын үзэл санаа бол Жэнминь Жибаогийн шууд тусгал гэж ойлгож болох юм. Харин Жэнминь Жибао маань өөрөө Бүх Хятадын Коммунис намын хэвлэл. Манайхаар бол “Үнэн” сонин гэсэн үг л дээ. Нэмж хэлэхэд Хятадын Коммунист нам бол өмнөд хөршийн маань төр, засаг нь юм. Тэгэхээр уг “намын сонин” бол үндсэндээ Хятадын “төрийн төв хэвлэл” юм.<br /><br />Одоо буцаагаад гүйлгэвэл, “Хятадын Коммунист намын төрийн төв хэвлэл Жэнминь Жибао сонины дагуул хэвлэл болох “Глобал таймс” доорх нийтлэл хэвлэгджээ” хэмээн уншиж, ухан ойлгож болохоор байна. Нэмж хэлэхэд, тус улсын төрийн хэвлэлийн хариуцлагатай редактор хүн бол манайхны ярьдгаар “аймаар амьтан” байгаа нь гарцаагүй. Урьд манай улс социалист системийнх байхад “Үнэн” сонины хариуцлагатай редактор гэдэг хүн чинь Намын төв хорооны гишүүн, үзэл суртлын хэлтсийн зонхилох этгээд байдаг байлаа шүү дээ, бүрхан зүг. Хятадад тийм л байгаа.<br /><br />Коммунист Хятадад хувь хүн өөрийн байр суурь, бодол санааг намынхаа сонинд чөлөөтэй илэрхийлэх тухай ямар ч ойлголт байхгүй. Ийм түүхийг бид туулаад гарсан болохоор сайн мэдэж байна. Намын томоохон зүтгэлтэн эрхэлдэг сониндоо, албан ёсоор илэрхийлсэн доорх нийтлэлд дурдагдсан өсөрхөл, заналхийллийн шинжтэй үгс зөвхөн Дун Жин хэмээгчийн “хувийн бодол” биш нь бодоожоор тодорхой.<br /><br />Хариуцлагатай редактор Дун Жины нийтлэлийг орчуулагч Э.Эрдэнэсувдын хөрвүүлснээр толилуулахдаа хоёр ч материал дагалдуулан орууллаа. Эхнийх нь мөн л Жэнминь Жибаогийн “Глобал таймс”-т редактор Лү Чан Ин, сэтгүүлч Хү Жиа нарын бичсэн манай улсын тухай сурвалжлага. Үүнийг уншиж байхад, хариуцлагатай редактор Дун Жин нийтлэлээ, магадгүй, эдгээр хүмүүсийн сурвалжлагад түшиглэсэн байж болзошгүй гэсэн сэтгэгдэл төрж байгаа юм.<br /><br />Дараагийнх нь Солонгосын “Төвийн өдрийн сонин”-д хэвлэгдсэн Хятадын талаарх баримт. “Глобал таймс”-ын нийтлэл, сурвалжлагад илэрхийлэгдсэн байр суурийг энэ баримттай тулгаж уншвал доорх бүх бичлэгүүдийн учир начир бага зэрэг ойлгогдох байх. Мэдээж, эцэст нь ямар дүгнэлт хийхээ уншигч та өөрөө мэд. Урд газрын “урт улаан луу” уурсан уухилж, утаа галаар тургивал “унтаж байгаа” Монгол яах бол...?<br /><br />Өмнөд хөршөө ойлгоход туслахуйц доорх материалуудыг хөрвүүлэн бидний хүртээл болгож буй орчуулагч Э.Эрдэнэсувдад талархал илэрхийлье.<br /><br />Хүндэтгэсэн: www.baabar.mn<br /><br /><br /> <br /><br />”МОНГОЛ УЛС ХӨМХИЙ ЗУУСААР БАЙНА”<br /><br /><br /> <br /><br /> <br /><br />Хятадын Глобал таймс сонин,<br /><br />Хариуцлагатай редактор Дун Жин<br /><br />2009 оны 11-р сарын 2.<br /><br /> <br /><br />Хятадын хөгжил хөрш зэргэлдээ улс орнуудад нэгэнтээ олон талын сайн үр дүн авч ирснийг эдгээр улс орнуудын ард иргэд өөрсдийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйгаасаа илэрхий мэдэрч, хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хүчтэй хөрөнгөтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хүлээн зөвшөөрч буйг үгүйсгэхгүй хүнгүй биз.<br /><br />Гэвч Хятадын хөгжлөөс зүгээр хүртэж суухын хажуугаар Хятадыг хааж боох, хянах сонирхолтой зарим улс байх юм. Ийм хандлага дэвэрч, газар авах нь Хятадад ч тэдэнд ч ашиггүй гэдгийг мэдмээрсэн.<br /><br />Саяхан хятадын хилээс ердөө 200 километрийн зайд орших “Дэлхийд нөөцөөрөө хамгийн томд тооцогдох алт зэсийн ашиглагдаагүй орд газар” Монголын Оюутолгойн төслийн тендер зарлагдсан бөгөөд Хятадын “Aluminum” корпораци энэхүү төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч “Бид хятадад яс махны дургүй улс, хятадын иргэдийг монголд тийм амар оруулахгүй” гэж Монгол улсын дээд албан тушаалтанууд нийтэд нээлттэй зарласан тухай Австралийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн билээ. Монголын дээд тушаалтан, сайд дарга нарын энэ мэдэгдэл Хятад хүний сэтгэл рүү хүйтэн ус цацсан хэрэг боллоо.<br /><br />6 жилийн өмнө, Хятад Монгол хоёр улс сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа гээчийг байгуулснаа зарлаж байсан билээ. Түүнээс хойш нилээд хэдэн жил өнгөрөөд байгаа ч зарим монгол хүн Хятадыг хардах сэрдэх үзлээ тавихгүйгээр ч үл барам хятадын хөрөнгө Монголд их хэмжээгээр орчих вий хэмээн эмзэглэн айж, “Гуравдагч хөрш” хайж байгаагаараа түрий барин Хятадыг хавчиж байна.<br /><br />Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээлэхэд, цагтаа Монголын эдийн засгийн гуравны нэг хувийг нуруундаа дангаар үүрч байсан энэ ордын нийт зэсийн баяжмалын 90% -ээс илүү хувийг Хятад л импортолж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хятад компани монголын талтай томоохон уул уурхайн төслийн гэрээ байгуулаагүй байгаа юм.<br /><br />Монголчуудын хятадыг хавчих үзлийг түүхийн шалтгаантай нь холбон ойлгож болно. Гэвч энэ үзэл дээрээ өөрийн зоргоор хувийн тоглолт хийж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг алхам алхмаар ухрааж, бүр тодруулбал Хятадын хөрөнгө оруулалтыг хаах “Өндөр хэрэм” босгож болохгүй мэт. Энэ байдал удаан үргэлжлэх аваас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хамгийн чухал үндэс болсон харилцан итгэлцэл мөхөж унтрах нь дамжиггүй.<br /><br />“Харилцан ашигтай” гэдэг нь нэг тал нөгөөгөө дандаа царайчлах биш харин хамтдаа хөгжих гэсэн утгыг илэрхийлж буй. Хятад улс Монгол зэрэг хөгжил удаан хөрш зэргэлдээ улс орнуудад илүү их боломж туслалцаа үзүүлье гэж бодож байгаагийн хариуд Монгол ч хятадын эрх ашгийг бодох ёстой.<br /><br />Шударга харилцаа, хамтын ажиллагааг нураасан аливаа үйлдэл, үйл ажиллагаа бүхэн хятадын ард түмний сэтгэлийг шархлуулах болно. Хятад улс 10 жил дарааллан Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш байсан нь Хятад монголоор дутаж, Монголыг царайчилсандаа тэр юм гэж монголчууд хоосон мөрөөдөж, цээжээ дэлдэх хэрэггүй.<br /><br />Хятад Монголын худалдааны нийт бараа эргэлт Монголын гадаад худалдааны эргэлтийн талаас илүү хувийг эзэлж байхад энэ нь Хятадын хувьд бол гадаад худалдааны эргэлтийн ердөө 0.05 хувийг эзэлдэг юм.<br /><br />Уул уурхай, орд газар ашиглах тал дээр Монгол улс хэнтэй ч, ямар ч улстай хамтарч болно. Гэвч бодит байдал дээр монголын уул уурхайн бүтээгдэхүүний цорын ганц зорилтот зах зээл нь Хятад шүү дээ. Түүгээр ч зогсохгүй, зам, техник хэрэгсэл, машин технологи, цаашлаад хоол хүнс, хувцас хунар гээд бүхий л хэрэгцээгээ Хятадаас авч хангадаг. Орд газар ашиглана л гэнэ, Хятадыг хар ажилдаа зарчихаад бас Хятадаас хөнгөхөн шиг байж байгаад их мөнгө олно гэх. Хэн ч хувьцаа эзэмшиж болно л гэнэ, гагцхүү Хятад компани л байж болохгүй гэх. Энэ хөх тэнгэрийн дор үүн шиг наймааны ёс гэж сонссон уу? Та минь ээ.<br /><br />Хятад Монголын худалдааны өсөлт монголын эдийн засгийн хөгжилд сайн нөлөө үзүүлсээр байгаа. Хятад улс хөрш зэргэлдээ бусад улс орнуудтайгаа ч “Харилцан ашигтай” гэсэн зарчмын дор эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Хэрэв Монгол улсын “Тэнцвэртэй байлгах бодлого” гээч нь Хятадын хөрөнгө оруулагчдыг цаашид хаалганы гадна үлдээсээр байх аваас Хятадад хохиролтой байх нь мэдээж. Харамсалтай нь Монголд бүр ч хохиролтой байх вий.<br /><br />Энэ бол энгийн нэг ёс. Хэрэв чи Хятадыг боож, Хятадын оролцоог хаагаад байх юм бол Хятадын хөгжлөөс хүртэх сайн сайхан зүйл чинь ч мөн л танагдаад ирэх болно. Хятадын компаниуд үргэлж “Тэнцвэртэй стратег”-ийн чинь золиос байх боломжгүй. Нэг л өдөр Хятадын компаниудын идэвхитэй оролцоо үгүй болж, Хятад гэх худалдан авагч чинь нүүр буруулах юм бол хичнээн их орд газартай байлаа гээд түүнийгээ хэнд зарна гэж?<br /><br />Хятад улс нийт 21 хөрш оронтой. Тэдгээр улс орны төмөр, хөнгөн цагаан, зэс, никель, вольфрама, хар тугалга зэргийн чухал ордууд өдгөө нөөцөөрөө дэлхийн нийт нөөц баялагийн гуравны нэгтэй тэнцэж байна. Хятадын хөгжилд эдгээр улс орнуудын нөөц баялаг зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг Хятад улс огтхон ч нууж хаахгүй. Хэзээ нэгэн өдөр Хятадын чадал тэнхээ улам их хүчирхэг болох ч гэлээ бид Баруунтай адил бусад улс орныг хүчилж, хамтын гэрээ байгуулахыг огт шахаж тулгахгүй.<br /><br />Хятад улс Монгол улс зэрэг хөрш зэргэлдээ бүх улс орнуудтай харилцан итгэлцэлээ бататган хөгжүүлэх замаар харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно. Хятадын хөгжил хурдан байж гэмээнэ бусад хөрш улс орны ч хөгжил хурдан байх болно. Тэдний олох ашиг ч их, биднийх ч их байх нь дамжиггүй. Чухамдаа Хятадын хөгжлөөс ашиг олох гэж хүсч байгаа хийгээд Хятадтай “Харилцан ашигтай” хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр эрмэлзэн байгаа улс бүхэн энэ ёсыг ойлгох ёстой.<br /><br /><br />Орчуулсан: Э.Эрдэнэсувд<br /><br /> <br /><br /> “МОНГОЛЧУУД ХЯТАДАД ТИЙМ Ч ТААТАЙ ХАНДДАГГҮЙ”<br /><br />Хятадын Глобал Таймс сонин<br /><br />2009 оны 10 дугаар сарын 27<br /><br />7 дугаар тал<br /><br />Редактор Лү Чан Ин<br /><br />Сэтгүүлч Хү Жиа<br /><br /> <br /><br />Эдийн засгийн өсөлт хурдацтай байгаа ч ард түмний ойлголцол тааруу байсаар байна.<br /><br /><br />Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар болох Энхтайваны өргөн чөлөөгөөр алхаж байхдаа Орос үсгээс бүтсэн шинэ монгол үсгээр энд тэндгүй бичсэн эрээн мяраан хаягууд, гудамжны буланд байх Хятад загварын хуучин барилга зэрэг нь Хятад Орос хоёр том гүрний хооронд орших энэ улсыг бэлхэнээ тодорхойлоод өгөх шиг санагдлаа. Мөнхүү энэ бол Монгол улсын гадаад харилцааны олон талт бодлогын бас нэгэн илрэл болж буй мэт.<br /><br /><br />Монгол улс 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Энэ нь хэмжээгээрээ Оросын газар нутгийн 1/10 д хүрэхгүй. Хүн ам нь 2.7 сая. Энэ нь Хятадын хүн амын 0.2 хон хувьтай тэнцэнэ гэсэн үг. Газар нутгийн онцгой байршлаар хоёр том гүрний завсар хавчигдсан энэ улс хөрш орнуудаасаа сэрэмжилж болгоомжлох нь гарцаагүй юм. Ялангуяа Хятад улсаас, хэдийгээр хоёр орны эдийн засгийн харилцаа улам бүр өргөжин тэлж, хятад хүмүүс монголд байх гадаад иргэдийн дийлэнх хувийг эзэлж байгаа гэх боловч хоёр орны ард түмний харилцаа, ойлголцол эдийн засгийн хөгжлийн хурдыг гүйцэх нь битгий хэл дөхөж очихгүй байна. Тиймдээ ч хятадаас сэрэмжлэх, хятад хүнийг сэрдэх үзэл монголын хаанаас ч үнэртэж болохоор. Энэ нь хэдийгээр түүхийн шалтгаантай гэх боловч, монголд ажиллаж амьдрах хятад хүмүүсийн гаргаж байгаа зохисгүй авиртай илүүтэй холбоотой юм. Мөн энд улс төрийн хийгээд олон улсын орчин нөхцөл байдалзэргийн нөлөөлөл ч мэдээж бий. Зарим монгол хүн хятадын төрийн далбаан дээр 5 таван хошууг ийнхүү тайлбарлах юм. "Нэг том таван хошуу нь Хятад улсыг төлөөлөх ба, үлдсэн дөрөв нь Хонг Гонг, Макао, Тайвань болон Монголыг төлөөлж байгаа гэнэ. Хятад Тайванийг хэзээ нэг өдөр буцааж авна. харин түүний дараа хараагаа Монголруу чиглүүлэнэ. " Тэдний энэ тайлбараас Монголчууд Хятадад хандах хандлага тийм ч сайнгүй гэдгийг мэдэж болохоор байна.<br /><br /> <br /><br /> Хятад Монголын худалдааны эргэлт сүүлийн 18 жилд 82 дахин өссөн.<br /><br />Шөнө дунд, Бээжингээс Улаанбаатар орох Олон улсын суудлын галт тэрэг Эрээн хотоос хөдөллөө. 10 хэдэн минутын дараа Монголын Замын-Үүд боомт хотод ирлээ. Эрээн хот бол Хятад Монголын хил дээрх байнгын ажиллагаатай хамгийн том боомт бөгөөд автозам, төмөр замтай цорын ганц боомт хот юм. Их говийн дундах Хятад Монголын хилээр Улаанбаатар руу явах галт тэрэг болон машинууд зэрэгцэлдэн умарыг чиглэн хөдөлнө. Монголын өмнө хойд тэнхлэг дагуух энэ төмөр зам бол тус улсдаа цорын ганц. Галт тэргэнд нааш цааш худалдаа хийх наймаачид ихэвчлэн суух бөгөөд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, гурил будаа, барилгын материал зэрэг ачаа барааг тээвэрлэх юм. Монголын хилээр орохдоо галт тэрэг дугуйгаа заавал монголын төмөр замд тохирсон өргөн дугуйгаар солино. Монголоос Хятадруу ирэх галт тэрэг эрдэс баялаг, мал аж ахуйн түүхий эд, бараа бүтээгдэхүүн зэрэг монголын бараа тээвэрлэдэг.<br /><br />Шөнийн Замын-Үүд боомтыг ажихад, Хятадын хойд нутгийн жирийн л жижиг зогсоол мэт ажээ. "Галт тэрэгний зогсоол бол Замын-Үүдийн хамгийн сайхан барилгатай газар. Өнгөрсөн зууны 80 аад онд, Замын-Үүд манай Эрээн хотоос илүү хөгжилтэй байсан. Гэвч одоо Эрээнээс хөгжлөөрөө бараг 40, 50 жилээр хоцорч яваа юм шиг болсон. " гэж Эрээн хотын нэгэн оршин суугч надад хэлсэн юм. Хэдийгээр Монгол улс гадаад шинэтгэлийн нээлттэй бодолго явуулаад 20 жил өнгөрч байгаа ч эндэхийн дэд бүтцийн хөгжил Хятадтай харьцуулахааргүй хоцорж яваа юм. Тэр битгий хэл нийслэл Улаанбаатар хотын өнөөгийн өнгө төрх эгээ л өнгөрсөн зууны 80, 90-ээд оны үеийн Хятадын хойд нутгийн хот шиг байх юм.<br /><br />"Монголчууд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, өмсөж зүүх гутал хувцас,барилгын материал гээд хэрэглээнийхээ 80 хувийг Эрээн боомтоор дамжуулан Хятадаас импортлодог. " гэж Эрээн хотын худалдааны газрын орлогч дарга Лю Жи Мин Глобал Таймсын сэтгүүлчдэд хэлсэн юм. 2008 онд, Хятад улс 10 дахь жилдээ Монголын хамгийн том худалдааны түнш орон болсон юм. 1990 онд, Хятад Монголын худалдааны эргэлтийн хэмжээ 33.6 сая доллор байсан бол 2008 онд энэ тоо 82 дахин өсч, 2.8 миллярд доллорт хүрсэн юм. Өнөөдөр Монгол улс экспортын нийт бараа бүтээгдэхүүнийхээ 60 -аас илүү хувийг Хятад руу гаргаж байна. Монголын импортын нийт бараа бүтээгдэхүүний 1/3 хувийг хятадын бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Хөрөнгө оруулалтын салбарт ч хятадын хөрөнгө оруулагчид дээгүүрт тооцогдож байгаа юм. 2008 онд давхардсан тоогоор 800 000 монгол иргэн бизнес хурал зөвөлгөөн, аялал жуучлал, амралт зугаалга, сургууль, эмчилгээнд хамрагдах зэрэг зорилгоор хятадад айлчилсан мэдээ байна. Одоогоор хятадын их дээд сургуулиудад 2300 монгол оюутан суралцаж байна. Хятад монголын эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж байгааг дагаад монгол улсад хятад хэл сурах сезон эхлээд байгаа бөгөөд, Улаанбаатар хотод 40 гаруй бага дунд сургууь хятад хэлний тусгай анги нээж, бүр амралтын өдрүүдэд ч хятад хэлний сургалтууд явуулж байна.<br /><br />Өнөөдөр Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн дийлэнх нь хятад иргэд хэдий ч монгол хүмүүс хятад хүмүүст тийм ч таатай хандахгүй байгаа нь нууц биш. Сэтгүүлч намайг Улаанбаатарт хөл тавиад удаагүй байхад тэндхийн цагаач иргэн : “гадуур явж байхад чинь хүмүүс чамайг харааж загнавал юу ч сонсоогүй мэт өнгөрөөрэй. Болж өгвөл хятадаар битгий яриарай. Ядаж л гудамжны архичид зүгээр явуулахгүй шүү” гэж аминчлан захисан юм. Монголд байх 7 хоногийн хугацаанд энэ айдастай аюултай мэдрэмж надаас огт салаагүй. Үнэндээ хятад хүн гудамжинд зүгээр явж байгаад монголчуудад ямар ч шалтгаангүй дээрэлхүүлж, доромжлуулах нь хэвийн үзэгдэл ажээ. Тиймдээ ч энд хятад иргэдтэй холбоотой хэргүүд жил бүр хэдэн арваараа гардаг гэнэ. Америкийн Таймс сэтгүүл 2009 оны 7 дугаар сарын дугаартаа Монголын “Шинэ Нацистууд” Хятад иргэдийг дарамталж байгаа тухай тусгай нийтлэл хэвлүүлж байсан. Зарим монгол хүн Хятад хүмүүсийг дайсан мэт үздэг нь монголд бол тийм ч шинэ сонин зүйл биш ээ. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Олон улсын судлалын хүрээлэнгийн орлогч дарга Шүрхүү энэ тухай хэлэхдээ: “Өнгөрсөн 200 жилийн турш, Монголчууд Манж Чин улсыг эзлэн түрэмгийлэгч хэмээн үзсээр ирсэн учир Хятадад өстэй ханддаг нь үүнтэй холбоотой.” гэлээ.<br /><br />Улаанбаатарын гудамжнаас “Хятад”-ын ул мөрийг хайх нь<br /><br /><br />Улаанбаатар хот бол гурван талаараа уулсаар хүрээлэгдсэн, үзэсгэлэнт Туул голоор урд энгэрээ чимсэн хот. Монголын нийт 2.7 сая хүн амын 1 сая гаруй нь энд сууршин амьдардаг. Улаанбаатарын гудамжаар салхилж явахдаа энэ хотоос Зөвлөлт Оросын хэв маяг өнгө төрх бага багаар сарнин холдож байгааг анзаарсан юм. Гудамжны энд тэнд өлгөөтэй байх хаяг самбар дээрх орос үсэг дээр сууриласан шинэ монгол бичиг болон хуучны орос загварын барилгаас өөр Зөвлөлт Оросын ул мөр гэхээр зүйл олж харсангүй. Харин нарийн сайн ажиглах юм бол энэ хотоос Хятадын гэхээр ул мөрийг олж болох юм. “Энхтайваны гүүр” Улаанбаатар хотын цорын ганц босоо шугаман гүүр. Үүнийг 1950 аад оны үед хятадын тусламжаар барьж байгуулсан юм. Мөн “Улсын Их Дэлгүүр”-ийн барилгыг ч Бээжин хотын Ван Фү Жин худалдааны гудамжны их дэлгүүрийн барилгын загварыг хуулбарлан байгуулсан. “Богд Хааны Ордон Музей” ордны хаалганаас авхуулаад доторх барилгууд нь бүгд хятад загварынх, бас хаалганы нүүрэн дээр хятадын уламжлалт зоос болон бумбаны зураг сийлээстэй байдаг.<br /><br />“Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, Социолизмыг бүтээн байгуулж байсан улсуудын хувьд, хоёр орны харилцаа аажмаар сайжирч, хятадын тусламж ч монгол улсад их хэмжээгээр орж ирж байсан. Тэр үеийн байдлыг бид “Монгол улс тухайн үедээ Зөвлөлт Орос, Хятад гэсэн хоёр ахтай байжээ ” гэж зүйрлэн ярьцгаадаг. Гэвч 1960 аад оны үед Зөвлөлт Орос болон Хятадын харилцаа муудаж, улмаар Монгол улс Зөвлөлттэй харилцаагаа зузаатгаснаар, Хятад дахь харилцаагаа муутгасан. Үүнийг дагаад хоёр орны ард түмний харилцаа ч царцаж эхэлсэн юм.” Монгол дахь Хятадын цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуан Жань энэ түүхэн цаг үеийг биеэрээ мэдэрсэн хүн юм. 1959 онд наймхан сартай байхдаа эцэг эхийн хамт Монголд цагаачлан ирж байсан Бай Шуан Жань хэдийнээ 50 жилийг энэ газар нутагт элээжээ. “Тэр үед монгол сургуулиуд хятад хүүхдийг авдаггүй байснаас бид багадаа зөвхөн цагаачдын сургуульд сурдаг байлаа. Гэтэл тухайн үеийн монголын засгийн газар хятад цагаачдын сургууль төгсөгчдөд бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодоггүй байсан. Ингээд их сургуульд орох ямар ч боломжгүй бид барилгын талбай дээр хар ажилчин болж, амьдрал ахуйгаа залгуулдаг байлаа. Хэдийгээр тэр үеийн монголд хятад цагаачдын амьдрал хүнд хэцүү байсан ч хятадтай харьцуулахад идэж уух, өмсөж зүүх дутдаггүй байсан. Бид бас элсэн чихэр, гурил будаа худалдан авч хятадад дахь хамаатан садан руугаа явуулж болдог байсан. Тиймээс байдал хүнд байсан ч олон хятад иргэн монголд ирж суурьших болсон юм. Монголд хятад иргэд хамгийн олондоо 10000 хүн байсан. Дараа нь 1983 онд Хятад иргэдийг хөөж, заримыг хөдөө сумд руу, заримыг хятад руу албадан буцаасан. Ингээд 1 жилийн дараа гэхэд ердөө 1700 хятад иргэд үлдсэн байсан. ” гэж Бай Шуан Жань сэтгүүлчид ярьсан юм.<br /><br /> <br /><br />1950 аад оны үеэр МУ-ын Засгийн газрын хүсэлтээр БНХАУ -аас техникийн ажиллах хүчин илгээж байжээ.<br /><br /><br />1990 оноос эхлэн монголыг чиглэх хятад иргэдийн цуваа дахин эхэлсэн ажээ. Монголд амьдардаг нэгэн хятад иргэн сэтгүүлчид ярихдаа: “Тэр үед Эрээнээс Улаанбаатар руу явах суудлын галт тэрэгний билет хамгийн хямддаа л 200-300 юань байсан. Бидний зарим нь 500 юань өвөртөлж гараад Улаанбаатар орж нэг тойрчихоод ирдэг байлаа. ” гэж дурссан юм. Хятад наймаачид үнэ хямдтай зүйл зүлийн эрээн мяраан бараа таваарыг Монгол руу гаргаж, тухайн үеийн зах хоршоодод амь нэмж байсан. Гэсэн хэдий ч чанар муутай хуурамч бараа их байсан гэдэг. “Зах зээлд шилжсний дараа олон хятад наймаачид хямд үнэтэй чанаргүй жижиг бараа зарж баяжиж байсан“ гэж хятад монголын хооронд олон жил наймаа хийсэн хятад иргэн ярилаа.<br /><br />Одоо хятадын том хотуудтай харьцуулбал монголын хүн амын дундаж орлого тийм их биш, амьдралын өртөг ч өндөр биш. Өргөн хэрэглээний хүсний бүтээгдэхүүнээс жимс, ногоо хамгийн үнэтэй бөгөөд импортын алим хил нь 6,7 юань орчим үнэтэй. Харин хонь үхрийн мах маш хямд, 100-200 юаньд нэг бүтэн хонины мах авч болно. “Монголд уурхайчдын сарын цалин 1000 юань орчим байдаг” гэж Монголд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн хятад бизнесмэн надад ярьсан бөгөөд энэ нь монголд цалингийн дундаж хэмжээ бололтой.<br /><br />Улаанбаатарт орлого багатай, амьдрал тааруу хүмүүс хотын захын дүүрэгт байх гэрийн хороололд амьдардаг. Тэд банзаар хашаа барьж, хашааныхаа аль нэг буланд гэрээ барин суудаг. Амьдралын түвшин дундаж гайгүй хэсэг нь хотын төвөөр орон сууцанд амьдардаг. Хятадын монгол дахь хөрөнгө оруулагчдын “Хятадын бизнес худалдааны нийгэмлэг”-ийн барилга, барилгын материалын салбарын дарга Чэнь Жиэн Хуа сэтгүүлчид ярихдаа: “Улаанбаатарын газар сайгүй барилгажилт явагдаж байна. Барилгын салбарт ажиллаж байгаа дийлэнх хөрөнгө оруулагчид Хятадын бизнес эрхлэгчид юм. Мөн барилгын ажилчдын дийлэнх нь хятадаас оруулж ирсэн ажиллах хүчнүүд.Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар гэхэд 30000 хятад ажилчид монголд барилга барихаар орж ирсэн байна.Гэхдээ монголын гадаадын ажиллах хүчинд тавих хязгаарлалт болон холбогдох хууль дүрэм маш хатуу чанга байдаг учир нэг хэсэг хятад ажилчид “Хар”-аар ажилладаг юм. ” гэлээ.<br /><br />Монгол улс эдийн засгийн аюулгүй байдалдаа санаа зовниж байна.<br /><br />Өнөөдөр хятадын бизнесменүүд монголд жижиг ахуйн бараа таваарын наймаас эхлээд барилга, уул уурхайн салбарт хүчээ сорьж байна. Хятадын бизнесменүүдийн үйл ажиллагаа газар авч, монгол дахь худалдааны харилцаа сайжрах тусам монголчуудын зовнил, сэрэмж улам бүр нэмэгдэн байна. Монголчууд өөрийн удам судар, цус генийн цэвэр байдлаа маш их анхаарч дээдэлдэг хүмүүс. Тиймээс монгол эмэгтэйчүүдийг харийн хүнтэй гэр бүл болоход маш их дургүйлхэхдэг. Гэтэл хятад залуучууд монголд очоод монгол эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлтэй болох, бүр гэр бүл болох нь цөөнгүй. Мэдээж зарим нь биеэ үнэлэгчтэй орооцолдох, эсвэл охидуудыг ивээн тэтгэх гэх мэтийн ёс бус үйлдэл ч зарим нь хийж байгаа байх. “Нэг монгол охин хятад залуутай хамт амьдарч байгаад түүнээсээ болоод үсээ хусуулсан гэнэ лээ” гэж нэг монгол хүн надад хэлсэн юм. Үнэндээ монголчуудын энэ хандлагыг ойлгох тийм хэцүү биш. 2.7 сая хүн амтай энэ улсын хувьд гададын цагаачид ихээр орж ирэх эсвэл олон монгол иргэн гадаад хүнтэй гэр бүл болох нь үндэсний аюулгүй байдал хийгээд цусны цэвэр байдалд сөрөг нөлөөлөх нь тодорхой. Намайг сурвалжлага хийгээд явж байхад нэгэн эмэгтэй надаас : “Танай хятад хүмүүсийн олонх нь монголыг хятадын нэг хэсэг гэж үзсэн хэвээрээ юү? ” гэж асуусан юм. Энэ тухай Д.Шүрхүү хэлэхдээ, “Монгол хятадын улс төрийн харилцаа яаж ч сайжирсан монголын ард түмний энэ сэрдэлт, зовнил тийм амархан арилахгүй” гэлээ.<br /><br />Зах зээлийн эдийн засгийн хөгжил, хятад монголын худалдааны харилцаа өдрөөс өдөрт сайжирч байгаа нь монголчуудын энэ зовнилыг эдийн засгийн аюулгүй байдал руугаа хандуулахад хүргэж байна. “Социолизмын он жилүүдэд Зөвлөлт Орос манай байгалийн баялагаас их цөлмөсөн. Чухамдаа одоо бол бүр олон орон манай улсад ашигт малтмалын хайгуул, ашиглалт хийж байна. Монголчууд энэ байдалд яаж хандах ёстой вэ? Мэдээж юуны түрүүнд өмнөх туршлагаасаа сургамж авч нэг талт биш олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой. ” гэж Д.Шүрхүү хэлсэн юм. Бүх талын харилцаа хамтын ажиллагаагаа зөвхөн хоёр хөршөөрөө хязгаарлахгүйн тулд монгол сүүлийн жилүүдэд “Гуравдагч хөрш” гэсэн үзэл гаргах болж, энэ үзлийн дор газар зүйн хил хязгаарыг давж, Америкийг “Гуравдагч хөрш”-өөр зарлаж, Япон, Солонгос, Канад болон Европын орнуудтай идэвхитэй нягт хамтран ажиллах болсон. Түүнээс гадна Монголын газарзүйн онцгой байршил нь ч олон улсын анхаарлыг эрхгүй татах болсон юм. Сүүлийн хэдэн жил Америк, Орос, Катар, Солонгос зэрэг олон улс орон Монголд цэргийн хамтарсан хээрийн сургалт зохион байгуулах болж, дэлхийн улсууд болон олон улсын байгууллагууд монголд эдийн засгийн тусламж дэмжлэг илүү ихээр үзүүлэх болсон.<br /><br />Хэдийгээр Монгол улс Америкийг “Гуравдагч хөрш”-өө хэмээн зарласан боловч ардын амьдрал дунд Америкийн гэхээр зүйл бараг байхгүй. Харин Япон, Солонгосын нөлөө Монголд илүү мэдэгдэхүйц мэтээ. Ажил эхлэх тарах оргил цагуудад Улаанбаатарын замуудаар түгжилдэх машинууд цөм л Япон юмуу Солонгосынх. Ер нь Япон бол Монголын хамгийн том хандивлагч улс юм. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний алдарт “Говь” үйлдвэрийг тэртээх 1970 аад оны үед Японы буцалтгүй тусламжаар барьсан түүхтэй. Өдгөө Япон улс Монгол улсад жил бүр буцалтгүй тусламж олгоод зогсохгүй, байгаль орчны олон арван төсөл хэрэгжүүлж байгаа юм. Япончууд гурил, будаа, өдөр тутмын хэрэглээний бараа зэрэг маш хүмүүнлэг тусламжийн бараа Монголд нийлүүлэх юм. Бас болоогүй, тусламжийн бараа болгоны дээр Япон Монголын найрамдал гэсэн шошготой. Монголын алдарт Сумоч Асашёрү Японд маш нэр хүндтэй нэгэн тул Японы Сумо монголд нэгэнтээ маш олон хүний талархлыг хүлээсэн спорт болж чадэээ. Түүнээс гадна олон арван мянган монгол залуу Солонгост ажилладаг бөгөөд жилд тэдний эх орон элгэн саданруугаа гуйвуулдаг мөнгөн дүн хэдийнээ хэдэн зуун сая доллороор хэмжигддэг юм. Тиймээс Монголчууд Солонгос улсад элэгтэй. Монголын ардын хувьсгалын дурсгалын цогцолбороос холгүйхэн том хэмжээтэы алтан бурхан сүндэрлэх бөгөөд түүнийг мөн Солонгосууд барьж өгсөн ажээ. <br /><br /> Монголын уул уурхай, орд газрын ашиглалтын дээр Хятад улс Баруунаас хоцорч байна.<br /><br />Хэдийгээр Монгол улс гадаад харилцааны олон талт бодлого хэрэгжүүлж байна гэх боловч эдийн засгийн жинхэнэ бодот хөгжлийг олохыг тулд Хятадтай хамтрах ёстой гэдгийг Монголчууд сайн мэднэ. Газар зүйн байршлаас шалтгаалан Монгол улс уул уурхайн эрдэс баялагаа нэг бол Орос руу эс бөгөөс Хятад руу л гаргах хоёр замтай. Орос өөрөө байгалийн эрдэс баялаг ихтэй, түүнийгээ гадаадад гаргах гарц ч олонтой учир Монголын байгалийн баялагийг ашиглах хэрэгцээ тийм их биш. Тиймээс Монголд ямар улсын ямар компани үйл ажиллагаа явуулж, олборлолт хийлээ ч эцсийн хэрэглэгч нь яахын аргагүй Хятад болж таарч байгаа юм.<br /><br />Монголын уул уурхайн олборлолт ашиглалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниуд тоогоор олон байгаа ч Орос, Канад, Австралийн компаниуд шиг нөлөө бүхий байж чадахгүй байна. “Монголд химийн ховор элемент болох Ураны баялагийн нөөц асар их. Одоогоор Ураны олборлолт, ашиглалтын лиценз Оросын компаниудын гарт байна. Хятад Монголын хилийн зурвасаас 80 километрт орших алт зэсийн орд Оюутолгой өдгөө ашиглагдаагүй байгаа дэлхийн цөөн том ордуудын нэгд тооцогдож байна. Энэ жилийн 10 дугаар сарын 6 нд Монголын засгийн газар Канадын Айвенхоу Майнз болон Австралийн Рио Тинго компаниудтай тохиролцоонд хүрч, олборлолтын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.” гэж монголд уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн хятад бизнесмен хэлээд тэрээр мөн цааш нь: “Монголын уул уурхайн салбар дөнгөж хөгжиж эхэлж байна. Бид оройтойгүй байгаа ч, бас олборлож байгаа маань бага байна. Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээ авахад, энэ орд цагтаа Монголын эдийн засгийн 1/3 –ийг дангаар үүрч явсан. Түүний нийт зэсийн хүдэрийн 90-ээс илүү хувь нь Хятад руу экспортлогдсон тоо байдаг. Хэдий ийм ч өнөөдрийг хүртэл нэг ч Хятад компани монголын талтай томоохон ордуудын ашиглалт дээр хамтын гэрээг хийгээгүй л байна. ” гэж ярьсан юм.<br /><br />Д.Шүрхүү хэлэхдээ, “Гадаадын компаниудын үйл ажиллагаа монголд нийгмийн олон сөрөг асуудлуудыг бий болгож байгаа. Тухайлбал, зарим компани орд ашиглах лиценз хуурамчаар үйлдэх, олборлолт хийсэн газраа байгалийн нөхөн сэргээлт хийлгүй, байгаль орчин сүйтгэх гэх мэт. Монголын уул уурхайн салбарын тухайд гэвэл дөнгөж л хөлд орох гээд мөлхөж буй хүүхэд мэт нялх байна. ”<br /><br />“Монголд дэвшилтэт технологи, шилдэг менежмент хэрэгтэй. Гэвч энэ тал дээр Хятад уул уурхайн компаниуд Барууныг гүйцэх болоогүй байна.”<br /><br /> Орчуулсан: Э.Эрдэнэсувд <br /><br />ХЯТАД УЛС ДЭЛХИЙН УРАНЫ БАЯЛАГТ ШУНАХЫН УЧИР<br /><br />한국Солонгосын “Төвийн өдрийн сонин”<br /><br />2009.11.10<br /><br />Хятадын бүх анхаарал дэлхийн ураны баялагт чиглэж байна. Хятад уул уурхай, эрдэс түүхий эдийн нөөцөө баталгаатай болгохын тулд хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа ч ураны баялагт онцгой их ач холбогдол өгөх болсон нь илт. Энэ нь хоёр шалтгаантай, нэгд цөмийн эрчим хүчний ашиглалтаа дээшлүүлэх, хоёрт цэргийн зориулалт бүхий цөмийн зэвсэгээ сайжруулах.<br /><br />Хятадын томоохон эрчим хүч үйлдвэрлэгч болох Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци(CGNPC)өнгөрсөн 9 дүгээр сард Австралийн Energy Metals компанийг худалдаж авахаар болсон. Мөн энэ корпораци Energy Metals-ын хувьцааны 40 хувийг эзэмшиж буй Jin da lee Resources –ыг бас худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Энэ бол Хятад улс дэлхийн гуравдах том уран үйлдвэрлэгч орон Австральд явуулж буй ураны тогтвортой стратег гээч нь юм.<br /><br />Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC) энэ оны эхэнд Монгол улсад уран олборлох лиценз бүхий Western Prospector корпорацид 28.7 сая доллорын хөрөнгө оруулалт хийж, уран олборлох эрхтэй болсон. Хятад улс 2007 оноос эхлэн дэлхийн уран үйлдвэрлэгч хамгийн том орон болох Канадад ч нилээд санаа тавьсан.<br /><br />Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC) -ийн холбогдох албан тушаалтан 11 сарын 9 –нд Хонг Конгийн “Өмнөд Хятадын өглөөний сонин”-д мэдээлэхдээ: “ Уран олборлолтын асуудал дээр Хонг Конг эсвэл Хятадын эх газрын хөрөнгө оруулагчдын чухам хэнтэй нь хамтран ажиллах вэ гэдэг талаар бид яг одоо ярилцаж байгаа” гэжээ. Дэлхийн цөмийн нийгэмлэг(WNA)-ийн мэдээлж байгаагаар, өнгөрсөн хэдэн жилд Хятад улс Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC)Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци(CGNPC)-уудаар дамжуулан Монгол, Африкийн Намиб, Нигер, Жордан, Казакстан, Узбекстан, Австрали, Канад гэсэн 8 улсад ураны орд газар ашиглах лиценз болон тодорхой тооны хувьцаа эзэмшихээр болсон байна. Тэдний эзэмшиж буй лиценз бүхий ураны орд газар 10 хол даваад байна гэж эх сурвалжууд мэдээлсээр байна.<br /><br />Хятад улс гадаад дахь ураны түүхий эдийн нөөцөө баталгаажуулах гэж ингэж чармайж байгаа нь энэ улсын дотоодын ураны чанар гаднынхыг гүйцэхгүйн дээр нөөц нь хүрэлцээгүйтэй холбоотой. Үнэн хэрэгтээ, хятадын ураны нөөц 2020 он гэхэд шавхагдан дуусна гэж хятадын цөмийн эрчим хүчний салбар нь тооцоолж байна. Тэдний дотоодын ураны чанар Канад, Австралийн үйлдвэрлэж байгаад яагааад ч хүрэхгүй. Өнгөрсөн жил Хятадын ураны үйлдвэрлэл 796 тоннд хүрч, үйлдвэрлэлийн энэ хэмжээгээрээ дэлхийд 10 -т орсон. Ураны нөөцөөрөө тэд мөн дэлхийд 14 –т ордог. Гэсэн хэдий ч тэдний эрчим хүч үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзэлхүүн маш бага. Ердөө 2.2 %. Хятад 2020 он гэхэд энэ тоог 7 дахин өсгөхөөр тооцоолон ажиллаж байна. Энэ жил гэхэд л 35 цөмийн цахилгаан станц барьж ашиглалтанд оруулсан.<br /><br />Хятадын засгийн газар бусад орны хардлагыг мэдэрсэн бололтой. Гадаадны улс орнуудын уран ашиглалт хөтөлбөрүүдэд оролцохдоо цэрэг хүчний зориулалтаар ашиглана гэж ганц үг ган хийхгүй байна. Тэд Австралийн засгийн газартай 2007 онд цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг хэлэлцээр(NSA)буюу энх тайваны зориулалтаар уран ашиглах хэлэлцээр байгуулсан. Тэд одоо яг бас Канад улстай ийм хэлэлцээр хийхээр хэлэлцэж байна. Хэдий ийм хэлэлцээр байгуулж байгаа ч олон улсын шинжээчид Хятадын ураны тогтвортой стратег нь маш нарийн тооцоолсон цэрэг зэвсэгт хүчний зорилготой хэмээн үзэцгээж байна. Канадын уран ашиглалтын CanAlaska корпорацийн гүйцэтгэх захирал Emil Fung : “Хятадын анхаарал бүх дэлхийн ураны баялагт чиглэж байгаа нь эдийн засгийн гол зорилготой гэх боловч цэрэг дайны зориулалттай цөмийн зэвсгээ сайжруулах маш нарийн зорилготой байж болохыг үгүйсгэхгүй ” гэж мэдэгдсэн.<br /><br />Орчуулсан:<br /><br />Э.Эрдэнэсувдturuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-58066352472424410982009-12-15T13:28:00.001+08:002009-12-15T15:32:03.672+08:00Хахууль байх ёстой юу.Би өнөөг хүртэл хээл хахууль огт байх ёсгүй гэж бодож байлаа л даа. Гэтэл саяхан манай нэг танил, Тайваньд метро барих төсөл дээр ажилладаг Ирландын мэргэжилтний ярьсан нь сонин санагдаад... Түүний ажиллаж байсан компаний Тайваньд байгаа ажил нь үндсэндээ зогсолтонд орсон, тийм байдал нь таалагдахгүй байгаа тул манай хүн ажлаасаа гарсан тухай ярьлаа. <br />Юу болсон бэ гэвэл, захиалагч Тайваний засгийн газар, гүйцэтгэгч Японы компани хоёрын хоёр жилийн өмнө байгуулсан гэрээнээс болсон гэнэ. Гэрээг байгуулах үеийн өртөг нь өнөөгийнх шиг өндөр байсангүй, гэрээн дээр хүлээн зөвшөөрсөн үнээр гүйцэтгэл хийх ямар ч боломжгүй. Японы компаний удирдлага дээгүүр “яриад” болгочих гээд байдаг. Хахуулийн эсрэг хэт хатуу дүрэм журам байр суурьтай болохоор тэр “дээрээс” нь хэн ч үүнтэй холбогдохын хүсэхгүй байгаа юмуу даа. Тэгээд хийснээсээ урамшуулал (бонус) авч цалинждаг компаний мэргэжилтэнгүүд нь хүлээж дийлэлгүй дараа дараагийнхаа төсөл саналыг бодож байгаа юм байна. Манай хүний яриад байгаагаар бол хэрвээ хахуулиас ингэтлээ их айдаггүй улсад бол дунд шатанд нь шийд гаргачихсан өдийд бараг хэрэгжүүлээд дуусчихсан байх бололцоотой юм билээ л дээ. Дунд шатныхан нь дээрээс тушаал, шийдвэр хүлээнэ, хахуулиар аргалах гэж оролдсон ч араа бодоод авдаггүй юм байхаа. Тэгээд болголоо гэж бодоход Япон дарга нар нь зөвшөөрөхгүй юм байх. Ингээд л хэн хэн нь л “хохироод” байдаг сурагтай. Засгийн газар нь эцсийг бүтээгдэхүүнээ ч авсан юм байхгүй, хэдэн зөвлөх мэргэжилтэн хөлслөөд авчихсан тэдний цалин хангамж, зөвлөгөө зэрэгт баахан мөнгө гарздаад л, төрийн албан хаагчид нь ч гэсэн гүйцэтгэл байхгүй асуудалтай зууралдаж цагаа гарздах ч төсвөөс цалинжаад л, нөгөө талд компани, ажилчдадаа хэдий бонус өгөхгүй байгаа ч гэсэн ажилчдын цалин, хангамж, байрны түрээс бас бус урсгал зардалд шатаад л. Эхнээсээ яг учрыг нь мэддэг, гарддаг инженерүүд нь ажлаа хаясан зэрэг нөхцөл байдалтай байгаа гэлээ. Энэ мэт асуудлыг хараад байхад хахууль хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ ядаж төрийн албан хаагчид нь хахуулиас айдаг болох хүртэл манай улсад энэ тухай цухалзуулах гэсний хэрэггүй л болов уу. Ямар ч байсан “наанатай цаанатай” гэдгийн бас нэг жишээ юм болов уу.turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-81031423341742251612009-11-28T16:26:00.002+08:002009-11-28T16:28:22.405+08:00Яагаад биотехнологийн үйлдвэрлэл гэж?Adimmune компаний захирал Chi Steve Chan хэмээх нэгэн эрхмийн лекцнээс ойлгож авснаа сийрүүлэх гэж оролдлоо. Биотехнологичдод болон хөгжлийн бодлого судлаач хэрэгжүүлэгчдэд арай нялзтай байх юм болов уу гэж горьдох юм, гэхдээ бусад хүмүүст ч гэсэн сонирхолтой байна байх гэж найднам. <br />Тайваний засгийн газраас одоогоос есөн жилийн өмнө (баталгаагүй) тэргүүлэх зургаан чиглэл гэдэгт биотехнологийн салбарыг оруулан хөрөнгө хаяж эхэлжээ. Эхний хэдэн жилд 100 гаруй тэрбум Тайвань доллараас их хэмжээний хөрөнгө хаясан боловч бүтээгдэхүүн эдийн засгийн хувьд олигтой үр дүнд хүрсэнгүй. Нэг талаас хөрөнгө хаяад л байдаг нөгөө талаас ач холбогдол нь тодорхойгүй эсвэл үнэхээр бүтээлч, үр дүн гарах магадлалтай хүмүүстээ очихгүй байснаас үүдэлтэй юм гэнэ.(Гэхдээ миний ойлголтоор бол энэ зуур дэд бүтэц нь сайжирсан нь тодорхой, science park бараадсан биотехнологийн лабаратори, хүний нөөц нь боловсорч байсан байж таараа) Тодорхой хугацааны дараа технологийн их сургуулиудын болон бусад төсөл, судалгаагаа хийгээд эхэлчихсэн, тодорхой шатанд оччихсон эрдэмтэд аж ахуйн нэгжийг санхүүжүүлж эхэлснээр үр дүн нь өөрчлөгдөж эхэлжээ. Хэрвээ есөн жилийн дотор л Тайваний энэ салбарын хөгжил, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нилээд өндөр түвшинд хүрснийг бодоход манайх бас одооноос бодож эхлэхэд илүүдэхгүй юм болов уу, хэдий их хөрөнгө шаардлагатай ч. Ялангуяа, хүн болгонд ганц уул уурхайгаар бүтэхгүй, боловсруулах үйлдвэр гэж байгаа өнөө үед. Тэгээд ч дэлхий нийт технологийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч ярьж судалж, хөрөнгө оруулж байгаа өнөө үед энэ тухай бодохоос өөр аргагүй гэж би хувьдаа бодож байна. <br /> Adimmune гэх компани нь анх энгийн ханиадны эмийн үйлдвэрлэлээр эхэлсэн бөгөөд Тайвань болон Японы хэсэгхэн зах зээлд зориулж ханиадны вакцины үйлдвэрлэл явуулдаг болжээ. Ингээд явж байтал дэлхийд SARS гэгч айхтар юм гараад иржээ. Энд тэнд хэд хэдэн хүн чад хийгээд тахлын аюултай гэдэг нь мэдэгдээд энгийн эрүүл мэндийн тохиолдлын асуудлаас халиад улсуудын аюулгүй байдлыг хөндөөд эхэлмэгц Тайвань ч бусад хөгжилтэй улсуудаас вакцин худалдаж авах санал тавьж. Мэдээж хэрэг үйлдвэрлэл хангалтгүй, дотоодын зах зээлээ вакцинжуулаагүй тэр үед бусад улсууд юун Тайванийг бодох манатай байсан биз. Жаахан боломжгүй талдаа хариулт өгч. Засгийн газар нь энэ үед харин өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй юм гэдэг дээр санал нэгдэж жижигхэн ч гэсэн энэ компанийг дэмжих санал гаргаад, санхүүжүүлж өгчээ. Нэгэнт их мөнгө хариуцуулж өгсөн тул чадалтай удирдлага авчирч одоо энэ лекц уншиж байгаа эрүүл мэндийн яамны сайд асан, эмийн үйлдвэрлэл, биотехнологийн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай, олонд танигдсан Chi Steve Chan гэх энэ хүнийг захирлаар нь томилжээ. Тухайн үед иргэд нийт, хэвлэл мэдээлэл зэргээр энэ компанийг басамжилсан ёжилсон уур амьсгал их байсан хэдий ч SARS–ын эсрэг чанартай сайн вакцин үйлдвэрлээд амыг нь тагласан байна. Өнөөдөр бол H1N1-ий вакцин дээр ажиллаж байгаа юм байна. Янз нь үйлдвэрлэчихсэн гэхдээ дотоодын хэрэгцээг хангаж арай дуусаагүй байгаа юм шиг байна. <br />Мань хүн хэлэхдээ Тайваний биотехнологийн эриний алтан үе нь бол 10 жилийн өмнө байсан. Одоо бол тиймгүй ч (Тайвань баян байсан, хамгийн шилдэг хүн нь байсан, хамгийн гол нь өрсөлдөгчгүй байсан, Хятад, Сингапур бэлэн байгаагүй, Япон бол өрсөлдөгч байх боломжтой хэдий ч боломжоо Тайвань шиг сайн ашиглаж чадаагүй. Одоо бол Хятад, Сингапур, Япон энэ салбарын ач холбогдлыг ойлгоод эхэллээ. Хөрөнгө оруулагчдад 10 жилийн өмнө Тайвань энэ салбартаа цорын ганц шахуу хөрөнгө оруулалт татахуйц улс байсан бол өнөөдөр ийм байдал өөрчдөгдсөн) бидэнд хүний нөөц болон технологи байна. Тиймээс бид одоо ч гэсэн хүчтэй энэ байдлаа хадгалсаар байх болно хэмээн лекцээ дуусгалаа. <br />Үүнтэй холбогдуулаад өөрийн биеээр мэдэрсэн нэгэн зүйлээр жишээ аван тайлбарлах гэж оролдлоо. Манай нэг найз аавдаа Bristol-Myers Squibb-д үйлдвэрлэгдсэн нэгэн зүрхний эм аваад өгөөч гэж надаас асуусан юм. Учир нь АНУ-д үнэтэй байна гээд. Би аваад явуулсныхаа дараа Тайваньд дотоодод нь үйлдвэрлэсэн ийм төрлийн эм байгааг олж мэдсэн юм, бүр хямд. Үнийн хувьд гэвэл сар хэрэглэх багц эмийг АНУ-д 180 ам доллараар, яг ижил эмийг Тайваньд 50 ам доллараар, ижил төрлийн найрлагатай дотоодод үйлдвэрлэсэн эмийг 35 ам доллараар авч болж байлаа. Үнийн ялгааг та бүхэн харж байгаа бизээ. Үүнээс үндэслээд миний бодол гэвэл ядаж тодорхой хэмжээнд дотоодын хэрэгцээ шаардлагаа хангадаг эмийн үйлдвэрлэл, биотехнологийн үйлдвэрлэлд анхаарах нь зүйтэй юм болов уу. Ядаж л өөрсдийн хэмжээнд судалгаа хийдэг, тодорхой хэмжээгээр үйлдвэрлэдэг болох хэрэгтэй ч юм шиг. Энд тэндхийн өндөр үнэтэй эм авах гэж оролдож байхаар. Үнэндээ бол манай улсаас гарч байгаа мөнгөн урсгалын нилээдгүй хувийг эрүл мэндийн шалтгаантай холбож тайлбарлахад буруудахгүй болов уу. Миний мэдэхийн л санхүүгийн боломжтой маш олон хүн Монголын эмнэлэг, эрүүл мэндийн системийн найдвартай ажиллагаанд итгэдэггүй дандаа гадагшаа гарч эмчлүүлж байдаг шүү дээ. Экс ерөнхий сайд мориноос унаад Солонгос явж, экс ерөнхийлөгчийн хадам ээжийн бие нь тавгүйтэхэд Бээжин явдагаас эхлээд л. Хэрвээ уул уурхайтай холбоотойгоор нэгэнт л нилээдгүй мөнгөн урсгал орж ирэх нь тодорхой болсон юм бол эрүүл мэнд, эмийн/биотехнологийн салбарыг дэмжихэд буруудахгүй л юм болов уу гэж мунхаг би бодох юм.turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6370868573521099923.post-27378246062300678672009-11-24T16:53:00.001+08:002009-11-24T16:56:37.509+08:00Мөнгө тойроод аар шаарханОйрдоо дандаа л энд тэндхийн мэдээ энэ тэрхэн авч бичиж байснаас толгойгоо ажиллууллаагүй, өөрөөр хэлбэл өөрөө бодож сэтгэлгүй удсан байна. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хирнээ мөнгө гэж чухам юу болох яагаад чухал зэргийн ач холбогдлыг одоо хирнээ гүйцэд ойлгож ухаараагүйюм шиг байгаа юм. Бодоод л байгаа хирнээ, судлаад л байгаа хирнээ л нэг л биш. Тэгээд энэ талаараа жаахан эргэцүүлж бодлоо. Дээр 1 ийм дуу хит болоод байсан л даа. <br />Халаас хоосон ч надад эрх чөлөө байна<br />Хамгийн гол нь би залуу байна <br />Хайрлаж бас дуралмаар байна <br />Амьдрал өөрөө саак юм дөө гэдэг ч билүү юу ч гэдэг билээ дээ. Дэлхийн ихэнхи орнуудад тийм утга агуулгатай дуу лав ховорхон байх болов уу. Ихэнх улсад бол утгыг нь ойлгосон бол коммунист дуу байна гээд гадуурхагдах байсан биз. <br />Манайд яагаад хит болсныг нь мэдэхгүй ч уран бүтээл талаасаа, хөгжмийн найруулга талаасаа сайн бүтээл болсон тул үгийг нь онцын их анзаараагүй байх гэж найдъя. <br />Ямартаа ч “Монголын залуусыг” залуу бас эрх чөлөөтэй “байлгаж” байгаа нь сайн хэрэг, коммунист эсвэл фашист нийгэмд байвал ямар олиг байх вэ. Хайрлаж дурлалгүй л яахав залуу насны салшгүй хэсэг нь юм. Амьдрал ч сайхан ч бай саар ч бай амьдрахгүй гээд ч бас яахав. Саак гэх мэт үгээр амьдралыг өнгөтэй талаас нь харж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ мөнгөгүй байна гэдэг нь надад таалагдахгүй байгаа юм. Ер нь халаасандаа ч тэр, банкандаа ч тэр, хувьцаа эзэмшээд ч тэр мөнгөтэй байх нь дээр л дээ. <br />Залуу насанд мөнгөтэй хүн тийм ч элбэггүй байдаг байх л даа, ялангуяа манай улсад. Ямартаа л оюутнуудын онигоо гэж хичнээн юм байдаг билээ дээ. Гэхдээ ядаж мөнгөтэй байх эрмэлзэлтэй л байлгамаар байгаа юм даа. Эрмэлзэл гэдэгт мөнгөө зарах ухааныг бас давхар илэрхийлж байгаа шүү. Ямар нэгэн байдлаар мөнгө олж (ажиллаж, аав ээжээсээ авч ...) байгаа бол энэ дуун дээр гардаг шиг шоудаад ч юмуу халаасандаа мөнгөгүй болтол үрчихмээргүй л байгаа юм. “Баруунд” 15,16-тайгаас нь эхлээд биеийг нь даалгуулаад ажил хийлгүүлээд, санхүүгий нь өөрөөр нь бариулаад сургачихдаг. Тэд нар нь 20 гарсан л бол одоо ээж ааваас юм харалтгүй гэдгээ ухаараад өөрсдөө аргаа олох гээд зүтгэдэг. Тайваньд ч гэсэн оюутнууд нь өөрсдөө хадгаламжтай тэрнийгээ зарцуулж байдаг юм байна. “Энэ 3 сар шоудахгүй, юм нэмж авахгүй. Ирэх улирал солилцоогоор гадагшаа явна. Дүнгээ сайжруулж аав ээжээс коко үнэлгээ авна.” гэх мэт. Санхүүгийн боломж, боловсрол, ажлын байр зэрэг нь ч бас манайхыг бодох нь арай хөгжчихсөн л дөө. Гэхдээ л сэтгэхүй нь ингэж өөрчлөгдөж байж мөнгөтэй болох, түүнийгээ хадгалах, үржүүлэх, зарцуулах тухай бодож эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хэдийгээр энэ луйварддаг иддэг энэ тэр гэх хүмүүсийг “үзэн ядаад” байгаа ч эд нарын мөнгөтэй болох хүсэл эрмэлзлийг нь бол буруутгахгүй шүү. Хөрөнгөтэй болох бодолгүйгээр санхүүг ойлгодог болох эсвэл мөнгө удирдах чадвар суухгүй байлгүй. Тэгээд ч эхний хэд нь ичихгүй иднэ , дараагийн үе нь жигшинэ /байг гэхэд хүн амьтнаас нууж хааж иддэг болно/, түүнтэй зэрэгцээд нийгэм дэхь хяналтын тогтолцоо, хууль зүйн орчин нь бас боловсронгуй болно. Энэ мэтээр л хөгждөг байхдаа. Монголчууд маань нэгийг бодолцоосой ...<br /><br />Мөнгө хир чухал вэ?<br /><br />Манай нэг багш хэлэхдээ хүн аз жаргалтай амьдрахад дөрвөн зүйл хэрэгтэй гэнэ. Мөнгө, эрүүл мэнд, цаг хугацаа, тэгээд эд нарыг хооронд нь уялдуулах ухаан. Ер нь анхдагч бол ухаан л байх л даа. Учир нь ухаан байхад, тэгээд учиргүй гэв гэнэт өвчин зовлон ороод ирэхгүй л бол, яг амьдарч эхлэх цаг нь эхлэх үесдээ үхчихгүй л бол ухаантай (энэ дунд тэгээд зальтай, овсгоотой, луйварчин, азтай, гүйлгээ ухаантай гэх мэт хэд хэдэн зүйл орох л байх л даа. Учир нь манай анхдагч бизнессменууд болон одоогийн зарим баячууд маань ингэж иймэрхүү арга замаар хөлжсөн, хөлжиж байгаа биздээ) хүмүүс яаж ийж байгаад л босоод ирдэг. Мөнгөтэй байхад эрүүл мэндийн тодорхой хэсгийг бас аргалчихна. Сайн хоол хүнс идээд хэрэглэчихнэ, аргагүйтлээ гэхэд өөр газрын ядуу “амьтны” эрхтнийг худалдаад авчихна (энд тэндхийн баячууд ингэж хүний эрхтнийг авдаг нь тийм ч нууц биш, тэгээд ч эрэлт байна, нийлүүлэлт нь ч байна, ийм төрлийн бизнессийг хуульчлаад өгчихсөн улсууд ч байдаг байлгүй бодвол)<br />Айл гэр, хайр дурлал, мэдлэг боловсрол, үр хүүхэд гээд л манай ангийнхан тэрүүхэндээ л маргалдлаа. Үнэн л дээ эд нар байх л хэрэгтэй. Мөнгө бүгдийг нь авч чадахгүй ч байж магад, гэхдээ мөнгөгүй бол эднийг ч бас авахад амаргүй, бараг арга ч үгүй гэхэд болно. Энгийн жишээ, мөнгөгүй бол үгүйдээ л ач, зээ нар чинь эргэж тойрох нь бага. Мөнгөтэй бол ядаж л бэлэг горидоод ирэх юм л даа. Инээдтэй сонсогдож байгаа ч энэ үнэн. Хэрвээ хүүхэд хүртэл зөнгөөрөө мөнгө мэдрээд байгаа юм бол нас биенд хүрчихсэн хүнд мөнгө бол бүр л чухал байнаа даа. Чи/та мөнгөгүй, найз охин чинь царайлаг бас боловсролтой, тэгээд түүний найз нар жаахан сэхүүн. Тэр сэхүүн найз нарых нь цаана мөнгөтэй бас магадгүй боловсролтой харчууд, харц чулуудаад л. Нэг л ирээдүйгүй сонсогдоод байгаа биз дээ. Бүүр суучихсан байсан ч ялгаагүй шүү дээ. Хошин шог байдаг биздээ. Амбийгийн эхнэр: Тэр Бооёог хар, эхнэрийг нь хар, архи уудаг ч гэсэн эхнэртээ даашинз аваад өгчихсөн байна. Гэтэл чи өөрийгөө хар, намайг хар, 10 жилийн өмнө авч өгсөн малгай чинь ... гээд талийдаг биз дээ. Нэг л өдөр өөр хүн дагаад алга болохыг үгүйсгэхгүй. Ялангуяа манай улс шиг эмэгтэйчүүд нь “эрхийнхээ төлөө тэмцээд” эрчүүдтэйгээ ана мана үзэлцдэг улсад. <br />Аз жаргалтай амьдрахын тулд, тэр амьдралаа баталгаажуулахын тулд, нийгэмд үнэлэгдэх байр суурьтай байхын тулд <br />Эндээс гаргаж байгаа миний гаргалгаа, <br />1. Чадахынхаа хирээр ЭРҮҮЛ байцгаая, <br />2. ЦАГАА ЗӨВ зарцуулцгаая.<br />3. МӨНГӨТЭЙ болцгооё<br />4. УХААНТАЙ амьдарцгаая.turuuhttp://www.blogger.com/profile/03587371812036103014noreply@blogger.com0