January 28, 2010

U.Ganzorig "Мөрийтэй тоглоом" - Bi ch bas iim bolov uu gej aidag baisan yum

Шар толгойтой болгон ухаантай, Монгол бол тэнэг юм биз дээ.
Хэдхэн сарын өмнө би эдийн засгийн дугуй ширээний уулзалтанд оролцов. Энд олон улсын мундагуудын Монгол дахь суурин төлөөлөгч нар байлцлаа. Монголын эдийн засгийн талаар Монголын эдийн засагч нарт (including me) лекцэдсэний эцэст ашгүй асуулт хариултын үедээ орлоо.
Би асууя гэж бодож байсан зүйлээ асуулаа.
Бидний нөхдүүд 2005 оноос эхлэн Монгол улсын зэсийн олборлолтыг олон улсын зах зээл дээрх ханшийн эрсдлээс хамгаалах алхам хийлгэх гэж элдэв арга хэрэглэсэн билээ. Бид "дундаас" нь мөнгө унагах гээгүй юм шүү. Бид зүгээр л сангийн яам эсвэл эрдэнэт үйлдвэр өөрсдөө үүнийг хийгээсэй л гэж элдэв судлагааны бүтээл сараачиж ийш тийш нь шидсэн хэрэг. Энэ тал дээр нөгөө мундаг зөвлөхүүд таг чиг байдагт би их гайхдаг байсан юм. Угтаа бидний зөвлөсний дагуу 2008 оны 2 сард зэсийн бүтээгдэхүүнээ эрсдлээс хамгаалах хэлцэл хийсэн бол 10 сая долларын зардал гаргаад 200 гаруй сая доллар алдахаас сэргийлж чадах байлаа шүү дээ. Тэгсэн бол бид нар 2009 онд хичнээн км зам, эмнэлэгийн тоног төхөөрөмж, багш нарын цалин you name it хийх байлаа.
За тэгээд асууваа.

-Яагаад та нар олон улсад Монголоос бусад бүх хүн хэрэглэдэг эрсдлээс хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэ гэж манай засгийн газарт зөвлөдөггүй юм бэ?

Тэгсэн нэг байгууллагын суурин төлөөлөгч нь би хариулахаа болъё гээд нөгөө байгууллагын төлөөлөл ахлах эдийн засагчид микрофон шилжүүлэв.

- Эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол аюултай. Хамаагүй хэрэглэж болохгүй.
-- Уучлаарай, та баримттай ярих хэрэгтэй. Зүгээр л аюултай гэж та хэлсэнээр аюултай болчихдоггүй. Ашигтай хэрэглэж байгаа маш олон жишээг би таньд хэлж чадна.
Бид хэрэв 2008 онд хэрэглэсэн бол 10хан сая долларын зардлаар 200 сая доллар хэмнэж чадах байсан шүү дээ.
- Ард түмний мөнгөөр мөрийтэй тоглож болохгүй.
-- Та даатгалын бизнесийн суурь зарчмыг үгүйсгэж байна уу? Энэ эрсдлээс хамгаалах хэрэгслүүд бол угтаа даатгалын бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр та машинаа даатгуулж байгаа хүн бол мөрийтэй тоглож байгаа хүнтэй адилхан гэж хэлэх гээд байна уу.
- Уучлаарай, асуулт хариулт дууслаа, баяртай...

Ингээд л босоод гараад явцгаалаа даа. Хамгийн аймшигтай нь эдийн засгийн суурь мэдлэггүй, ярьж байгаа зүйлээ ойлгодоггүй зарим хүмүүс үндэстэн дамнасан, олон улсын онцгой статустай байгууллагыг төлөөлж манай засгийн газарт зөвлөгөө өгөөд явж байгаад учир байна. Сайн зөвлөхүүд байнаа. Мэдлэгтэй, мундаг, Монголчуудад тусалчихая гэсэн сэтгэлтэй зөвлөхүүд байна. Тэдний хажуугаар саар нөхдүүд маш их байгааг бид анхаарч байх хэрэгтэй юм даа.

The world is flat

Thomas L. Freedman-ий The world is flat хэмээх ном монгол хэлнээ орчуулагдаж гарчээ. Уншлаа их ч олон зүйл бодогдуулах ном болсон байна. Жаахан хожуу уншсан нь тиймэрхүү боловч магадгүй уншаагүй байгаа хүмүүст сэтгэгдэл төрүүлэх болов уу гэж үзсэн тул бодлоо хуваалцахаар шийдлээ.

Хамгийн гол нь ирээдүйд таныг болон танай хүүхдүүдийг ер нь ямар орчин хүлээж байна вэ гэдэг талаар нилээн ойлголт өгөх ном болсон байна гэж дүгнэлээ. Бичсэн бүх зүйлс нь баримтан дээр тулгуурласан бөгөөд өөрийн мэдэж, мэдэрч байгаа багахан туршлага дээр үндэслээд хэлэхэд нилээдгүй үнэн зүйл бичсэн болж таараад байна. Үүнээс өөрийнхөө чухалчлан авч үзсэн хэсгүүдийг нэгтгээд оруулах гэж оролдлоо. Ер нь энэ номыг аваад уншихыг зөвлөж байна.

Дэлхий хавтгайраад байна гэнэ. Хүмүүсийг, тэр бүү хэл алдарт Пүлитцэрийн шагналыг гурван удаа хүртсэн Томас Фридманыг “унтаж” байх хооронд шүү.
Хавтгайрал гэдгийг ер нь юу вэ гэдэг талаар хоёр жишээ өгөх гэж оролдьё.
1. АНУ-н маш олон дунд болон жижиг эмнэлгүүдэд радиологчид САТ зургаа Энэтхэг, Австрали руу аутсорсинг байдлаар явуулан онош тогтоолгож байгаа. Давуу тал нь гэвэл АНУ-д шөнө болж байхад Энэтхэг, Австралид өдөр болж байна. Эмч шөнө нь амраад өглөө нь ажил дээрээ ирэхэд зурагны онош нь гарсан хүлээж байна. Энэтхэг эмч карри, будаанаас салахгүйгээр Энэтхэгт өндөр цалингаар ажиллачихна. Америк эмч харьцангуй бага зардлаар ажилаа хийлгэчихнэ. Өвчтөн хүлээж цаг алдах шаардлагагүй. Хэн хэн нь л ашигтай ажиллаж байна.
2. Асуулт: Леново компани хаана төв оффисоо байгуулах вэ?
Хариулт: Глобал бизнессийн байгууллагын хувьд, Леново нь дэлхий даяар байрласан ажилчид ба хөрөнгө бүхий газарзүйн хувьд тархсан байдалтай байх болно. Сонсоход хатуу үнэн нь, менежментийн баг, хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагч нарт хаана ажлын байр бий болж хаанаас ашиг орлого олох нь ялгаагүй байдаг, тэд зөвхөн найдвартай компанийг л сонирхдог.

Зохиогчийн юу хэлэх гээд байгаа нь ойлгогдсон байх гэж найдаад үргэлжлүүлье.

Ноён Фридманы тодорхойлсноор дэлхийг хавтгайлагч 10 хүчин зүйл байна.
1. Бүтээмжийн хөгжлийн шинэ үе. Үндсэндээ коммунизм унаж дэлхий дахинд коммунист замналаар замнаж байсан улсууд зах зээлийн эдийн засагт шилжин аливаа хоригийг цуцалснаар нээлттэй хэлбэрээр хөгжиж, бусдаас суралцах, бусадтай өрсөлдөх боломжтой болсон, мөн үүнтэй зэрэгцээд дэлхийд personal computer бий болсноор энэхүү хөгжлийг хэрхэн хурдасгасан тухай;
2. Вэб хүрээлэл, анхны вэб браузэр. Энэ хэсэгт интэрнэт гэж юу болох хэрхэн хөгжсөн, яаж ийм их шилэн кабель тавигдсан, энэ нь ямар үр дагавар авчирсан болон интэрнэт хэрэглээ хэрхэн хялбарчлагдсан тухай;
3. Тусгай програм хангамжууд. Ажил хэрэг жинэхэн утгаар үр өгөөжтэй хөгжих нөхцөл бололцоог хангасан олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн интэрнэт стандартууд /http, htlm, tcp/ip, xml, soap гэх мэт/ болон эдгээрт асуудалгүй ажилладаг програм хангамжууд /windows office, e-mail, илүү нарийн бусад програм хангамжууд/ болон интэрнэтэд суурилсан програмуудын хөгжил нөлөөллийн тухай;
4. Интэрнэтээр түгээхүй буюу uploading /open source software, forum, blog, wikipedia гэх мэт/ Uploading хийх боломжтой болсноор хүмүүс өөрсдийн ололт амжилтаа хуваалцан энэ нь мэдээллийн хурд нэмэгдэхэд болон дэлхий хавтгайрахад хэрхэн нөлөөлсөн тухай;
5. Outsourcing. АНУ-аас яагаад энэтхэг рүү хамаг үйлчилгээ нь яваад өгсөн тухай, үүнд юу шалтгаалав, энэ нь ямар үр дагавартай гэдэг тухай;
6. Offshoring. Хөгжингүй орнуудад байсан үйлдвэрлэлийг яагаад шилжүүлэх шаардлагатай болсон, шилжүүлсний үр дагавар зэргийн тухай өгүүлжээ. Надад харин энэ бүлэгт байгаа нэгэн шүлэг их таалагдаад та бүхэнд сонирхуулъя гэж бодлоо. Доорхи шүлгийн утгыг та номыг уншсаны дараа сайн ойлгох болно.

Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс сэрдэг гэнэ
Өөрийгөө бүгдээс хурдан давхихгүй бол болохгүй гэдгийг мэддэг гэнэ
Өлөн арслан түүнийг барихад бэлэн байгааг санадаг гэнэ

Өглөө бүхэн Африкт араатны хаан сэрдэг гэнэ
Өлбөрч үхэхгүйн тулд тэрээр
Өнөөх бөхөнгөөс хурдан давхих хэрэгтэй гэдгээ мэддэг гэнэ

Харин чи бөхөн ч бай арслан ч бай
Халуун нар мандан хөөрөхөд
Хамгаас түрүүнд давхиж эхлэх хэрэгтэй

7. Хангамжийн нэгдсэн сүлжээ. Энэ бүлэгт Wall Mart-аар жишээлэн хангамжийн нэгдсэн сүлжээ гэж юу болох, ямар аймаар хүч чадалтай эд болох тухай өгүүлжээ. Supply management, procurement, аливаа бизнессийн чиглэлийн улсуудад ч гэсэн их л хэрэгтэй бөгөөд сонирхолтой байна байх.
8. Insourcing буюу компаний дотоод үйл ажиллагаанд оролцох нь. Энэ хэсэг нилээд сонирхолтой бөгөөд мэнэжмэнтээ боловсронгуй болгож чадсан эсвэл өөрсдийн ложистикээ ашиглан бусад компаниудын дотоод ажиллагаанд нь орж ажиллаж байгаа томоохон компаниудын тухай өгүүлсэн.
9. Google, yahoo, msn хайлтын системүүд.
10. Стероидууд. Энэ хэсэгт утасгүй холбооны ая холбогдлыг тайлбарлахын зэрэгцээ эдгээр стероидууд олон утасгүй холбоо яах хүчтэй талаар тайлбарлажээ. Зохиогч зарим шинэ технологуудыг стероидууд гэж нэрлэсэн бөгөөд энэхүү шинэ технологиудад *тоон, хөдөлгөөнт, хийсвэр, хувийн* гэсэн шинж чанартай байх бөгөөд энэ нь хувь хүний чадварыг улам сайжруулах ажээ.

Дараагийн бүлгүүдээс АНУ-д хэтэрхий хамаарсан хэсгийг нь алгасаад зарим ач холбогдолтой гэж үзсэн хэсгийнхээ талаар сийрүүллээ.
Тэгэхээр, энэхүү хавтгайрлын цохилтод үл өртөгсөд нь
- Аугаа хамтрагчид - Ийш тийшээ явж шинийг эрэлхийлэгчид
- Аугаа нийлүүлэгчид – Хоёр мэргэжлийг холбон байхгүй орон зайг өөрөө өөрсдөдөө бий болгогчид
- Шилдэг тайлбарлагч - Өөрийнхөө шинэчлэн эзэмшсэн мэргэжлээ дараагийн боловсронгуй шатанд оруулах, хувьсгах чадвартай хүмүүс
- Шилдэг технологи эзэмшигч
- Шилдэг зохицогч - Хаашаа л бол хаашаа л хэвийх чадвартай хүмүүс
- Бизнесс модел/загварчлалыг амжилттай хэрэгжүүлж чаддаг хүмүүё зэрэг байх нь ээ.
Эндээс онцолбол, үндсэндээ ямар хүн амжилттай байх вэ гэвэл “Хэрхэн суралцахыг сурах”, буюу байнга өөрийг шинэчилж чаддаг байх тийм хүн л амжилттай байна. Фрийдман сурагчдад зөвлөхдөө Томас “Хамгийн дуртай багш нарынхаа жагсаалтыг гарга, юу зааж байгаа нь хамаагүй хичээлд нь суу. Сурахдаа баяр баясгалан олж авах нь илүү чухал юм.” гэсэн байх юм.
Үүнийгээ тайлбарлахдаа
Урам зоригийн итгэлцүүр + Сониуч зангийн итгэлцүүр > Оюуны итгэлцүүр буюу “Сониуч бөгөөд сонирхсон юмандаа анхаарсан (хөдөлмөрлөсөн) хүн л амжилт олно, тэрнээс байнга онц дүнтэй сурдаг хүүхэд биш” гэж жишээ татсан байна. Энэ ч гэхдээ Фридман хэлсэн хэлээгүй олон жишээгээр батлагдчихаад байгаа эд байх.
Хүмүүстэй харилцахдаа дуртай байх ёстой. Баруун тархиа хөгжүүл, энэ нь шинийг бүтээгч байхад хэрэгтэй бөгөөд ирээдүйд энэ чанар амжилт олно (шинийг санаачилж энэ нь нэмүү өртөг үүсгэнэ гэх)

Жишээ нь, өөрөө энэ тал дээр заримдаа бодрж “цаг алдаг“ хүний хувьд багш нарт л гэж зөвлөхөд хичээлээ заахдаа, интэрнэт ухах даалгавар өгөх, ном ашиглах, ажиллаж байгаа хүмүүсээс авчирч лекц уншуулах, сурагчдын нээлттэй сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарал тавих, эрхийнхээ төлөө тэмцдэг болоход нь туслах гэх мэт зүйлсийг хийх хэрэгтэй. Ингэснээр өөртөө итгэлтэй, зөв хүмүүс бэлдэх юм. Номыг бол хэн ч уншаад шалгуулаад байж болно, бас буруу зөв нь мэдэгдэхгүй нэг ном яриад л байвал сургачдадаа унтахыг сурахаас өөр юм өгч чадахгүй байх. Энэ миний бодол шүү, номон дээр ийм юм байхгүй.

Эрх чөлөөт байдал, түүний үр дагавар чөлөөт сэтгэлгээ шинэчлэлийг авчирдаг. Энэ шинэчлэл нь сайн хөгжсөн, сайн зохицуулалтай хөрөнгийн зах зээлээр дамжин биеждэг. Учир нь нэгэнт томорсон компаниас шинэчлэл гарах нь ховор байдаг, тиймээс өндөр эрсдэл хүлээн жижиг санаанд хөрөнгө оруулагчдын ач холбогдлыг онцгойлжээ. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг болон оюуны өмчийг хамгаалах боловсронгуй хуулийн системтэй байх шаардлагатай бөгөөд, энэ нь шинэчлэл агуулсан гэхдээ эрсдэлтэй санаанууд амилах, дэмжигдэх, баталгаажихад ач холбогдолтой аж. Өмнө нь хүмүүс нэг их дурдагдаагүй боловч уян хатан хөдөлмөрийн хуулийн ач холбогдлыг их сайн тайлбарласан байна. Ажилд авахад болон халахад амархан улсуудад хөрөнгө оруулалт их татдаг бөгөөд үүгээрээ боловсронгуй хөдөлмөрийн хуультай тухайн улсад үр дүнтэй болон өгөөжтэй ажиллагаа ихэсдэг байна. Хөдөлмөрийн зах зээл ч боловсронгуй, хөгжингүй болдог ажээ.
Мэдээж хэрэг улс төрийн тогтвортой байдлыг мартаж болохгүй.

Эдгээр бүх институцчлэл, хууль зүйн орчин, соёлын хэм хэмжээ гэх мэт хүчин зүйлс нэгдээд итгэл гэдэг зүйлийг бий болгодог. Энэ итгэл байсан газар хөгжил байх болно гэжээ. Энэ үнэн юм. Үндсэндээ хөгжсөн нийгэмд аливаа хувь хүн бизнесийн байгууллагад мэдээлэл, бүртгэлийн систем нь өндөр хөгжсөн үндсэндээ хэн нь хэн бэ гэдгийг үнэлж түүнийх нь дагуу өдөр тутмын бизнессийн үйл ажиллагаа нь явагдаж байдаг билээ. Манайд бол өнөөхөндөө хэн нь сайн хуурч хулхидаж, лоббидож, хахуульдаж чадаж байна гэдгээр биснессийн амжилт нь хэмжигдэж байгаа нь харамсалтай. (Шударгаар өрсөлдөж байгаа хэдэд нь хамаагүй)
Хэдийгээр зохиогч АНУ-д хамааруулж хэлсэн боловч нөгөө талаар бид бас үүнийг бодож байх хэрэгтэй гэдэг утгаар бичлээ.

- Тооны ялгаа. Хятад Энэтхэг зэрэг улсуудад боловсорч буй оюутныхаа тоогоор илт давуу болж эхэллээ. Эдгээр оюутнууд хамгийн гол нь байгалийн шинжлэх ухаан болон технологий сурч байгааг онцолж байлаа. Энэ нь хэтдээ АНУ-тэй зэрэгцээд эдгээр улсуудад цаашдын шинэ олотууд нээгдэх, хамгийн гол нь тэд АНУ бусад улсаас хүний олноор давамгайлна гэдгийг анхааруулсан байлаа.
Харьцангуй давуу нь л энэ хоёр болохоос биш цаана нь бусад зүүн Европ, Бразил, Орос, зүүн өмнөд азийн улсууд гээд л нэмэгдээд байна. Энэ нь манайд яаж мэдрэгдэх вэ гэхээр олон улсын зах зээл дээр бидний ажлын байрыг эд булаана. Байг манай дотоодын зах зээл дээр чадвараараа, үнийн өрсөлдөөнөөрөө ороод ирэхийг үгүйсгэхгүй, харин ч одооноос харагдаж байгаа биздээ. Монголчууд барилгаа барьж чадахгүй Хятадаас барилгачин оруулж ирээд байгаа биздээ. Энэ үзэгдэл ирээдүйд улам л газар авах гээд байна шүү.

- Боловсролын ялгаа
“Хууль, эдийн засгийн боловсрол ихээр олгож байгаа газар шинээр юм үүсэхгүй” гэжээ. Байгалийн шинжлэх ухаан зарим талаар уйтгартай ярвигтай хэдий ч энэ зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн байна.
Манай боловсролын систем гэж жонхуу, дээд боловсролтой зөөгч бармэн хүртэл бэтлгэж байгаа биздээ. Тэгсэн хирнээ чадвартай мужаан, сантехникч, өрлөгчин байдаггүй. Одоо тэр хэд нь “алт” болж байна шүү дээ.

- Хүсэл тэмүүллийн ялгаа.
Аливаа улс, нийгэм хүсэл тэмүүлэл, тэмцэлтэй байж байж урагшилдаг, сүүлийн үед АНУ-д энэ алдагдаад байгаа тухай онцгойлоод залуу үе нь тэйртэйнмэнтэд хэтэрхий их автаж байна. Өөрсдийгөө дайчлах зовоох нь бага болсон гэж үзжээ.
Манайд энэ нь шууд утгаар хэлэхэд хэцүү ч зарим нэг хэсгийн бас иймэрхүү хандлага байж болохыг үгүйсгэхгүй байна
Надад энэ хэсэг их сайхан санагдсан юм.
“Хэдий чинээ бага байгалийн баялаг байна төдий чинээ хавтгайжилт байна” гэж. Үүнийг улс орнуулын хувьд Япон, Тайвань, Өмнөд Солонгосын, компаний хувьд АНУ-ын бөөний худалдааны Wallmart –аар жишээ авч тайлбарлаад (номын ондоо бүлэгт), нөгөө талд байгалийн баялагтай боловч үгээгүй ядуу Африкийн, нээлттэйгээр хөгжиж чаддагүй Арабын зарим нэг улс орон, нөөц бололцоогоо зөв ашиглаж чаддаггүй Мексик, латин америкийн зарим орноор жишээлэн тайлбарлажээ.
Баялаггүй орны хүмүүс сэтгэл санааны хувьд өөрсдийгөө бэлдчихдэг юм шиг байгаа юм.
“Толгойдоо болон гэдсэндээ хийснийг чинь хэн ч авч чадахгүй” гэсэн үг Хятад зүйр үг байдаг юм байна. Тайваний оюутнуудад багш нар нь “Та нарт хэзээ ч америк, канад шиг амьдрах боломж байхгүй, тиймээс сайн сурч, шургуу хөдөлмөрлөөд, чаддагаа экспортолж амьдрах орын ганц гарц бий гэж “хурцалдаг” юм байна”.
- Хөгжлийг, шинэчлэлийг авчирмаар байгаа бол шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд мөнгө татах хэрэггүй гэсэн байна.
- Хавтгай гэдэг үгийг нөгөө талаар тайлбарлахдаа аливаа байгууллагын /төр, хувийн хэвшил хамаарахгүй/ босоо шат давхаргыг бууруулах нь хамгийн өндөр өгөөжтэй, шуурхай нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн санаа байлаа. Манай төрийн албаныхан уншицгаагаасай билээ. Унших нь яахав, хэрэгжүүлэх тухай бодолцоосой билээ. Сайд, сайдын туслах /дагалдан баясагч юмуу юу юм/, төрийн нарийн, за тэгээд харъяа байгууллагын дарга, дэд дарга, зөвлөх, газрын дарга, түүний орлогч, орлогчийн орлогч/наргиа байв/, ахлах түшмэл, ямар юмны яасан дунд түшмэл,гэх мэтчилэн явж өгнө дөө тэгээд.
Такро болон микро хөгжлийн бодлого хэрэгжүүлэлтийн Ирландын хөгжлийн жишээ, тэдний төрийн бодлогыг тайлбарласан, латин америк – хятад зэргийг харьцуулсан сайхан түүхэн жишээнүүд, компаниуд яаж тэсч үлдэх вэ, яаж амжилтанд хүрэх вэ, ер нь хаачих гээд байна гэдэг талаар төсөөлөл өгөх гэж оролдоод номоо дуусгажээ.

Мэдээж хэрэг хүн болгонд таалагддаг зүйл ховорхон байх. Надад сонирхолтой санагдсан зүйл танд тиймгүй санагдаж болох. Гэхдээ энэ номонд танд таалагдах зүйлс байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь таныг ямар ертөнц хүлээж байх талаар бодит үнэнд ойрхон байх болов уу /reasonable/ гэмээр төсөөлөл өгөх болно.

За ингээд ухаантай зохиолчийн бичсэн номыг гайхалтай хэдэн монгол залуус орчуулсан байсныг уншаад товчлох гэж оролдсон нэгэн галзуу хүний өдрийн тэмдэглэл дуусч байна. Гэхдээ таны ном унших гэсэн сонирхлыг өчүүхэн ч гэсэн өдөөсөн болов уу гэж найднам. Өөрсдөө уншаад үзээрэй.

January 23, 2010

Туркээс 20000 “залуу” хүсэх тухай туркуудийн сэтгэгдлүүдээс

Саяхан манай улс Туркээс 20000 эрэгтэй хүн хүсэх тухай мэдээ гараад нилээн шуугиулав даа. Тэгээд тэр мэдээ гарсан вэбсайт дээр гарсан тайлбаруудаас өөрсдөдөө хамааралтай байж магадгүй гэсэн хэдэн сэтгэгдэл орчуулаад оруулах гэж зорилоо. Яг шууд үгчилж биш утгачилж оруулав. Марзаганасан хэд байхад, чухалчилж хүлээж авсан хэд ч байна. Зарим нь манайд нөхцөл ямар байгаа талаар судалгаа хийсэн байхад, гэнэн нь дэндсэн хүмүүс ч байх юм.

Ер нь дүгнэхэд хэрвээ үнэхээр тийм хүсэлт манай зүгээс тавигдсан бол
- Ажилгүйчүүдээ явуулах хүсэлтэй хүн их байх юм. Хүнтэй суух нас нь болчихсон ажилгүй, мөнгөгүй залуучууд ихтэй л дээ.
- Үнэхээр эцэг өвгөдийн минь нутаг гэсэн сэтгэлээр хандаж сэтгэгдэл бичсэн хүмүүс ч бас байна. (Үгүйгсэх аргагүй л дээ, эртний түрэгийн балгас манай нутгаас олддог)
- Европын холбоонд авахгүй тамыг нь үзүүлж байгаад уурссандаа зүүн тийшээ нэгдье хэмээн улстөржсөн байрын сэтгэгдлүүд ч байна.
- Ийшээ ирж 6 хүнтэй суухын тулд эхнэрээсээ салах шаардлагатай юу гэж асуусан хүн ч байх юм хэхэ.
- Хүүхнүүдээс зарим нь харчуудыгаа доодохдоо ухаанаа алдсан зэргээр бичиж бухимдлаа жаахан гаргасан байх юм ))
За тэгээд уншицгааж соёрх.

Ажил байгаа л юм бол яваг л дээ. Монголчууд өөрсдөө ч Түрэг угсааныхантай нэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энд ингэж ажилгүй зөнгөртөж байхаар бэлэн боломж гарч ирсэн дээр нь бариад авах хэрэгтэй шдээ.
İş olanağı varsa bence de gitsin işsizler. Moğollar Türk soyundan geldiklerini kabul ediyorlar zaten. Burada kalıp da isizlikten ahlanıp vahlanmaya gerek yok, hazır olanak varken değerlendirmek gerek.

Тэгж л болдоггүй юм шүү. Эндээс 20 000 “юм”тай юмнууд очоод авааль эхнэрээ гэртээ хав дараад, уншиж бичигчдийн тоо 95%-аас 15% хүртэл унаж, газар доорх баялаг, банк, боомтууд нь худалдагдаж, хүнс нь генетикийг нь өөрчлөх хор болж, орчин нь амьдрах аргагүй болно шүү.
Аman sakin ha! gider buradan 20 bin yobaz arkadan kadinlar paketlenip eve kapatilir,okur yazar yьzdesi 95'ten 15'e düşer,tüm ülkenin tabii kaynaklari,bankalari,limanlari satilir,gidalari gdo ile dolar taşar ve çevreleri de zehirden geçilmez olur.

Сайн хэрэг, би ч бас очлоо.
Hцццyyyttt !!! Abe bizde gidelim :)

Монголчууд хагас Турк гэсэн үг. Төв азид байгуулсан төр улсуудын сууринд энэ хоёр үндэстэн бий. Түрэг Монгол гүрэн гэж бий, толгойд нь Чингис хаан бий, товчхондоо садан төрлийн харилцаа хэцүү цагт гэдэг биздээ (Зово цагт нөхрийн чанар танигдана) ...
moğollar yarı türk sayılırlar,zira ortaasya da kurulan devletlerin tabanında bu iki millet yatıyor,türk moğol imparatorluğ var,başında da cengiz han vardı,kısaca akrabalık zor günde lazım...

Бичсэн тайлбаруудыг уншиж байна. Юун ч донтой юм билээ дээ. Чалхтай ч юм шиг бичицгээж гэнэ.
şu yorumlara bakıyorum da ne kadar çok abazan varmış.... marifetmiş gibi bir de yazıyorlar.

Монголын төр авах гэж байгаа хүнд тавих шаардлага гэж нэг юм байгаа. Тийм болохоор битгий хамаагүй эрт догдолцгоо хонгоруудаа.
eminim moğol hükümetinin adaylarda aradığı bir çok kriterler vardır. O yüzden o kadar heveslenmeyin arkadaşlar.

Энэ ажилгүйчүүд өөрсдөө хүсээд Монгол руу азаа үзвэл үзэг л дээ. Тэд ч ажилтай ч болж, Туркийн ажилгүйдэл ч бага ч гэсэн багасна биз.
Aslinda iyi olabilir kendi istekleri olmasi sarti ile issizlerden mogalistana gitmek isteyen vatandaslarimiz sansini deneyebilir,hem onlarin bir isi olur hem Tьrkiyenin issizligi bir nebzede olsa azalmis olur.

Найзуудаа би бол эмэгтэй хүн, энэ мэдээг сонсоод их баярлалаа. Гэрлээд 2 жил болж байна. Хайрт нөрийн маань ээж аав нь бүтэн өвөл манайд байдаг. Хэрвээ нөхөр маань дахиад 5 эхнэр авах юм бол манай хадмууд манайд магадгүй бүтэн өвлийн турш биш 15 хонодог болж магадгүй юм.
arkadaşlar ben bir bayanım ama valla bu habere çok sevindim...2 yıllık evliyim.sevgili eşimin anne ve babası bütün kışı bizde geçiriyor.Eşimin benden başka 5 eşi daha olursa yani kaynanamların benden başka 5 gelini daha olursa bizde bütün kış değilde 15 gün falan kalabilirler.

Хээлтүүлэг гэх үү юу гэх вэ үүнийг чинь одоо? Гэхдээ ч ажилгүйчүүдийнхээ тоог бодвол ч очоод бас дажгүй амьдарчихаар бол яагаад болохгүй гэж ... Яаахавдээ 20000 хүний ажлын байр гэж ойлгоё л доо. Инээдтэй юм, гэхдээ аягүй л бол 10 сая хүн гараа кармаалаад, доош харчихсан энэ тухай бодож байгаа даа.
Уani damizlik diyelim biz buna...ama ьlkemdeki issiz sayisini dьsьnьrsek rahat bir yasam standarti verceklerse neden olmasin...20000 kisiye is olanagi gibi birsey...komik belki ama bence en az 10 milyon elini cebine atip dьsьnьyordur...

Цүнхээ баглачихлаа, Монгол гардаг хэрэг ээ.
Ben bavulumu topladım Moğolistan'a gidiyorum.

Европ, Америкт гарах гээд байдаг тэдгээр хүмүүст боломж гараад ирж байгаан биш үү, больж үз тэр европ мэвроп, угаасаа бид нарыг хүсэхгүй байгаа биздээ. Харж байгаа биздээ нөгөө талд бүр хүүхнүүдээ хүртэл санал болгож байна шдээ. Туркуудийн дуртай хамгийн сайхан зүйл биздээ.
hani avrupada amerikada firsat arana kadar bakin ayagimiza gelmis bьyьk bir firsat birakin su avrupa hayranligini artik adamlar aleni bir sekilde istemiyorlar aralarinda dцnьn artik yьzьnьzь gьnese her sey daha gьzel daha dogal bak adamlar kadin bile sunuyorlar tьrklerin sevdigi en gьzel sey.

Үнэхээр үнэн бол Монголын төр энэ асуудалд нилээн болгоомжтой хандаасай. Сонгогдож байгаа хүмүүсийн сайтар шалгагдсан байх нь зүйтэй. Тэгэхгүй бол хэдэн жилийн дараа эд нарыг хаанаас олоод гаргаад ирэв ээ гэж халаглах вий дээ.
Aslı varsa,Moğol hükümeti bu konuda çok titiz davranmalı derim ben.Tercih edileceklerin çok çok iyi araştırılıp seçilmesi lazım.Yoksa bir kaç sene sonra bunları nereden başımıza sardık diye feryat ederler.(Kıbrıs örneği ortada)

Бид нар ганц байгаагаа аргалж чадахгүй байхад юун зургаа манатай.
biz biriyle başa çıkamıyoruz kardeşimm, 6 sını napalım..

Монголчууд вэбсайт хийчихвэл зүгээр байна даа. Төрийн нэр хутгаад байхаар том эд баймааргүй л юм. Лал гээд манайхныг мэдрээгүй барууныхан, тэгвэл одоо дорнод тийш зүглэе л дээ. Туркуудын үнэ цэнийг Монголчууд мэдэж байгаан байна. Тэдний гаргасан энэ оновчтой шийдвэрт нь мэхийн ёслохоос өөр яахав.
moğol yetkililer acilen bir internet sitesi yapsın.bu iş hükümetler arası olacak kadar büyük bir olay değil:)Batı müslüman dedi kıymetimizi bilmedi hiç olmadı doğuda şansımızı deneyelim.türklerin kıymetini moğollar iyi biliyor demekki:)moğolların isabetli kararına şapka çıkarılır yani.

Судалж үзлээ л дээ эрэгтэй эмэгтэйчүүдийн тоо нь бараг адилхан юм байна. Тэгээд ч 4% нь л лалын шашинтай. Оросууд соёлын хувьд баллаад хаячихсан юм байна шдээ. Уул уурхайгаар л явбал юу юм гэхээс бусдаар бол нэг их аваад байхааргүй юм.
Inceledim. hatun-erkek nufusu ayni gibi, nufusun sadece 4% i musluman olarak tanimliyor kendini. Ruslar elemanlari iyice gocurtmus kulturel olarak. Yani belli maclar icin uygun degil ama madencilik amacli gidilebilinir.

Европ явсан Туркууд ихэнх нь л, ажилгүйчүүдийн тэтгэмж авах нь авч үлдсэн хэд нь ялих шалихгүй юм хийж байна шүү дээ. (Сайн ажиллаж байгаад нь хэлэх юм алга л даа) Энд ажиллаж байгаа хэд нь угаасаа хаачвал л гэж. Тэр хийх ажилгүй гиюүрч сууж байгаа юмнууд явбал явна л биз, хоолны саваар л дутав гэнэ дээ. Очоод тэгээд юу ч олдоо билээ дээ.
Türk erkekleri Avrupa'ya da gitmişti. Şimdi büyük bölümü ya yatıp işsizlik parası alıyor, ya da abuk subuk işlerle uğraşıyor. (Doğru düzgün çalışanlara lafım yok.) Türkiye'de işi gücü olan da zaten gitmiyor hiç bir yere. Kahvelerde miskin miskin oturanlar giderse gider. Onlarda ne iş tutar bilemem

Архины хэрэглээний тухайд гэвэл, 1 сард өдрийн дундаж хэм -25 гэж байна шүү дээ, шөнө -35-45 тэгэхээр чинь мэдээж хэрэг ууна шүү дээ, архи бол зүгээр л энгийн хэрэглээ.
alkol tuketimine gelince, Mogolistan'da ocak ayinda gunduzleri hava sicakligi ortalama -25'ler civarinda, geceleri ise -35 . -45 araliginda ve tabi ki insanlar iciyolar; ozellikle votka!! burada icki bir aliskanlik.

Залуучуудаа яагаад иймэрхүү мэдээ гарах болгонд яагаад хүүхнүүдээ доромжилж байдаг юм бэ. Хүн яаж өөрөө өөрсдийгөө ингэж доромжилж чаддаг байнаа. Ичээч та нар. Турк л биш бол аль газрын хүүхнүүд нь биднээс дээр юм уу хайшаа юм, ойлгохгүй байна.
baylar neden herzaman bu tarz haberler yayinlandiği zaman türk bayanlarina hakaret ediyorsunuz ? gerçekten söyledikleriniz ayip ,buraniz böyle şuraniz şöyle insan kendi irkina nasil böyle hakaretler yağdirabilir türk kadini dişinda bütün kadinlar üstünmü yani gerçekten anlayamiyorum ve üzülüyorum ..

Монгол ахан дүүс минь биднээс л хол бай. Угаасаа жинхэнэ турк мөн биш маань хүртэл эргэлзээтэй болчихсон. Ард түмэн нь гадныхныг шүтдэг болчихсон та нарыг ч бас бусниулчихна. Биднээс хол байсан нь өлзийтэй. Цэврээрээ үлдэцгээ
Aman Moğol kardeşlerimm aman bize bulaşmayın...
Değiştik, bozulduk dejenere olduk. Artık Türklüğümüzü bile tartışır, Türklüğümüzü bile konuşamaz olduk. Aman bize bulaşmayın.Halkımız yabancı hayranı. Bu halk özenti. Sizi de bozarız alimaallah. İyisi mi bizden uzak durun. Saf ve temiz kalın.

Туркэдээс виз нэх, дээрээс нь 20000 Турк нэх. Тэнэгтдэг гэжийшд.
Hem Türkiye'ye vize uygula, hem de 20 bin Türk iste. Saçmalığa bak

Туркууд тийшээ явна гэдэг нь хүүхдүүдэд нь Туркийн цус бий болно, Монгол улс дахин айх зүйлгүй улс болно. 20 жилийн дараа Монголчууд Оросоос биш, оросууд монголчуудаас айх болно .
tьrklerin oraya gitmesi demek bundan sonraki evlatlarında türk kanı olacağı anlamına gelir ve bu moğolistanın artık korkusuz bir devlet olacağı anlamına gelir yani bundan 20 yıl sonra moğalistan ruslardan değil ruslar moğolistandan korkmaya başlar...

Сүүлийн үед сонссон хамгийн сайхан мэдээ байлаа.
SON ZAMANLARDA DUYDUĞUM EN İYİ HABER..

Хятадтай хил залгаа улс, хятадууд автуусандаа багтахгүй, автуусан дээрээ зорчиж байгаа гээд байгаа биздээ, тэд нараас авахад яадгийн, тэр улсад ч тустай. Тэгээд ч Хятадын эдийн засаг сайн, бүгдээрээ адилхан онигор нүдтэй гэж байгаа. Дэлхий сүйрэх гээд байгаа юмуу даа одоо, энэ эрчүүд нь багасаад.
ya madem çin onların komşusu. adamlar otobüse sığmıyo, ternin tepesinde yolculuk yapıyo. onları çeksinler kendi taraflarına. hem ülkeyi rahatlatırlar. çin in ekonomisi de iyi. hepsi de çekik gözlü. dünyanın sonu geliyo mu ne. erkekler azalıyo bakın.

Тийшээ явахын тулд хаашаа хандах вэ
oraya gitmek için nereye başvurmak gerekiyor acaba

Илмаз гуай эхнэрээсээ салах шаардлагатай ву гэж асууж байх юм. Минийхээр бол хэрэггүй байхаа, нэмээд 6 авч болохын биш үү. Тэгээд гэрт чинь байгаа нэгтэй нийлээд 7. Одоо тэгээд төлөвлөгөөгөө гаргаад Туркийнхээ хүчийг олон улсын тавцанд харуулж дээ.
Yılmaz bey,hanımdan boşanmak mı lazım diye soruyor.Bence boşanmaya gerek yok, 6 kadına kadar müsaadesi var.Bir de evde var etti mi size 7.Artık bundan sonra programınızı siz yapın ve Türk'ün gücünü uluslararası platformda gösterin.

Чингис хаан гэдэг нэртэй нөхөр бичиж. (Дашрамд хэлэхэд Монгол хаадын нэртэй Турк хүн маш их байдаг. Та Чингис зэрэг нэрийг тэнд бол их сонсох байх шүү.)
Бусниулж авмжаагүй ганц тэр л үлдчихсэн байсан юмсанж. Санаа зоволтгүй одоохон очлоо.
Cengiz Han (Tüm Yorumları)
21.01.2010 14:05:03
Batirmadigimiz bir orasi kalmisti...Merak etmeyin geliyoruz-

Миний өнгөрсөн жил хагацах ёстой болсон найз охин маань монгол байсан юм. Харилцаа маань одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Соёлын хувьд бидэнтэй их төстэй, тиймээс явах улсуудад очсон хойно нь нэг их асуудал гарахгүй байх. Миний мэдэхээр Туркээс 2 дахин том газар нутагтай гэхдээ 3 хан сая хүн амьдардаг.
Benim Gecen yil Ayrimak zorunda kaldigim kiz Arkadasim mogalistan liydi hala Arkadasligimiz devam ediyor kьltьr olarak bize cok yakin lar ve gidecek arkadaslarin cok zorluk cekecek lerini sanmiyorum . bildigim kadariyla Tьrkiye nin iki kati bьyьk ve sadece ьc milyon insan yasi yor.

Манай харчуудад хүүхэн л гээд хэлчихвэл Монгол битгий хэл Уганда, Мозамбик хүртэл явна шүү.
bizim erkeklere kadin dersen mogolistana degil ugandaya,mozambige bile giderler..

Турк эрчүүдийн ухаан санаа нь зөвхөн доодохдоо. Тэндэх ганц асуудал нь хүн амын тоо багасах биш, тэнд эрчүүдийн хийх хэрэгтэй хүнд ажлууд байгаа. Зүгээр очиж дээшээ харж хэвтээд эхнэрийн мөнгө (Манайд хүүхдийн мөнгө гэж байдаг шиг Туркэд эхнэрүүдэд нь бас төрөөс тэтгэмж олгодог юм шиг байна. Тэнд байхдаа сонсож байгаагүй л юм байна.) авдаг газар биш. Хөөрхий Монголчууд Турк эрчүүд ямар гэдгийг мэдэхгүй л дээ.
Turk erkeklerinin akillari yine uckurlarinda o ulkede tek sorun nufusun azalmasi degil ureme degil o ulkede erkeklerin yapmasi gereken agir isler var calismaya gidilecek o ulkeye yan gelip yatip kadin parasi yemeye degil.Mogollar sanirim Turk erkeklerini pek tanimiyorlar yazik onlara.

Байж болно л доо, гэхдээ явахаасаа өмнө анхааралтай хандах нь зүйтэй шүү. Монгол хүүхнүүд нь таалагдах болов уу? Монголд очих иргэдэд маань хүн шиг амьдрах хангалттай цалин олдох уу? Хэл адилгүй, шашин шүтлэг адилгүй улсад таатай байж чадах уу? Эхлээд эднийг бодох хэрэгтэй.
Olabilir. Fakat giden erkekler tedbirli olsun, iyi düşünsün. Acaba Moğol kadınlarını beğenecekler mi? Moğolistan giden vatandaşlarımıza insanca yaşamaya yetecek miktarda maaşlı bir iş verecek mi? Hem dili hem de dini yabancı bir memlekette vatandaşlarımız rahat edebilecek mi? Önce bunlar düşünülsün.

300 000 ажилгүй багш байна энэ улсад. Тархины нүүдэл (ухаантай хүмүүс нь улсаа орхиж гарах) хийлгэж болохгүй гэцгээх. Тэгээд “тархи” нь байлаа гээд ашиглаж байгаа нь хаана байна. Байсан бол өдийд ажилтай л байж байхгүй юу. Хамгийн эхэнд намайг авбал таарна. Энэ улсад тэгсэн тэгээгүй боловсролтой гээд дээрдэж байгаа юм алга.
300 bin işsiz öğretmen var beyin göçü olmaz diyorsunuz ama bu ülkede de beyine ihtiyaз yok olsa bizi alırlardı ..ilk beni alsınlar bu ülkede okumuşa değer verilmiyor zaten

Эрэгтэй эмэгтэйчүүдийнх нь хүйсийн харьцаа бараг л тэнцүү юм байна шдээ.
Moğolistan'da kadın erkek nüfusları neredeyse birbirine eşittir.

CIA-ийн мэдээгээр бол хүйсийн харьцаа 1/1 гэж байх юм. Насны хувьд ч гэсэн тэнцвэртэй гэж байна шүү дээ.
Cia web sitesindeki bilgileri göre ülkedeki kadın ve erkek nüfusun oranı 1/1 dir. Bu oran orta yaş aralığında da aynıdır.

Яг надад тохирох газар байна даа. Үзүүр хязгааргүй нов ногоон тал, бэлчиж буй адуу, хамгийн гол нь гэрлэхэд тохиромжтой нөхцөл, эхнэрийн солнголт гээд л. Одоохон очлоо.
Tam bana göre bir yermiş.. Çok sevdiğim,uçsuz bucaksiz, yeşil ovalar, ve bu ovalarda otlanan,atlar, dahada önemlisi,evlenebilmek için,uygun zemin ve birçok alternatif,gelin adaylari.... Hemen gidiyorum:)

Итгэлтэй сонсогдохгүй л байна . Интэрнэтэд байгаа баталгаат эх сурвалжаас үзвэл хүйсийн харьцаа яг тэнцүү. Дундаж наслалт 25, Туркийн газар нутгаас 2 дахин том нутагтай хирнээ, газар тариалан эрхлэх боломжтой талбай газар нутгинх нь дөнгөж 8/1000.
Pek inanılır bir oran değil. Internette kolayca erişilebilen güvenilir kaynaklara göre moğolistan da kadın-erkek sayısı iyi kötü eşit, nüfus ortalaması 25. ayrıca türkiye'nin yaklaşık iki katı büyüklüğe sahip olmasına rağmen ekilebilir alan sadece ьlkenin binde sekizi kadar.

Энэн шуугиантай холбогдуулаад БНТУ-ын Гадаад хэргийн яамнаас дараах албан ёсны тайлбарыг (албан бус орчуулга) өгсөн байна.
"Some news regarding Mongolia and with no relation with reality appeared in media on 21st Jan 2010. Our solid ties with ally and sister country Mongolia were born and developed centuries ago when we used to live at the same geographic region. Turkey pays special attention to its relations based on bilateral respect and equivalency and puts efforts in developping those relations further. We believe that those non-realistic news should not be allowed to damage our exceptionally solid relations and such news should not be recognized." Something like that :))

Тэнд байгаа манай (ялангуяа эмэгтэй) оюутнуудад хандах хандлага нь их хэцүү байдал хүргэсэн тул манай оюутнууд тэр нийтлэлийг бичсэн хүний эсрэг Хүний эрхийн шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна. Энэ тухай шинээр мэдээлэл ирвэл дараагийн бичлэгт оруулах болно.

Туркуудыг мэдэхийн хувьд товч дүгнэхэд зарим нэг залуучууд нь ер нь жаахан хүүхэмсэг ичгүүр сонжуур бага талдаа улсууд байдаг. Гэхдээ, сэтгэлээсээ хүнтэй их ойр дотно үерхэж нөхөрлөж чаддаг, Монголд, монголчуудад элэгтэй тусархаг зочломтгой ард түмэн байдаг билээ. Уг гарал, удам угсаа, сайтай шашиндаа үнэнч улсууд нь харин их сайн хүмүүс байдаг бөгөөд миний хэд хэдэн сайн найз нар, гэр бүлийнхэн нь их зочломтгой тусархаг хүмүүс байсан ба намайг сурч байх явцад их тусалж байсан билээ. Тиймээс энэ сэтгэгдэл, зэргээс тэдгээр хүмүүсийг үнэлж бас болохгүй байх шүү. Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжирч нэг чадахгүй байгаа ч гэсэн боловсролын салбарт манай улсыг хамгийн их дэмжиж байгаа улс билээ. Манай оюутнуудад олгодог тэтгэлгийнхээ тоогоор худлаа санаагүй бол Турк нэгт байгаа байх шүү.

http://www.hurriyet.com.tr/ekonomi/13540806.asp

"Монгол Улс хөмхий зуусаар байна" Зуухгүй гээд ч яах билээ

Баабар ах иш татаад тэрнийг нь би бас иш татаад, ямартай ч урд хөрш маань төрийн бодлогын хүрээнд манайхныг яаж харж байгааг нь мэдэх нь зүйтэй юм болов уу гэж бодоод орууллаа. Нухацтай сэдэв шүү !

Хятадын Жэнминь Жибао сониноос олон улсын мэдээллийн “Глобал таймс” хэмээх дагуул сонин гаргадаг. Тэгэхээр “Глобал таймс”-ын үзэл санаа бол Жэнминь Жибаогийн шууд тусгал гэж ойлгож болох юм. Харин Жэнминь Жибао маань өөрөө Бүх Хятадын Коммунис намын хэвлэл. Манайхаар бол “Үнэн” сонин гэсэн үг л дээ. Нэмж хэлэхэд Хятадын Коммунист нам бол өмнөд хөршийн маань төр, засаг нь юм. Тэгэхээр уг “намын сонин” бол үндсэндээ Хятадын “төрийн төв хэвлэл” юм.

Одоо буцаагаад гүйлгэвэл, “Хятадын Коммунист намын төрийн төв хэвлэл Жэнминь Жибао сонины дагуул хэвлэл болох “Глобал таймс” доорх нийтлэл хэвлэгджээ” хэмээн уншиж, ухан ойлгож болохоор байна. Нэмж хэлэхэд, тус улсын төрийн хэвлэлийн хариуцлагатай редактор хүн бол манайхны ярьдгаар “аймаар амьтан” байгаа нь гарцаагүй. Урьд манай улс социалист системийнх байхад “Үнэн” сонины хариуцлагатай редактор гэдэг хүн чинь Намын төв хорооны гишүүн, үзэл суртлын хэлтсийн зонхилох этгээд байдаг байлаа шүү дээ, бүрхан зүг. Хятадад тийм л байгаа.

Коммунист Хятадад хувь хүн өөрийн байр суурь, бодол санааг намынхаа сонинд чөлөөтэй илэрхийлэх тухай ямар ч ойлголт байхгүй. Ийм түүхийг бид туулаад гарсан болохоор сайн мэдэж байна. Намын томоохон зүтгэлтэн эрхэлдэг сониндоо, албан ёсоор илэрхийлсэн доорх нийтлэлд дурдагдсан өсөрхөл, заналхийллийн шинжтэй үгс зөвхөн Дун Жин хэмээгчийн “хувийн бодол” биш нь бодоожоор тодорхой.

Хариуцлагатай редактор Дун Жины нийтлэлийг орчуулагч Э.Эрдэнэсувдын хөрвүүлснээр толилуулахдаа хоёр ч материал дагалдуулан орууллаа. Эхнийх нь мөн л Жэнминь Жибаогийн “Глобал таймс”-т редактор Лү Чан Ин, сэтгүүлч Хү Жиа нарын бичсэн манай улсын тухай сурвалжлага. Үүнийг уншиж байхад, хариуцлагатай редактор Дун Жин нийтлэлээ, магадгүй, эдгээр хүмүүсийн сурвалжлагад түшиглэсэн байж болзошгүй гэсэн сэтгэгдэл төрж байгаа юм.

Дараагийнх нь Солонгосын “Төвийн өдрийн сонин”-д хэвлэгдсэн Хятадын талаарх баримт. “Глобал таймс”-ын нийтлэл, сурвалжлагад илэрхийлэгдсэн байр суурийг энэ баримттай тулгаж уншвал доорх бүх бичлэгүүдийн учир начир бага зэрэг ойлгогдох байх. Мэдээж, эцэст нь ямар дүгнэлт хийхээ уншигч та өөрөө мэд. Урд газрын “урт улаан луу” уурсан уухилж, утаа галаар тургивал “унтаж байгаа” Монгол яах бол...?

Өмнөд хөршөө ойлгоход туслахуйц доорх материалуудыг хөрвүүлэн бидний хүртээл болгож буй орчуулагч Э.Эрдэнэсувдад талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн: www.baabar.mn




”МОНГОЛ УЛС ХӨМХИЙ ЗУУСААР БАЙНА”






Хятадын Глобал таймс сонин,

Хариуцлагатай редактор Дун Жин

2009 оны 11-р сарын 2.



Хятадын хөгжил хөрш зэргэлдээ улс орнуудад нэгэнтээ олон талын сайн үр дүн авч ирснийг эдгээр улс орнуудын ард иргэд өөрсдийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйгаасаа илэрхий мэдэрч, хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хүчтэй хөрөнгөтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хүлээн зөвшөөрч буйг үгүйсгэхгүй хүнгүй биз.

Гэвч Хятадын хөгжлөөс зүгээр хүртэж суухын хажуугаар Хятадыг хааж боох, хянах сонирхолтой зарим улс байх юм. Ийм хандлага дэвэрч, газар авах нь Хятадад ч тэдэнд ч ашиггүй гэдгийг мэдмээрсэн.

Саяхан хятадын хилээс ердөө 200 километрийн зайд орших “Дэлхийд нөөцөөрөө хамгийн томд тооцогдох алт зэсийн ашиглагдаагүй орд газар” Монголын Оюутолгойн төслийн тендер зарлагдсан бөгөөд Хятадын “Aluminum” корпораци энэхүү төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч “Бид хятадад яс махны дургүй улс, хятадын иргэдийг монголд тийм амар оруулахгүй” гэж Монгол улсын дээд албан тушаалтанууд нийтэд нээлттэй зарласан тухай Австралийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн билээ. Монголын дээд тушаалтан, сайд дарга нарын энэ мэдэгдэл Хятад хүний сэтгэл рүү хүйтэн ус цацсан хэрэг боллоо.

6 жилийн өмнө, Хятад Монгол хоёр улс сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа гээчийг байгуулснаа зарлаж байсан билээ. Түүнээс хойш нилээд хэдэн жил өнгөрөөд байгаа ч зарим монгол хүн Хятадыг хардах сэрдэх үзлээ тавихгүйгээр ч үл барам хятадын хөрөнгө Монголд их хэмжээгээр орчих вий хэмээн эмзэглэн айж, “Гуравдагч хөрш” хайж байгаагаараа түрий барин Хятадыг хавчиж байна.

Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээлэхэд, цагтаа Монголын эдийн засгийн гуравны нэг хувийг нуруундаа дангаар үүрч байсан энэ ордын нийт зэсийн баяжмалын 90% -ээс илүү хувийг Хятад л импортолж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хятад компани монголын талтай томоохон уул уурхайн төслийн гэрээ байгуулаагүй байгаа юм.

Монголчуудын хятадыг хавчих үзлийг түүхийн шалтгаантай нь холбон ойлгож болно. Гэвч энэ үзэл дээрээ өөрийн зоргоор хувийн тоглолт хийж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг алхам алхмаар ухрааж, бүр тодруулбал Хятадын хөрөнгө оруулалтыг хаах “Өндөр хэрэм” босгож болохгүй мэт. Энэ байдал удаан үргэлжлэх аваас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хамгийн чухал үндэс болсон харилцан итгэлцэл мөхөж унтрах нь дамжиггүй.

“Харилцан ашигтай” гэдэг нь нэг тал нөгөөгөө дандаа царайчлах биш харин хамтдаа хөгжих гэсэн утгыг илэрхийлж буй. Хятад улс Монгол зэрэг хөгжил удаан хөрш зэргэлдээ улс орнуудад илүү их боломж туслалцаа үзүүлье гэж бодож байгаагийн хариуд Монгол ч хятадын эрх ашгийг бодох ёстой.

Шударга харилцаа, хамтын ажиллагааг нураасан аливаа үйлдэл, үйл ажиллагаа бүхэн хятадын ард түмний сэтгэлийг шархлуулах болно. Хятад улс 10 жил дарааллан Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш байсан нь Хятад монголоор дутаж, Монголыг царайчилсандаа тэр юм гэж монголчууд хоосон мөрөөдөж, цээжээ дэлдэх хэрэггүй.

Хятад Монголын худалдааны нийт бараа эргэлт Монголын гадаад худалдааны эргэлтийн талаас илүү хувийг эзэлж байхад энэ нь Хятадын хувьд бол гадаад худалдааны эргэлтийн ердөө 0.05 хувийг эзэлдэг юм.

Уул уурхай, орд газар ашиглах тал дээр Монгол улс хэнтэй ч, ямар ч улстай хамтарч болно. Гэвч бодит байдал дээр монголын уул уурхайн бүтээгдэхүүний цорын ганц зорилтот зах зээл нь Хятад шүү дээ. Түүгээр ч зогсохгүй, зам, техник хэрэгсэл, машин технологи, цаашлаад хоол хүнс, хувцас хунар гээд бүхий л хэрэгцээгээ Хятадаас авч хангадаг. Орд газар ашиглана л гэнэ, Хятадыг хар ажилдаа зарчихаад бас Хятадаас хөнгөхөн шиг байж байгаад их мөнгө олно гэх. Хэн ч хувьцаа эзэмшиж болно л гэнэ, гагцхүү Хятад компани л байж болохгүй гэх. Энэ хөх тэнгэрийн дор үүн шиг наймааны ёс гэж сонссон уу? Та минь ээ.

Хятад Монголын худалдааны өсөлт монголын эдийн засгийн хөгжилд сайн нөлөө үзүүлсээр байгаа. Хятад улс хөрш зэргэлдээ бусад улс орнуудтайгаа ч “Харилцан ашигтай” гэсэн зарчмын дор эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Хэрэв Монгол улсын “Тэнцвэртэй байлгах бодлого” гээч нь Хятадын хөрөнгө оруулагчдыг цаашид хаалганы гадна үлдээсээр байх аваас Хятадад хохиролтой байх нь мэдээж. Харамсалтай нь Монголд бүр ч хохиролтой байх вий.

Энэ бол энгийн нэг ёс. Хэрэв чи Хятадыг боож, Хятадын оролцоог хаагаад байх юм бол Хятадын хөгжлөөс хүртэх сайн сайхан зүйл чинь ч мөн л танагдаад ирэх болно. Хятадын компаниуд үргэлж “Тэнцвэртэй стратег”-ийн чинь золиос байх боломжгүй. Нэг л өдөр Хятадын компаниудын идэвхитэй оролцоо үгүй болж, Хятад гэх худалдан авагч чинь нүүр буруулах юм бол хичнээн их орд газартай байлаа гээд түүнийгээ хэнд зарна гэж?

Хятад улс нийт 21 хөрш оронтой. Тэдгээр улс орны төмөр, хөнгөн цагаан, зэс, никель, вольфрама, хар тугалга зэргийн чухал ордууд өдгөө нөөцөөрөө дэлхийн нийт нөөц баялагийн гуравны нэгтэй тэнцэж байна. Хятадын хөгжилд эдгээр улс орнуудын нөөц баялаг зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг Хятад улс огтхон ч нууж хаахгүй. Хэзээ нэгэн өдөр Хятадын чадал тэнхээ улам их хүчирхэг болох ч гэлээ бид Баруунтай адил бусад улс орныг хүчилж, хамтын гэрээ байгуулахыг огт шахаж тулгахгүй.

Хятад улс Монгол улс зэрэг хөрш зэргэлдээ бүх улс орнуудтай харилцан итгэлцэлээ бататган хөгжүүлэх замаар харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно. Хятадын хөгжил хурдан байж гэмээнэ бусад хөрш улс орны ч хөгжил хурдан байх болно. Тэдний олох ашиг ч их, биднийх ч их байх нь дамжиггүй. Чухамдаа Хятадын хөгжлөөс ашиг олох гэж хүсч байгаа хийгээд Хятадтай “Харилцан ашигтай” хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр эрмэлзэн байгаа улс бүхэн энэ ёсыг ойлгох ёстой.


Орчуулсан: Э.Эрдэнэсувд



“МОНГОЛЧУУД ХЯТАДАД ТИЙМ Ч ТААТАЙ ХАНДДАГГҮЙ”

Хятадын Глобал Таймс сонин

2009 оны 10 дугаар сарын 27

7 дугаар тал

Редактор Лү Чан Ин

Сэтгүүлч Хү Жиа



Эдийн засгийн өсөлт хурдацтай байгаа ч ард түмний ойлголцол тааруу байсаар байна.


Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар болох Энхтайваны өргөн чөлөөгөөр алхаж байхдаа Орос үсгээс бүтсэн шинэ монгол үсгээр энд тэндгүй бичсэн эрээн мяраан хаягууд, гудамжны буланд байх Хятад загварын хуучин барилга зэрэг нь Хятад Орос хоёр том гүрний хооронд орших энэ улсыг бэлхэнээ тодорхойлоод өгөх шиг санагдлаа. Мөнхүү энэ бол Монгол улсын гадаад харилцааны олон талт бодлогын бас нэгэн илрэл болж буй мэт.


Монгол улс 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Энэ нь хэмжээгээрээ Оросын газар нутгийн 1/10 д хүрэхгүй. Хүн ам нь 2.7 сая. Энэ нь Хятадын хүн амын 0.2 хон хувьтай тэнцэнэ гэсэн үг. Газар нутгийн онцгой байршлаар хоёр том гүрний завсар хавчигдсан энэ улс хөрш орнуудаасаа сэрэмжилж болгоомжлох нь гарцаагүй юм. Ялангуяа Хятад улсаас, хэдийгээр хоёр орны эдийн засгийн харилцаа улам бүр өргөжин тэлж, хятад хүмүүс монголд байх гадаад иргэдийн дийлэнх хувийг эзэлж байгаа гэх боловч хоёр орны ард түмний харилцаа, ойлголцол эдийн засгийн хөгжлийн хурдыг гүйцэх нь битгий хэл дөхөж очихгүй байна. Тиймдээ ч хятадаас сэрэмжлэх, хятад хүнийг сэрдэх үзэл монголын хаанаас ч үнэртэж болохоор. Энэ нь хэдийгээр түүхийн шалтгаантай гэх боловч, монголд ажиллаж амьдрах хятад хүмүүсийн гаргаж байгаа зохисгүй авиртай илүүтэй холбоотой юм. Мөн энд улс төрийн хийгээд олон улсын орчин нөхцөл байдалзэргийн нөлөөлөл ч мэдээж бий. Зарим монгол хүн хятадын төрийн далбаан дээр 5 таван хошууг ийнхүү тайлбарлах юм. "Нэг том таван хошуу нь Хятад улсыг төлөөлөх ба, үлдсэн дөрөв нь Хонг Гонг, Макао, Тайвань болон Монголыг төлөөлж байгаа гэнэ. Хятад Тайванийг хэзээ нэг өдөр буцааж авна. харин түүний дараа хараагаа Монголруу чиглүүлэнэ. " Тэдний энэ тайлбараас Монголчууд Хятадад хандах хандлага тийм ч сайнгүй гэдгийг мэдэж болохоор байна.



Хятад Монголын худалдааны эргэлт сүүлийн 18 жилд 82 дахин өссөн.

Шөнө дунд, Бээжингээс Улаанбаатар орох Олон улсын суудлын галт тэрэг Эрээн хотоос хөдөллөө. 10 хэдэн минутын дараа Монголын Замын-Үүд боомт хотод ирлээ. Эрээн хот бол Хятад Монголын хил дээрх байнгын ажиллагаатай хамгийн том боомт бөгөөд автозам, төмөр замтай цорын ганц боомт хот юм. Их говийн дундах Хятад Монголын хилээр Улаанбаатар руу явах галт тэрэг болон машинууд зэрэгцэлдэн умарыг чиглэн хөдөлнө. Монголын өмнө хойд тэнхлэг дагуух энэ төмөр зам бол тус улсдаа цорын ганц. Галт тэргэнд нааш цааш худалдаа хийх наймаачид ихэвчлэн суух бөгөөд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, гурил будаа, барилгын материал зэрэг ачаа барааг тээвэрлэх юм. Монголын хилээр орохдоо галт тэрэг дугуйгаа заавал монголын төмөр замд тохирсон өргөн дугуйгаар солино. Монголоос Хятадруу ирэх галт тэрэг эрдэс баялаг, мал аж ахуйн түүхий эд, бараа бүтээгдэхүүн зэрэг монголын бараа тээвэрлэдэг.

Шөнийн Замын-Үүд боомтыг ажихад, Хятадын хойд нутгийн жирийн л жижиг зогсоол мэт ажээ. "Галт тэрэгний зогсоол бол Замын-Үүдийн хамгийн сайхан барилгатай газар. Өнгөрсөн зууны 80 аад онд, Замын-Үүд манай Эрээн хотоос илүү хөгжилтэй байсан. Гэвч одоо Эрээнээс хөгжлөөрөө бараг 40, 50 жилээр хоцорч яваа юм шиг болсон. " гэж Эрээн хотын нэгэн оршин суугч надад хэлсэн юм. Хэдийгээр Монгол улс гадаад шинэтгэлийн нээлттэй бодолго явуулаад 20 жил өнгөрч байгаа ч эндэхийн дэд бүтцийн хөгжил Хятадтай харьцуулахааргүй хоцорж яваа юм. Тэр битгий хэл нийслэл Улаанбаатар хотын өнөөгийн өнгө төрх эгээ л өнгөрсөн зууны 80, 90-ээд оны үеийн Хятадын хойд нутгийн хот шиг байх юм.

"Монголчууд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, өмсөж зүүх гутал хувцас,барилгын материал гээд хэрэглээнийхээ 80 хувийг Эрээн боомтоор дамжуулан Хятадаас импортлодог. " гэж Эрээн хотын худалдааны газрын орлогч дарга Лю Жи Мин Глобал Таймсын сэтгүүлчдэд хэлсэн юм. 2008 онд, Хятад улс 10 дахь жилдээ Монголын хамгийн том худалдааны түнш орон болсон юм. 1990 онд, Хятад Монголын худалдааны эргэлтийн хэмжээ 33.6 сая доллор байсан бол 2008 онд энэ тоо 82 дахин өсч, 2.8 миллярд доллорт хүрсэн юм. Өнөөдөр Монгол улс экспортын нийт бараа бүтээгдэхүүнийхээ 60 -аас илүү хувийг Хятад руу гаргаж байна. Монголын импортын нийт бараа бүтээгдэхүүний 1/3 хувийг хятадын бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Хөрөнгө оруулалтын салбарт ч хятадын хөрөнгө оруулагчид дээгүүрт тооцогдож байгаа юм. 2008 онд давхардсан тоогоор 800 000 монгол иргэн бизнес хурал зөвөлгөөн, аялал жуучлал, амралт зугаалга, сургууль, эмчилгээнд хамрагдах зэрэг зорилгоор хятадад айлчилсан мэдээ байна. Одоогоор хятадын их дээд сургуулиудад 2300 монгол оюутан суралцаж байна. Хятад монголын эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж байгааг дагаад монгол улсад хятад хэл сурах сезон эхлээд байгаа бөгөөд, Улаанбаатар хотод 40 гаруй бага дунд сургууь хятад хэлний тусгай анги нээж, бүр амралтын өдрүүдэд ч хятад хэлний сургалтууд явуулж байна.

Өнөөдөр Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн дийлэнх нь хятад иргэд хэдий ч монгол хүмүүс хятад хүмүүст тийм ч таатай хандахгүй байгаа нь нууц биш. Сэтгүүлч намайг Улаанбаатарт хөл тавиад удаагүй байхад тэндхийн цагаач иргэн : “гадуур явж байхад чинь хүмүүс чамайг харааж загнавал юу ч сонсоогүй мэт өнгөрөөрэй. Болж өгвөл хятадаар битгий яриарай. Ядаж л гудамжны архичид зүгээр явуулахгүй шүү” гэж аминчлан захисан юм. Монголд байх 7 хоногийн хугацаанд энэ айдастай аюултай мэдрэмж надаас огт салаагүй. Үнэндээ хятад хүн гудамжинд зүгээр явж байгаад монголчуудад ямар ч шалтгаангүй дээрэлхүүлж, доромжлуулах нь хэвийн үзэгдэл ажээ. Тиймдээ ч энд хятад иргэдтэй холбоотой хэргүүд жил бүр хэдэн арваараа гардаг гэнэ. Америкийн Таймс сэтгүүл 2009 оны 7 дугаар сарын дугаартаа Монголын “Шинэ Нацистууд” Хятад иргэдийг дарамталж байгаа тухай тусгай нийтлэл хэвлүүлж байсан. Зарим монгол хүн Хятад хүмүүсийг дайсан мэт үздэг нь монголд бол тийм ч шинэ сонин зүйл биш ээ. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Олон улсын судлалын хүрээлэнгийн орлогч дарга Шүрхүү энэ тухай хэлэхдээ: “Өнгөрсөн 200 жилийн турш, Монголчууд Манж Чин улсыг эзлэн түрэмгийлэгч хэмээн үзсээр ирсэн учир Хятадад өстэй ханддаг нь үүнтэй холбоотой.” гэлээ.

Улаанбаатарын гудамжнаас “Хятад”-ын ул мөрийг хайх нь


Улаанбаатар хот бол гурван талаараа уулсаар хүрээлэгдсэн, үзэсгэлэнт Туул голоор урд энгэрээ чимсэн хот. Монголын нийт 2.7 сая хүн амын 1 сая гаруй нь энд сууршин амьдардаг. Улаанбаатарын гудамжаар салхилж явахдаа энэ хотоос Зөвлөлт Оросын хэв маяг өнгө төрх бага багаар сарнин холдож байгааг анзаарсан юм. Гудамжны энд тэнд өлгөөтэй байх хаяг самбар дээрх орос үсэг дээр сууриласан шинэ монгол бичиг болон хуучны орос загварын барилгаас өөр Зөвлөлт Оросын ул мөр гэхээр зүйл олж харсангүй. Харин нарийн сайн ажиглах юм бол энэ хотоос Хятадын гэхээр ул мөрийг олж болох юм. “Энхтайваны гүүр” Улаанбаатар хотын цорын ганц босоо шугаман гүүр. Үүнийг 1950 аад оны үед хятадын тусламжаар барьж байгуулсан юм. Мөн “Улсын Их Дэлгүүр”-ийн барилгыг ч Бээжин хотын Ван Фү Жин худалдааны гудамжны их дэлгүүрийн барилгын загварыг хуулбарлан байгуулсан. “Богд Хааны Ордон Музей” ордны хаалганаас авхуулаад доторх барилгууд нь бүгд хятад загварынх, бас хаалганы нүүрэн дээр хятадын уламжлалт зоос болон бумбаны зураг сийлээстэй байдаг.

“Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, Социолизмыг бүтээн байгуулж байсан улсуудын хувьд, хоёр орны харилцаа аажмаар сайжирч, хятадын тусламж ч монгол улсад их хэмжээгээр орж ирж байсан. Тэр үеийн байдлыг бид “Монгол улс тухайн үедээ Зөвлөлт Орос, Хятад гэсэн хоёр ахтай байжээ ” гэж зүйрлэн ярьцгаадаг. Гэвч 1960 аад оны үед Зөвлөлт Орос болон Хятадын харилцаа муудаж, улмаар Монгол улс Зөвлөлттэй харилцаагаа зузаатгаснаар, Хятад дахь харилцаагаа муутгасан. Үүнийг дагаад хоёр орны ард түмний харилцаа ч царцаж эхэлсэн юм.” Монгол дахь Хятадын цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуан Жань энэ түүхэн цаг үеийг биеэрээ мэдэрсэн хүн юм. 1959 онд наймхан сартай байхдаа эцэг эхийн хамт Монголд цагаачлан ирж байсан Бай Шуан Жань хэдийнээ 50 жилийг энэ газар нутагт элээжээ. “Тэр үед монгол сургуулиуд хятад хүүхдийг авдаггүй байснаас бид багадаа зөвхөн цагаачдын сургуульд сурдаг байлаа. Гэтэл тухайн үеийн монголын засгийн газар хятад цагаачдын сургууль төгсөгчдөд бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодоггүй байсан. Ингээд их сургуульд орох ямар ч боломжгүй бид барилгын талбай дээр хар ажилчин болж, амьдрал ахуйгаа залгуулдаг байлаа. Хэдийгээр тэр үеийн монголд хятад цагаачдын амьдрал хүнд хэцүү байсан ч хятадтай харьцуулахад идэж уух, өмсөж зүүх дутдаггүй байсан. Бид бас элсэн чихэр, гурил будаа худалдан авч хятадад дахь хамаатан садан руугаа явуулж болдог байсан. Тиймээс байдал хүнд байсан ч олон хятад иргэн монголд ирж суурьших болсон юм. Монголд хятад иргэд хамгийн олондоо 10000 хүн байсан. Дараа нь 1983 онд Хятад иргэдийг хөөж, заримыг хөдөө сумд руу, заримыг хятад руу албадан буцаасан. Ингээд 1 жилийн дараа гэхэд ердөө 1700 хятад иргэд үлдсэн байсан. ” гэж Бай Шуан Жань сэтгүүлчид ярьсан юм.



1950 аад оны үеэр МУ-ын Засгийн газрын хүсэлтээр БНХАУ -аас техникийн ажиллах хүчин илгээж байжээ.


1990 оноос эхлэн монголыг чиглэх хятад иргэдийн цуваа дахин эхэлсэн ажээ. Монголд амьдардаг нэгэн хятад иргэн сэтгүүлчид ярихдаа: “Тэр үед Эрээнээс Улаанбаатар руу явах суудлын галт тэрэгний билет хамгийн хямддаа л 200-300 юань байсан. Бидний зарим нь 500 юань өвөртөлж гараад Улаанбаатар орж нэг тойрчихоод ирдэг байлаа. ” гэж дурссан юм. Хятад наймаачид үнэ хямдтай зүйл зүлийн эрээн мяраан бараа таваарыг Монгол руу гаргаж, тухайн үеийн зах хоршоодод амь нэмж байсан. Гэсэн хэдий ч чанар муутай хуурамч бараа их байсан гэдэг. “Зах зээлд шилжсний дараа олон хятад наймаачид хямд үнэтэй чанаргүй жижиг бараа зарж баяжиж байсан“ гэж хятад монголын хооронд олон жил наймаа хийсэн хятад иргэн ярилаа.

Одоо хятадын том хотуудтай харьцуулбал монголын хүн амын дундаж орлого тийм их биш, амьдралын өртөг ч өндөр биш. Өргөн хэрэглээний хүсний бүтээгдэхүүнээс жимс, ногоо хамгийн үнэтэй бөгөөд импортын алим хил нь 6,7 юань орчим үнэтэй. Харин хонь үхрийн мах маш хямд, 100-200 юаньд нэг бүтэн хонины мах авч болно. “Монголд уурхайчдын сарын цалин 1000 юань орчим байдаг” гэж Монголд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн хятад бизнесмэн надад ярьсан бөгөөд энэ нь монголд цалингийн дундаж хэмжээ бололтой.

Улаанбаатарт орлого багатай, амьдрал тааруу хүмүүс хотын захын дүүрэгт байх гэрийн хороололд амьдардаг. Тэд банзаар хашаа барьж, хашааныхаа аль нэг буланд гэрээ барин суудаг. Амьдралын түвшин дундаж гайгүй хэсэг нь хотын төвөөр орон сууцанд амьдардаг. Хятадын монгол дахь хөрөнгө оруулагчдын “Хятадын бизнес худалдааны нийгэмлэг”-ийн барилга, барилгын материалын салбарын дарга Чэнь Жиэн Хуа сэтгүүлчид ярихдаа: “Улаанбаатарын газар сайгүй барилгажилт явагдаж байна. Барилгын салбарт ажиллаж байгаа дийлэнх хөрөнгө оруулагчид Хятадын бизнес эрхлэгчид юм. Мөн барилгын ажилчдын дийлэнх нь хятадаас оруулж ирсэн ажиллах хүчнүүд.Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар гэхэд 30000 хятад ажилчид монголд барилга барихаар орж ирсэн байна.Гэхдээ монголын гадаадын ажиллах хүчинд тавих хязгаарлалт болон холбогдох хууль дүрэм маш хатуу чанга байдаг учир нэг хэсэг хятад ажилчид “Хар”-аар ажилладаг юм. ” гэлээ.

Монгол улс эдийн засгийн аюулгүй байдалдаа санаа зовниж байна.

Өнөөдөр хятадын бизнесменүүд монголд жижиг ахуйн бараа таваарын наймаас эхлээд барилга, уул уурхайн салбарт хүчээ сорьж байна. Хятадын бизнесменүүдийн үйл ажиллагаа газар авч, монгол дахь худалдааны харилцаа сайжрах тусам монголчуудын зовнил, сэрэмж улам бүр нэмэгдэн байна. Монголчууд өөрийн удам судар, цус генийн цэвэр байдлаа маш их анхаарч дээдэлдэг хүмүүс. Тиймээс монгол эмэгтэйчүүдийг харийн хүнтэй гэр бүл болоход маш их дургүйлхэхдэг. Гэтэл хятад залуучууд монголд очоод монгол эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлтэй болох, бүр гэр бүл болох нь цөөнгүй. Мэдээж зарим нь биеэ үнэлэгчтэй орооцолдох, эсвэл охидуудыг ивээн тэтгэх гэх мэтийн ёс бус үйлдэл ч зарим нь хийж байгаа байх. “Нэг монгол охин хятад залуутай хамт амьдарч байгаад түүнээсээ болоод үсээ хусуулсан гэнэ лээ” гэж нэг монгол хүн надад хэлсэн юм. Үнэндээ монголчуудын энэ хандлагыг ойлгох тийм хэцүү биш. 2.7 сая хүн амтай энэ улсын хувьд гададын цагаачид ихээр орж ирэх эсвэл олон монгол иргэн гадаад хүнтэй гэр бүл болох нь үндэсний аюулгүй байдал хийгээд цусны цэвэр байдалд сөрөг нөлөөлөх нь тодорхой. Намайг сурвалжлага хийгээд явж байхад нэгэн эмэгтэй надаас : “Танай хятад хүмүүсийн олонх нь монголыг хятадын нэг хэсэг гэж үзсэн хэвээрээ юү? ” гэж асуусан юм. Энэ тухай Д.Шүрхүү хэлэхдээ, “Монгол хятадын улс төрийн харилцаа яаж ч сайжирсан монголын ард түмний энэ сэрдэлт, зовнил тийм амархан арилахгүй” гэлээ.

Зах зээлийн эдийн засгийн хөгжил, хятад монголын худалдааны харилцаа өдрөөс өдөрт сайжирч байгаа нь монголчуудын энэ зовнилыг эдийн засгийн аюулгүй байдал руугаа хандуулахад хүргэж байна. “Социолизмын он жилүүдэд Зөвлөлт Орос манай байгалийн баялагаас их цөлмөсөн. Чухамдаа одоо бол бүр олон орон манай улсад ашигт малтмалын хайгуул, ашиглалт хийж байна. Монголчууд энэ байдалд яаж хандах ёстой вэ? Мэдээж юуны түрүүнд өмнөх туршлагаасаа сургамж авч нэг талт биш олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой. ” гэж Д.Шүрхүү хэлсэн юм. Бүх талын харилцаа хамтын ажиллагаагаа зөвхөн хоёр хөршөөрөө хязгаарлахгүйн тулд монгол сүүлийн жилүүдэд “Гуравдагч хөрш” гэсэн үзэл гаргах болж, энэ үзлийн дор газар зүйн хил хязгаарыг давж, Америкийг “Гуравдагч хөрш”-өөр зарлаж, Япон, Солонгос, Канад болон Европын орнуудтай идэвхитэй нягт хамтран ажиллах болсон. Түүнээс гадна Монголын газарзүйн онцгой байршил нь ч олон улсын анхаарлыг эрхгүй татах болсон юм. Сүүлийн хэдэн жил Америк, Орос, Катар, Солонгос зэрэг олон улс орон Монголд цэргийн хамтарсан хээрийн сургалт зохион байгуулах болж, дэлхийн улсууд болон олон улсын байгууллагууд монголд эдийн засгийн тусламж дэмжлэг илүү ихээр үзүүлэх болсон.

Хэдийгээр Монгол улс Америкийг “Гуравдагч хөрш”-өө хэмээн зарласан боловч ардын амьдрал дунд Америкийн гэхээр зүйл бараг байхгүй. Харин Япон, Солонгосын нөлөө Монголд илүү мэдэгдэхүйц мэтээ. Ажил эхлэх тарах оргил цагуудад Улаанбаатарын замуудаар түгжилдэх машинууд цөм л Япон юмуу Солонгосынх. Ер нь Япон бол Монголын хамгийн том хандивлагч улс юм. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний алдарт “Говь” үйлдвэрийг тэртээх 1970 аад оны үед Японы буцалтгүй тусламжаар барьсан түүхтэй. Өдгөө Япон улс Монгол улсад жил бүр буцалтгүй тусламж олгоод зогсохгүй, байгаль орчны олон арван төсөл хэрэгжүүлж байгаа юм. Япончууд гурил, будаа, өдөр тутмын хэрэглээний бараа зэрэг маш хүмүүнлэг тусламжийн бараа Монголд нийлүүлэх юм. Бас болоогүй, тусламжийн бараа болгоны дээр Япон Монголын найрамдал гэсэн шошготой. Монголын алдарт Сумоч Асашёрү Японд маш нэр хүндтэй нэгэн тул Японы Сумо монголд нэгэнтээ маш олон хүний талархлыг хүлээсэн спорт болж чадэээ. Түүнээс гадна олон арван мянган монгол залуу Солонгост ажилладаг бөгөөд жилд тэдний эх орон элгэн саданруугаа гуйвуулдаг мөнгөн дүн хэдийнээ хэдэн зуун сая доллороор хэмжигддэг юм. Тиймээс Монголчууд Солонгос улсад элэгтэй. Монголын ардын хувьсгалын дурсгалын цогцолбороос холгүйхэн том хэмжээтэы алтан бурхан сүндэрлэх бөгөөд түүнийг мөн Солонгосууд барьж өгсөн ажээ.

Монголын уул уурхай, орд газрын ашиглалтын дээр Хятад улс Баруунаас хоцорч байна.

Хэдийгээр Монгол улс гадаад харилцааны олон талт бодлого хэрэгжүүлж байна гэх боловч эдийн засгийн жинхэнэ бодот хөгжлийг олохыг тулд Хятадтай хамтрах ёстой гэдгийг Монголчууд сайн мэднэ. Газар зүйн байршлаас шалтгаалан Монгол улс уул уурхайн эрдэс баялагаа нэг бол Орос руу эс бөгөөс Хятад руу л гаргах хоёр замтай. Орос өөрөө байгалийн эрдэс баялаг ихтэй, түүнийгээ гадаадад гаргах гарц ч олонтой учир Монголын байгалийн баялагийг ашиглах хэрэгцээ тийм их биш. Тиймээс Монголд ямар улсын ямар компани үйл ажиллагаа явуулж, олборлолт хийлээ ч эцсийн хэрэглэгч нь яахын аргагүй Хятад болж таарч байгаа юм.

Монголын уул уурхайн олборлолт ашиглалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниуд тоогоор олон байгаа ч Орос, Канад, Австралийн компаниуд шиг нөлөө бүхий байж чадахгүй байна. “Монголд химийн ховор элемент болох Ураны баялагийн нөөц асар их. Одоогоор Ураны олборлолт, ашиглалтын лиценз Оросын компаниудын гарт байна. Хятад Монголын хилийн зурвасаас 80 километрт орших алт зэсийн орд Оюутолгой өдгөө ашиглагдаагүй байгаа дэлхийн цөөн том ордуудын нэгд тооцогдож байна. Энэ жилийн 10 дугаар сарын 6 нд Монголын засгийн газар Канадын Айвенхоу Майнз болон Австралийн Рио Тинго компаниудтай тохиролцоонд хүрч, олборлолтын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.” гэж монголд уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн хятад бизнесмен хэлээд тэрээр мөн цааш нь: “Монголын уул уурхайн салбар дөнгөж хөгжиж эхэлж байна. Бид оройтойгүй байгаа ч, бас олборлож байгаа маань бага байна. Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээ авахад, энэ орд цагтаа Монголын эдийн засгийн 1/3 –ийг дангаар үүрч явсан. Түүний нийт зэсийн хүдэрийн 90-ээс илүү хувь нь Хятад руу экспортлогдсон тоо байдаг. Хэдий ийм ч өнөөдрийг хүртэл нэг ч Хятад компани монголын талтай томоохон ордуудын ашиглалт дээр хамтын гэрээг хийгээгүй л байна. ” гэж ярьсан юм.

Д.Шүрхүү хэлэхдээ, “Гадаадын компаниудын үйл ажиллагаа монголд нийгмийн олон сөрөг асуудлуудыг бий болгож байгаа. Тухайлбал, зарим компани орд ашиглах лиценз хуурамчаар үйлдэх, олборлолт хийсэн газраа байгалийн нөхөн сэргээлт хийлгүй, байгаль орчин сүйтгэх гэх мэт. Монголын уул уурхайн салбарын тухайд гэвэл дөнгөж л хөлд орох гээд мөлхөж буй хүүхэд мэт нялх байна. ”

“Монголд дэвшилтэт технологи, шилдэг менежмент хэрэгтэй. Гэвч энэ тал дээр Хятад уул уурхайн компаниуд Барууныг гүйцэх болоогүй байна.”

Орчуулсан: Э.Эрдэнэсувд

ХЯТАД УЛС ДЭЛХИЙН УРАНЫ БАЯЛАГТ ШУНАХЫН УЧИР

한국Солонгосын “Төвийн өдрийн сонин”

2009.11.10

Хятадын бүх анхаарал дэлхийн ураны баялагт чиглэж байна. Хятад уул уурхай, эрдэс түүхий эдийн нөөцөө баталгаатай болгохын тулд хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа ч ураны баялагт онцгой их ач холбогдол өгөх болсон нь илт. Энэ нь хоёр шалтгаантай, нэгд цөмийн эрчим хүчний ашиглалтаа дээшлүүлэх, хоёрт цэргийн зориулалт бүхий цөмийн зэвсэгээ сайжруулах.

Хятадын томоохон эрчим хүч үйлдвэрлэгч болох Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци(CGNPC)өнгөрсөн 9 дүгээр сард Австралийн Energy Metals компанийг худалдаж авахаар болсон. Мөн энэ корпораци Energy Metals-ын хувьцааны 40 хувийг эзэмшиж буй Jin da lee Resources –ыг бас худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Энэ бол Хятад улс дэлхийн гуравдах том уран үйлдвэрлэгч орон Австральд явуулж буй ураны тогтвортой стратег гээч нь юм.

Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC) энэ оны эхэнд Монгол улсад уран олборлох лиценз бүхий Western Prospector корпорацид 28.7 сая доллорын хөрөнгө оруулалт хийж, уран олборлох эрхтэй болсон. Хятад улс 2007 оноос эхлэн дэлхийн уран үйлдвэрлэгч хамгийн том орон болох Канадад ч нилээд санаа тавьсан.

Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC) -ийн холбогдох албан тушаалтан 11 сарын 9 –нд Хонг Конгийн “Өмнөд Хятадын өглөөний сонин”-д мэдээлэхдээ: “ Уран олборлолтын асуудал дээр Хонг Конг эсвэл Хятадын эх газрын хөрөнгө оруулагчдын чухам хэнтэй нь хамтран ажиллах вэ гэдэг талаар бид яг одоо ярилцаж байгаа” гэжээ. Дэлхийн цөмийн нийгэмлэг(WNA)-ийн мэдээлж байгаагаар, өнгөрсөн хэдэн жилд Хятад улс Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC)Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци(CGNPC)-уудаар дамжуулан Монгол, Африкийн Намиб, Нигер, Жордан, Казакстан, Узбекстан, Австрали, Канад гэсэн 8 улсад ураны орд газар ашиглах лиценз болон тодорхой тооны хувьцаа эзэмшихээр болсон байна. Тэдний эзэмшиж буй лиценз бүхий ураны орд газар 10 хол даваад байна гэж эх сурвалжууд мэдээлсээр байна.

Хятад улс гадаад дахь ураны түүхий эдийн нөөцөө баталгаажуулах гэж ингэж чармайж байгаа нь энэ улсын дотоодын ураны чанар гаднынхыг гүйцэхгүйн дээр нөөц нь хүрэлцээгүйтэй холбоотой. Үнэн хэрэгтээ, хятадын ураны нөөц 2020 он гэхэд шавхагдан дуусна гэж хятадын цөмийн эрчим хүчний салбар нь тооцоолж байна. Тэдний дотоодын ураны чанар Канад, Австралийн үйлдвэрлэж байгаад яагааад ч хүрэхгүй. Өнгөрсөн жил Хятадын ураны үйлдвэрлэл 796 тоннд хүрч, үйлдвэрлэлийн энэ хэмжээгээрээ дэлхийд 10 -т орсон. Ураны нөөцөөрөө тэд мөн дэлхийд 14 –т ордог. Гэсэн хэдий ч тэдний эрчим хүч үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзэлхүүн маш бага. Ердөө 2.2 %. Хятад 2020 он гэхэд энэ тоог 7 дахин өсгөхөөр тооцоолон ажиллаж байна. Энэ жил гэхэд л 35 цөмийн цахилгаан станц барьж ашиглалтанд оруулсан.

Хятадын засгийн газар бусад орны хардлагыг мэдэрсэн бололтой. Гадаадны улс орнуудын уран ашиглалт хөтөлбөрүүдэд оролцохдоо цэрэг хүчний зориулалтаар ашиглана гэж ганц үг ган хийхгүй байна. Тэд Австралийн засгийн газартай 2007 онд цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг хэлэлцээр(NSA)буюу энх тайваны зориулалтаар уран ашиглах хэлэлцээр байгуулсан. Тэд одоо яг бас Канад улстай ийм хэлэлцээр хийхээр хэлэлцэж байна. Хэдий ийм хэлэлцээр байгуулж байгаа ч олон улсын шинжээчид Хятадын ураны тогтвортой стратег нь маш нарийн тооцоолсон цэрэг зэвсэгт хүчний зорилготой хэмээн үзэцгээж байна. Канадын уран ашиглалтын CanAlaska корпорацийн гүйцэтгэх захирал Emil Fung : “Хятадын анхаарал бүх дэлхийн ураны баялагт чиглэж байгаа нь эдийн засгийн гол зорилготой гэх боловч цэрэг дайны зориулалттай цөмийн зэвсгээ сайжруулах маш нарийн зорилготой байж болохыг үгүйсгэхгүй ” гэж мэдэгдсэн.

Орчуулсан:

Э.Эрдэнэсувд